Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн тендерт ялсан “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг нуухын учир юу вэ?

Тавантолгойн тендерт ялсан “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг нуухын учир юу вэ?Тавантолгой ордын Баруун Цанхийг эргэлтэд оруулчих чадалтай компанийг тодруулах тендер хэдэн он дамнан үргэлжилж буй. Харин "Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани олборлогчоор шалгарлаа гэх мэдээлэл гарснаар өмнөх засгийн үед шийдвэрлэгдээд байсан 40, 24, 18, 18  гэсэн харьцаа бүхий хуваарилалт бүрэн үгүйсгэгдээд байна. "Хишиг Арвин Индустриал” компанийн зүгээс ч тендерт гурван компани оролцсоноос өөрсдийгөө ялсныг мэдэгдэж, Баруун Цанхийн талбай дээр үндэсний олборлогч компани ажиллахаар боллоо гэх мэдээллийг  өгч байна.

Тэгвэл үнэн хэрэгтээ Баруун Цанхийн талбайд олборлолт хийгээд зогсохгүй, Тавантолгой төсөлд бүхэлд нь менежмэнт хийх эрхийг "Уул уурхайн үндэсний олборлогч” буюу "Mongolian National Operator Ltd" компани авчихаад байгаа аж. Сонирхолтой нь,  "Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь болоод "Хишиг Арвин Индустриал”-ийн зүгээс гадагшилж буй мэдээллүүдийг харахад  "Уул уурхайн үндэсний олборлогч” гэдэг компанийн нэрийг огтоос дурдахгүй байгаа юм.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар бол 2010 онд байгуулагдсан, хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компани гэх тодотгол бүхий  "Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойд бүрэн олборлолт хийх эрхийг авсан юм байна. Харин "Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн тухайд "Уул уурхайн үндэсний олборлогч” компанид техникийн туслалцаа үзүүлж байгаа аж.

Учир нь "Уул уурхайн үндэсний олборлогч” компани нь Ухаа худаг, Заамарын төмрийн орд, Баянголын төсөл, замын төсөл гээд хэдэн төслүүд дээр ажиллаж байгаа учраас одоогоор Тавантолгой руу ороход хүч нь дутаад байгаа гэнэ. Тиймээс "Уул уурхайн үндэсний олборлогч” компани Тавантолгойн Баруун Цанхид хөрс хуулалтыг эхлүүлэхийн тулд "Вагнер Ази” компанид хамтрах санал тавьсан ч, тэдний зүгээс өндөр ханш хэлсэн аж. Тиймээс "Хишиг Арвин Индустриал”-тай тохиролцож, ийнхүү хөрс хуулалтын ажлыг эхлээд байгаа юм байна.

Я.Батсуурь захирлын хэлж буйгаар бол Баруун Цанхийн хөрс хуулалтын ажил ирэх сарын сүүлээр дуусч, нүүрсээ олборлож эхэлнэ гэж байгаа.  Баруун Цанхийн уурхайгаас нүүрс олборлож эхэлснээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт өсч, санхүүгийн байдал сайжирна гэж үзээд байгаа гэсэн. Мэдээж тэр тийм байж болно. Тавантолгойг улстөржүүлж, гацаах нь утгагүй гэдгийг хаа хаанаа ойлгохтойгоо байгаа.

Харин тэнд олборлолт хийх эрхийг авсан компанийг нууцлаж, хөрс хуулах ажилд техникээр хангах тал дээр тохиролцон ажиллаж байгаа компанийг ялагч болсон мэтээр нийтэд мэдээлж байгаа нь хардлага дагуулж буй юм.

Ер нь Я.Батсуурь захирлын хэлж ярьж буйд анхаарал илүүтэй хандуулахаас өөр аргагүй байна. Тэр хэлэхдээ  "Хишиг Арвин Индустриал”-ийг 100 хувь монголын компани гэсэн. Тэгвэл  1997 онд байгуулагдсан тус компани нь  "ХАКМС” ххк /Хишиг-Арвин Контракт Майнинг сервис/ болон Канад улсын Нуна Ложистикс компанитай хамтарсан "КАНУ” ххк зэрэг хоёр охин компанитай болон өргөжин тэлсэн гэж байна.

Харин Тавантолгойг эргэлтэд оруулах эрхийг авсан жинхэнэ ялагч "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн тухайд сайн, саарын аль альнаар нь хэвлэлийнхэнд, нийтэд танигдаагүй. Тэдний оролцоотой төслүүдийг харахад ямар ч байсан MCS-тэй хамтын ажиллагаатай байна. "Ухаа худаг”-ийг хөдөлгөгч "Энержи ресурс” компани бол зөвхөн MCS—ийнх биш, М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын томоохон компаниуд болоод Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг хувь нийлүүлэгчидтэй компани. Тэрчлэн "Ухаа худаг”-т бас ажиллаж байгаа  "Уул уурхайн үндэсний олборлогч” компанийн ард манай улстөр, бизнесийн нэр бүхий эрхмүүд байж байхыг үгүйсгэх аргагүй байна. Гол нь жинхэнэ ялагчийг нууцлаад байгаа учраас ингэж хэлээд байгаа юм.

Э.Болорхажид

Тавантолгойн тендерт ялсан “Уул уурхайн үндэсний олборлогч” компанийг нуухын учир юу вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани