Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтаа ухуулаад "адууны засаа” идэх үү ?

Алтаа ухуулаад "адууны засаа” идэх үү ?Манай төр ч түлхэгдэн унасан Киргизийн А.Акаев, Х.Бакиевын засаглалархуу л юм байна ш тээ. Гацууртын ордыг "төрийн эрх барих дээд байгууллага” УИХ нь ашиглуулахгүй гэж хоёр удаа буцаасаар байтал ахиад л ороод ирж байна.
"Сентерра гоулд”-ын бууны нохой нь Ч.Сайханбилэг, сайд Р.Жигжид гэх мэт гадаадад сурсан өндөр боловсрол соёлтой гэх этгээдүүд. Монголоо алдсан шаарууд…
Энэ сүлжээ их хол хөвөрдөг. Анх Бороогийн алтны ордыг ашиглах Тогтвортой байдлын гэрээг Сангийн сайд Баабар хийсэн. 1997 оны Ашигт малтмалын хуулийг зүтгүүлж байсан АН-ын тэнэгүүдийн ажлын эхний үр дүн. "Сентерра гоулд”-тай хамтарч байгуулсан "Бороо гоулд”-д МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболд хувь эзэмшиж байсан, тэр ч байтугай Кумторын ордыг "Сентерра гоулд”-ад найр тавьж өгсөн Киргизийн Ерөнхийлөгч "Арав ерийн” Аскар Акаев 14 хувь эзэмшдэг байсан.
Киргизүүд Кумторын орд дахь бусармаг үйл ажиллагааг эсэргүүцээд эхэлмэгц Аскар Акаев "Кумтор” дахь хувь эзэмшлээ "Бороо” дахь хувь эзэмшил болгон харагдуулах заль зохиосон нь энэ. Аль аль нь "хэт ашигтай” ордууд, учир нь төр засаг нь авилгад автаж, дээдэс нь татварын болоод бусад үй олон хөнгөлөлт эдлүүлдэг учраас тэр. Үндэстэн дамнасан компаниудын нэг аюул энэ…
"Бороо гоулд”-ын Монгол талын захирал нь ТЕГ-ын дарга асан генерал Ж.Сандаг. С.Баярын үй зайгүй найз. Энэ ордын "үзэл сурталч” нь Сангийн сайд байхад нь "Бороо гоулд”-ын тогтвортой байдлын гэрээ цэцэглэсэн Баабар. Түүний Ерөнхий сайд нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Баабар "Ноён уулыг хамгаалж, Гацууртыг ухуулахгүй” гэсэн хүн бүхэн рүү нулимдаг. Тэр ч байтугай энэ компанид ажилладаг байсан гэх хуурамч тодорхойлолтоор өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэж байгаад баригдаж шившгээ хутгаж яваа. С.Эрдэнэ л иш мухаргүй зүтгэдэг тэнэгтээ Баабарыг балбаж чадсан болохоос бусад сэхээтэн царайтай юмнууд нь гөлөг болдог байсан.
Үнэндээ С.Эрдэнийн уур бол хувь хорсол гэхээсээ С.Баяртай сүлбэлдэж "намдаа бол сартваахийн дүртэй, наанаа бол урвагчийн ажилтай” намаа сүйтгэдэг байсанд хорссон намын гишүүдийнх нь хорсолтой холбоотой гэж байгаа, тийм болохоор л Баабарыг АН-ынхан өмөөрч сүйд болоогүй, эцэстээ Баабар "нам хаялт” хийх шив гэж байгаа ч өөр шалтгаан бий. Баабарын хариу ч үнэн л дээ, "Эрдэнээ адгийн шаар, ханаж цаддаггүй дээрэмчин авиртай” гэж цоролзоод байгаа нь ортой, тэр ч байтугай хүний гавъяаг өөрийн болгохдоо гаргуун, өөртөө таарсан юмнуудаар өөрийгөө хүрээлүүлсэн богино ухаантай жалгын мужик зантай ердийн л "нянгар”. Үнэндээ З.Энхболдтой шадарлаж төрийн мөнгөөр фракцын ордон бариулсандаа эрдэж галзуурч, Баабар бас өмнө нь даргыг нь "Зи шоргоолж” гэж нэрлэсний өсийг авч өгч зулгуйдаж байгаа юм.
Сүүлдээ ичих нүүрэндээ илэг наачихаж, Саяхан "Тракторчдын баривчилгааны” үеийн эсэргүүцэгч гол баатар нь Эрдэнэ гэсэн зохиол бичүүлж дүүргээрээ тараасан, би тэр дүүргийнх юм чинь авч уншилгүй яахав. Гэтэл тэр үед голлон зохион байгуулж алалцаж байсан Э.Бат-Үүлийгээ илэрхий "доош нь хийж”, генсек Н.Алтанхуяг, дарга Д.Дорлигжав, баривчилгааны цорын ганц бичлэгийг хийж, нууж авч гарсан одоо гишүүн Г.Уянга, хамаг л хар бор ажлыг нь нугалж явсан ажилсаг Шаабар, хүүхдээ зулбатал зодуулсан, зургийн аппаратаа эвдүүлсэн, зодуулж баривчлагдаж байсан дэмжигч жирийн гишүүд, "Өдрийн сонин” болоод бусад хэвлэлийн сэтгүүлчдийг "ор тас мартсан” байна. Энэ чанараараа Баабараасаа нэг их ялгарахгүй л дээ. Эртний Ромын цэргийн хуулинд хоёрхон тохиолдолд цаазалдаг байсан. Нэгд тулааны үед зэвсгээ алдвал, хоёрт бусдын гавъяаг өөртөө нялзаавал…
Энэ яахав, түүнээс ч дор адгийн түүхэндээ эргэж оръё. Нас барахынхаа өмнөхөн талийгаач О.Энхсайхан Татварын газрын тайланг олон нийтэд ил болгоход "Бороо гоулд” цаасан дээр их татвар төлсөн мэт харагддаг ч НӨАТ-ын буцаалтаар тэр үеийн ханшаар Монголоос 2,8 тэрбум төгрөгийн авлагатай гарч, олон нийтийн дургүйцлийг жинхнээсээ буцалгасан даа. 40 тонн алтыг нь авчихаад нэмээд 2,8 тэрбумыг аваад гарна гэж, ийм луйвар байх уу ?! Киргизийн Акаевыг Бакиеваар солих хувьсгалыг "Сентера гоулд” санхүүжүүлсэн тухай нийтлэл, баримтат кино үй олон бий. Чухам тийм учраас Бакиев Киргизийн Засгийн эрхийг аваад Кумтор дахь Сентеррагийн эрх ашгийг хамгаалагч болон хувирсан тул дахин хувьсгал гарч Бакиев ч хөөгдсөн.
Түүний дараа Р.Отунбаева Кумторын асуудлыг хянаж, Киргизийн Үндсэн хууль өөрчлөгдөж парламентын засаглал тогтсоноор одоо л эрх ашгаа хамгаалах тулаан дүрэлзэж байна. Сентера өмнөх авилгач Ерөнхийлөгчдийн үеийн гэрээг барьж ОУ-ын арбитрын шүүхээр заалдаж байна. Гэвч тус компанийн нэр хүнд унаж, хувьцааных нь үнэ унасаар. Чухам яг ийм үйл явц Монголд болж, хэрэв Гацууртын ордыг ашиглуулахгүй бол мөн л арбитрын шүүхэд хандана гэж манай "төр”-ийг сүрдүүлж байна гэнэ ээ.
Бүр киргизүүдэд "уурласандаа” нэг канад нөхөр найрсаг сэтгэлээр дайлсан "киргиз чучук”-ийг "адууны засаа” гэж жиргээд одоо өөрөө торны цаана жиргэж байна. Манай либералууд мэдээж хөрөнгө оруулагч Канадыг өмөөрч таарна. Юун сүртэй юм, гоё хошигнож тээ гэх мэт. Яагаад гэвэл эв санааны нэгдэлтэй, уул уурхайгаар бядан явагч тэдний "ухан идэхийн” агаар нэгэн буй за. Харин киргиз монгол хоёр, энд дурдсан үндэстнүүд хоцрогдсон тэнэг, "адууны засаа” амтархан иддэг. Дашрамд киргиз нь орос дуудлага юм. Монгол дуудлага нь хиргис гэдэг ба баруун монголчууд бурдууд гэдэг. Түрэг хүртэл бүх үндэстэн монгол нэртэй. Жишээ нь Осетинийг Монголоор Асуд гэдэг. Гумилёв "Ас”-ууд гэж бичсэн гэх мэт.
Үнэндээ энэ "чучук” бол бас л оросжсон дуудлага. Баатархуягаас асуухад тэр чүчүкийг торгуудууд "чүчиг” гэдэг гэнэ, энэ бол Та бидний "андуурч иддэг кхаз” юм. Хавирга чихсэнийг кхаз, харин ясгүй бол чүчиг гэдэг юм байна. Киргизүүд харин кхазийг "хабырга чүчүк” гэдэг юм байна. Манай хасаг нөхөд чүчиг авчирч өгөөд "кхаз ид” гэхээр бид амаа олохгүй "адууны засаа” зажилдаг. Ингэж хэлүүлэхээр ямар байна ?!
Уул усыг нь ухаад зогсохгүй, унд хоолыг нь доромжилдог ийм новшнуудын төлөө улаа эргэтэл гүйж байгаа Монголын акаевчууд, бакиевчуудыг харахаас ой гутам. Гарьд магнай кинонд гардагаар "… Идээ цагаа, сав суулга, эзэн нь хүртэл Канад нохдын доог болох…” цаг ирэх нь л дээ. Гэтэл манай либералууд буугаад өгөхгүй яасан юм ? гэж Равсал царайлж ч байх шиг.
"Хатанбаатар” кинонд Баатар вангийн багш нь "Дайсан ирэхэд нохойгоо хорьж байгаад оруулах гэж байгаа энэ төрийг чи яах юм ?” гэж цухалддаг шиг "Бороо гоулд”-ын техникийг буудсан Ц.Мөнхбаярыг барьж хорьж байгаад, "ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчилж байгаад ашиглах гэж дайраад бүтэлгүйтсэн.
Сентеррагийн энэ бүх балиар заваан юмыг олон улсад зарлах хэрэгтэй.
Дараа нь заль зохиож Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргах гэж зүтгээд санасандаа хүрсэн. Учир нь тус ордыг ухвал Хараа голын нэг цутгалан Гацууртын гол "амь тасрах” юм. Дээр нь Гацууртын амыг ойн сан гэхгүй юм бол өөр ямар газрыг ойн сан гэх билээ?
Эцэст нь бүр улаан цагаандаа гарч "Гацууртын ордыг анхны хэлэлцүүлгээр ухуулна” гэж зарлаж байгаад ухуулах шийдвэрт хүрдэг болж. Үүнийг одоо тэгээд ардчилал гэх үү ? Дарангуйлал гэх үү ? Ялангуяа газар нүхлэн амьдрагчийн дүртэй З.Энхболд үүнийг заавал явуул гэж үүрэгдсэн байна. Үүний цаана ч ярьвал их юм бий…
Наад зах нь сонгодог луйварчин О.Чулуунбатын үед Паушокийг хулхидаж байгаад Монгол банкинд байршуулсан алтыг зараад идчихсэн хүмүүс түүнийгээ нөхөж хийх хэрэгтэй. Тиймээс Монгол банкны алтны "нууц” гэгдэх арилжааг илчлэх ёстой. Хоёрт, төгрөгийн ханшийг зохиомлоор унагах замаар валютын нөөцөөр тоглож ашиг гаргасан этгээдүүдийг олж тогтоох ёстой. Г.Уянга энэ л асуудлыг хөндөж "УИХ-ын дарга нь өмөөрвөл луйварчныг луйварчинд тооцохгүй гэсэн хууль Монголд байхгүй” гэсэн санааг хэн ч ойлгохоор хэлж байгаа…
УИХ-ын даргын далбаан дор "нуугдсан” Монгол банкны Ерөнхийлөгчид Монголын эдийн засгийн "зөөлөн газардуулсны” хариуцлагыг тооцох ёстой. Төв банк эдийн засгийг газардуулснаа хүлээн зөвшөөрч, харин жижиг Энхболд өөртэйгээ таарсан бяцхан эдийн засагтай боллоо гэж баярлаж дэвхцэхийг би л лав зүгээр хараад сууж чадахгүй. "Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах” хуулинд заасан үүргээ хөсөр хаяад зогсохгүй, тийм хуулиар тогтоосон үүрэг байхгүй гэж мэдэгдэж байгаа Монгол банкныхны даварсан үйлдэлд цэг тавих ёстой.
2016 оны 01 дүгээр сарын 15


Судлаач Х.Д.Ганхуяг
 
Алтаа ухуулаад "адууны засаа” идэх үү ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани