Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнөөгийн хоёр гол сэдэв

Өнөөдөр тулгамдсан асуудлаар нэгэн өгүүлэл бичив. Олон асуудлын учрыг олоход чинь тус болно гэж найдана…

Өнөөгийн хоёр гол сэдэв

Алтаа ухуулаад "адууны засаа” идэх үү ?

 

Манай төр ч түлхэгдэн унасан Киргизийн А.Акаев, Х.Бакиевын засаглалархуу л юм байна ш тээ. Гацууртын ордыг "төрийн эрх барих дээд байгууллага” УИХ нь ашиглуулахгүй гэж хоёр удаа буцаасаар байтал ахиад л ороод ирж байна.

"Сентерра гоулд”-ын бууны нохой нь Ч.Сайханбилэг, сайд Р.Жигжид гэх мэт гадаадад сурсан өндөр боловсрол соёлтой гэх этгээдүүд. Монголоо алдсан шаарууд…

Энэ сүлжээ их хол хөвөрдөг. Анх Бороогийн алтны ордыг ашиглах Тогтвортой байдлын гэрээг Сангийн сайд Баабар хийсэн. 1997 оны Ашигт малтмалын хуулийг зүтгүүлж байсан АН-ын тэнэгүүдийн ажлын эхний үр дүн. "Сентерра гоулд”-тай хамтарч байгуулсан "Бороо гоулд”-д МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболд хувь эзэмшиж байсан, тэр ч байтугай Кумторын ордыг "Сентерра гоулд”-ад найр тавьж өгсөн Киргизийн Ерөнхийлөгч "Арав ерийн” Аскар Акаев 14 хувь эзэмшдэг байсан.

Киргизүүд Кумторын орд дахь бусармаг үйл ажиллагааг эсэргүүцээд эхэлмэгц Аскар Акаев "Кумтор” дахь хувь эзэмшлээ "Бороо” дахь хувь эзэмшил болгон харагдуулах заль зохиосон нь энэ. Аль аль нь "хэт ашигтай” ордууд, учир нь төр засаг нь авилгад автаж, дээдэс нь татварын болоод бусад үй олон хөнгөлөлт эдлүүлдэг учраас тэр. Үндэстэн дамнасан компаниудын нэг аюул энэ…

"Бороо гоулд”-ын Монгол талын захирал нь ТЕГ-ын дарга асан генерал Ж.Сандаг. С.Баярын үй зайгүй найз. Энэ ордын "үзэл сурталч” нь Сангийн сайд байхад нь "Бороо гоулд”-ын тогтвортой байдлын гэрээ цэцэглэсэн Баабар. Түүний Ерөнхий сайд нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Баабар "Ноён уулыг хамгаалж, Гацууртыг ухуулахгүй” гэсэн хүн бүхэн рүү нулимдаг. Тэр ч байтугай энэ компанид ажилладаг байсан гэх хуурамч тодорхойлолтоор өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэж байгаад баригдаж шившгээ хутгаж яваа. С.Эрдэнэ л иш мухаргүй зүтгэдэг тэнэгтээ Баабарыг балбаж чадсан болохоос бусад сэхээтэн царайтай юмнууд нь гөлөг болдог байсан.

Үнэндээ С.Эрдэнийн уур бол хувь хорсол гэхээсээ С.Баяртай сүлбэлдэж "намдаа бол сартваахийн дүртэй, наанаа бол урвагчийн ажилтай” намаа сүйтгэдэг байсанд хорссон намын гишүүдийнх нь хорсолтой холбоотой гэж байгаа, тийм болохоор л Баабарыг АН-ынхан өмөөрч сүйд болоогүй, эцэстээ Баабар "нам хаялт” хийх шив гэж байгаа ч өөр шалтгаан бий. Баабарын хариу ч үнэн л дээ, "Эрдэнээ адгийн шаар, ханаж цаддаггүй дээрэмчин авиртай” гэж цоролзоод байгаа нь ортой, тэр ч байтугай хүний гавъяаг өөрийн болгохдоо гаргуун, өөртөө таарсан юмнуудаар өөрийгөө хүрээлүүлсэн богино ухаантай жалгын мужик зантай ердийн л "нянгар”. Үнэндээ З.Энхболдтой шадарлаж төрийн мөнгөөр фракцын ордон бариулсандаа эрдэж галзуурч, Баабар бас өмнө нь даргыг нь "Зи шоргоолж” гэж нэрлэсний өсийг авч өгч зулгуйдаж байгаа юм.

Сүүлдээ ичих нүүрэндээ илэг наачихаж, Саяхан "Тракторчдын баривчилгааны” үеийн эсэргүүцэгч гол баатар нь Эрдэнэ гэсэн зохиол бичүүлж дүүргээрээ тараасан, би тэр дүүргийнх юм чинь авч уншилгүй яахав. Гэтэл тэр үед голлон зохион байгуулж алалцаж байсан Э.Бат-Үүлийгээ илэрхий "доош нь хийж”, генсек Н.Алтанхуяг, дарга Д.Дорлигжав, баривчилгааны цорын ганц бичлэгийг хийж, нууж авч гарсан одоо гишүүн Г.Уянга, хамаг л хар бор ажлыг нь нугалж явсан ажилсаг Шаабар, хүүхдээ зулбатал зодуулсан, зургийн аппаратаа эвдүүлсэн, зодуулж баривчлагдаж байсан дэмжигч жирийн гишүүд, "Өдрийн сонин” болоод бусад хэвлэлийн сэтгүүлчдийг "ор тас мартсан” байна. Энэ чанараараа Баабараасаа нэг их ялгарахгүй л дээ. Эртний Ромын цэргийн хуулинд хоёрхон тохиолдолд цаазалдаг байсан. Нэгд тулааны үед зэвсгээ алдвал, хоёрт бусдын гавъяаг өөртөө нялзаавал…

Энэ яахав, түүнээс ч дор адгийн түүхэндээ эргэж оръё. Нас барахынхаа өмнөхөн талийгаач О.Энхсайхан Татварын газрын тайланг олон нийтэд ил болгоход "Бороо гоулд” цаасан дээр их татвар төлсөн мэт харагддаг ч НӨАТ-ын буцаалтаар тэр үеийн ханшаар Монголоос 2,8 тэрбум төгрөгийн авлагатай гарч, олон нийтийн дургүйцлийг жинхнээсээ буцалгасан даа. 40 тонн алтыг нь авчихаад нэмээд 2,8 тэрбумыг аваад гарна гэж, ийм луйвар байх уу ?! Киргизийн Акаевыг Бакиеваар солих хувьсгалыг "Сентера гоулд” санхүүжүүлсэн тухай нийтлэл, баримтат кино үй олон бий. Чухам тийм учраас Бакиев Киргизийн Засгийн эрхийг аваад Кумтор дахь Сентеррагийн эрх ашгийг хамгаалагч болон хувирсан тул дахин хувьсгал гарч Бакиев ч хөөгдсөн.

Түүний дараа Р.Отунбаева Кумторын асуудлыг хянаж, Киргизийн Үндсэн хууль өөрчлөгдөж парламентын засаглал тогтсоноор одоо л эрх ашгаа хамгаалах тулаан дүрэлзэж байна. Сентера өмнөх авилгач Ерөнхийлөгчдийн үеийн гэрээг барьж ОУ-ын арбитрын шүүхээр заалдаж байна. Гэвч тус компанийн нэр хүнд унаж, хувьцааных нь үнэ унасаар. Чухам яг ийм үйл явц Монголд болж, хэрэв Гацууртын ордыг ашиглуулахгүй бол мөн л арбитрын шүүхэд хандана гэж манай "төр”-ийг сүрдүүлж байна гэнэ ээ.

Бүр киргизүүдэд "уурласандаа” нэг канад нөхөр найрсаг сэтгэлээр дайлсан "киргиз чучук”-ийг "адууны засаа” гэж жиргээд одоо өөрөө торны цаана жиргэж байна. Манай либералууд мэдээж хөрөнгө оруулагч Канадыг өмөөрч таарна. Юун сүртэй юм, гоё хошигнож тээ гэх мэт. Яагаад гэвэл эв санааны нэгдэлтэй, уул уурхайгаар бядан явагч тэдний "ухан идэхийн” агаар нэгэн буй за. Харин киргиз монгол хоёр, энд дурдсан үндэстнүүд хоцрогдсон тэнэг, "адууны засаа” амтархан иддэг. Дашрамд киргиз нь орос дуудлага юм. Монгол дуудлага нь хиргис гэдэг ба баруун монголчууд бурдууд гэдэг. Түрэг хүртэл бүх үндэстэн монгол нэртэй. Жишээ нь Осетинийг Монголоор Асуд гэдэг. Гумилёв "Ас”-ууд гэж бичсэн гэх мэт.

Үнэндээ энэ "чучук” бол бас л оросжсон дуудлага. Баатархуягаас асуухад тэр чүчүкийг торгуудууд "чүчиг” гэдэг гэнэ, энэ бол Та бидний "андуурч иддэг кхаз” юм. Хавирга чихсэнийг кхаз, харин ясгүй бол чүчиг гэдэг юм байна. Киргизүүд харин кхазийг "хабырга чүчүк” гэдэг юм байна. Манай хасаг нөхөд чүчиг авчирч өгөөд "кхаз ид” гэхээр бид амаа олохгүй "адууны засаа” зажилдаг. Ингэж хэлүүлэхээр ямар байна ?!

 

Уул усыг нь ухаад зогсохгүй, унд хоолыг нь доромжилдог ийм новшнуудын төлөө улаа эргэтэл гүйж байгаа Монголын акаевчууд, бакиевчуудыг харахаас ой гутам. Гарьд магнай кинонд гардагаар "… Идээ цагаа, сав суулга, эзэн нь хүртэл Канад нохдын доог болох…” цаг ирэх нь л дээ. Гэтэл манай либералууд буугаад өгөхгүй яасан юм ? гэж Равсал царайлж ч байх шиг.

"Хатанбаатар” кинонд Баатар вангийн багш нь "Дайсан ирэхэд нохойгоо хорьж байгаад оруулах гэж байгаа энэ төрийг чи яах юм ?” гэж цухалддаг шиг "Бороо гоулд”-ын техникийг буудсан Ц.Мөнхбаярыг барьж хорьж байгаад, "ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчилж байгаад ашиглах гэж дайраад бүтэлгүйтсэн.

Сентеррагийн энэ бүх балиар заваан юмыг олон улсад зарлах хэрэгтэй.

 

Дараа нь заль зохиож Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргах гэж зүтгээд санасандаа хүрсэн. Учир нь тус ордыг ухвал Хараа голын нэг цутгалан Гацууртын гол "амь тасрах” юм. Дээр нь Гацууртын амыг ойн сан гэхгүй юм бол өөр ямар газрыг ойн сан гэх билээ?

Эцэст нь бүр улаан цагаандаа гарч "Гацууртын ордыг анхны хэлэлцүүлгээр ухуулна” гэж зарлаж байгаад ухуулах шийдвэрт хүрдэг болж. Үүнийг одоо тэгээд ардчилал гэх үү ? Дарангуйлал гэх үү ? Ялангуяа газар нүхлэн амьдрагчийн дүртэй З.Энхболд үүнийг заавал явуул гэж үүрэгдсэн байна. Үүний цаана ч ярьвал их юм бий…

Наад зах нь сонгодог луйварчин О.Чулуунбатын үед Паушокийг хулхидаж байгаад Монгол банкинд байршуулсан алтыг зараад идчихсэн хүмүүс түүнийгээ нөхөж хийх хэрэгтэй. Тиймээс Монгол банкны алтны "нууц” гэгдэх арилжааг илчлэх ёстой. Хоёрт, төгрөгийн ханшийг зохиомлоор унагах замаар валютын нөөцөөр тоглож ашиг гаргасан этгээдүүдийг олж тогтоох ёстой. Г.Уянга энэ л асуудлыг хөндөж "УИХ-ын дарга нь өмөөрвөл луйварчныг луйварчинд тооцохгүй гэсэн хууль Монголд байхгүй” гэсэн санааг хэн ч ойлгохоор хэлж байгаа…

УИХ-ын даргын далбаан дор "нуугдсан” Монгол банкны Ерөнхийлөгчид Монголын эдийн засгийн "зөөлөн газардуулсны” хариуцлагыг тооцох ёстой. Төв банк эдийн засгийг газардуулснаа хүлээн зөвшөөрч, харин жижиг Энхболд өөртэйгээ таарсан бяцхан эдийн засагтай боллоо гэж баярлаж дэвхцэхийг би л лав зүгээр хараад сууж чадахгүй. "Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах” хуулинд заасан үүргээ хөсөр хаяад зогсохгүй, тийм хуулиар тогтоосон үүрэг байхгүй гэж мэдэгдэж байгаа Монгол банкныхны даварсан үйлдэлд цэг тавих ёстой.

 

Ипотекийн цаана буюу өгснөө авна…

 

Иргэд маш амархан төөрөлддөг. Харин түүнийг нь албаар өдөөн түймэр дэгдээдэг гар хөлүүд интернетээр дүүрэн. Тийм хүмүүс голдуу марзан нэртэй, эсбөгөөс эрх ярьсан, чөлөөт хүн, арилжигч худалдагч голдуу нэртэй, Америкийн явцуу спорт эсбөгөөс үнэтэй машин, хөлбөмбөгийн плакат намируулсан зүсээ нуусан амьтад бий. Тэдний дотор улсын мөнгөөр гадаадад сурчихаад түүнийгээ төлөлгүй унжсан хуучин МАХН-истын зулбасга ч бий. Хүний телевиз дампууруулж хаячихаад өөрийгөө боловсролтой гэж боддог тэр мэт амьтдыг удахгүй нүхнээс нь гаргаад ирэмз !!! Бас томчуулынхаа луйвраас хүртэх гэсэн "пирани” загас шиг хайр найргүй махчид ч бий.

Бас төлбөр авч өөрөө баригдахгүй гэсэндээ орой үдшийн цагаар интернет кафед сууж, хүн доромжлон гутаасан хөгийн сэтгэгдэл гэгчээ цацаж амьдардаг баасны ялаанууд ч бий. Аль алинаас нь мөнгө авч адилхан доромжлогчдыг луйварчид өөрсдөө тэжээдэг. Эднээс бусдад нь үүнийг хэлж байна…

УИХ-ын дарга гэгч тэр нөхөр өөрөө хэлэлцэж буй хуулиасаа огт өөр сэдвээр жиргэж байна. Ипотекийн зээлийг дэмжсэн гишүүд гээд Иргэний хуулинд оруулах өөрчлөлтийг дэмжигчдийг зарлажээ. 1 сарын 14-ны үдээс өмнөх хуралдаанаар Ипотекийн зээлийн асуудал биш "Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль”, "Иргэний хууль”-нд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

Бид харсан Ц.Нямдоржоос эхлээд бөөлж цамнаж байснаа бүгд дэмжиж кнопсон. Энэ Ц.Нямдорж гэж чанга гэгчийн орилж "эсэргүүцэж” байгаад дуртайяа "биеэ сул” тавьж өгчихөөд дараа нь "хүчиндүүлсэн” гэдэг муу зан сурсан шог нөхөр байна. Г.Уянгын анхааруулдаг үнэн. Юу хэлж байгааг нь биш яаж санал өгч байгааг нь анхаараач ээ гэж… Тэр хуралдаанаар бүгдийнх нь гэгээн дүр тодорсон юм.

Асуудлын гол нь "Иргэд барьцаалсан хөрөнгөө зарахдаа банкнаас асуух” болсонд байгаа юм. Гэтэл баасны ялаанууд "Уянга ипотекийг эсэргүүцлээ” гэж одоо ч өтөө цацаж байна. Эдгээр амьтад бол банкныхан, тэдний хөлснийхөн. Ойлгомжтой. Хажуугаар нь "ХҮН” намынхан Г.Уянга манай талд орлоо энэ удахгүй элсэхийн шинж гэхчлэн завсрын хонжоо хайж байна. С.Ганбаатар ба түүний ХҮН-үүд ямар санаатай эсэргүүцсэнийг мэдэхгүй, харин Г.Уянгатай ойр байдгийн хувьд утсаар ярихад дээрх тайлбарыг өгсөн.

48 сая төгрөгийн зээл авсан хүн жил хагасын хугацаанд 9 сая төгрөг төлөхөд үндсэн төлбөрөөс нь дөнгөж 3,5 сая төгрөг хасагддаг, 6,5 сая нь цэвэр хүү. Банкууд зээл олгохдоо эхлээд үндсэн зээлийн хүүг бодож нэмээд түүнийгээ нийт хугацаанд нь хуваагаад төлөх хуваарь гаргадаг. Үндсэн төлбөрийг аль болох өндөр байлгах замаар түүнд ноогдох хүүгийн хэмжээг өндөр тогтоож луйварддаг энэ системээс нь болоод байрууд зарагдахгүй царцсан. Энэ бол цэвэр луйвар. Хүн орон сууцтай болохын тулд зээлд хамрагдсанаараа үнийг нь нугалж төлдөг. Энэ тэгээд зах зээл үү ?!

 

Яг үүнийг Г.Уянга асуухад банкныхан хариулж чадахгүй дүлэгнэж, харин З.Энхболд "Дэлхий дахинаар нэг л системээр төлдөг гэж хариулаач” гэж шордож суусан. Түүгээр ч үл барам УИХ-ын дарга өөрийн биеэр санхүү-мөнгөний бусармаг пирамид босгож, ипотекийн зээлийн рекламчин хийж байгааг би л лав гэмт хэрэг гэж үзнэ. Ингэхээс ч өөр арга байхгүй…

Хөгийн либерал гэгчид "Энэ бол цэвэр хувь хүний сонголт, яах гэж зээл ав гэсэн юм, хохь нь. Либерализмын гол зарчим энэ, бид мөлжих заяатай, бусад нь мөлжүүлэх заяатай” гэж цэцэрхэх байх л даа. Ингэж цэцэрхэгчдийн олонх ардын хүүхдүүд биш, луйварчин эцэг эхийнхээ хулгайд сагасан бэртэгчингүүд байдаг юм. Эсвэл хулгай луйвраар баяжигсад. Тэд ард иргэдээ басамжлан доромжилж бах таваа ханган суухаас өөр ажилгүй учраас юм болгон руу хошуу дүрж суух завтай байдаг юм. Тэгсэн атлаа үнэгэн заль гаргаж "Жирийн ардын хүүхдийг зээлээр байртай болгох гэхэд гай болсон муу шулам” гэж дэвхцэж байна. Алт мөнгө гоёл чимэглэлээрээ гайхуулсан үзэшгүй муухай хүүхнүүд, алтны дон туссан луйварчид л байна билээ…

Хүн барьцаанд байгаа хөрөнгөө зарж, зээлээс мултарч болох замыг хааж, бүх үл хөдлөх хөрөнгийг банкны мэдэлд анхны хэлцлээр өгөх ёстой гэсэн ТӨРИЙН НЭР БАРЬСАН ХҮЧИРХИЙЛЭЛ үйлдэж байна.

 

АН-ынхан бид ард түмэндээ "малыг нь, байрыг нь, газрыг нь хувьчилж өгсөн” гэж хийрхдэг. Одоо тэд муур багшийн дүрд хувираад бүгдийг нь буцаан хурааж авах гэж байгаагаа "ардчилал” гэж тайлбарладгаа болиод "либерализм, дэлхий нийтийн жишиг” гэдэг болсон байна.

Монголын бүх мал "ХААН” банкных болж малчид малаа ялтай мал гэж ад үзэхдээ тулсан үе ч бий. Баруун аймгуудад 2010 оны өвөл ганцхан жилд 7 малчин боомилж үхснийг би мартаагүй байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл банкуудын захирлуудыг дуудаж "харж үзэхийг” гуйхад "Зах зээлийн зарчим аа” гээд гарч байсныг малчид санаж байгаа. Жил бүр мал тооллогоор Монголын мал дандаа ихэрлэдэг мэт өссөн дүн гарч байгааг бидний гавъяа гэж АН-ыхан хэлэх дуртай. Харин тэр малын тоо нь биетээр биш, банкны зээлийн барьцааны тоон дээр өсдгийг мэдсэн ч мэдээгүй царайлж байна.

2012 оны сонгуулийн өмнө амлалтандаа бантаж тараасан мөнгийг жорлон руугаа хийчихсэн гэж Баабар цэцэрхдэг, тэрний амьдрал мэддэг гэж юу байсан юм, хоосон хөндий хүйтэн дотортой, ядаж онолчирхож ч чаддаггүй хөгийн амьтан.

Үнэндээ тэр мөнгө банкууд руу явсан. Банкууд хүүгээ зогсоосон нэрээр "эх орны хишгийг нь” өөрсдөө дундаас нь хүртчихсэн шүү дээ. Сайн тал нь цөөн малаа барьцаалсан малчид өрийн дөнгөнөөс гарч нэг амьсгаа авсан. Өнөөдөр либерал гэгчид "Малчид одоо хаширсан, ахиж зээл авах зориггүй болсон, их сайн сургамж боллоо” гэлцэн форумдаж байна. Хэдэн адсаганаас болж хэдэн хүн амиа хорлосон юм ? Зүгээр л статистик гэж хэлээд үзээрэй, та нар. АН-ынхны малыг малчиддаа өгсний дараах аймшигт сүйтгэл энэ байсан юм. Одоо мал ”хэт өсөөд” байгаа нь Та нарт ямар нэг дохио өгөхгүй байна уу ? Малын мах ингэтлээ хямдарч байгаа нь дохио өгөхгүй байна уу ? АН-ын буянаар мах хямдарлаа л гэж байгаа болохоос ингэж хядсаны дараа мал 60 саяас давчихдаг юм уу ? Зуд болох гээд хядаж байна гэж увайгүй цуурсан. Тэр мичин жил чинь болоогүй байна. Мичин жил ирэхдээ эхлээд хавар болдог байхгүй юу даа.

Одоо банкууд дараагийн золиогоо хайж байна. Тэр нь орон сууцгүй иргэд. Үгээгүй ядуусыг ясыг нь цайтал шулж ашгаа хийх гэж байгаа юм. Ингэхдээ Засгийн газраас гаргах мөнгө байхгүй учраас эмисс хийх төлөвлөгөөтэй байгааг М.Энхсайхан харин ч шулуухан хэлнэ билээ. Тэр мөнгөө банкуудад байршуулаад Эрнандо де Сотогийн аргачлалаар нохойн идүүрийг нь хүртэл бүртгэж үнэлж байгаад зээл олгоно. Харин тэр зээл олгогч банкыг унагахгүйн тулд барьцаанд тавьсан эд хөрөнгийг банкны мэдэлд бүрэн өгөх ёстой.

Өнөөдөр Монголд баригдаад борлохгүй байгаа орон сууцны фонд хагас зуун мянгаас давсан. Өндөр хүүтэй зээлээр барьсан тэр орон сууцнууд борлохгүй бол мөнгөө барилгын салбарт хүүлсэн банкууд нуран унахдаа тулаад байна. Өнгөрсөн оны дундуур барилгын салбарыг нийгмийн даатгалын сангийн мөнгөөр дэмжих тухай яриа гаргасан ч айгаад чадаагүй. Үнэндээ даатгалын сан нь хоосорчихсон. Төсвийн цоорхойг бөглөхөд бага хүүтэй зээлж, найдваргүй банкинд хэдэн арван тэрбумаар нь байршуулаад даший шог болгосон.

Тиймээс борлохгүй орон сууцыг гэмгүй залууд өгөөд, орон сууцыг нь банк мэдэлдээ авна. Тэр залуу бүхий л хүсэл мөрөөдлөө хаяж борлохгүй байгаа орон сууцыг нугалсан үнээр авахын төлөө зүтгэнэ. Ингэхдээ аав ээжийн болоод өөрийн цуглуулсан бүхнээ барьцаанд тавьж түүнийгээ захиран зарцуулах эрхээ банктай хэлцэл хийсэн тэр мөчөөс алдана. Банк нэг гараараа барилгын компанид өгсөн өндөр хүүтэй зээлээ хүүлнэ, нөгөө гараараа жирийн иргэний барьцаа, зээлийг хүүлнэ. Энэ харин дэлхийн стандарт хямралын дүр зураг мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Тэр дэлхийн жишиг нь жишиг хямрал руу л хөтөлж байгаа биз ?!

Ингэснээр иргэдийн эзэмшиж байгаа орон сууцнуудыг ч, зээлээр авсан орон сууцнуудыг ч царцааж, гагцхүү банкны дээд эрх мэдэлд аваачин тушааж байна.Үүнийг зүтгүүлэхийн тулд Денверийн магистр З.Энхболд, АНУ-ын элчин сайдын яамны үнэнч нөхөр Х.Тэмүүжин, "бидон” Ганбат нарын этгээдүүд үхэн зүтгэсээр…

Үүний дараа Стэнфордын Оюунгэрэл, "Бодь”-ийн Болд нарын газрыг зарах хөтөлбөр орж ирвэл монгол тэр чигээрээ барьцаанд орж дуусна. Эцсийн дүндээ Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд өөртөө гавъяаг нь наадаг гялайж гялтайх бүхнээ эдгээр адгийн шааруудын гараар устган сүйтгээд "ГОБСЕК”-уудын аманд улс орноо бат зуулгалаа. Даашинхүү, Дашэндэ, Тян И дэгийн Далай, Заяат, Буянт нараас "Надад наад Монгол чинь хамаагүй” гэж гадаадын хүнд бардамнадаг "хятад гэгддэг” Баясгалан, Эрдэнэбилэг, Золжаргал нарын данжаадууд юугаараа ялгаатай вэ ?!

Банкууд яагаад ийм алхам хийх болов ? Нэгд, Төв банкны увайгүй алдаатай үйл ажиллагааг З.Энхболд УИХ-ын даргын нэр, суудлаа ашиглан удтал хаацайлж, золионд нь намынхаа Засгийн газруудыг түлхэж ирсэн. Худлаа гэвэл Монгол банкны захиралтай хариуцлага тооцох тухай бичгийг хоёр жилийн өмнө явуулсан боловч өнөөг болтол тас дарж байна. Хоёрт, Монголын банкууд дахь хадгаламжийн 96 хувь нь хадгаламж эзэмшигч 2 хувийн өмч, үлдсэн хадгаламж эзэмшигч 98 хувь нь 20 саяас доош хадгаламжтай, тиймээс З.Энхболдын удаа дараа хэлээд байгаа банк бол Монголын олон хадгаламж эзэмшигчдийн байгууллага гэдэг бол огт худал зүйл.

Голомт банкны луйвар увайгүй ажиллагаа ба эдийн засгийн хямралаас шалтгаалж нийт хадгаламжийн 70 хувьд хүрч байсан гадаадын хадгаламж эзэмшигчид мөнгөө татан авсан. Гуравт, өнөөдрийг хүртэл Монголын банкууд лоббидож "Хадгаламжийн хүүгээс татвар авах хууль”-ийн заалтуудыг хойшлуулсаар байна. Учир нь тэр хадгаламжууд цөөнхийнх, өөрөөр хэлбэл нийт хадгаламж эзэшигчдын 4 хувьд ноогддог тул татвараас зугтаж байна.

Банкууд хэтэрхий их эрх мэдэлдээ омгорхож, улс орныг шулан мөлжигч цөөнхийн нууц нийгэмлэг болон хувирсан байна. Банкууд улс орныг сүйрэл сүйтгэл рүү чирэгч хар хүчин болсон нь ямар ч эргэлзээгүй учир тэдний даварсан гэмт үйлдлийг таслан зогсоож, улс төрийн талаар хамгаалан бөөцийлөгчдийг илчлэн хазаарлах нь монгол судлаач миний ариун үүрэг мөн…

Үүний тулд Голомт банкинд явагдсан луйвар, түүнийг хэрхэн хаацайлсан талаарх З.Энхболд, Н.Золжаргал нарын тамга гарын үсэгтэй бүх баримтуудыг удахгүй дэлгэхээ амлаж байна…

 

Судлаач Х.Д.Ганхуяг


Өнөөгийн хоёр гол сэдэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани