Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дундаршгүй нөөцөө дураараа ухах тэмцэл

Дундаршгүй нөөцөө дураараа ухах тэмцэл Налайхын уурхайн 100 гаруй ам, цоо-ногт 800 гаруй хүн ажиллаж байна.

Газрын гүн рүү орсон 100 гаруй метр нүхэн зам ийш тийшээ мушгиралдан салаалжээ. Энд агаар байхгүй тул гаднаас хүчилтөрөгч оруулна. Уурхайн гүнд нурахаас сэргийлсэн бэхлэлт байгаа ч тэр нь тийм ч найдвартай биш. Ийм нөхцөлд залуус амь насаараа дэнчин тавьж, нүүрс ухна. Энэ бол Налайхын нүүрсний бичил уурхайн ерөнхий дүр төрх.

Уурхайн гүн рүү орох нь эрсдэлтэй гэдгийг тэд мэддэг ч өөр ажил олдохгүй болохоор татгалзаж чаддаггүй. Мөн биеийн хүчний ажил хийдэг бусадтай харьцуулахад чамгүй хэдэн цаас олчихдог болохоор нүүрс ухах сайн дурын уурхайчдын арми хүнээр хэзээ ч дутахгүй. Харамсалтай нь, хууль бусаар цооног ухаж, нүүрс олборлох энэ ажил араа-саа үхэл дагуулсаар байна.

НӨӨЦ ДУНДРАХ БОЛООГҮЙ

Хотоос 30 гаруйхан км-ийн зайд нүүрсний асар том орд байгаа нь улаанбаатарчуудын хувьд том завшаан байлаа. Нийслэлийнхэн бид сүүлийн 80 гаруй жилийн турш Налайхын нүүрсийг зөөж, түлсэн ч нөөц нь дуусах байтугай дундраагүй байна. Өдгөө 50 гаруй сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 500 мянга орчим тонныг олборлодог гэж тооцвол дахин 100 жил ашиглах боломжтой харагдана. Их уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж асан социализмын үед Налайх хөгжил гэрэлтсэн сайхан хот байв. Харин том осол гарч, уурхай хаагдсан 1990 оноос хойш налайхчуудын амьдрал хэцүүдэж эхэлсэн түүхтэй. Ингээд уурхайчид ар гэрээ тэжээхийн тулд хувиараа нүүрс ухаж эхэлсэн нь өнөөгийн бичил уурхайчдын үндэс болсон юм.

"Манай уурхай социа-лизмын үед 2-3 мянган ажилчинтай, том газар бай-лаа. 1989 онд гарсан ослоос хойш хаагдаж, хөрөнгө мөнгө нь алга болоод, хувь тал руугаа шилжсэн дээ. Бид анх лааны гэрэл барьж ороод нүүрсээ шуудайнд хийгээд үүрдэг байлаа. Тэр үеийг бодвол цахилгаанжиж, тоног төхөөрөмжтэй, дадлага туршлагатай болж байна. 1990 оноос хойш Улаанбаатар хотыг түлшээр хангаж байгаа ганц газар бол Налайхын уурхай. Налайхын хүн амын 70, 80 хувийнх нь амьдрал уурхайтай холбоотой” хэмээн Ч.Энхбаатар хэллээ. Тэрбээр 1995 оноос хойш хувиараа нүүрс олборлосон бөгөөд өдгөө "Билгүүн сар” нөхөрлөлийг байгуулж, ахлагчаар нь ажиллаж байгаа аж.

Хоёр мянга шахам хүн энд бужигнадаг байсантай харьцуулахад өнөөдөр дээрх тоо эрс цөөрчээ. Тухайлбал, 100 гаруй ам, цооногт 800 орчим хүн ажиллаж байна. Тэдний талаас илүү хувь нь төмөр замын гармын урдхан талд байх 57 дугаар уклон хэмээх газарт олборлолт явуулж байна. Дүүргээс бичил уурхайчдад зориулж 3.2 га газар гаргаж өгсөн нь энэ аж.

ОСЛЫН ТОО БАГАСЧЭЭ

Налайхын уурхайд осол гарлаа, хүний амь үрэгдлээ гэсэн мэдээ байсхийгээд л гардаг байсныг бид мэднэ. Харин сүүлийн хоёр жил осол, эндэгдлийн тоо 50 хувиар буурсан сайн мэдээ сонсогдов. 2011 онд 18 удаагийн осол гарч, 15 хүн амиа алдсан бол өнгөрсөн жил долоон хүн уурхайн золиос болсон байна. 2013 онд уурхайнуудыг хоморголон хааж, нэлээд хатуу арга хэмжээ авсан нь тэдэнд том сануулга болсон бололтой.

Ослын 80 хувь нь санамсар, болгоомжгүйгээс үүдэлтэй

"Осол гараад байдаг нь ажилчдын анхаарал бол-гоомжгүйтэй л холбоотой. Бид ажилчдаа байнга хянаад байх боломжгүй шүү дээ. Болохгүй гэсэн газар руу орох зэргээр өөрсдийн буруугаас болж осолд өртдөг. Уг нь ном журмынхаа дагуу бэхэлгээгээ хийчихвэл учиргүй нураад байдаг зүйл юм. Гэтэл хоёр, гурван ковш илүү гаргахын төлөө сул нүүрс рүү орох зэргээр даруулдаг” хэмээн сүүлийн таван жил ам хариуцан ажиллаж буй Б.Мягмардорж тайлбарлав.

Мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч байгаа нь ослын тоо буурахад нөлөөлжээ. "Бид хяналт шалгалт байнга хийж байгаа. Өнгөрсөн оны шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, бичил уур-хайн дүрэм журам зөрчсөн 40-өөд ам, цооногийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн эзэнгүй орхигдсон 150-иад цооногийг булж, нөхөн сэргээлт хийлээ. Сүүлийн хоёр жил ослын тоо 50 хувиар буурсан. 2016 он гарснаас хойш нэг хүний амиа алдсан. Дүрмээрээ бол аж ахуйн нэгж, дүүргийн Засаг дарга, иргэн хоорондоо гурвалсан гэрээ байгуулж, нөхөрлөлийн журмаар ажиллах ёстой. Одоогоор нөхөрлөл байгуулах материалуудыг дүүргийн ЗДТГ-т өгчихөөд байна.

Дүүргийн хэмжээнд ашигт малтмалын 88 лиценз бий. Үүнээс 33 нь нүүрсний тусгай зөвшөөрөл. Харин үйл ажиллагаа явуулж байгаа нь дөрөв, тавхан компани бий” хэмээн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Мөнхсоёл хэлэв. Оны өмнөхөн дөрвөн уурхайчин шороонд дарагдсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаа, аврах алба, мэргэжлийн хяналт нийлсэн 50-иад хүний бүрэлдэхүүнтэй баг 12 цагийн турш ажиллаж байж гурвынх нь амийг аварчээ.

НОЙТОН МОДНЫ ЭРЭЛД

Монгол Улс ургаж буй нойтон мод огтлохыг хуулиараа хориглосон. Зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар багахан мод тайрахыг зөв-шөөрдөг. Гэтэл уурхайн бэхэлгээнд заавал нойтон мод ашиглах ёстой байдаг. Ийм мод даралт авахад нумраад тогтоно. Харин уурхайчдад нойтон мод олдохгүй учраас хуурай модоор бэхэлгээ хийхээс аргагүйд хүрдэг аж. Харин өнөөх нь нэг хүчтэй даралтад хугараад унах магадлал өндөр. Уурхайн хана нурж, хүмүүс шороонд дарагдаад байдгийн бас нэг шалтгаан нь энэ бололтой.

Гэхдээ сүүлийн жилүүдэд "Хөх дөрвөлжин” хэмээх Багануурын нэгэн компани албан ёсны зөвшөөрөлтэйгөөр мод бэлтгэж, Налайхын уурхайчдад нийлүүлж байна. Энэ нь хэдийгээр хүрэлцээ муутай ч огт олдохгүй байсан үетэй харьцуулахад том дэвшил болсныг уурхайчид хэлж байв. Тийнхүү мод нийлүүлэх болсноос хойш ослын тоо чамгүй багасчээ.

ОРГИЛ ҮЕИЙГ АЛДАЖ БОЛОХГҮЙ

Нүүрсний уурхайчдын хувьд бүтээгдэхүүнээ борлуулах оргил үе нь өдгөө ирээд байна. Гадаа хүйтэрч, жавар тачигнах тусам нүүрсний борлуулалт нэмэгддэг. Мөн Цагаан сар дөхөж буй нь орлого нэмэгдэх бас нэг шалтгаан болсон юм.

Хоёр жилийн өмнө ковш нь (ойролцоогоор 800 кг) 50 мянга хүрч байсан нүүрс энэ жил нэлээд хямдарч, 35 мянга болжээ. Нэг ам нэг ээлжиндээ 10, нийт 20 орчим хүнтэй. Орлогын талыг нь амны эзэн авч, үлдсэнийг нь ажилчдадаа хуваан өгдөг гэнэ. Борлуулалт сайн байгаа болохоор нэг хүн өдөр 40-50 мянган төгрөгийн цалин тогтмол авчихдаг. "Залууст үнэндээ хийх ажил олдохгүй байна. Барилга дээр ажиллаж болох ч цалин багатай. Бас цалингаа цагт нь өгдөггүй. Тиймээс уурхайд ажиллаж, сая гаруй төгрөгийн цалин авахыг бодно биз дээ” хэмээн нэгэн уурхайчин хэлсэн юм.

ЦААШИД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Бичил уурхайчид ном журмын дагуу ажиллаж, осол эндэгдэл буурч байгаа нь сайн хэрэг боловч цаашид ийм эрсдэлтэй байдлаар ажиллаад байж болохгүй. Гэхдээ эрс-дэлтэй гээд уурхайнуудыг хааж бас болохгүй. Лав ойрын үедээ. Ингэвэл бүхэл бүтэн дүүргийн иргэдийн амьдрал ахуй хэцүүднэ. Учир нь энэ хэдэн бичил уурхайчдын хүчээр л Налайхын иргэдийн ихэнх хэсэг нь амьдралаа залгуулж буй.

Санаснаар болдог бол нэгэн том компанид эрх мэдлийг өгч, орчин үеийн дэвшилт технологиор нүүрсээ олборлохсон. Түүнд нь хүмүүс боломжийн цалинтай ажилд орвол өнөөгийн энэ замбараагүй байдал цэгцрэх болно. Уурхайчид ч өөрсдөө үүнийг зөв гарц хэмээн үздэгээ хэлж байсан.

Түүнчлэн нүүрсний уур-хайгаас хэт хамааралтай байдлыг арилгаж, бусад сал-барт ажлын байр бий болгох нь дүүргийн удирдлагын хамгийн эхний зорилт байх нь гарцаагүй. Уг нь хоттой хаяа залган орших, дэд бүтэц хөгжсөн дүүрэг шүү дээ.

Цагтаа энд нүүрсний уурхайгаас гадна шилний том үйлдвэр ажилладаг байлаа. Гэвч үйлдвэрүүд хаагдсанаар иргэдийн амьжиргаа залгуулах ганц боломж нь нүүрс болон хувирчээ. Дүүргийн удирдлагууд намаараа талцан хэрэлдэж суухын оронд энэ мэт асуудалд сэтгэлээ чилээх ёстой баймаар. Үгүй бол идэр насны залуус эрсдэлтэй нүх рүү амиа золин орж, осол эндэгдэлд өртөх өнөөгийн байдал арилахгүй.

Ч.ЭНХБААТАР: ОСЛЫН 80 ХУВЬ НЬ САНАМСАР, БОЛГООМЖГҮЙГЭЭС БОЛЖ ГАРДАГ

Уурхайн осол юунаас болж гардаг, үүнээс сэргийлэх арга зам байгаа, эсэх талаар "Билгүүн сар" нөхөрлөлийн ахлагч    Ч.Энхбаатартай ярилцлаа.

-Налайхын уурхайд осол гарч, хүмүүс золгүйгээр амиа алдах явдал гарсаар байна. Энэ юутай холбоотой вэ?
-1990-ээд оны үед бид хувь хувиараа, бор зүрхээрээ зүтгэдэг байлаа. Осол ч их гарна. Ер нь уурхай гэдэг осол гарах 5-10 хувийн магадлалтай байдаг. Үүнийг дотор нь орж үзээгүй хүмүүс ойлгохгүй. Энэ бүгдийг бодолцож үзэхгүйгээр осол гарах л юм бол хаана, цуцална гэж ярьж болохгүй шүү дээ. Энэ бүхний ард олон хүний амьдрал байгаа. Осол байх ёстой гэж байгаа юм биш шүү. Байлгахгүйн төлөө бид хичээж байна. Бид нар чинь бас хүн шүү дээ. Хэн л өөрсдийгөө эрсдэлд оруулахыг бодохов.

Харин сүүлийн үед манай уурхайчид хууль тогтоомжоо мэддэг болж, нэгдсэн журманд орон нөхөрлөл байгуулсан. Нэг нөхөрлөлд 20 шахам ам хамрагдаж байна. Бид ам болгоноор орж, заавар зөвлөгөө өгөөд явдаг. Ингэснээр ослын тоо эрс багассан.

-Та нар ном журмынх нь дагуу аюулгүй байдлаа хангачихвал осол гарахгүй байх боломж бүрдэх юм биш үү. Тэгэхээр бурууг та нарт л тохмоор санагдаад байна.
-Ослын 80 хувь нь өөрсдийн санамсар, бол-гоомжгүйгээс болж гардаг юм. Манай амуудад орж ажиллаж байгаа уурхайчдын мэдлэг боловсролын түвшин ямар байх нь ойлгомжтой. Үнэнийг хэлэхэд Налайхын уурхайд болж, бүтэхгүй бүх л хүн ажиллаж байна. Энэ дунд хүний үгэнд орох нэгэн байхад ордоггүй нь ч бас байна.

Жишээ нь, манай хэсэг залуу урд өдөр нь архи уучихаж. Өглөө очтол нэгнийх нь архи гараагүй байсан. "За чи өнөө дөр орж болохгүй шү ү. Явж унт” гэж хэлээд үлдээчихээд төв рүү материаланд яваад ирэх хойгуур ковш түлхэж өгөх гэж байгаад доошоо уначихсан байгаа юм. Согтуу хүн 100 метр нүх рүү өнхрөхөөр юу болох нь ойлгомжтой. Хэдийгээр миний буруу биш ч гэсэн удирдлагад минь ажиллаж байсан хүн болохоор ажил явдлынх нь зардлыг 100 хувь гаргасан.

Заримдаа уурхай агааргүй болчихдог. Тэгээд бүх юмаа татаж гаргаад хаасан. Гэтэл нэг хүн бие засах гэж тийшээ ороод агаар дутагдаад үхчихсэн. Энэ хэсгийг хаасан, аюултай гэдгийг мэдэж байсан шүү дээ. Ер нь иймэрхүү анхаарал болгоомжгүй, хэнэггүй байдлаас болж ихэнх осол гардаг.

Одоо Налайхын газрыг хэдхэн том компани хуваагаад авчихсан байна. Харин бидэнд урд нь ухаж байсан, хөдөлгөөнд орчихсон багахан газар л ногддог. Ийм нөхцөлд нуралт үүсч, осол гарах нь энгийн үзэгдэл. Хэрэв боломжийн газартай бол осол гаргахгүй ажиллах боломжтой гэв.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ

Дундаршгүй нөөцөө дураараа ухах тэмцэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани