Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"САНТА"-гийн бэлэг буюу САЙХАН БИЛЭГ

 

Шинэ оны зааг дээр сайхан мэдээ дуулдаж байна. Ямар мэдээг сайхан гэх вэ. Эдийн засгийн хямралтай, улс орны нөхцөл байдал хүнд байгаа энэ үед томоохон төслүүд хөдөлж эхлэхээр болсон нь яах аргагүй сайхан мэдээ. 2016 оноос эхлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил улам эрчимжих болно. Мэдээж үүнийг дагаад хөрөнгө оруулалтынурсгал Монголыг чиглэж эхэлнэ.

 

Гацаанд байсан Гацууртын ордын хувь заяа ч тодорхой боллоо. Ч.Сайханбилэг "Том төслүүдийг гацаанаас гаргаж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргана” гэж амалсан байдаг. Гэсэн ч АН-ын доторх фракци хоорондын зөрчил, Ерөнхий сайд, намын даргын сандал суудал, улстөрчдийн популизм, эрх ашгийн зөрчилдөөн зэргээс үүдэж өнгөрсөн жил гаруйн хугацаанд өнөөх том төслүүд нь гацсаар өдий хүрсэн. Энэ хооронд улс орны эдийн засаг үндсэндээ дампуурлын ирмэгт тулж ирлээ.Улс орон мөнгөгүй болж, өрөө төлөх чадамжгүй болохыг дампуурал гэж энгийнээр нэрлэдэг. Тэр тохиолдолд Грекийн араас орох ганцхан зам үлдэнэ. Өрөө төлж чадахгүй болж, дампуурлаа зарлахад хүрвэл бидний өрийг хэн нэгэн худалдаж авна.' Грек дефольтоо зарласны дараа өрийг нь Герман худалдаж авсан. Өдгөө Грек улс тэрхүү эдийн засгийн гүн намгаас мөдцөө гарахгүй. Тэгвэл манай өрийг тоож худалдаж авах, хөрөнгө оруулах улс Хятадаас өөр байхгүй. "Чингис” бонд, "Самурай” бонд, "Чалко”-гийн өр гэх мэт олж ирсэн зоос бүр буцаад өрийн төлбөр болоод гарч явна гээд төсөөл дөө.

 

Хэрэв дампуураад улсын өрийг Хятад худалдаад авчихвал, Оюутолгой, Тавантолгойн баялгийг өрөндөө суутгаж аваад захиран зарцуулаад эхэлнэ. Баялгаа ашигласны төлөө бидэнд ирэх учиртай мөнгө өрөндөө суутгагдаад байвал валютын ханш мэдээж өснө. Хомсдол нүүрлэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ хэт өндөр болно. Ам.доллар 6000, шатахуун 4500 төгрөгболчихвол яах вэ. Таны авч байгаа цалин өнөөдрийнхөө ханшаар байхад нэг талхыг 3000 төгрөгөөр авдаг болвол хүмүүс яах вэ.

Муу нуухаар сайн илчил гэж. Өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн болзошгүй аюул занал ийм л байгаа шүү дээ. Гэтэл ашгүй шинэ жил болж, Санта өвөөгийн бэлэг авчирдаг цаг үе таарлаа. Дээрх муу үгс, билэггүй ам биелэхгүй байх найдварыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрүүлж байна. Хэдий асар бойтог, удаан хөдөлж байгаа ч тэр том төслүүдээ хөдөлгөх шийдэлд хүрч чадав. Ерөнхий сайд "Оюутолгойн асуудлаа шийдлээ, дараагийн ээлжинд Засгийн газар УИХ-тайгаа хамтраад Тавантолгойн төслөө хөдөлгөхийн төлөө ажиллах болно” гэж мэдэгдсэн нь эдийн засагт гэрэл асаасан хэрэг. Яагаад ердөө л нэг Оюутолгой, Гацууртын төсөл хөдөлж эхлэх нааштай шийдвэр гарсныг найдварын оч болгон сайшаагаад байна гэж асууж магадгүй.

 

Тэгвэл нэг жишээ нь мөнөөх Эрдэнэт юм. Зөвхөн энэ үйлдвэр Монголын эдийн засгийн хэчнээн жил тэжээснийг санах хэрэгтэй. Бид нэрэлхээд хэлдэггүй л болохоос үнэн шүү дээ. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй боловч бидний үрэлгэн байдал илүү нэмэгдсэн. Манай улс валютын хомсдолд орсноос шалтгаалж ам.долларын ханш огцом өсч, үүнийг дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

 

Ам.доллар ховордсон нь гаднаас орж ирэх урсгал буюу экспортын орлого болон гадны хөрөнгө оруулалтууд саарсантайхолбоотой. Манай эдийн засгийн бараг 80 орчим хувь нь импортоос хамааралтай. Цоорхой ууттай адил гэсэн үг л дээ. Уутанд байгаа мөнгөний ихэнх нь гадагшаа урсаад явчихдаг. Тэр утгаараа гаднаас мөнгө нэмж хийхгуй л бол тэр уут хоосорно. Бүдүүн тоймоор тайлбарлавал ийм юм. 

 

Гэтэл тэр уутны амсараар орж ирэх мөнгө улам бүр хомс болж байсан хэцүү үед Оюутолгойн далд уурхайн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр болсон. Герман, Голланд, Австрали, Франц, Канадын арилжааны 15 банк болон таван агентлаг энэ төсөлд хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Оюутолгойд 2.5 тэрбум тонн зэс, алтны нөөц байгаа бөгөөд ийнхүү Оюутолгойн хувь эзэмшигчид урьдчилсан байдлаар 100 гаруй тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэж байна -эж гадаадын хэвлэлүүдэд мэдээлсэн. "Рио Тинто” группийн охин компани "Turquoise Hill”-аас "Эхний ээлжинд ажиллах хүчин болон дотоолын аж ахуйн нэгж, эдийн засгийн мөнгөн урсгал нэмэгдэх болно. Энэхүү төслийн санхүүжүүлт ДНБ-ий 37 хувьтай тэнцэх болно” гэж мэдэгджээ.

 

Харин Америкийн нэгэн эдийн засагч "www.afr.com” сайтад "Монгол хөрөнгө оруулалтыг татаж, зөв ашиглаж чадвал хэдхэн жилийн дараа танигдахын аргагүй хүчирхэг эдийн засагтай улс болно” хэмээн ярьсан байна. Сонсоход мэдээж тааламжтай. Гэвч баярлах бас эрт.

 

Эдийн засгийн уналтыг энэ төсөл дангаараа сааруулж дийлэхгүй. Тэгэхээр одоо бэлэн байгаа дараагийн том төсөл болох Тавантолгойг хөдөлгөх шаардлага бий. УИХ-ын босго даваагүй төслийг дахин, дахин хэлэлцэх гэж шавдуулахын оронд нэр бүхий 40 гишүүний гарын үсэг зураад өргөн барьчихсан Тавантолгойг ашиглах төслийг яагаад хэлэлцэж болдоггүй юм бэ. Энэ бол яах аргагүй нэг гарц. Уутанд хоцрох мөнгөний тухай яриа.

 

Гэвч өр төлбөртэй байгаа үед тэр уутанд мөнгө тогтохгүй. Өрийн дарамт бидэнд хэвээр л байна. 2017 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондын өрийг төлөх ёстой. 2018 оны гуравдугаар сар, 2022 онд төлөх ёстой том төлбөрүүд мөн хүлээж буй. Өрөөс гарах ганцхан зам бий. Энэ нь бизнесүүд хөдөлж, ашиг өгч эхлэх л явдал. Манай улсын хувьд ДНБ-ий дийлэнх хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг онцлогтой. Иймээс уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх нь нэн чухал. Том хүрд хөдөлж байж жижиг хүрдүүд эргэж, амь ордог хуультай. Бусад улс орны жишгийг харахад дахин зээл авч өмнөх өрөө төлдөг. Харамсалтай нь бидэнд зээл олдох магадлал улам л бага болсоор. Хоосон улстөржилт, хий хэрүүлээс болж Монгол Улсын зээлжихзэрэглэл буурсаар байна. 'Энд нэг улстөрч тодрох гэж мэдэгдэл хийдэг, тэнд дэлхийн зах зээл дээр Монгол Улсын гаргасан бондын үнэ унаж, хүү өсч байдаг. Ийм л урвуу хамаарал нэгэнт тогтчихлоо. Харин Япон улс зээлжих чадамжаараа дэлхийд тэргүүн эгнээнд явж байна. Гэхдээ Японы нэг хүнд ногдох өр нь 200 мянган ам.доллар. УИХ-ын гишүүн А.Тлейханы хэлснээр бол Монгол Улсын нэг иргэн 13 сая төгрөгийн өртэй. 6-7 мянган ам.доллар гэсэн үг. Манайхаас ялгаатай нь Япон улсын бүх хүн өөрт ногдсон өрийг хадгаламжаараа төлөх чадвартай. Тэгэхээр өртэй ч гэсэн мөнгөтэй гэж ойлгож болох нь. Харин Монголын хувьд иргэн нь байтугай, компаниуд нь хадгаламжгүй, хуримтлалгүй, улс нь валютын нөөц хомс байгаа.

 

Тиймд Тавантолгой, Гацуурт, Эгийн голын усан цахилгаан станц, төмөр зам, ураны орд зэрэг улс орны стратегийн томоохон төслүүдээр дамжуулж, хөрөнгө оруулалт татах замаар эдийн засгаа сэргээх шаардлагатай. Хүн бүр ингэж ярьдаг ч цаг дээрээ ямар нэгэн эрх ашгийн үүднээс эсэргүүцэн улладаг. Ялангуяа улстөрчид. Хамгийн ойрын жишээ гэхэд Гацууртын орд юм. Гацууртын ордыг ашигласнаар 10 жилийнхугацаанд 200 орчим сая ам.доллар Монголын Засгийн газрын өгөөж болж ирнэ. Энэ нь ордын ашиглалтын явцын нийт орлогын 68 хувь гэдгийг Засгийн газраас танилцуулж байгаа юм. Гацууртыг ашигласнаар Монголбанкинд жил бүр таван тонн алт тушаагдаж, Монгол Улсын валютын нөөц 189 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой. Жил гаруйн хугацаанд гацсан Гацууртын ордыг ашиглах асуудал юутай ч шийдэгдлээ гэж үзэж болохоор боллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн юм. Ийнхүү оны босгон дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд хүлээгдэж байсан том төслүүдээ амь оруулж дөнгөлөө. Сонгуулиас өмнө эдийн засгийн хүндрэлийг бага ч болов арилгая гэвэл Засгийн газар том төслүүдээ хөдөлгөхөөс өөр гарцгүйг дээр өгүүлсэн. Тиймд тодорхой эсэргүүцэл, шүүмжлэл, сөрөг реакцийг үл тооцон эдийн засгийн нааштай чимээ анир сонстож эхэлсэн нь хамгийн чухал ололт юм. Ямартай ч Ч.Сайханбилэг жилийн ойн дээрээ том төслүүдээ хөдөлгөж эхэллээ. Сантагийн бэлэг шиг сайхан билэгтэй үйл явдал шинэ онд олонтаа тохиох болтугай.


Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/

"САНТА"-гийн бэлэг буюу САЙХАН БИЛЭГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани