Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрх баригчдын гарт боомилогдсон Гацууртын орд урагшиллаа

Эрх баригчдын гарт боомилогдсон Гацууртын орд урагшиллааМонголчууд бид өнгөрсөн онд "Ноён уулыг аврах уу, ашиглах уу” гэсэн хэцүү сонголтын өмнө тулгарч хоорондоо нэлээдгүй уралцаж байсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж тус ордыг стратегийн ордод хамруулах, ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи нь дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.


Ингэснээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тус төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна гэсэн үг. 
Уг ордыг ашиглах шийдвэрийг УИХ-аас гаргасан нөхцөлд Монгол эзэмших 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохиролцож "Сентерра гоулд Монголиа” компани нь 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлж 1000 орчим ажлын байр бий болох тооцоо судалгаа гарчээ.


Тухайлбал, уг ордын талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас зохион байгуулдаг "Сайдын цаг” аар мэдээлэл хийхдээ Гацуурт төсөлтэй холбоотой төрийн эзэмших 34 хувьтай холбоотой асуудлаар ярьж байсан юм. Тэ.рбээр "Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулж байсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа асуудал.

Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байгаа. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай роялтигаа авбал ойролцоогоор гурав орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа.

Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, гурван хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь таван хувийн суурь роялти, таван хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.

Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой. УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа Тавантолгой, Гацуурт зэрэг төсөл дэмжигдсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлээс гарахад том хувь нэмэр оруулна гэж үздэг. Энэ хоёр том төслөөс хамгийн түрүүнд үр нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа нь Гацуурт төсөл хэмээн эдийн засагчид үзэж байна.

Гацуурт нь 2006 оноос хойш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээн хүлээгдэж буй ордуудын нэг. УИХ энэ хавар Гацууртыг стратегийн ордод оруулснаар хуулийн дагуу төр хувь эзэмших нь тодорхой болсон. Гацууртын ордыг төр өөрийн хөрөнгөөр нээж олж нөөцийг нь тогтоогоогүй. Тиймээс төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр Ашигт малтмалын тухай хуульд заасан. Хэрэв Тавантолгой, Цагаансуварга шиг төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг олж, нээж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь хүртэл эзэмших боломжтой байжээ.

 




Өнөөдөр УИХ-аар баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 болон нөөц 39 орд бий. Үүнээс Оюутолгой бол Канадын хөрөнгө оруулалттай "Айвенхау майнз” компани анх өөрсдийн хөрөнгөөр нөөцийг нь олж, тогтоосон анхны Стратегийн орд. Харин хоёр дахь нь Гацууртын алтны орд бөгөөд "Сентерра гоулд” компани энэ ордыг Стратегийн орд болгох санал тавьснаар төр хувь эзэмшихээр болоод байгаа юм.

Тиймээс төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд "Оюутолгой” төсөл шиг төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гарган, бизнесийн эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол улстөрчдөд бий. Гацууртыг гацааж магадгүй ганц болгоомжлол нь ч үүнээс үүдэлтэй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээнээс сургамж авч, алдааг давтахгүй гэсэндээ Гацуурт төсөл дээр тухайн компаниас авах татвар төлбөрийг нэмэгдүүлэх замаар 34 хувиар эзэмших хувилбарыг санал болгосон.

Тэдний тайлбарлаж буйгаар хэрэв "Тусгай төлбөр=34%” гэсэн энэ хувилбар УИХ-аар дэмжигдвэл төр ямар ч хөрөнгө гаргахгүйгээр 34 хувиа эзэмших боломжтой болж байгаа юм” хэмээж байсан. Тэгвэл удаан хугацаанд улстөрчдийн гарт боомилогдоод байсан энэхүү орд одоо л нэг урагшилж эдийн засаг ч сайжрах зам руугаа орж байгаа бололтой. 

 

Хамгийн гол нь Стратегийн ордод хамруулахад шүүмжлэлтэй хандаж байгаа нэг асуудал нь уг ордын эргэн тойронд түүхийн үнэт олдвор байгаа учир ухаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар ярьж байгаа ч харин Уул уурхайн сайд Р.Жигжид "Гацууртын ордын ашиглалтын бүсэд түүхийн олдвор тогтоогдоогүй” гэдгийг чуулганы танхимд хэлсэн юм.

Ямартай ч эзэнгүй болоод байсан Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараа тосгоныхон одоо л нэг эзэнтэй, төртэй гэдгээ мэдэрч тайван амьдрах нөхцөл бололцоо бий боллоо. Товчхондоо стратегийн ордыг аль хэдийнэ аж ахуйн нэгжид эзэмшүүлчихсэн бол ядаж өнөөдөр хүүхдийн мөнгө, найман хувийн ипотекийн зээл, тэтгэвэрийн зөрүү мөнгө гээд олон асуудал үүсэхгүй байсан.

Ямартай ч тус орд нь Монгол Улсын хувьд Оюутолгой ордын дараа орохуйц нөөцтэй алтны хамгийн том үндсэн орд юм. Тодруулбал, Монгол орны алтны металлогены мужлалаар Хойд Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд төдийгүй өндөр алтны агуулга бүхий хүдэртэй, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай. 1992 оноос Гацууртын алтны шороон ордыг дотоодын хэд хэдэн компани ашиглаж ирсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн орд байгааг олж тогтоосон байдаг байна. 


Тэгэхээр энэхүү том ордын ашгаас бид "Чингис”, "Самурай” бондын өрийг төлөх бага ч болов мөнгөтэй болж байгаа нь сайшаалтай. 

Эх сурвалж:"Өглөөний сонин"

Эрх баригчдын гарт боомилогдсон Гацууртын орд урагшиллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани