Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны төлөөх улангасал Алс ирээдүйгээ сүйрүүлдэг

Алтны төлөөх улангасал Алс ирээдүйгээ сүйрүүлдэг1492 онд Испанийн далайчин Христофер Колумб Америк тивийг нээж, хөгшин Европыхноо сэрээлээ. Африкаас мянга мянган хар боолчууд тээвэрлэсэн том том усан онгоцууд зүүн эрэгт ирэх нь нэмэгдэж, нутаг орныхоо төлөө тулаанд буу шийдэмтэй цагаан арьстнуудтай модон нум, суран дүүгүүрээр байлдаад нэмэргүйг ойлгосон нүцгэн улаан арьстнууд хавчигдан шахагдаж харсан зүгтээ зугатан дүрвэж эхэлжээ.

Америкийн баруун эрэгт тэд нэг хэсэг шахагдан бөөгнөрсөн авч нөгөө гайтай шар металл тэнд нь олдож, газар газрын олз хайгч тонуулчид бүр олуулаа болж аваад ирцгээлээ. Ингэж нутгийн уугуул иргэдийн зуун зуун жилийн амар амгалан амьдрал нь шар шулмын араасаа дагуулах шуналын их түймэрт орвонгоороо эргэсэн билээ. Өвч зэвсэглэсэн нинжануудыг ирэхээс өмнө энд амьдарч байсан 200 гаруй мянган индианчуудын тоо толгой өдрөөс өдөрт хорогдож, хорь гаруйхан жилийн дотор тав дахин буурчээ.

 

Тэр үед Америкийн засгийн газрын тогтоол хойно хойноосоо гарч тэдэнд тусгайлсан нутаг зааж өгөн бөөн бөөнөөр нь хүчээр суурьшуулж эхэлсэн юм. Сүүлдээ маш их эсэргүүцэлтэй тулгарсан тул шинэ эзэд аргагүйн эрхэнд буулт хийж сайн дураараа заасан газар очсон болгоныг нь архи, амттанаар нь үнэгүй хангахаа зарлав. Ингэснээр амьдралын төлөө өөрсдөө тэмцэж хөдөлмөрлөх ёстой хатуу хорвоогийн ёс жамыг тэд хоромхон зуур умартаж, өдөр шөнөгүй наргиж цэнгэн согтуурч, садралдаж самуурах болсноор Индиан хэмээх төв Азиас гаралтай эрэлхэг үндэстний мөхлийн цондон тавигдсан юм билээ.

Алтны улангасал 1830-аад оноос эхлэн Америк тивд ингэж анх нүүрлэн бүтэн тавин жил үргэлжлээд цаашаа хүрээгээ тэлж, Австрали тивийг ч бас шавар шавхайтай нь хутган бужигнуулсаар 19-р зууны эхэнд арайхийж байдал намжсан гэдэг. Хар тивийн цагаан эзэд ч бас энэ хооронд гар хумхиж суусангүй, өмнөд Африкийн өтгөн ширэнгэн ой, гол усыг сүйтгэн байж аравхан жилийн дотор дэлхийн алтны дөрөвний нэгийг негр боолуудын цус хөлсөөр угааж авч баяжицгаасан юм. 1850-иад онд алт угааж байгаад их мөнгөтэй болохыг мөрөөдсөн хүмүүсийн их десант даян дэлхийн өнцөг булан бүрээс Америкийн баруун эргийн Калифорни мужийг чиглэж, алт дагасан энэ их нүүдлийн цуваанд гуравхан жилийн дотор 300 гаруй мянган хүн нэгдэж байжээ.

 

Үлгэр домогт гардаг шиг хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ирээд уулын ам бүрт алт ухаж эхэлсэн эдгээр мянга мянган хүн сүрэгт хүчтэй нь хүчгүйгээ гэсэн араатны хууль л үйлчилдэг байж. Хүн бүр буу зэвсэг агсах эрх нь үндсэн хуулиараа баталгаажсан энэ оронд гэмт хэрэг хүчирхийлэл дэндүү газар авсан тул Калифорни мужийн захиргаа хууль гаргаж, гол усны сав газар алт ухахыг бүрмөсөн хориглосон байна. Хуулиа хэрэгжүүлэх ажилд мянга мянган цэрэг цагдаа дайчлан ажилласны ачаар хагас зэрлэгшсэн нинжа нарын тоо толгой цөөрч, орон нутгийн уугуул иргэд олон жилийн дараа сая амсхийж хүн шиг амьдралдаа эргэн орцгоосон гэдэг.

Олз омгондоо улайрсан хүмүүс эндээсээ хөөгдөж, Австрали тивийг зорьцгоосон боловч олигтой амжилт олсонгүй, 1890-ээд онд 30 мянган хүнтэй байсан суурингийн нинжанууд алаан талаан, өвчин өлсгөлөнд нэрвүүлэн хиарч, гурван жилийн дотор тоо толгой нь 9000 болтлоо хорогдож байсан гашуун түүх ч бий.

Судлаачдын тооцоогоор алтны их солиоролд нэрвэгдсэн нинжануудын Калифорни мужаас угаасан алтны нийт хэмжээ 1890 оны байдлаар 650 тоннд хүрч, 12 тэрбум долларын орлого олсон гэх боловч хэдхэн тооны худалдаачид баяжсаныг эс тооцвол тэдний олонхи баяжих нь бүү хэл олон жилийн окопны амьдралд эрүүл мэндээрээ сүйрч, эрэмдэг зэрэмдэг болцгоон амьдрал нь анх ирснээсээ бүр доошоо орчихсон байсан гэдэг. Алт угаах ажилд нь огт оролцдоггүй мөртлөө нинжа нарын зөвхөн өмдийг нь оёж зарсныхаа буянд Левис Страус гэгч нэгэн овсгоотой эр дэлхийд жинсэн өмдөөрөө алдаршсныг бидний үеийнхэн сайн мэдэх билээ.

Алтны солиорлын үеэс үлдсэн хар мөрийг товчхонд нь эргэн харваас архинд орж, оюун санаа нь сэхэхгүй болтлоо доройтсон индианчууд, мөнгөн ус, цианидад хордож бохирдсон байгаль дэлхий, амьтан ургамал байлаа. Үүний нөхөн сэргээлтэнд Америкчууд жил бүр тэрбум тэрбумаар нь хөрөнгө хаядаг боловч шарх нь одоо хүртэл бүрэн эдгэрч чадаагүй, үүнийг нь нөхөн сэргээтэл дахиад хэдэн арван жил шаардагдах болоод байгаа юм.

Алтны энэ улангасал Монгол орныг ч бас тэр үед тойроогүй юм. 1900 онд Франц, Бельги, Орос, Хятадын худалдаачид хувь нийлүүлж "Монгол-Ор” хэмээх нийгэмлэг байгуулан Хараа, Ерөө голын эхэнд алт ухаж эхэлжээ. Үүнийг нь эсэргүүцэн Чин ван Ханддорж тэргүүтэй халхын ноёд Манжийн засгийн газарт удаа дараа гомдол гаргаж байсан авч алтны уурхайнууд 1918 оныг хүртэл ажилласан байна. Энэ хугацаанд албан ёсоор 10.4 сая мексик долларын үнэ бүхий 600 пүү буюу 10 тонн орчим алт гадагш нь гаргаж байсан баримт ч бий.

 

Анхандаа 250 орос, 2500 хятад ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлж байсан Харганат, Ялбаг, Хүдэр голын эхэн дэх 15 уурхайд 1910 он гэхэд10 мянган хятад ажилчин ирж суурьшсан тул орон нутгийн иргэд ч үүнтэй чадах ядахаараа тэмцдэг байжээ. Монголыг хятаджуулах Манжийн засгийн газрын алсын хараатай далд бодлого үүгээр хязгаарлагдсангүй, Ховдын хязгаар, Улиастайн амбан, нийслэл хүрээг дамжин Сэлэнгэ голын сав газар ирж суурьшин тариа ногооны ажил эрхлэх хятадуудын тоо ч бас нэмэгдсээр байв.

Өнөөдрийн байдлыг авч үзвэл эрдэс баялагийн ашиглалт түүн дотор алтны шороон ордны олборлолт нь Монгол орны эко системийн хувьд нэн эмзэг тогтоцтой хуруу дарам цөөхөн гол мөрөн болон тэдгээрийн ай савд аж төрж байгаа олон мянган хүний хувь заяагаар дэнчин тавин, явагдаж, цөөн хэдэн хүмүүсийн эдийн засаг, улс төрийн ашиг сонирхол, хуулийн зохицуулалтаас илүү хүчтэй үйлчилдэг ноёрхол нэгэнт тогтлоо.

1992 онд батлагдсан "Алт” хөтөлбөр, 1997 онд гаргасан "Ашигт малтмалын” хуулиар гараагаа эхэлсэн уул уурхайн их давалгаа эдийн засгийн хөгжлийн хувьд асар их дэвшилттэй зүйл болсон гэж зохиогчид нь баталдаг. Гэтэл эдийн засгаа хөгжүүлж байгаа нь энэ гээд эх нутаг газар дэлхийгээ эвдлэн сүйтгэж, гол горхи, цэнгэг ус, амьдрах орчноо хордуулж бузарлаж, нутгийн унаган иргэдийг нь мал нохойноос доорд үзэж болно гэж үү.

Голдуу гаднын хөрөнгө оруулалттай гэгдэх алтны компаниуд мөн дотоодынхон зөвхөн 2005 онд 25 тонн алт олзворлож 600 тэрбум төгрөгийн орлого олсон байдаг. Гэтэл Монгол улсын төсвийн 60 хувьтай тэнцэх энэ их мөнгө газрын гаваар орсон мэт алга болчихсон. Энэ хэмжээгээр алтаа ухуулж байгаа орон нутгийн иргэдийн амьжиргаа тэр үед өчүүхэн ч атугай дээшилсэн үү? Алтны шулмын ид шидийг бидний өвөг дээдэс "Оройд нь хүрэшгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй там” хэмээн энгийнээр тун онож хэлсэн байдаг. Алттай боллоо гээд хэнбугайн ч сэтгэл ханаж байсан удаагүй, улам л ихийг олохыг хичээж, урьдах цуглуулснаа алдахаас айж эмээж явсаар, сэтгэл санаа нь хэзээ ч амар тайвныг үзэлгүй өрлөгдөн голоо цохиж бэдэрсээр, үхэхдээ ч сүнс нь хорвоог амар тайван орхиж чаддаггүй, хоргодон шаналдаг гэдэг. Алт олоод ард түмнээ баяжуулна гээд байгаа одоогийн төр засгийн ноёд түшмэдээс ам асуух цаг нэгэнт болсон.

 

Хангай, Хэнтийн нуруу, Орхон Туулын хөндийгөөс авахуулаад Монгол нутгийн ариун дагшин, байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудыг дөчин жилийн хугацаатайгаар авч, гар дамжуулан зарах эрхийг хариуцсан яам эдэлдэг. Үүнээс үүдэлтэй замбараагүй үйл ажиллагаанаас болж бидний амьдарч буй орон гэр, байгаль дэлхий, яаж сүйрч байгааг харахад даанч элэг эмтэрмээр. Бүр хэдхэн ногоон чулуудахад л өвөг дээсийн шарилыг ухаж гаргаад хаячихаасаа сийхгүй болтлоо шүлэнгэтлээ.

Ашигт малтмалын хуулийн цоорхойгоор Монгол орны газар нутгийг гар дамжигдан харийнханд лиценз гэсэн гоё нэрээр худалдсанаас газар нутаг бүхэлдээ экологийн хямралд автан, орон нутагт олон мянган хүн төрж өссөн нутгаасаа шахагдаж айдас хүйдэс, түгшүүр зовиуртай амьдрах нөхцлийг бүрдүүлээд байсан. Газар нутаг нь ихэнхдээ тодорхой эзэмшилгүй хэнийх ч биш төрийн мэдлийнх гэх учраас л хүссэн хэнбугай нь ч ялгаагүй сум, аймгийн засаг ноёд, яамдын түшмэдийн хэмжээнд дураараа авирлах боломж олгож, байгаль орчны эсрэг хууль зөрчсөн ноцтой гэмт хэргүүд хавтгайраад байна.

 

Одоо ажиллаж байгаа том жижиг олон уурхай, дээр нь өнөө маргаашгүй уул усыг минь сүйдлэхээр 3000 гаруй хайгуулын болоод ашиглалтын лиценз богинохон хугацааны дотор бусдын гарт орчихоод байна гээд бод доо. Нутгийн ард олны хэдэн мянган жил тахин шүтэж ирсэн хаадын булш бунхантай Ноён уул, Эзэн Чингис хааны өлгий нутаг гурван голын эхэнд хүртэл лиценз олгочихоод хүйтэн царайлаад сууж байгаа түшмэдүүдийг харахаас зэвүү хүрмээр.

Алтны төлөөх улангасал алс ирээдүйгээ сүйрүүлдэгийг санагтун, болгоогтун

 

Ш.Пүрэвсүрэн

Алтны төлөөх улангасал Алс ирээдүйгээ сүйрүүлдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани