Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийслэлчүүд Шарын гол илчлэг сайтай, тортоггүй нүүрс түлж байна

Нийслэлчүүд Шарын гол илчлэг сайтай, тортоггүй нүүрс түлж байна

 

"Шарын голын илчлэг өндөр, шаталт удаантай, тортог бага гаргадаг нүүрсийг 20 килограммаар савлаж 1800, 30-ыг нь 2700, 40-ыг нь 3500 төгрөгөөр борлуулж байна” гэх самбар бүхий нүүрс борлуулах цэг дээр арав гаруй хүн нүүрс худалдаж авахаар ирсэн байв. Худалдаж авсан нүүрсээ машиныхаа багажинд хийх нэгэн байхад усны тэргэн дээр ачаад, эсвэл мөрлөөд алхаж байгаа нь ч харагдав. Ес эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд бид нийслэлчүүдийн гол түлш болох нүүрсний үнэ ямар байгааг, худалдаалах цэгүүд иргэдэд хэр ойр байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Амгаланд очоод байгаа нь энэ. Нүүрс худалдан авч байсан иргэд "Нийслэлийн цөөнгүй айл жилийн жилд нунтаг, шороотой, цэвдэгтэй, илч муутай нүүрс түлж ирсэн. Харин энэ жил Шарын голын нүүрс манай энэ хавиар зарж эхэлсэн нь бидэнд эдийн засгийн болоод бусад талын ашигтай байна. Үнэ нь хямд мөртлөө илч сайтай, хог, нунтаггүй. Дээр нь борлуулах цэг олон байгаа нь бараг гэрийнхээ гаднаас түлшээ авах боломжоор хангаж байгаа нь таалагдлаа” гэж байв.

 

"ЖИЖИГЛЭН БОРЛУУЛАЛТ” ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Шарын гол” хувьцаат компанийнхан нийслэлчүүдийг хэрэглээний нүүрсээр хангахаар өнгөрсөн аравдугаар сараас эхлэн "Жижиглэн борлуулалт” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн хүрээнд ийнхүү зах зээлийн үнээс шуудай тутамд 500-1000 төгрөгөөр хямд өртгөөр нүүрс борлуулж байна.

 

Шарын голын нүүрс борлуулах "Амгалан” захын хажууханд байрлах "Хишиг” хүнсний дэлгүүрийн худалдагч, нүүрс борлуулах цэгийн борлуулагч Д.Наранцэцэг "Нийслэлчүүдийн өвөл, хаврын гол түлш бол нүүрс. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ нэмэгдэж, ард иргэд ч эдийн засгийн хувьд нэлээд хүндэрч байсан. Алагтолгой, Шивээ-Овоо, Налайхын гэх тодотголтой нүүрс тортог ихтэй, нунтаг мөртлөө үнэтэй. Харин өнгөрсөн намраас нийслэлчүүд Шарын голын уурхайгаас гарсан илчлэг өндөр, шаталт удаан, тортог багатай, бараг нунтаггүй нүүрс хэрэглэх боломжтой болсон. Манайх л гэхэд өдөрт хоёр тонн шахуу нүүрс зарж байна. Бид шуудай тутмаас 150 төгрөгийн ашиг авдаг. Энэ нь их мөнгө биш ч чанартай нүүрс зарж байгаа нь манай дэлгүүрийн бусад барааны борлуулалтад нөлөөлж байгаа учраас бид дуртай зардаг. Иргэд ч нүүрсний илчлэг, шаталтад сэтгэл хангалуун байгаагаа ярьдаг” гэв.

 

20, 30, 40 килограммаар савласан нүүрснүүдийн шуудайн дээр аюулгүй ажиллагааны санамж болоод Шарын голын уурхайн түгээлт хариуцсан менежерүүдтэй холбогдож санал, гомдлоо илэрхийлэх утасны дугаар зэргийг хэвлүүлж, амыг нь зориулалтын машинаар оёжээ. Ингэснээр авч явахад нүүрс нь асгарч, задрахгүй амар болжээ. Ингээд бид "Шарын гол” компанийн "Жижиглэн борлуулалт” төслийн Борлуулалт, маркетингийн хэлтсийнхэнтэй холбогдож, зах зээлийн үнээс хямд үнээр нүүрсээ борлуулж байгаа талаар тодруулахыг зорьлоо. Биднийг Амгалан дахь нүүрс буулгах цэгтээ ирж, Шарын голоос ирсэн нүүрсээ хэрхэн буулгаж, шигшиж, савлаж байгааг газар дээр нь сонирхохыг санал болгосон юм.

 

ӨДӨРТ 4000 ГАРУЙ ШУУДАЙ НҮҮРС САВЛАЖ, ХУДАЛДААНД ГАРГАЖ БАЙНА
"Нүүрс” хэмээн бичсэн агуулахын хашаан дотор вагоноос нүүрс буулгах, шигших, тусгаарлан зөөх, савлах, түгээлтэд гаргах зэрэг ажлыг хийж байгаа таван Портер, экскаватор, бусад техник хэрэгсэлтэй 50 орчим хүн ажиллаж байв. Өчигдөр Шарын голын уурхайгаас таван вагон нүүрс иржээ. Түүнийг тусгай сургалтад сууж, бэлтгэгдсэн таван ажилтан буулгаж байв. Борлуулалтын албаны ажилтан "Вагон буулгах ажлыг дуртай нь хийж чадахгүй. Сургалтад хамруулж, тодорхой дадлага туршлагатай болгосны дараа буулгах ажил хийлгэнэ. Үгүй бол нүүрсэндээ дарагдана, бэртэж гэмтэнэ. Манай талбайд ажиллаж байгаа буулгалтынхан бол мэргэжлийн хүмүүс” хэмээн танилцуулав. Залуус ч хэдхэн минутын дотор таван вагон нүүрсийг суллачихав. Тэдний буулгасан нүүрсийг экскаватороор шигших талбай руу зөөж эхлэв. Шигших машинд нүүрсээ хийхэд долоон сантиметрээс бага хэмжээтэй нунтаг нь нэг шигшүүрээр гарч, бүхэл хэсгүүд нөгөөхөөр урсана. Ингэж нүүрсний нунтаг, жижиг хэсгийг ялгаж, бүхэл ширхэгүүдтэйг нь савлалтын талбай руу зөөнө. Харин нунтаг хэсгийг дулааны станц, уурын зуухуудад түгээх машинд ачигчид ачих аж.

 

Ингээд бид Нүүрс савлагааны хэсэгт очлоо. 40 орчим хүн амсхийх завгүй нүүрс шуудайлна. 20, 30, 40 килограммаар савласан шуудайнуудын амыг зориулалтын оёдлын машинаар хэрээслэн оёж түгээлтэд өгөхөд бэлэн болгоно. Түгээлтийн Портерууд савлаж бэлэнболгосон нүүрснүүдийг ачаад борлуулалтын цэгүүдэд хүргэхээр эхнээсээ гарч байв. Тэдний цаахна Портер машинуудад нүүрс задгайгаар ачиж байв. Энэ нь иргэд тонноор нь нүүрс авах захиалгаа агуулахын менежерүүд рүү утсаар өгдөг байна. Менежерүүд Портер машинд захиалагчийн нүүрсийг ачиж, пүүнд жинлүүлээд тоннын хэмжээ болоод үнийн дүнг жингийн автомат машинаас хэвлэн авч, захиалагчид ачилт, хүргэлтийн төлбөргүйгээр хүргэж өгдөг байна. Үнийн дүн бүхий баримтыг үндэслэн захиалагч төлбөрөө гэрээсээ хийгээд, хашаандаа нүүрсээ буулгуулдаг аж. Биднийг очих үеэр нэг, хоёр тонноор таван захиалга ирж, тухай бүрт захиалгын машиныг иргэдийн гэр рүү илгээж байв. Энэ тухай талбайн инженер "Бид аль болох иргэдэд түвэггүй, худалдаж авч буй нүүрснийхээ үнийг төлөөд машины зардал, ачилт, буулгалтын ажилчдын хөлс зэргийг төлөхгүйгээр гэрийнх нь үүдэнд хүргэж өгөхийг зорьж байна. Энэ нь ч иргэдэд таалагдаж байгаа. 50 настай хөгшин нүүрс авахын тулд хол газар явахын оронд бид гэрт нь үнэ хөлсгүй хүргэж өгдөг, эсвэл борлуулалтын цэг гэрээс нь холгүй байдаг зэргээр зохицуулж ажиллахыг чухалчилж байна. Бид үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж байна” гэв. Түүнчлэн "Амгалан агуулахад өнөөдрийн байдлаар 50 гаруй хүн ажиллаж байна.

Өдөрт 3-5 тонн нүүрс буулгаж, 4000 гаруй шуудай нүүрс шуудайлж хэрэглэгчдэд хүргэж байгаа” гэлээ.

 

Шуудайлж, бэлтгэсэн нүүр-сийг түгээх машинууд борлуу-лалтын цэгүүд рүү хүргэхээр гарцгаалаа. Нийслэлийн хэмжээнд Шарын голын нүүрсийг иргэдэд хямд өртгөөр хүргэх борлуулалтын 300 гаруй цэг ажиллаж байгаа аж.

 

М.ЦЭНГЭЛ: НИЙСЛЭЛЧҮҮДИЙГ ХЯМД ИЛЧЛЭГ САЙТАЙ, ТОРТОГГҮЙ НҮҮРСЭЭР ХАНГАХААР ЭНЭ ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

"Шарын гол” ХК-ийнхан ямар учраас нийслэлчүүдэд зориулж, тэр холоос нүүрсээ авчирч буйг тодруулахаар тус компанийн Борлуулалт, маркетингийн хзлтсийн дарга М.Цэнгэлтэй ярилцлаа.

-Шарын голын уурхайн чанартай, тортог багатай нүүрсээр иргэдийг хангах төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ төслийг ямар зорилготойгоор хэрэгжүүлж байна вэ?
-Манай Шарын голын нүүрсний уурхай нь 50 жил тасралтгүй ажиллаж төвийн эрчим хүчний салбарыг нүүрсээр хангаж ирсэн. Манай компани үйл ажиллагаагаа тэлж, шинэлэг технологи ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохоор хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, хагас коксжуулах, утаагүй шахмал түлшний үйлдвэрийг Дархан хотод, мөн нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Нүүрсний чанараа сайжруулснаар гуравдагч зах зээл рүү ханцуй шамлан орж байна. Өөрөөр хэлбэл, "Шарын гол” ХК өмнө нь төвийн эрчим хүчний салбарыг нүүрсээр хангадаг байсан бол одоо иргэдийг хангах хэрэгтэй. Бид Дархавд өнгөрсөн жил нүүрсний жижиглэнгийн худалдаа хийсэн. 20 болон 40 кг-ын шуудайтайгаар, тогтсон үнээр худалдаалж эхэлсэн. Энэхүү туршлагадаа үндэслэн өнгөрсөн аравдугаар сарын 18-наас Улаанбаатар, Дархан хотод нүүрсээ жижигаэнгээр худаддаалах төслөө эхлүүлээд явж байна. Бид эхний ээлжинд хэрэглэгчдэд нүүрсээ таниулах, компанийн зах зээлийнхээ хүрээг тэлэх, ченжийн гар дамжилгүй хэрэглэгчдэд бодит үнээр чанартай нүүрс өгөхийг зорьж байна. Энэтөсөл маань цаанаа ямар нэг улс төрийн зорилго байхгүй. "Шарын гол” ХК-ийн бүтээгдэхүүний ирээдүйн байнгын хэрэгаэгчдийг бий болгөх, үйлчилгээний шинэ соёл хандлагыг төлөвшүүлэх зорилготой.

-Эрдэнэт, Дархан, Сэлэнгийнхэн бол Шарын голын нүүрсгүйгээр өвлийг төсөөлөхгүй. Харин нийслэлчүүдийн хэрэглээ ямар байна вэ?
-Бид 2015 оны өвөл нийслэлийн иргэдийн 10 хувьд нүүрсээ таниулж, байнгын хэрэглэгч болгох том зорилготой байсан. Өнөөдрийн байдлаар дөнгөж гурван хувьтай явж байна. Гэхдээ төсөл эхэлж байсныг бодоход хүмүүс мэддэг, байнга авдаг, ам сайтай болж байна. Нүүрсний чанар, илчлэгийн хувьд ямар ч асуудал байхгүй учраас тэр тал дээр санаа зовохгүй байгаа. Эхлээд өөрсдийгөө таниулахын тулд цөөнгүй ажил хийсэн. Өнгөрсөн сард бид Монголын залуучуудын холбоотой хамтран нийслэлийн зургаан дүүргийн нэн ядуу 60 өрхөд нүүрс хандивлан, тусламж үзүүлсэн. Эргээд тэр хүмүүстэйгээ харилцаа тогтоож, нүүрснийхээ чанар, үргэлжлүүлэн хэрэгаэх эсэх талаар лавлахад олонх нь дахин нүүрс хуцалдаж авсан. Манай нүүрсний хувьд 4500 4800 ккал, чанартай, ахуйн болон үйлдвэр, уурын зууханд ч ашиглах боломжтой.

-Нүүрс тонноор нь худалдаж авч байгаа иргэдийн нүүрсийг үнэ төлбөргүй хүргэж өгч байгаа юм билээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээрт, хэрэглэгчдэд танигдахын тулд бид эхлээд тонноор нь, олон шуудайгаар нь авбал нүүрсийг гэрт нь хүргэх машин, ачилт, буулгалтын зардлыг иргэдээс гаргалгүй, үнэ төлбөргүй хүргэж байна. Хоёрдугаарт, аливаа бизнес ирээдүйн ашгаа бодож, төлөвлөдөг учраас бид нүүрсний шуудайны чанар, соёлоороо бусдаас ялгаръя гэж зорьж байна. Одоогоор манай
шуудай зузаан, чанартай, өнгө үзэмжтэй, компанийн лого, галын аюулаас сэрэмжлүүлсэн санамж бичигтэй, холбогдох утасны дугаар гэх зэргийг бичсэн. Цаашид цаасан савлагаатай болгож, хаягдал үлдэгдэлгүйгээр ашиглах боломжгой нөхцөлийг мөн судалж байна. Үүнээс гадна ирэх оноос супермаркет, томоохон худалдааны төвүүдэд 1-3 килограммаар савласан нүүрс борлуулахаар төлөвлөсөн.

-Нүүрсийг дэлгүүрийн лангуунаас худалдана гэсэн үг үү?
-Гадуур борлуулалт хийдгээрээ хийнэ. Үүний хажуугаар хэрэглээний өөр соёлыг бас бий болгоё. Хүмүүс хүнсээ цуглуулаад гарахдаа цэвэрхэн, найдвартай савлагаатай бага хэмжээний, хямд үнэтэй нүүр-сийг гэртээ, аав ээждээ, аялал зугаалгаар явахдаа дэлгүүрээс аваад яддаг болог л дээ. Үүнээс гадна бид нүүрсний савлагаан дотроо нэг удаагийн бээлий хийх, цаасан савлагааг нь тусгай технологиор хийгээд мод ашиглалгүй асаадаг болгох, сугалаатай байх гэх мэт санал санаачилга гаргаад ажиллаж байна.

-Төсөл хэрэгжсэнээс хойш хэр ашигтай ажиллав?
-Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл дандаа хасах бланстай яваа. Тээвэрлэлтийн зардал, хүргэлт, уурхайн дээр мөн цөөнгүй хүн ажиллаж байгаа гээд маш их зардал гарч байгаа. Үүний дээр бид Амгалан, Толгойтын нүүрсний агуулахын талбайгаа түрээсэлж байгаа. Мөн иргэдэд нүүрс үнэгүй хүргэж өгдөг портер машинуудаа түрээсээр ажиллуулж байна. Одоогийн байддаар 500 гаруй хүнийг ажлын байраар хангалаа. Эдгээр хүний цалин, хангамж гээд асуудал их бий. Гэхдээ үүнээс болж шантрахгүй. Ирээдүйн том зорилт байгаа учраас өнөөдрийн алдагдлыг аль болох багасгах, хэтрүүлэхгүй байхад чиглэж ажиллаж байна. Цаашид гэрээт борлуулагчдынхаа нийгмийн даатгалыг төлдөг болох гэх мэтээр борлуулагчдын нийгмийн амьдралыг дэмжих ажлууд зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Одоогоор хэчнээн цэгээс нийслэлийн иргэдийг одөрт хэдэн тонн нүүрсээр хангаж байна вэ?
-Төв агуулахууд нь Амгалан болон Толгойтод байрлаж байгаа. Тэндээсээ Улаанбаатарын хэмжээнд тархсан 300 гаруй цэгээр нүүрсээ иргэдэд хүргэж байна. Бид нийслэлчүүддээ үнийн хөөрөгдөлгүй, чанартай, тортогтүй, хямд нүүрсээр хангахыг эрмэлзэж байна. Үнийн хувьд 20 килограммаар савласан нь 1800, 30 кипограммынх нь 2700, 40-ийнх нь 3500 төгрөгийн үнэтэй байгаа. Энэ нь өнөөдрийн байдлаар нийслэлд худалдаалж буй нүүрсний хамгийн хямд үнэ. Харин тонн нь 85 мянган төгрөгийн үнэтэй.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Нийслэлчүүд Шарын гол илчлэг сайтай, тортоггүй нүүрс түлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани