Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Ганбаатар: ”Үндэсний үйлчилгээнээс үндэсний бүтээн байгуулалт руу” /Forbes-ийн нийтлэл/

Ж.Ганбаатар: ”Үндэсний үйлчилгээнээс үндэсний бүтээн байгуулалт руу” /Forbes-ийн нийтлэл/ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЖ ЯРИАД БАЙХААС ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЯРЬДАГГҮЙ

ҮНЭНДЭЭ ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИД БОЛООД ЖИЖИГ ДУНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД НАЙДВАРТАЙ ХҮРГЭЖ БАЙГАА ТЭДНИЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ХЭМЭЭН ЭЕРЭГ ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ ЧУХАЛ ЮМ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэргэлдээ сүндэрлэх  Энканто хотхон хэдийн оршин суугчдаа хүлээн аваад эхэлжээ. Хотхоны үүдээр ороход л утаатай, түгжрээтэй хотын стресс тайлагдахуйц намуухан, цэвэрхэн орчин угтана. Энканто хотхонд хүний тав тухыг хангасан олон зүйл байхын зэрэгцээ Монголын хамгийн том гэж хэлж болох долоон давхар дулаан грааш, спортын иж бүрэн цогцолбор байгаа нь хэн бүхнийг энэ хотхонд амьдрах хүслийг төрүүлнэ. Сайтар ажиглавал энд жижиг зүйлийг ч орхиж үлдээлгүй нарийн зохион байгуулалттай, сэтгэлээ шингээж барьсан нь тодорхой харагдана. Ийм нарийн нямбай байх нь ч аргагүй юм гэдгийг би уг төслийг хэрэгжүүлж байгаа "Оргил" сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч,  Сээкл ХХК-ийн захирал Ж. Ганбаатартай уулзаад ойлголоо. Тэрээр бизнесээ бүхлээр нь хардаг ч түүнийг бүрдүүлдэг эд, эс болгонд ач холбогдол өгч, түүнийхээ төлөө махруу зүтгэдэг нэгэн.

Энканто хотхон төслийг санаачлагч Сээкл ХХК-ийн түүх энгийн эхэлж байжээ. 1991 онд 18 настай байсан оюутан Ж. Ганбаатар Налайхаас Улаанбаатар хот луу өглөө болгон галт тэргээр хичээлдээ ирдэг байв. Уурхайчдын тосгонд өссөн түүний хувьд багаасаа ажил хөдөлмөрийг дээдэлж, аливаа зүйлд анхааралтай, нягт нямбай хандах төлөвшлийг эцэг эхээсээ өвлөсөн нь түүнийг хожмоо худалдааны салбарт амжилттай ажиллахад онцгой нөлөөлсөн гэнэ. 1992-2000 оны үед Монгол оронд нүүрлэж байсан хүнсний барааны хомсдол бизнесийн салбарынханд өргөн боломжийг нээж өгчээ. Ж. Ганбаатар ОХУ, Хятад, Туркийн хооронд бараа зөөж, улмаар Герман, Польшоос амттан оруулж ирдэг болов. Оруулж ирсэн бүтээгдэхүүнээ ачааны машинд ачаад Нарантуул зах руу явахад очих газраа хүрч амжаагүй байхад замд нь захын наймаачид, хөдөөнөөс ирсэн худалдаачид барааг нь худалдаад авчихдаг байв. Бизнес хөгжихийн хэрээр олон төрлийн харилцагчидтай болж албан ёсны компанитай болох хэрэгтэй болов. Ингээд 1996 онд Сээкл компаниа байгуулжээ. Бараа бүтээгдэхүүнээ Бөмбөгөрийн урд талд худалдан авсан төрөлжсөн барааны дэлгүүртээ зардаг болов. Тухайн үед бараг бүх дэлгүүр төрөлжсөн байсан бөгөөд АПУ, Талх чихэр гээд компаниуд зөвхөн өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг лангууны араас  зардаг байв. Ингэж явсаар тодорхой хуримтлал бий болж барааны нэр төрөл нь олшроод ирэхээр өөрийн гэсэн дэлгүүртэй болох зайлшгүй шаардлагатай болов. Тийнхүү 2003 онд 3, 4-р хорооллын эцэст байрлах дөрвөн давхар байшинг худалдан авч, өөрсдөө дотоод засал чимэглэлийг нь хийж, анхны дэлгүүрээ байгуулж байжээ. Дараа нь Амгалан, 120, Зайсанд өөрсдөө дэлгүүрийн зориулалттай барилга барьж эхлэв. Дэлгүүр ажилуулахад түүний худалдааны сургуульд сурсан мэдсэн нь их хэрэг болдог байв. Монгол банк, Худалдаа бэлтгэлийн яаманд ажилладаг мундаг профессоруудаар хичээл заалгаж байсан болохоор их зүйлийг сурсан байжээ. 

Дэлгүүрээ барьсны дараа хамгийн чухал зүйл нь агуулах болохыг ойлгож монголдоо хамгийн том гэж хэлж болох хүнсний агуулах барьжээ. Хүнсний барааны хувьд тээвэрлэх, хадгалах, түгээх нь маш чухал байдаг тул Германы Этика компанийн тусламжтай халуун, хүйтэн тохиргоотой, иж бүрэн хянах системтэй агуулахыг барьсан байна. Одоогоор энэ агуулахад 120 хүн ажилладаг. Ноён Ж. Ганбаатарын хэлж байгаагаар тэд АНУ-ын бөөний худалдааны Costco сүлжээ дэлгүүр шиг жижиг дунд бизнесийг дэмжиж ажиллахыг зорьдог гэнэ. Cosctco зөвхөн гишүүнчлэлийн карттай хэрэглэгчдэд үйлчилдэг ба энэхүү төвөөс цайны газар, ресторан гээд жижиг бизнес эрхлэгчид бөөнөөр хүнсээ авдаг. Үүний адил Оргилын гол худалдан авагчид нь эцсийн хэрэглэгчдээс илүүтэй жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг ажээ. Одоогоор нэг дүүрэгт хоёр дэлгүүр байхад хангалттай, гол нь орж ирэхэд хамгийн цаад захын бараа харагдахуйц цэлгэр байх ёстой гэдэг үүднээс 1000 м2-аас доош талбайтай дэлгүүрүүдээ зарж байгаа гэнэ. Оргилын бүтээгдэхүүн харьцангуй хямд учир эргэлт хурдан, тэр чинээгээрээ шинэ байдаг. Стиморол бохь зарж ганзагын наймаагаар бизнесээ эхэлж байсан түүнийг зарим нэг хүмүүс "чихэр зардаг Ганбаа" хэмээн даапаалсан маягтай ханддаг байсан гэдэг. Гэтэл жижиглэн худалдааны бизнес ямар их мөнгө эргэлдүүлж, олон зуун хүнийг ажлын байраар хангаж, хүн ардын эрүүл мэндийн гол тулгуур болсон хүнсний аюулгүй хэрэглээг нь хангаж байдаг, цар хүрээ болоод хүртээмжийн хувьд бизнесийн асар том салбар болохыг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Үндэсний үйлдвэрлэл гэж яриад байхаас "Үндэсний үйлчилгээ" гэж ярьдаггүй. ҮНЭНДЭЭ ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИД БОЛООД ЖИЖИГ ДУНД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД НАЙДВАРТАЙ ХҮРГЭЖ БАЙГАА ТЭДНИЙГ ҮНДЭСНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ХЭМЭЭН ЭЕРЭГ ӨНЦГӨӨС ХАРАХ НЬ ЧУХАЛ ЮМ.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын эхний байруудад уул уурхайн компаниудаас илүүтэй Wall Mart, Coscto хэмээх өргөн хэрэглээний барааны сүлжээ дэлгүүрүүдийн эзэд ордог нь ч санамсаргүй зүйл биш юм. Хүний өдөр тутмын хэрэглээг хангаж байдаг болохоор хамгийн хурдан эргэлттэй, их хэмжээний мөнгө эргэлддэг энэ зах зээл дээр нарийн мэдрэмжтэй, жижиг зүйлийг ч анзаардаг, зүтгэлтэй, сэтгэлтэй хүн л амжилт гаргах нь тодорхой.

Сээкл ХХК-ийн хувьд гадаад худалдаа чухал байр суурийг эзэлдэг. Гадаад худалдаанд хамгийн чухал нь дэлхийн нэр нөлөө бүхий үзэсгэлэнгүүдээр явах байдаг. Anuga! Энэ нэр бол дэлхийн хүнс үйлдвэрлэгчдийг нэгэн дор цуглуулж чаддаг Германд болдог дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Дэлхийн бүх брэндүүд энд ирнэ. Бараагаа танилцуулна, дистрюбитер хайна. Энэ үзэсгэлэн анх түүний нүдийг нээж, эндээс л алдарт брэндүүдээ Монголд оруулж ирж байжээ. Үүний нэг нь бидний хүүхэд насны түүхийг сэргээх Alpen Gold шоколад.  Анх Anuga-ийн үзэсгэлэн дээр очихдоо тэрээр нэгэн хижээл насны Герман эртэй танилцаж, түүний Alpen Gold шоколадыг оруулж ирэх гэж гэрт нь хүртэл очиж байжээ. Өвгөн түүнтэй эхлээд нээлттэй гэрээ хийж, шоколадаа түүнд болон бусад импортлогчдод зардаг байсан бол хоёр жилийн дараа ганцхан Оргил л зарах эрхтэй болжээ. Герман өвгөн "Хоёрхон сая монголчууд ийм их шоколад идэж байна гэж үү, арай шоколадаар байшин барьдаг юм биш биз, Хятад руу зардаг юм уу" хэмээн хошигнон асуудаг байв. Нээрээ ч монголчууд энэ шоколадыг өргөн хэрэглэж заншжээ. Ж. Ганбаатар захирал өөрөө амттанд  дуртай тул өөрөө ч, хүүхдүүд нь ч дэлгүүрийнхээ брэндүүдийг хэрэглэж ирсэн ба хүүхдүүд нь өндөр биетэй болсон нь сайн чанарын хүнс тэжээл идэж өссөнтэй холбоотой байх хэмээн ярив. Гадаад худалдаа эхлүүлж байсан эхний жилүүдэд одоогийнхоор бол энгийн гэмээр зүйлүүд хүртэл хүндрэлтэй байдаг байж. Жишээ нь олон улсын үзэсгэлэн худалдааны дараа уулзсан хүмүүстэйгээ холбогдохын тулд төв шуудан дээрээс факс явуулдаг байжээ. Хориод захиа явуулж хариугаа и-мэйл-ээр авна. Ямар ч хариу ирэхэд ихэд баярладаг байсан гэдэг. Мөн одоо ч гэсэн дэлхийн нэр хүндтэй компаниас и-мэйл ирэхэд баярладаг хэмээн Ж. Ганбаатар захирал өгүүлэв.   

Жижиг орны бизнес эрхлэгч байна гэдэг амаргүй.  Гадаадын том компаниуд Монголын зах зээлийг бага хэмээн голж үл тоомсорлох нь энүүхэнд. Нэгэн олон улсын үзэсгэлэнгийн дараа Ж. Ганбаатар захирал 120 гаруй жилийн түүхтэй Австрийн Whoerle компанитай түншийн гэрээ байгуулж, алдарт Happy cow бяслаг сирийг оруулж ирэх гэрээ хийхээр болжээ. Гэтэл австри хүний ихэмсэг язгууртан зангаар том бизнес л хийхгүй бол хамтарч ажиллахгүй гэж түүнийг үл тоомсорложээ.  Магадгүй  өдөржин үзэсгэлэнгээр хэссэн, нойр дутуу байсан тэр ядруухан харагдсан байх. Гэвч Ж. Ганбаатар захирал шантарсангүй, шарандаа их хэмжээний бараа авчээ. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа уг компанийн Ерөнхийлөгч Хятадад гэрээ хийх далимдаа Монголд хүрэлцэн иржээ. Ганбаатар захирал өөрөө гадаадад байсан ч түүний ажилчид Whoerle компанийн Ерөнхийлөгчийг маш сайхан хүлээн авч өндөр сэтгэгдэл төрүүлсэн байна. Ингээд тун удсангүй түүнийг эх орондоо урьжээ. Эхнэр, хоёр хүүхдийн хамт очиход Монголын тугийг хатгасан, төрийн дуулал эгшиглүүлж, эгээ л улсын ерөнхийлөгч ирсэн мэт хүндэтгэлтэй угтан авчээ. Түүнээс хойш Австрийн язгууртнуудын бизнес гэж хэлж болох энэ компанитай ойр дотно болж тэдгээрийн хүрээллийн хүмүүстэй танилцаж, хэд хэдэн хөрөнгө оруулалт татаж чаджээ.   Түүний гадаадын түншүүдтэйгээ ажилладаг хэд хэдэн зарчим байдаг. Хэзээ ч том амлалт өгөх юм уу  өөрсдийгөө худал рекламддаггүй. Харин гүйцэтгэлийг бодож байснаас нь хэд дахин илүү хийхээр харилцагчид нь баяртай үлддэг байна. Мөн гадаад хүмүүс аливаа зүйлийг дэс дараалалтай,  цаг хугацаанд баригдаж хийдэг тул түүнд нь тохируулж хариуцлагатай хандах. Наад зах нь захиалгаа 1-2 жилийн өмнө төлөвлөх хэрэгтэйг онцолж байв. 

Ж. Ганбаатар захирал өөрөө маш багаас эхэлсэн болохоор хүн болгон бизнес хийж амьдралаа дээшлүүлж чадна гэж үздэг.  Хүн бүхэн бизнес сэтгэлгээтэй болчихвол улс орон дороо хөгжинө хэмээн бизнесийн талаарх санал бодлоо хуваалцсан юм. "Бизнес бэлэнчлэх сэтгэлгээг арилгаж, хүний өөртөө итгэх итгэлийг бадрааж, алдаа гаргасан ч өөрөө өөрийгөө засаад явдаг, хүнийг байнга хөгжихийг шаардаж байдаг гайхалтай систем юм гэдгийг онцолж байлаа.  Зарим нэг муу нэртэй байсан бизнесменүүд хүртэл он цагийн эрхэнд төлөвшиж итгэлтэй, сайн түншүүд болсон байдаг.  Бизнест худал хэлэх, хууран мэхлэх, танил тал харж ажилд авах зэрэг нь хор уршигтай байдаг тул цаашаа хол явдаггүй. Гэхдээ алдаагаа хэзээ ч засаж болно. Бизнесийн хүн өдөр бүр олон янзын хүнтэй уулзаж, асуудлуудын гарцыг олж, шийдвэр гаргаж байдаг ба өөрөөсөө илүү хүний хэрэгцээг мэдэрч ажилладаг тул даруухан байдаг. Бизнесийн хүмүүс оролдлоготой, тууштай болдог. Болохгүй байсан ч үзээд алддаг нь бизнесийн хүний эрсдэл хүлээх чадвар. Таван сургууль төгссөн ч сэтгэх чадвар муутай хүмүүс байдаг.  Бизнес гэдэг мэдлэг дээр үндэслэсэн дотоод мэдрэмж, чадна гэсэн итгэл, махруу байдал.  Бизнесийн нэг сайхан зүйл нь  олон хүн баян байвал тухайн бизнест эерэг сайн нөлөөтэй байдаг. Тиймээс дундаж давхаргыг бизнес сэтгэлгээтэй болгож амьдралыг нь дээшлүүлэхэд нэгэнт байр сууриа олчихсон бизнесүүд хамтран тусалбал сайн гэж тэрээр үздэг. Ж. Ганбаатар захирал мөн бизнесийг дэмжих дараах саналуудыг хэлсэн юм. Компаниуд хамтраад дэд бүтэц, цахилгааных нь асуудлыг шийдээд жижиг үйлдвэрүүдийг дэмжиж болно. Бизнесийн алтан гурвалжин буюу шунал, хүсэл, бүтээх гэдэг нь муу зүйл огтхон ч биш. Дэлхийн улс орнууд хөрөнгөтнүүдээ дэмжиж байсан тэр л үед шинэ технологи, шинэ санаачилгууд шил дараалан гарч улс орны хөгжлийг урагш түрж байв. Бизнесийн нийгмийн хариуцлага гэж их ярих болсон орчин үед бизнес нь цар хүрээгээ тэлж зөвхөн хувийн ашгаас илүү нийгэмдээ чиглэдэг болж байна. Тиймээс төрийн алба руу хошуурч байгаа залуус, тэнд ажиллаж байгаа 250,000 хүн хүнээс хамааралтай эрх мэдлийн төлөө бус, өөрийнхөө гар хөл, оюун ухаанаар амьдралаа босгох хэрэгтэй.  Монгол улс хөгжиж буй орны хувьд жижиг дунд бизнесийг бүх талаар дэмжиж, төр нь бага оролцвол ирээдүйд орж ирэх татварын хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Харин нэгэнт хөгжлийн өндөр түвшинд гараад ирвэл төрийн оролцоо илүү болох нь дамжиггүй. Мөн хэвлэл мэдээллээр бизнесийн талаар эерэг, хүмүүст бизнес хийх сэдэл төрүүлсэн мэдээ мэдээлэл өгөх нь чухал. Надтай уулзсан хүн хэн нэгэн даргыг таньдаг эсэхийг асууж биш ажил хүсэж ирдэг болохыг би хүсэж байна” хэмээн тэрээр чин сэтгэлээсээ хэлсэн юм.

18 настайдаа анх бизнесийн гараагаа эхлүүлж байсан тэрээр олон салбар луу үсчиж ороогүй. Харин бизнесийн туршлага болоод мэдлэг тэгшрээд ирсэн хижээл насандаа барилга гэх алтан үе нь дууссан гэж хэлж болох ч ирээдүйд асар их боломжтой энэ салбар луу оржээ. Дөрвөн хүүхдийн аав ноён Ж. Ганбаатар ихэнх цагаа Энканто төслөө хөгжүүлэхэд зарцуулж байна. Долоон давхар грааш, 11 давхар спорт цогцолбор, Novatel хэмээх зочид буудал зэрэг юм юмтай энэ төслийн гол хувьцаа эзэмшигчийн хувьд, угийн нарийн чимхлүүр зангаараа бүх зүйлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ажээ. Ж. Ганбаатар захирал "Бурхан гэж байдаг, сайн үйл хийвэл шагнана, муу үйл хийвэл хэчнээн нуусан ч хожим хойно үр дагаврыг нь амсана” гэдэгт итгэдгээ хэлэв. Аль болох олон хүнийг бизнес эрхэлдэг болгох нь түүний зорилго. Барилгын салбарын эрин үе дууссан гэдэг ч барилгын туслан гүйцэтгэгч компаниуд нэн их хэрэгтэй байгаа ба барилгын материалын үйлдвэрүүд барих хэрэгтэй байгааг онцолсон юм. Зөв санаатай, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэдэг махруу байвал чи мөнгийг дагаж биш мөнгө чамайг дагах болно хэмээн тэрээр залууст захив.

Ж.Ганбаатар: ”Үндэсний үйлчилгээнээс үндэсний бүтээн байгуулалт руу” /Forbes-ийн нийтлэл/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани