Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Мандах: Байгаль хамгаална гэдэг бол ширээний ард суугаад хийдэг ажил биш

Р.Мандах: Байгаль хамгаална гэдэг бол ширээний ард суугаад хийдэг ажил бишУвс аймгийн Бөхмөрөн сумын байгаль хамгаалагч Р.Мандахтай тус суманд хийгдэж байгаа тусгай зөвшөөрөлтэй ан агнуурын талаар ярилцлаа. "Аргалын Мандах” хэмээн алдаршсан энэ хүнтэй ярилцахад ажлаа арван хуруу шигээ мэддэг нь андашгүй байв.
 
-Тусгай зөвшөөрөлтэй ан агнуур танай суманд хийгддэг. Тэгэхээр энэ ажил хэдийнээс эхэлсэн бэ? Одоогоор хэчнээн угалз агнаад байна?
 
-2013 оноос эхэлэж угалз агнах ажлыг зохион байгуулж байна. Байгаль орчны яамнаас Бөхмөрөн суманд угалз агнах тусгай зөвшөөрөл олгосны дагуу өнгөрсөн гурван жилийн хугацаанд зургаан угалз агнаад байна. Ан агнуурын төлбөрөөс орсон орлогын 50 хувийг тухайн орон нутагт, үлдсэнийг нь Байгаль хамгаалах сан буюу БОХ санд төвлөрүүлдэг. БОХ санд төвлөрсөн мөнгийг зарцуулахдаа Засгийн газрын 43-р тогтоол болон аймгийн журмын дагуу зарцуулж ирсэн.
 
- Бөхмөрөн сумын аргаль угалзын тоо толгой хэр өсч байна?
 
-2005 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын байгаль хамгаалагчаар ажиллаж эхлэсэн. Тухайн үед манай сумын аргалийн тоо толгой 200 орчим байсан бөгөөд хууль бус ан агнуурт өртөж, жилээс жилд тоо толгой нь буурч байсан. Гэвч Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл хэрэгжиж эхэлснээр малчид сайн дураараа байгаль хамгаалах нөхөрлөл байгуулан ажиллаж, аргаль угалзыг ард иргэдийн оролцоотойгоор хамгаалах болсноор одоогоор 2000 орчим болж өсөөд байна. Аргалийн эрийг нь угалз, эмийг нь хомь, төлийг нь хурга гэдэг бөгөөд зөвхөн угалзыг агнах тусгай зөвшөөрол олгодог. "Гулзат” тусгай хамгаалалттай газар нутаг нь Сагил, Бөхмөрөн сумын нутгийг дамнан оршдог бөгөөд 216.7 мянган га газрыг хамардаг. Мөн энэ бүс нутагт ховор амьтадын тоонд багтдаг хар сүүлт нутагладаг. 2005 онд 10 гаруйхан байсан хар сүүлт маань одоо 150 гаруй болж өсөөд байна. Үүнээс гадна зэгсний гахай, гургуул 2005 оны үед бараг дуусч байсныг байгаль хамгаалах нөхөрлөлүүдийнхээ тусламжтайгаар хамгаалах болсноор одоо тоо толгой нь өсөөд байна.
 
-Танай суманд байгаль хамгаалах чиглэлийн хэчнээн нөхөрлөл байна. Тэдэнтэйгээ сумын зүгээс хэрхэн хамтран ажилладаг вэ?
 
-"Гулзат” орон нутгийн хамгаалалттай газарт 7, ойн сан, хадлангийн бүсэд 4, тусгай хамгаалалттай газар нутагт 1, нийтдээ 12 нөхөрлөл манай суманд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нөхөрлөлд манай сумын 156 өрхийн 380 иргэн хамрагддаг. Нөхөрлөлийн гишүүд маань сумын ЗДТГ-тайгаа хамтраад ховор, нэн ховор ан амьтадын нутагладаг бүс нутагт хужир шүү, давс, өвс тэжээл хүргэж тавих, ан амьтны тооллого явуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Нөхөрлөлийн гишүүд маань байгаль орчноо хамгаалах, нутаг усаа онгон дагшинаар нь байлгаж хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн баялагийг зүй зохистой ашиглаж амьдрал ахуйдаа тус нэмэр болгох тал дээр өнгөрсөн хугацаанд идэвхи санаачилгатай ажиллаж ирсэн. Үүний үр дүнд сумын ховор, нэн ховор ан амьтан, ургамал, жигүүртэн шувуудын тоо толгой өсч, нөхөрлөлийн гишүүдийн амьдрал ахуй ч тодорхой хэмжээгээр дээшилж байна. Өнгөрсөн онд "Мянган аргал”-ын баяр хийсэн. Энэ үеэр нөхөрлөлүүдийн анхдагч гишүүдийг шагнаж урамшуулж, 6 насны морьд уралдуулж, хүчит бөхийн барилдаан хийсэн. Мөн нөхөрлөлүүдийн үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн, суран эдлэл, гэр ахуйн хэрэглэл, эсгий зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явуулж, шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулсан.
 
2015 оноос идэвхтэн байгаль хамгаалагч нарыг урамшуулах ажлыг эхлүүлж, улирал бүр 100 мянган төгрөгийг зургаан хүнд өгч байна. Нөхөрлөлүүдийн бэлдсэн өвсийг БОХ сангийн мөнгөөр худалдан авч, өөр өөрсдийнх нь хариуцаж ажилладаг хар сүүлт, аргаль угалз нутагладаг бүс нутагтхүргэх ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ ажлыг гүйцэтгэсэн нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг урамшуулдаг. Өнгөрсөн онд 8 тн давс, 8 машин өвсийг аргаль, угалз, хар сүүлтийн бүс нутагт хүргэж байршуулсан.
 
 Манай сумын нөхөрлөлүүд Монгол Улсын хэмжээнд үлгэр жишээ болохуйцаар ажиллаж байгаа. Байгаль хамгаална гэдэг бол ширээний ард суугаад хийдэг ажил биш. Харин ард иргэдтэйгээ хамтран ажиллаж, байгаль хамгаалах үйлсэд тэдний оролцоог бий болгосноор үр дүнд хүрч болдогийн бодит жишээг манай сумаас харж болно. Бидэнтэй хамтран ажиллаж ирсэн бүх нөхөрлөлүүддээ баярлалаа гэж хэлье. Мөн дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
 
-Танд баярлалаа. 
 
Увс аймаг Б.Батхүү
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Р.Мандах: Байгаль хамгаална гэдэг бол ширээний ард суугаад хийдэг ажил биш
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани