Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бид зааг үеийг хямрал гэж хараад байгаа юм биш биздээ?

Бид зааг үеийг хямрал гэж хараад байгаа юм биш биздээ? Б.Тогтохбаяр

Төвлөрсөн төлөвлөгөөт системийг халж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээ зарлахаас өмнөх бүтэн зуунд Азийн зүрхэнд орших аугаа түүхт Монголын нэр зөвхөн өмнөд, хойд хөршийнхээ аль нэгнийх нь нэрний дагуул байдлаар ашиглагддаг байв. Одоо ч гадна дотны зарим нөхөд Хятадын Монгол уу? Оросын Монгол уу? гэж лавладаг. Гэхдээ бид 30 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо итгэл төгс "Монгол тусгаар улс” хэмээн хариулж, сайхан зан хөдлөвөл Хүннү гүрэн, эзэн Чингис гээд гайхалтай баялаг түүхээ хуваалцаад, хурдацтай хөгжиж буй эдийн засаг, асар баялаг байгалийн нөөцөө гайхуулдаг. Эл түүх бол 30 жилийн өмнө ч ярьж болох л байсан зүйл, харин өнөөдрийн гайхуулаад байгаа хурдацтай өсөлтийг зах зээлийн эдийн засаг бидэнд өгсөн юм.

Тэртээ 1990 оны эхэн үе, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бидний амьдралд олон шинэ зүйл, олон шинэ нэр томъёо гарч ирсэн. Тухайн үед эдийн засаг харьцангуй жижиг, бидний хэрэглээ ч барагтайхан байснаас шалтгаалан валютын ханш гэдэг зүйл төдийлөн олон хүний анхаарлыг татдаггүй байсан бол байгалийн нөөц баялагаа идэвхитэй ашиглаж, гадныхан манайд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн буюу 2000-аад оны дунд үеэс ханшийн талаарх яриа сонсогдох нь элбэгшиж өдгөө бараг хүн бүрийн ярианы сэдэв болжээ. Энэ нь ч нэг их гайхаад байх зүйл биш, байгалийн баялагтай, хөгжиж буй бусад улсууд бүгд л ийм замналаар явдаг бичигдээгүй хууль бий.

Ханш хэмээх энэ зүйл нь эдийн засгийн утгаараа бидний хэрэглэдэг будаа, гурилтай адилхан доллар, юань гэдэг барааны төгрөгөөр илэрхийлсэн үнэ юм. Бидний нэрлэж заншсан зах зээлийн эдийн засгийн онолоор барааны үнэ тухайн барааг авахыг хүсэж буй хэмжээ буюу "эрэлт”, тухайн барааг зарах боломжтой хэмжээ буюу "нийлүүлэлт” гэсэн 2 хүчин зүйлс дээр үндэслэн тогтдог. Амьдралд ойр жишээгээр тайлбарлавал, Булган аймгийн Сайхан сум айргаараа алдартай, хүн бүр Сайханы айргийг уухыг хүсдэг буюу эрэлт өндөр байдаг ч байгаль цаг уур, адууны тоо, тухайн нутаг дахь өрхийн үйлдвэрлэлээс хамаараад исгэх айраг буюу жил бүрийн нийлүүлэлт ялгаатай байдгаас үнэ хэлбэлздэг. Хэрэв тус сумын засаг дарга айрагны үнийг нэг түвшинд барихаар болсон тохиолдолд эхний үед худалдан авагчид ашигтай байх хэдий ч өдөрт үйлдвэрлэх айрагны хэмжээ буюу нөөц хязгаарлагдмал учраас нэг л өдөр үнийг тогтмол түвшинд барих бодлого нуран унаж үнэ нэмэгдэх буюу зах зээлийн тэнцвэрлүүгээ очно.

Энэ зарчим валютын ханшин дээр ч мөн үйлчлэх бөгөөд бидний өнгөрсөн хямралын жишээ  үүнийг батлан харуулдаг. 2000-аад оны дунд үе хүртэл харьцангуй бага буюу жилд дунджаар 100-150 сая ам.долларын алдагдалтай явж ирсэн манай гадаад худалдаа 2007 онд 228 сая ам.доллар, 2008 онд 710 сая ам.долларын алдагдалтай гарсан буюу валютын гарах урсгал, орох урсгалаасаа давамгайлж, төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдэх үедханшийг 1200 түвшинд барихаар оролдож байсны уршигаар валютын нөөц шавхагдаж,ханш огцом нэмэгдсэн.Тухайн үед энэ цочир өөрчлөлтийг эдийн засагхүлээж авах боломж, хугацаа хомс байсны улмаас хямралтай нүүр тулж ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт зэрэг олон хөндүүрсэдэв бий болсон.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дараагийн хямралыг зөгнөсөн, ард иргэдийг түгшээсэн нийтлэл, ярилцлагууд ихээр гарах болжээ. Үнэхээр нөхцөл байдал түгшүүрийн дохио өгөөд байна уу гэдэг дээр хүмүүс үндсэндээ 2 байр сууринд хуваагдаад байна. Эхний бүлэгт валютын ханшийг тогтмол түвшинд бариагүйтэй холбоотойгоор хямрал үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрдчихсэн талаар анхааруулагчид буюу ханшийн өсөлтөөс алдагдал хүлээсэн пүүс, компаниуд тэдгээрийн удирдлагууд орох бол дараагийн хэсэгт ханшийн уян хатан бодлогыг баримтлагчид буюу өнгөрсөн хямралаас туршлага хуримтлуулсан бодлого боловсруулагч, эдийн засагчид багтана.

Энд аль нэгнийг нь зөвтгөж, үүссэн нөхцөл байдалд буруутан хайхаас илүүтэйгээрнөхцөл байдлыг судлаачийн байр сууринаасдүгнэх гээд үзье. Байгалийн баялаг ихтэй өндөр хөгжсөн  ихэнх орны хувьд хөгжлийн эхний шатанд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, зам, барилгын материалын импорт нэмэгдсэнээс шалтгаалан худалдааны алдагдал өсдөг. Энэхүү процесс нь уурхайн үйл ажиллагаагаа эхэлж экспортод гаргах хүртэл үргэлжилнэ. Харин дараагийн шатанд мэдээж орж ирсэн хөрөнгө оруулалтаа экспортын орлогоор нөхөж эхлэх бөгөөд энэ үед гадаад худалдаа ашигтай болдог. Товчхондоо уул уурхайд тулгуурлан хөгжсөн орнуудын жишиг энэ бөгөөд манай орны хувьд ч энэ зарчмаар явж байгаа, гагцхүү бид эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн энэ зааг үеийг хямрал гэж хараад байгаа юм биш биздээ???

Тэгвэл манай улсын хувьд бүтцийн аль шатандаа явна вэ?

Одоогийн байдлаар эхний шат шувтарч, дараагийн шатруу шилжиж байна гэж төвөггүйхэн хэлнэ. Учир нь 2010-2013 онд томоохон төслүүд хэрэгжиж байсантай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх 4 жилийн дундажтай харьцуулахад 6.5 дахин нэмэгдэхтэй зэрэгцэнгадаад худалдааны алдагдал 5.9 дахин өсчээ. Харин 2013 оны сүүлээс манай Оюутолгой зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын эхний шат ерөнхийдөө дуусч үйлдвэрлэх шатандаа шилжсэнтэй холбоотойгооргадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлсэнбөгөөд үүнтэй уялдаатайгаар уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт буурснаар гадаад худалдааны алдагдал буураад байгаа нь үүнийг баталж байна.

Гэхдээ худалдааны алдагдал буурахад хөрөнгө оруулалттай холбоотой импорт буурснаас гадна өнгөрсөн хямралаас сургамж авч, валютын ханшаа эдийн засгийн нөхцөл байдалтай нийцтэйгээр уян хатан тогтоож байсан нь эерэгээр нөлөөлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.Жишээлбэл, дотоодын нэг үйлдвэр 100 доллараар бараагаа экспортолдог бөгөөд нийт үйл ажиллагааны зардал 150,000 төгрөг байсан гэж үзье. Долларын ханш 1400 төгрөг байхад тухайн үйлдвэр экспорт хийснээр алдагдал хүлээх учраас үйл ажиллагаагаа зогсоох бөгөөд энэ нь улсын төсвийн орлогыг бууруулах бол ханш 1700 төгрөг болоход тухайн компани ашигтай ажиллаж үйлдвэрлэл нэмэгдэнэ. Харин импортын барааны хувьд төгрөгөөр илэрхийлэгдэх үнэ ханш өсөхөд нэмэгдэх бөгөөд тэр хэмжээгээр зарим зайлшгүй шаардлагатай биш тансаг хэрэглээний барааны хэрэглээ аяндаа шахагдаж байхгүй болно. Тэгэхээр угтаа ханшийн сулралт нь олон нийтийн ойлгодог шиг тийм ч жигшмээр зүйл бас биш юм.

Хүлээлт ямар байгаа вэ?

Дээр дурдсанчлан эдийн засагт нэгэнт бүтцийн өөрчлөлт хийгдэж, гадаад худалдааны алдагдал буурч, цаашдаа ашигтай болох, хөрөнгө оруулалтын орчин харьцангуй тогтвортой болсноос жижиг дунд хөрөнгө оруулалтууд, алтны олборлолт нэмэгдэж, үнэ өсөх зэрэгхэд хэдэн нааштай нөхцөл байдал гарч эхлээд байна.

Түүнчлэн олон улсын болон төрийн байгууллагуудын хийж буй төсөөллөөр эдийн засагт томоохон шок гарна гэсэн хүлээлт байхгүй байна. Тухайлбал, Олон улсын валютын сангийн 2014.3.6-нд гаргасан тайланд энэ онд Монголын эдийн засаг 9.5 хувиар өсөх, гадаад худалдааны алдагдал 6 дахин буурах, гадаад валютын албан нөөц одоогийн түвшинд байх прогноз хийжээ.

Дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг ч гэсэн харахад түүхий эдийн үнэ тогтвортой байх бөгөөд хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэх хандлагатай байна.

Тэгэхээрасуултын хариултыг таньд үлдээе...

ЗУУНЫ МЭДЭЭ

Бид зааг үеийг хямрал гэж хараад байгаа юм биш биздээ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани