Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ядаж” Тосонбумын нуруугаа хамгаалалтад авчих, Р.Жигжид сайд аа

Биологич залуугийн учир битүүлэг үхэл олон нийтэд цацагдаагүй бол өнөөдөр Тосонбумын нурууг улсын  тусгай хамгаалалтад авах асуудал царцах байсан нь тодорхой. Гурван жилийн өмнөөс сум, аймгийн тусгай хэрэгцээний хүрээнд яригдсан энэ сэдэв өнөөдөр ч "хүчгүйдсэн” хэвээр байна. Биолигич залуугийн үхлээр сэрүүлэг авсан мэт салбарын сайд нь  гэнэт улсын тусгай хамгаалалтад авна гэж мэдэгдсэн  ч засаг дээр очиж унасан. 

Засгийн газраас  шинэ жилийн өмнөхөн гаргасан уг шийдвэрийнхээ  тусгай хэрэгцээ гэдэг үгийг олон нийтэд их эвтэйхэн ойлгуулсан учраас хамгаалалтад авсан гэж санаа амарсан гэхэд болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар салбарын яам болон өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлээр Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг хэлэлцэхэд Р.Жигжид сайд "Тосон бумбын нурууг тусгай хэрэгцээнд авахад л болно” гэх тайлбар хийсэн аж. Мэдээж  уул уурхайн лиценз олголтын асуудлыг дуу нэгтэйгээр дэмждэг  танхимын гишүүд нь  ч үүнийг дэмжжээ.

Тусгай хэрэгцээнд авснаар лиценз эзэмшигчид Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулахгүй. Нэмж лиценз олгогдохгүй. Гэхдээ энэ нь түр зуурынх. Өөрөөр хэлбэл,  тусгай хэрэгцээг цуцалснаар хуучин лиценз эзэмшигчид үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэнэ. Ийм замаар засгаас түр мартагнуулаад, эцэст нь шарж идэх төлөвлөгөө боловсруулсан байна. Олон нийтийн зүгээс энэ хооронд биологич залуугийн үхэлд Тосонбумын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудыг  хардаж, мэдээлэл ч цацагдах болсон.

Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь олны анхаарлыг ихэд татав. Б.Чойжилсүрэн гишүүн "Манай компани биологич залуугийн үхэлд буруугүй” гэж мэдэгдээд амжсан. Түүгээр зогсохгүй саяхан "Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийж, "Тосонбумбын нурууны ирвэс амьдардаг хэсэгт зургаан хятад эзэнтэй компани тусгай зөвөөшөрөлтэй. Б.Чойжилсүрэн гишүүний компани тэр нуруунаас бүүр хол лицензтэй юм билээ, буруугүй байх” гэж мэдээлэл хийв.  Тодруулж хэлбэл, Б.Чойжилсүрэн гишүүн өөрөө буруугүй гээд байнга хашгираад байх нь зохимжгүй тул иргэний нийгмийн байгууллагаар мэдээлэл хүртэл хийлгэсэн нь тэр байлаа.

Харин өчигдөрхөн  уул уурхайн сайд Р.Жигжид "Тосонбумбын нуруунд УИХ-ын хэн гэдэг гишүүн лиценз эзэмшдэгийг хэлэх боломжгүй” гэж мангартаж байгаа юм. Уул уурхайн сайд ингэтлээ лиценз эзэмшигчдийг өмгөөлөх нь хэр зохимжтой бэ? Ажил үүргийнх нь  үндсэн чигт "лиценз эзэмшигчдийг өмгөөлөх" гэсэн өгүүлбэр орчихоогүй байлтай.  Хэн бүхэнд тодорхой ийм асуудал дээр Р.Жигжид ингэж хүндээ улам алдах ч гэж дээ. Р.Жигжид сайдаар хэлүүлсэн хэлүүлээгүй Тосонбумын нуруунд Б.Чойжилсүрэн болон  нэг эзэнтэй хэд хэдэн хужаа компани лиценз эзэмшиж буйг олон нийт мэдэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийхдээ Тосонбумын нуруунд лиценз эзэмшдэг бүх компанийн нэрсийг албан ёсоор зарласан. Тодруулбал, Тостын нуруунд ашиглалтын нийт 43153.96 га талбайг "Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай "АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна.

Эдгээр компаниуд асар  том талбай эзэмшиж буй нь дээрх тоонуудаас харагдана. Зөвхөн Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд "Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшдэг 10992,92 га талбайд 19 булаг шанд байдаг бөгөөд нийт 37 өрхийн 12620 толгой мал өвөлжиж байгаа аж.  

Гэтэл засгийн газрын хуралдааны танхимд Н.Батцэрэг сайд хүчгүйдэж, Р.Жигжид газар дээр нь очиж ажиллаагүй байж, ерөнхий сайддаа түр аргалах ухаан заагаад сууж байдаг. Ер нь Шийдлийн засгийн газрын хамгийн бөөрөнхий хариулттай мөртөө хорчин сайд бол Р.Жигжид. 

Дипломатч эл эрхмийг анхнаасаа АН-аас уул уурхайн сайдад томилохдоо үг дуугүй байж, ажлыг урагш түлхэх тохироо хийсэн гэх. Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөл, Гацууртын ордын асуудал дээр манайд үнэхээр ашигтай, сайн хуулийн төсөл болсон. Судалгаа юмаа хангалттай хийсэн гэж гөрж суудаг "нууц даалгавартай” хүн.  УИХ-ын гишүүн  Г.Уянга гишүүн "Р.Жигжид та уул уурхайн сайд болсон цагаасаа хойш  гадныхны үгээр чуулганы танхимд ярьж байна. Дахин ийм үйлдэл гаргах юм бол сайдын суудлын асуудлыг тань хөндөх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна”  хэмээн өнгөрсөн зун Гацууртыг буцаах үеэр сануулж байв.

Гэвч өнөөг хүртэл Р.Жигжид уул уурхайн лиценз бүрийг  гадныхан хууль ёсны дагуу авсан, ашиглалтыг эхлүүлэх хэрэгтэй гэсэн асуудлаа ярьсаар явна. Энэ үр дүнд одоо Гацуурт нэгэнт урагшлахаар болсон. Ядаж одоо Тосонбумбын нуруугаа улсын хамгаалалтад авчих, Р.Жигжид сайд аа. Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал тийм ч амархан олон нийтийн хараанаас салж, мартагдчихгүй. Лиценз эзэмшигчдийн нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх гарцаа Р.Жигжид сайд олох ёстой. Нөхөн төлбөрт хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэсэн яриа явж байснаа өөр талбай олгох ёстой гэсэн шинэ шантаажийг үүсгэжээ. Энэ бол таны зохиож буй үлгэр. 

Сонгууль ч дөхөж байна. Ийм эгзэгтэй цаг үед засгийн газрын хэлээр бус, өөрийнхөө байр сууриар ядаж ганц сайн үйлс хийгээрэй дээ. Тосонбумын нурууны лицензүүдийг цуцаллаа гээд Монгол Улс сөнөчихгүй нь тодорхой шүү дээ, Р.Жигжид сайд аа. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
“Ядаж” Тосонбумын нуруугаа хамгаалалтад авчих, Р.Жигжид сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани