Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтуудаас

( Al ) – Хөнгөн цагааны орд нээссэн нь

-Карибын тэнгисд орших Ямайка арал эрдэс түүхий эд металлынзах зээлийг (боксит ) хөнгөн цагааны хүдрээр хангадаг томоохон нийлүүлэгч юм.

Тэндээс хөнгөн цагаан гарган авах гол эх үүсвэр болсон бокситын (Al2O346-52%, Fe2O317-23%.) хүдрийн асар их нөөцийг 1950-иад онд нээсэн.

Бараг 60 жилийн өмнө маш сонин тохиолдолоор түүнийг нээж илрүүлсэн гэнэ. Тус арлын нэгэн оршин суугч болох фирмийн эзэн Альфредом Д'Костой улаан лооль тарихаар санаа шулуудан өөрийн тариалангийн талбайд үрийг суулгаж ургац авахаа хүлээж суужээ.

Гэвч ургац авах нь байтугай бүх үрслэгч нь хатингаршаад удалгүй бүгд үхжээ. Улаан лооль сонирхогчидын дахин хийсэн оролдлого бас л бүтэмжгүй болсон байна. Аз дутсан , ажил үүлс нь бүтэмжгүй байгаа ногоочин учир шалтгааныг нь олож мэдэхийг хүсжээ.

Ингээд тэрбээр багавтар талбайнхаа хөрснөөс сорьц дээж авч АНУ-ын нэгэн лабораторид шинжилгээ хийлгүүлхээр илгээхийн чацуу чухам яагаад улаан лооль ургахгүй байгааг тайлбарлаж өгөхийг хүсжээ.

Түүний хүсэлтийн хариу удаан хүлээлгэлгүй ирсэн байна. Хариу нь 99 хувийн хөнгөн цагааны хүдрээс тогтсон хөрсөнд ямар улаан лооль ургах билээ дээ? гэсэн утгатай байжээ.

Хэдэн жилийн дараа Ямайка арлын тэр газар нутагт уул уурхайн тэргүүлэх зэргийн компани Rio-Tinto компаний салбар Alcan компани нэмэлт хайгуул судалгааны ажил явуулан хөрөнгө оруулалт хийж хувь нийлүүлсэн хөнгөн цагааны хүдэр олборлох үйлдвэр байгуулсан байна. Ингэж тэнд улаан лоолийн оронд уулын олборлох үйлдвэр ургуулсан байна

Тэнд байгуулагдсан "Kaiser Jamaica Bauxite Со." компаний олборлосон бокситийн хүдэр өнөө хэрнээ АНУ, Канад болон бусад орны хөнгөн цагааны үйлдвэрт түүхий эд болж очсоор байна. Ямайк арлаас 2007 оны үед жилд 14,5сая/тн боксит олборлон дэлхийн нийт боксит олборлолтын 8,75% тэндээс авч байсан үе бий. Харин өнгөрсөн 2014 онд 9,8сая/тн боксит олборлосон байна.

 

Ямайка дахь бокситын уурхай:

 

 


XIX- зуундАНУ –н Калифорни мужад (золотая лихорадка) - California Gold Rush(1848–1855) буюу "алтны төлөө өрсөлдөөн” ид өрнөж байсан тэр үед өнгөт металлын орд нээсэн нэгэн сонирхолтой явдал болжээ.

Товолсон ёсоор бол Колорадаас Вашингтон муж улсын Спокэний ойролцоох уурхай , дараа нь Сиэттл , тэгээд Аляскт очих байлаа. Спокэний ойролцоох уурхайнууд нь Кер-д Алений районд оршидог...... Энд төрөл бүрийн эрдэс , металлын орд газар байдгаас зөвхөн алт төдийгүй өнгөт металлуудыг ч олборлодог байна.

Олон жилийн турш энэ районд алт байдаг тухай сураг чимээ байнга чих дэлддэг байсан боловч индианчуудын дайсагналаас болоод тэнд эрэл хайгуулын ажил явуулхад маш аюултай байжээ.

Кер-д ′ Ален районд их төлөв Монтан , Колорад , Өмнөд Дакот муж улсаас алт хайгчид олноороо шавалдан ирж байсан ба 1880 –аад оны үед тэнд "алтны төлөөх өрсөлдөөн” ид өрнөж байсан . (Өнөөгийн Манай улсын алтны нинжа нарын үйл ажиллагаа шиг)

Энэ районд Мюрра хотхон ер үлгэрийн юм шиг хурдан босож , алт олзворлох төв нь болсон байна Купер , Пек гэдэг овжин хоёр америк хүн тэнд фирм байгуулж тэндхийн худалдааг гартаа авчээ. Энэ фирм нь алт хайгчидад хоол хүнс болон багаж хэрэгслийг зээлээр олгож , оронд нь тэд олсон алтныхаа тал хувийг ч амалдаг байсан байна.

Купер , Пек хоёрын гэрээлсэн хүмүүсийн дотор алт хайгч Ной Келлог гэгч нэгэн хүн байсан. Байгуулсан гэрээ болзолын дагуу түүнийг нийт 18 доллар 75 центийн хоол хүнсээр хангаж , нэг луус , 2 доллар 75 центийн үнэтэй хос шаахай өгсөн ажээ. Фирмтэй тохиролцсон ёсоор Ной Келлог нь Кер-д ′Ален голын өмнөд хэсэгт алтны хайгуул хийх болсон байна. Авч явсан хүнсний зүйл нь сар болоод барагдсан учир Келлог буцаж иржээ.

Тэрээр алт олоогүй ч дээж болгож хар тугалгын гялтан агуулсан төмрийн хүдрийн хэлтэрхий дээж хэд хэдийг авчирчээ. Уул дээжийг Куперт үзүүлхэд тэрбээр тухайн хүдэр болоод эрдсийн талаар юу ч мэдэхгүй учираас огтхонч сонирхоогүй байна.

Нэлээд хожим Келлог тэднийгээ хар тугалгны мөнгөлөг хүдрийн талаар бага сага гадарладаг Ирланд хүн Филипп О′ Руркт үзүүлжээ. Тэрээр энд ирхийнхээ өмнө Колорадо муж улсын Лидвилад ажиллаж байсан ба уул уурхайн талаар туршилгатай нэгэн байсан.

Купер , Пек хоёрын фирмийн өмнө хүлээсэн амлалт үүргээ дууссан гэж бодоод Келлог , Филипп О′ Руркт хамт орд газар нээсэн тухай патент эрхээ олж авхаар өргөдөл гаргажээ.

Тэгтэл Купер Пекийн фирм хэрэг явдалд оролцож тал хувийг нь хүртэхийг шаардах болсон байна. Баян фирмийн талд тухайн үеийн шүүх үйлчилж улмаар уг ордыг Келлог биш , харин фирмээс олгосон луус л нээсэн гэж шийдвэр гаргажээ. Чухамдаа тэр луус идшээ эрж хайж яваад орд газрын ил хэсэгт орчихсон байж болох магдлалтай гэж үзэж шүүх тийм шийдвэр гаргаж байжээ.

 

Алтны хайгуулчид

 


 

Молибдений орд нээсэн тухай

 

Их сургуулийн оюутан геологич Вера Флёрова 1934 онд Хойд Кавказад молибдений хүдрийн том орд газрыг нээсэн байна. Геологийн салбарын оюутан Вера нөхдийн хамт хэдэн цагийн турш гуу жалгаар тэнэсэн учир ихэд ядарчээ.

Гэтэл гэнэтхэн хамаг ядаргаа нь арилчих мэт бол зүрх хүчтэй цохилж амьсгаа нь давхцаж ирсэн байна. Хэлтэрсэн жижиг болорлог чулууны арзгар гадаргууг хуруугаараа илэхэд хөх саарал мөр хуруунд нь үлддэж байсан учир молибдений хүдэр гэж таньсан байна. Хоёр жилийн дараа түүний илрүүлсэн Баксан голын хөндий дахь Молибдений хүдрийн орд газар том уурхай байгуулгадсан.

Тэр уурхай болон вольфрам-молибдений комбинат өнөө хэр нь ажиллаж улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсаар байна.

Үйлдвэр уурхайг дагалдаж шинэ хот Тырныауз байгуулагдсан байна. Харамсалтай нь Вера Флёровад түүнийг үзэх хувь заяа дутаж 1936 онд тэрээр эмгэнэлтэйгээр нас барсан юм.

Түүнийг уулын хүчтэй урсгалтай Баксан голын дүүжэн гүүрээр явж байхад нь голын хүчтэй ширүүн урсгал дайрч авч одсон байна.

ОХУ- н Кабардин-Балкари Улсын нийслэл Нальчка хотоос холгүй орших Тырныауз хотын нэгэн талбай болон хотоос дээш өргөгдсөн өндөр шовх оройг Вера Флёровын нэрэмжит болгосон.

Хөл хөдөлгөөн ихтэй замын дэргэд уулан дээр түүнд зориулсан гэрэлт хөшөө босгосон байна.

Кавказ болМолбидений асар их нөөцтэй газар тэнд шинээр нэмэгдэж олон арван Cu-Mo ордууд нээгдэн ажиллаж байна. Арменд гэхэд л Каджаранская , Агаракскын Cu-Mo том орд газруудыг өнөөдөр ашиглаж Зангезурская Cu-Mo комбинат гэхэд л өнөөг хүртэл 60 гаран жил ажиллаж байна.

Зөвхөн Армен улсын нутагт орших орд газруудад гэхэд л Дэлхийн нийт молибдений нөөцийн 8 гаран хувийг эзэлдэг.

Вера Флёрова болон геологичид

 


 

 

Тырныаузскийн уулын баяжуулах үйлдвэр (молибден- вольфрам)

Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтуудаас

 


Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтуудаас

 


 

Зангезурский медно-молибденовый комбинат : Армени улс

 

Торх мөнгө болсон нь

Нэгэн үе Шри-Ланк улсад голдуу тавт , аравтын бутархай мөнгө (цент) гүйлгээнээс алга болж эхэлжээ. Учир шалтгаан нь чухамдаа юунд байсан бэ? Үнэ нь мэдэгдэхүйц нэмэгдсэн хадаасыг хийхэд эдгээр зэс зоос маш сайн түүхий эд болдог байсан байна.

Тэдгээр зоосны тогтоосон өртөгөөс уул хадаасны үнэ хэд дахиних байлаа. Хадаасанд төлөх үнээс мөнгөөр хадаас хийх нь илүү ашигтай болохыг хүмүүс бодож олсон байна.

Хадаасны үйлдвэрлэл ийнхүү онцгой асуудал болж хувирчээ.

Үүнийг зогсоохын тулд Коломбын төв банк зэсээр хийсэн тавт , аравтын мөнгөний оронд хөнгөн цагаанаар хийсэн зоосыг гүйлгээнд гаргах болсон байна. Энэ зоосыг гаргасанаар асуудлыг шийдэж чадсангүй.

Дэлхийн зах зээлд хөнгөн цагааны үнэ тогтвортой бус байлаа. Үүнийг ашиглан шар айрагны хөнгөн цагаан торхыг хулгайлах уршиг үүсжээ.

Английн шар айраг үйлдвэрлэгчид энэ зовлонг амссан байна. Самбаатай луйварчидторхыг гулдмай болгон хайлуулаж дараан нь мөнгө болгон үйлдвэрлэж гүйлгээнд гаргаж байв.

Иймээс шар айраг үйлдвэрлэгчид торхонд зориулж хөрөнгө мөнгө нэмж гаргах болсон байна. Шар айраг үйлдвэрлэгчидын холбооны мэдээгээр "таваарлаг бус сав суулганд зориулж" зарсан жилийн алдагдал нь бараг хоёр сая фунт стерлинги хүрсэн байна. Тэр үед Шотландын нэгэн оршин суугчаас хулгайн 672ш торхыг хайлуулан хөнгөн цагаан гулдмайн нөөц болгосон байсаныг цагдаагийн газар илрүүлж хураан авч байжээ.

 

Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтуудаас

 


Шар айрагны хөнгөн цагаан торхнууд

 

Бэлтэгсэн:

Оюу-Толгой компани Баяжуулах үйлдвэр металлурги инженер: Д.Отгонбаатар

Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтуудаас
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани