Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулнаЗасгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 11-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээг авна

Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны эх үүсвэрээс олгох зээлийн хүүг 9 хувиар тооцон, холбогдох хууль тогтоомж болон "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.

Жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр 2016 онд үйлдвэрлэлийн салбарт 10 орчим мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 4682 орчим ажлын байр хадгалагдаж, үйлдвэрийн салбарт өсөлт гарч, экспортыг нэмэгдүүлэх, ДНБ-ий хэмжээ жил бүр тодорхой хувиар өсөх боломжтой бөгөөд аймаг орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар төвлөрлийг бууруулж, шилжилт хөдөлгөөнийг сааруулах ач холбогдолтой юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Олон жил ашиглагдаагүй хуримтлагдсан овоолго, хаягдлыг орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөцийн төлбөр ногдуулахтай холбогдох харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдан гарснаар уул уурхайн салбарт ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эрх зүйн орчин тодорхой болж, улсын болон орон нутгийн татварын орлого нэмэгдэх, ажлын байр бий болох зэргээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна. 

Жоншны экспорт огцом буурснаар Хэнтий, Дорноговь, Дундговь аймгуудад жоншны олборлолт явуулж байгаа 43 уурхай дээр бага агуулгатай жоншны хүдрийн хаягдал овоолгуудын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, 500 мянган тоннд хүрсэн. 1997 онд Монгол Улсад бүртгэгдсэн алтны 498 шороон орд, 31 үндсэн ордод нийтдээ 320 тонн алтны нөөцийг бүртгэсэн байсан бол өнөөгийн байдлаар 608 шороон орд, 75 үндсэн ордын овоолгод 40-45 тонн алт хаягдсан гэсэн тооцоо байна. Мөн 2014 оны байдлаар 30 гаруй нүүрсний уурхайгаас 24.5 сая тонн нүүрс олборлосон бөгөөд олборлолтын явцад ойролцоогоор 1.1 сая тонн орчим нүүрс хаягдал байдлаар овоолгод шилжжээ. Нүүрс олборлох явцад хаягдсан нүүрсний хэмжээ ойролцоогоор 11.5 сая тонн орчим байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдвал эдгээр овоолго, хаягдлаас ашигт малтмалыг ялган авч, ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

"Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээг баталлаа

"Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолоор "Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ. Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоогоод байна.

"Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа

Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, буудай, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын ургацаас хангах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газраас баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хоёр жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. 

2016 онд улсын хэмжээгээр 1200 орчим аж ахуйн нэгж, иргэд 322.9 мянган га талбайд үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байгаа бөгөөд гангийн улмаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүд ургац алдсанаар 2016 оны тариалалтыг хэвийн явуулах санхүүгийн боломжгүй болж байна. Иймээс тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийг хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууны хангамжийг бүрдүүлэх, үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоо нийлүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, техникийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулахаар тооцоод байна.

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг шинэчиллээ

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг Засгийн газраас шинэчлэн баталлаа. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.

Журмын шинэчилсэн найруулгад програм хангамжийн шинэчлэл, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа тулгамдсан харилцааг зохицуулах дараах гол гол өөрчлөлтүүдийг оруулжээ.

- Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл оруулах хэрэглэгчийн төрөл, тэдгээрийн эрх үүргийн талаар болон тайлагналыг тодорхой болгосон хоёр бүлэг шинээр нэмж оруулсан

- Цахим хуудсанд мэдээлэл тавих болсонтой холбоотой мэдээлэл тавих стандартыг өөрчилсөн

- Нийт мэдээллийн 11 мэдээллийг холбогдох програм хангамжаас татах нөхцөлийг бүрдүүлсэн

- Төсвийн хяналт хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулах хяналтын модуль, статистик мэдээллийг системээс гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно

Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна. Гэвч кассын машин худалдан авч, бэлэн байдлаа хангаагүй аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт хэвлэх системд хандаж, иргэдэд олгох сугалааны баримтыг хэвлэж байгаа нь системийн ачааллыг эрс нэмэгдүүлж байна. Мөн байгууллага хооронд хийгдсэн гүйлгээг НӨАТУС-д нэгтгэхээс гадна системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг ханган ажиллах шаардлага тулгарчээ.

Татварын алдангийн хувь хэмжээг тогтоолоо

Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутам 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.

Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн бөгөөд 2015 оны эхний 11 сарын байдлаар арилжааны банкнаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 19.6 хувь, сарын 1.63 хувь, хоногийн 0.0537 хувь байсан байна.

Концессын гэрээ байгуулах эрх олголоо

"Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам төсөл”-ийн концессын гэрээг "China First Highway Engineering co.,ltd”-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Төслийн нийт хөрөнгө оруулалт буюу гэрээний үнэ 102,735,996 ам.доллартай тэнцэх төгрөг байхаар тохиролцсоноос гадна авто  замын барилгын ажлыг хоёр жилд багтаан хийж, 2017 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь "China First Highway Engineering co.,ltd” байх бөгөөд барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хувийг дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэх юм байна.

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

Засгийн газраас "Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан гаргалаа. Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, тэдгээрт шаардагдах хөрөнгийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн төсөв, салбарын бодлого, аймаг, нийслэлийн хөгжлийн хэтийн зорилт, макро эдийн засгийн дунд хугацааны бодлого, чиглэлд тусган гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгасан байна.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг стратегийн 6 үндсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх 51 арга замын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг томьёолж, тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэн, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах зардлыг нарийвчлан тооцсоны үндсэн дээр нийт 255 арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатны ажлууд 2015 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд цаашид 2020, 2030 он хүртэл үргэлжлэн хийгдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ТОВЧ МЭДЭЭ:

- Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан "Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-д өөрчлөлт, мөн 2008 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан "Улсын хилээр нэвтрүүлэх байлдааны зориулалттай хэрэгсэл, техникт экспорт, импортын лиценз олгох журам”- д нэмэлт, өөрчлөлт орууллаа.

- Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг 2016 онд тэмдэглэхээр шийдвэрлэж, ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг зохион байгуулах хорооны дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг баталлаа. Тус газрын захирлыг томилон, зохион байгуулалтын бүтэц, захиргааны албан тушаалтны жагсаалт, орон тооны норматив, дипломат байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэн баталж мөрдүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

- Хэмжил зүйн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

- Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газар болон БНФУ-ын Сансар судлалын үндэсний төвийн хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад олгохоор тогтлоо.

- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

- УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

- Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани