Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Барилга дагасан “түгжрэл”

Барилга дагасан “түгжрэл”Ипотекийн зээлтэй цуг 900 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл "царцана”

Нурлаа, уналаа, хүндэрлээ гээд барилгын салбарыг тойрсон бараан мэдээ хөвөрч байна. Арга ч үгүй биз. Орлогынх нь гол суваг ипотекийн зээл зогссон тул энэ салбарт эрсдэл нүүрлэж байна. Гэхдээ ийм нөхцөлд орсон нь зөвхөн барилгынхан биш. Тэдэнд түшиглэн хөгждөг барилгын материалын үйлдвэрлэл ч хэвтэрт орох дөхжээ.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл зогсохоос ч өмнө хүнд байдалд байснаа барилгын материал үйлдвэрлэгчид хэлдэг. Тэд 2014 оноос эхлэн зээлээс зээлийн хооронд гэх гинжин хэлхээнд нэгджээ. Тодруулбал, ханган нийлүүлэгчдээсээ зээлээр түүхий эд авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэж босгосон бүтээгдэхүүнээ барилгын компаниудад мөн зээлээр борлуулна. Өөрөөр хэлбэл, компаниуд орон сууцаа борлуулсан тохиолдолд үйлдвэрлэгчид мөнгөтэй болно. Ийм нэг шүтэн барилдлага сүүлийн хоёр жил үйлчилжээ. Гэтэл нэг л өдөр ипотекийн зээл зогсч, гинжин хэлхээний хэсэг тасрах нь тэр.

Мэдээж, Өвлийн улиралд барилгын салбарын идэвх буурч, түр зогсдог. Гэхдээ дотоод заслын бүтээгдэхүүн, вакум цонх зэрэг үйлдвэрлэл нь хэвийн ажилладаг тогтолцоотой. Мөн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх гээд хүйтний улиралд амардаггүй гэдгээ баялаг бүтээгчид хэлдэг. Гэтэл тэд энэ өвөл бараг бүрэн зогссон гэхэд хилсдэхгүй болжээ.

Нэрээ нууцалсан цементийн нэгэн үйлдвэр хуучин оныг 500 сая төгрөгийн авлагатай харин ажилчдынхаа халаасыг хоосон үджээ. Барилгын компаниудаас авлагаа аваагүй тул цалингаа тавьж чадаагүй байна.

Тэгвэл барилгын хуурай хольц үйлдвэрлэгч "Монгол цавуу” компанийн захирал Н.Нямдорж ипотекийг зогсоосноос үүдэн банкнаас зээл авч чадсангүй гэдгээ хэлэв. Үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байсан тэрбээр зээлийн хүсэлтээ банканд тавьжээ. Гэтэл барилгын салбар өдгөө эрсдэлтэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариулт авав. Ингээд импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөрөөдөл нь ч завхарсан аж.

Барилга зогсчихвол олон сая тонн цементээр юу хийх вэ

Үүнээс гадна вакум цонх, тавилгын борлуулалт ч буурч байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд завгүй байдаг "Мөнхийн цонх” компанийн үйл ажиллагаа зогсжээ. "Иргэд орон сууцанд өвөл илүү ордог. Гэтэл жилийн оргил үед орон сууцанд орох боломжийг нь хаачихаар иргэд төдийгүй бидэнд давхар дарамт болж байна” хэмээн компанийн удирдлага учирлав. Мөн "Хямдрал зарлаад ч буйдангийн борлуулалт муу байна” хэмээн "Best Buidan” компаниас мэдээлсэн юм.

Сүүлийн жилүүдэд дотоодын барилгын материалын үйлдвэрлэл сэргэснийг салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Барилгын материалын 80 хувийг хилийн чанадаас зөөдөг байсан монголчууд чадлынхаа хирээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Үүнийг ч дотоодын цементийн үйлдвэрлэл гэрчилнэ.

Хэдхэн жилийн өмнө бараг 100 хувь импортын цементийн хамааралд байсан Монгол Улс эх орны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахад ойрхон болсон. Энэ онд бид 4.5 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн өөдрөг төсөөллийг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос танилцуулж байв. Тэгвэл гол хэрэглэгч барилгын салбар нь нурвал тэр их цементээр юу хийх билээ. Барилгын үндсэн түүхий эд хэнд ч хэрэггүй болоход хүрнэ.

Тэрчлэн барилгын талх гэгддэг цементийн үйлдвэрлэлийг төр, засгаас чамгүй дэмжсэн. "Хөгжлийн банк” цементийн үйлдвэрлэлд нийт 180.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тэгвэл барилгын салбар зогсчихвол ийм хэмжээний мөнгө ч салхинд хийссэнтэй адил болно.

Учир нь борлуулах зах зээлгүй, худалдаж чадахгүй л бол хэдий сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг эс олдгийг арьс, шир тэргүүтэй манай аж үйлдвэрийн зарим салбар баталсаар байна. Тэгэхээр зах зээл нь хаагдсан барилгын материал үйлдвэрлэл ч унах эрсдэл нүүрлэнэ.

Манай орон сууцны барилгын зах зээлд жилд дунджаар 1.5 их наяд төгрөг эргэлддэг гэх албан бус тооцоо бий. Тэгвэл байшин барих зардлын 60 хувь нь зөвхөн материалд зарцуулдаг гэвэл 900 гаруй тэрбум төгрөг барилгын материалын үйлдвэрлэлд бий гэсэн үг. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө ч мөн түгжигдэж буй. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг зогсоосноос үүдэх эрсдэлүүдийн нэг энэ.

"Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг цагаан сараас өмнө дахин олгоно” гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд "Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийн үеэр мэдэгдсэн. Хэрэв энэ өвөл л амжиж ипотекийн зээл гацаанаас гарахгүй бол ирэх хавар гэхэд барилга барьж буй нэг ч кран үзэхгүй гэдгийг Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар анхааруулж байгаа. Тэгэхээр хавраас урьтаж ипотекийн зээлийг сунгахгүй бол барилга болон түүнийг дагасан бизнесүүд хэвтэрт орох хувилбар хүлээж байна.

Г.Байгал

Барилга дагасан “түгжрэл”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани