Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Умардын устөрөгчийн бөмбөг: Эргэлзээ ба болгоомжлол

Умардын устөрөгчийн бөмбөг: Эргэлзээ ба болгоомжлолШинэ 2016 он дөнгөж гарангуут хамгийн ихээр дуулиан тарьсан үйл явдал бол Умард Солонгос бараг бүтэн сарын өмнөөс анхааруулж байгаад устөрөгчийн бөмбөг /H-bomb/ туршсан тухай мэдээ байлаа. Үүнтэй холбоотойгоор "БНАСАУ үнэхээр ийм зэвсэгтэй болсон уу” гэх маргаан мэтгэлцээн шинжээчдийн дунд өрнөж эхлэв.
 
500 орчим хүний хүч хөдөлмөр орсон уг туршилтыг их удирдагч Ким Жон Уны 33 насны ойд барьсан "өвөрмөц содон бэлэг”, 5 дугаар сард болох Солонгосын Хөдөлмөрийн намын 7-р их хуралд зориулан зохион байгуулсан суртал ухуулгын ажиллагаа гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Хамгийн сүүлд тус намын их хурал 1980 онд болсон бөгөөд одоогийн удирдагч Ким Жон Уны хувьд анх удаагаа ийм том үйл явдалд оролцох гэж байна. Тийм учраас намынхаа их хурлыг "агуу их амжилт бүтээлээр /ялангуяа цэргийн салбарт/ угтах аян” өрнөх явцад устөрөгчийн бөмбөг турших санаа төрсөн байж магадгүй бөгөөд энэ нь ердөө суртал ухуулгын шинжтэй алхам гэж барууныхан үзэж байгаа аж.   
 
Устөрөгчийн бөмбөг гэж юу вэ?
 
Устөрөгчийн бөмбөг гэдэг нь атомын бөмбөгнөөс хэдэн зуу, мянга дахин их хүчтэй асар хөнөөлт зэвсэг юм. Мэргэжлийн бус хүний хувьд бүдүүн тоймоор дүрсэлвээс, уран, плутони зэрэг цацраг идэвхит хүнд элементүүдийг жижиг атомууд болгон хуваан задлах гэсэн үндсэн зарчмаар атомын бөмбөгийг хийдэг байна. Харин устөрөгчийн бөмбөгийг эсрэгээр хөнгөн элементүүдийг хүнд элемент болгон хувиргах, тухайлбал устөрөгчийг гелий болгон хувиргах халуун цөмийн синтезийн урвалын үндсэн дээр хийдэг ба эл урвалын явцад асар их хэмжээний эрчим хүч ялгардаг аж. Тодруулбал, гелийн цөмийн масс нь устөрөгчийн цөмүүдийн нийт массаас бага учраас эл зөрүүнээс үүдэн энерги ялгарна. Устөрөгчийн бөмбөг дэлбэрэх явцад болж буй процесс нь Нар болон од эрхэс дээр болж байдаг тэсрэлтүүдтэй яг адил.
 
Биднийг илч гэрлээрээ тэтгэдэг Нар бол устөрөгчийн асар их нөөцтэй бөгөөд тэр нь Кельвиний 15 сая градуст асар өндөр даралтын дор оршино. Үүний улмаас хэт нягтрал үүсч, устөрөгчийн атомын цөмүүд нь хоорондоо байнга мөргөлдөж байдаг бөгөөд ингэснээр цөмүүд нэгдэх процесс явагдана. Энэ нь илүү хүнд элемент болох гелийн цөм үүсэхэд хүргэх бөгөөд үүнийг халуун цөмийн синтез /нэгдэл/ гэнэ. Эл урвал нь асар их энерги ялгаруулдаг байна. Үүнтэй адилаар, устөрөгчийн халуун цөмийн гинжин урвал үүсгэхийн тулд асар их хэмжээний дулааны эх үүсвэр шаардлагатай бөгөөд үүний тулд атомын цэнэгийг ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, атомын бөмбөгийг тэслүүр болгон хэрэглэдэг гэсэн үг. Ийм учраас устөрөгчийн бөмбөгийг цөмийн зэвсэг гэж нэрлэдэг болой. Бүдүүн багцаагаар, устөрөгчийн бөмбөг гэдэг нь бие биеийнхээ дотор багтсан хоёр өөр төрлийн бөмбөг гэж ойлгоход болно.
 
Хүн төрөлхтний түүхэнд устөрөгчийн бөмбөгийг хэрэглэж байсан тохиолдол байхгүй, гэхдээ 1960-аад онд Карибын тэнгисийн хямрал дэгдэх үеэр энэ аймшигт зэвсгийг хэрэглэхэд тун дөхсөн гэдэг. 
 
Устөрөгчийн бөмбөг нь төсөөлөхийн аргагүй аймшигтай хөнөөх хүчин чадалтай учраас цөмийн зэвсэгтэй их гүрнүүд энэ зэвсгийг байлдааны жижүүрлэлтэд байлгадаггүй ажээ. Хэдхэн тооны устөрөгчийн бөмбөгийг Номхон далайд дэлбэллээ гэхэд АНУ шиг их гүрнийг ч газрын хөрснөөс арчиж чадах асар их хүчтэй цунами үүснэ. Газрын хөрсний дээд давхарга бүрэн устаж, халуун хайлмаг бодис оргилон гарч ирснээр амьд бүхнийг төдийгүй амьгүй бүхнийг устгах аюултай учраас ЗХУ, АНУ болон бусад гүрнүүд ийм төрлийн зэвсгээс татгалзжээ.
 
Эргэлзээ 
 
Хэрвээ үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан бол дэлбэрэлтийн хүч нь дор хаяж 6-ны өдөр туршсан бөмбөгнийхөөс 10 дахин илүү байх учиртай. Тэгэхээр Ким Жон Ун худлаа ярьсан болж таарч байгаа юм, үнэн хэрэгтээ бол Умард Солонгос нэлээд хүчтэй /хүчжүүлсэн/ атомын бөмбөг туршсан байх магадлал бий.
 
Өөр нэгэн хувилбараар бол хойд солонгосчууд устөрөгчийн бөмбөг турших гэж оролдсон боловч төлөвлөсөн ёсоор хүчин чадлын дээд үзүүлэлтэд нь хүргэж чадаагүй бололтой. Нөгөөтэйгүүр, БНАСАУ-ын удирдлага дахь хэт хатуу байр суурь баримтлагчдын зүгээс Ким Жон Ун-ыг "дарамталсан” байж болох бөгөөд гуравдугаар Ким тэдний ая эвийг олохын тулд "устөрөгчийн бөмбөг туршсан” гэх мэдэгдэл хийсэн байж болох талтай.
 
Оросын Стратегийн зориулалттай пуужинт цэргийн штабын дарга байсан, чөлөөнд байгаа хурандаа генерал В.Есины үзэж байгаагаар бол "Умард Солонгосын хувьд халуун цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай материал-техникийн бааз бүрэн хэмжээгээр бүрэлдээгүй байгаа” аж.
 
Бүх нийтээр цөмийн зэвсгийг хориглох тухай Гэрээний байгууллагын тэргүүн Лассино Зербо-гийн ярьж байгаагаар бол, үнэхээр устөрөгчийн бөмбөгийн туршилт байсан эсэхийг тогтооход эрт байгаа, учир нь, агаарт цацраг идэвхт бодисууд цацагдсан эсэхийг тогтооход 50 хоног шаардлагатай гэнэ. Хойд Солонгосын туршсан бөмбөг устөрөгчийнх биш байсан, гэхдээ нэмэлт изотопуудыг ашиглан дэлбэрэлтийн хүчийг нэмэгдүүлэх боломж байдаг гэдгийг  ноён Л.Зербо дурдлаа. Умардынхан цөмийн реактортоо тритий гэдэг хэт хүнд устөрөгчийг гарган авсан байх магадлалтай ба түүнийгээ устөрөгчийн гэх бөмбөгнийхөө цэнэгэнд оруулах аваас хүчийг нь 10 дахин нэмэгдүүлэх боломжтой. Ингэлээ гээд үүнийг устөрөгчийн бөмбөг гэж нэрлэхэд бас л учир дутагдалтай гэнэ.
 
Газар хөдлөлийн чичирхийлэл харьцангуй бага байсан нь устөрөгчийн бөмбөг туршсан гэх мэдэгдлийг үгүйсгэхэд хүргэж байгаа юм. Германы физикч, Хамбург дахь аюулгүй байдлын бодлого судлах хүрээлэнгийн орлогч захирал Хетц Нойнек-ийн хувьд Умардынхан ийм төрлийн бөмбөг туршсан гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийллээ. Дэлбэрэлтийн дараа Умард Солонгосын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн чичирхийлэл 4,7-5,3 балл байсан, гэтэл устөрөгчийн бөмбөг туршсан тохиолдолд үүнээс ч илүү буюу 5,5 баллаас дээш чичирхийлэл үүссэн байх ёстой ажээ. Хамгийн ойр орших Хятадын газар хөдлөлтийг бүртгэх станцуудад 4,9 баллын чичиргээ мэдрэгдсэн байна.
 
Швейцарийн Цюрих хотын Техникийн их сургуулийн профессор Оливер Тренерт хэлэхдээ "Умардын удирдагчид нэг бус удаа ийм мэдэгдэл хийж байсан боловч хожим нь тэдгээр нь батлагдсан тохиолдол үгүй” гэжээ.
 
Өмнөд Солонгосын тал ч мөн адил устөрөгчийн бөмбөгийн туршилт хийсэн эсэхэд эргэлзэж байна. Умардын туршсан бөмбөгний хүчин чадал ердөө 6 килотонн байсан нь 70 жилийн өмнө Хирошима, Нагасаки хотуудад америкчуудын хаясан атомын бөмбөгийн хүчин чадал 20 килотонн байсантай харьцуулахад ч доогуур үзүүлэлт юм. Гэтэл 1953 онд Семипалатинскт туршсан Зөвлөлтийн устөрөгчийн бөмбөгийн хүчин чадал 400 килотонн байсан гэх жишээтэй. Уг туршилтын дараа радио долгион хэд хоногийн турш гажиж байсан гэдэг. Ерөнхийдөө бол, устөрөгчийн бөмбөг нь 20-50 мегатоннын хүчтэй дэлбэрэлт үүсгэдэг аж. Тодруулан дурдваас, 1 Мегатонн гэдэг нэгж нь 1 сая тонн буюу 1000 килотонн-той тэнцэнэ. Тэгэхээр устөрөгчийн бөмбөг гэдэг бол хүний ой тойнд багтамгүй асар их сүйтгэх хүчин чадалтай зэвсэг болох нь тодорхой.
 
Болгоомжлол
 
1 дүгээр сарын 6-нд Умард Солонгос атомын бөмбөгний хүчжүүлсэн туршилт хийсэн байж магадгүй юм. Ийм туршилтын явцад тритий гэдэг хүнд устөрөгч хэт өндөр нягтралд орсноор цөмийн энерги ялгардаг аж. Умардынханд одоо байгаа технологиор ийм төрлийн туршилт хийх бүрэн боломжтой гэж цөмийн мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ ийм туршилтын явцад дор хаяж 50 килотоннын хүчтэй дэлбэрэлт болсон байх учиртай, гэтэл Умардын устөрөгчийн бөмбөгийн хүчин чадал үүнээс 7-8 дахин бага байгаа юм.
 
БНАСАУ өмнө нь 2006, 2009, 2013 онд гурван удаа атомын бөмбөг туршиж байсан бөгөөд үүний улмаас НҮБ тус улсын эсрэг маш хатуу хориг арга хэмжээ авсан билээ. Одоо эл хориг улам чангарах төлөвтэй байна.
 
Устөрөгчийн бөмбөг туршсанаараа Умардын эрх баригчид дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татах гэсэн байж магадгүй юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард БНАСАУ-ын зүгээс АНУ-д хандан, 1953 онд байгуулсан эвлэрэх тохиролцоог энхийн гэрээ болгон өөрчлөх санал тавьсан боловч америкчууд ямар ч хариу өгөхгүй байгаа юм. Үүнд нь Умардын тал шаралхаж дээрх алхмыг хийсэн байж болох талтай.
 
Нөгөөтэйгүүр, умардынхан Зүүн Хойд Азийн бүс нутагт түгшүүртэй байдлыг улам дэвэргэснээр АНУ болон түүний холбоотнуудыг "өөрт ашигтай чиглэл”-ээр яриа хэлэлцээ хийхээс аргагүй байдалд хүргэх тактик баримталж байж болох юм.
 
Бусад орнууд, ялангуяа Зүүн Хойд Азийн орнуудын хувьд сэтгэл түгших бусад шалтгаанууд бий. Тодруулбал, умардынхан устөрөгчийн бөмбөгийн цэнэгийн хэмжээг багасгаж туршсан байж магадгүй. Энэ нь юу гэсэн үг гэвэл, тив алгасах пуужин, алсын бөмбөгдөгч зэрэг стратегийн тээгч хэрэгслүүд байхгүй нөхцөлд устөрөгчийн бөмбөгийн цэнэгт хошууг ойрын зайн тусгалтай пуужинд байрлуулах боломжтой. Түүнээс гадна, умардынхан шумбагч онгоцноос цөмийн цэнэгт пуужин харвах хувилбарыг идэвхийлэн судалж байгаа юм.
 
Нөгөө талаас, БНАСАУ бол Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдээгүй улс. Саяны хийсэн туршилтыг ёс суртахууны хувьд буруушааж болох боловч хууль эрхзүйн үүднээс авч үзвэл, умард солонгосчууд цөмийн байтугай нейтроны бөмбөг хийчихсэн байхад дэлхий даяараа "зэмлэн буруушаах”-аас өөр алхам хийж чадахгүй билээ.
 
Дүгнэлт
 
Ерөнхийд нь тоймловол, умард солонгосчуудын хувьд зөвхөн устөрөгчийн бөмбөг хийх технологийг л боловсруулж  байгаагаас бус тэдэнд бэлэн болчихсон цэнэг байхгүй гэдэгтэй шинжээчдийн ихэнх нь санал нэг байгаа нь илэрхий байна.
 
Гэхдээ цөмийн туршилт дэлхий даяар нэгэнт зогсчихсон байгаа энэ цаг үед хэн нэгэн этгээд дур мэдэн устөрөгчийн бөмбөг туршсан тухайгаа зарлаж байгаа нь стратегийн цөмийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж цөмийн зэвсэгтэй 5 гүрэн маш ихээр дургүйцэж байгаа юм. 
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Умардын устөрөгчийн бөмбөг: Эргэлзээ ба болгоомжлол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани