Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Энхболд: Барилгын салбар эдийн засгийн үр ашгаараа уул уурхайг орлох хэмжээнд хүрч эрчимжсэн

З.Энхболд: Барилгын салбар эдийн засгийн үр ашгаараа уул уурхайг орлох хэмжээнд хүрч эрчимжсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ууган сургуулийн нэг Барилгын политехник коллеж өнөөдөр зочин олонтой байлаа. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан УИХ-ын дарга З.Энхболдын хамт  тус сургуульд зочилж багш, оюутнуудтай уулзалт хийх зараар хурлын танхимд сул суудал олдохооргүй олон хүн цуглажээ. Барилгын политехник коллеж 2000 гаруй суралцагчтай. Гэхдээ энэ уулзалтад зөвхөн төгсөх ангийнхнаа л оролцуулж буй гэнэ. Энэ нь хурлын тахимын сандал суудлын хүрэлцээнээс болсон тухай багш нар нь дуулгаж байв.

Уулзалтын эхэнд Г.Баярсайхан сайд Хөдөлмөрийн яамнаас  мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан.  Тэрбээр Монгол Улсын ирээдүйн хөгжлийг ур чадвартай мэргэжилтэй ажилтнууд авч явах учраас төр засгаас энэ салбарын хөгжилд ихээхэн анхаарал тавьж буйг онцлоод "Төрийн болон хувийн өмчийн нийт 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга гаруй залуус 193 мэргэжлээр сурч байгаа нь мэргэжлийн бололсролын салбар эрэлттэй болсны илэрхийлэл. 

Барилгын политехник коллеж гэхэд барилгын салбарыг мэргэжилтэй ажилчдаар хангах үүргээ биелүүлж 20 мэргэжлээр 2100 залуусыг сургаж байна. Барилгын салбарын хөгжилд төр засгаас ихээхэн анхаарал тавьж, дэмжиж буйн нэг хэлбэр нь УИХ-аар 5,0 хувийн хүүтэй ипотекийн зээлийг баталгаажуулсан хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа явдал” хэмээсэн. Түүнчлэн Г.Баярсайхан сайд УИХ-д өргөн барьсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар багш оюутнуудад нэлээд дэлгэрэнгүй  танилцуулсан юм.

Энэ хүрээнд хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн орчин болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болох, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд суралцаж буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтойг Хөдөлмөрийн сайд дурдлаа.

Уг уулзалтад оролцсон УИХ-ын дарга З.Энхболд "Барилгын салбарын хөгжил ба ипотекийн зээлийн үүрэг” сэдвээр танилцуулга хийсэн юм.  

Тэрбээр танилцуулгынхаа эхэнд "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн өнгөрсөн арванхоёрдугаар сараас ипотекийн зээл олголт зогссон. Үүний хохирогчид нь орон сууцны зээл авахаар төлөвлөж гэж байсан иргэдээр тогтохгүй барилгын салбар, энэ салбарт ажил эрхлэхээр бэлтгэгдэж буй оюутнууд та бүхэн. Ипотек бол нэг иргэн урт хугацаанд зээл авч, тодорхой хугацаанд бага хэмжээгээр төлбөрөө барагдуулсаар эцэст нь хөрөнгөтэй  болж үлддэг санхүүгийн тогтолцоо юм. Энэ тогтолцооны цаана маш олон хүнийг ажилтай болгодог механизм байдаг.

Барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, тавилгын үйлдвэр, дотор засал чимэглэл хийдэг олон зуун мянган хүн ажлын байртай, орлоготой байдаг. Ипотекийн зээл олголт зогссон нь Барилгын политехникийн коллежид суралцаж буй оюутнууд та бүхэн сургуулиа төгсөөд ажилтай байх эсэхтэй шууд холбогдох юм. Төгсөгчид нь хамгийн их ажлын байртай болдог салбар бол барилгын салбар, 100 төгсөгчийн 66 нь ажилд ордог. Өөр ямар ч салбарт ийм үзүүлэлт гарахгүй. Энэ үзүүлэлт гурван жилийн өмнө эхэлсэн 8,0 хувийн зээл аль салбарт хамгийн их өгөөжөө өгснийг харуулж байгаа юм” гээд барилгын салбарын хөгжлийг өнгөрсөн хугацаанд барьж ашиглалтад оруулсан орон сууцны тоо хэмжээгээр илэрхийлэн тун сонирхолтой танилцуулсан.

Монгол Улс 1921-1990 онд 100 мянган өрх орон сууцанд орсон. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байв. 2000-2012 онд ипотекийн зээлд 5000 айл хамрагдан, жилийн 20 хувийн хүү төлдөг байсан. Тэгвэл сүүлийн гурван жилийн хугацаанд жилд дунджаар 25 мянган орон сууц шинээр ашиглалтад орж, 96 мянган хүн энэ салбараас цалин авч байна. 2013-2015 онд 76 мянган өрх ипотекийн зээлээр орон сууцтай болсон.

Энэ эрчээр явах юм бол 70 жилийн хугацаанд хийсэн орон сууцны бүтээн байгуулалтыг ердөө дөрвөн жилд хийх тооцоо гарч байгаа юм.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд барилгын салбар эдийн засгийн үр ашгаараа уул уурхайг орлох хэмжээнд хүрч эрчимжсэн. Энэ хэрээр хөдөлмөрийн зах зээл дэх барилгын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдсэн.

Эдийн засаг талаас нь харах юм бол барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал буурч байна. Түүнчлэн барилгын салбарын үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлж, 865 аж ахуйн нэгжийн 945 үйлдвэр 79 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд "Чингис” бондын хөрөнгө оруулалтын үр дүнг мөн энэ салбарын өсөлт, үр ашгаас харж болно. Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 95 695 ажлын байр бий. Цаашид барилгын салбарт ажиллахаар нийт 12 108 суралцагч сурч байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд барилгын нарийн мэргэжил эзэмшсэн 4777 төгсөгчийн 68 хувь нь ажлын байртай болсон байна. 8,0 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох бодлогыг хэрэгжүүлж, дэмжиж буйн бодит үр ашиг нь энэ болохыг УИХ-ын дарга танилцуулгынхаа үеэр онцолсон.  

Түүнчлэн ипотекийн зээл иргэдэд хэрхэн яаж үр ашгаа өгч буйг тайлбарлан, Барилгын политехникийн коллежийн багш, оюутнуудын сонирхсон асуултад хариулсан юм. Тэд Их хурлын даргаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах боломж, хувийн орон сууцыг ипотекийн зээлд хамруулах гэхчилэн олон зүйлийг асуусан. Мөн ард түмэнд өгөөжөө өгч, ашиг нь нүдэн дээр харагдаж буй ипотекийн зээлийг зогсоосон шалтгааны талаар санал солилцоод амжсан.  

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын дарга З.Энхболд нарын оролцсон уг уулзалтад Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Идэрцог, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Д.Лхагвасүрэн нарын албаны хүмүүс мөн байлцлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
З.Энхболд: Барилгын салбар эдийн засгийн үр ашгаараа уул уурхайг орлох хэмжээнд хүрч эрчимжсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани