Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Англи хэлээр CV яаж бичих вэ?

 Англи хэлээр CV яаж бичих вэ?Англи хэлээр CV яаж бичих вэ? гэсэн энэхүү нийтлэлийг АНУ-ын Tufts Их сургуулийн Флетчер сургуулийн мастерийн оюутан Б.Хонгорзул өөрийн khongi.com сайтад боловсруулан нийтэлснийг залуус та бүхэндээ хүргэж байна.

Аливаа ажил албанд ороход, өргөдөл гаргаж маягт бөглөхөд байгууллага компаниуд хамгийн түрүүнд өөрийн чинь CV-г нэхдэг. Монголд төрийн албан хаагчийн маягт гээд бэлэн албан бланк бөглүүлдгийг санаж байна. CV түүнтэй төстэй, агуулгаараа ойролцоо хэдий ч яг сайн ярьвал маш нарийн хийгдэх ёстой албан баримт юм. Сүүлийн үед гадаад гэлтгүй монгол дахь албан байгууллага, компаниуд хүмүүсийг ажилд авахдаа CV-г англи хэл дээр шаарддаг болсон учир шинээр ажилд орох гэж буй шинэхэн төгсөгчид, ажлаа солих гэж байгаа хүмүүст зориулан Англи хэл дээр CV яаж бичих талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэе…

CV гэж ер нь юу юм бэ?
CV гэдэг нь "curriculum vitae” гэсэн үгний товчлол юм. Энэ үг анх латин хэлнээс гаралтай бөгөөд шууд үгчилбэл "амьдралын намтар” гэсэн утгатай юм байна.
      CV гэдэг чи өөрийгөө бусдад сурталчлах маркетингийн нэг хэрэгсэл юм. Аливаа нэг ажилд ороход тухайн компани байгууллагын аль нэг албан тушаалд чи хэр тохиромжтойг, мөн өөрийн туршлага, ололт амжилтаа маш товчхон харуулах боломжийг CV олгодог. Өөрөөр хэлбэл CV бол ерөөсөө л чиний боловсрол, ажлын туршлага, ур чадварын хураангуй баримт юм. Энэ баримтын зорилго бол чамайг дараагийн алхам болох ярилцлаганд уригдахад оршино.
 
CV-г анхлан бичихдээ нөгөө хүн чамтай анх удаа танилцаж байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Анхны сэтгэгдэл болгон маш чухал байдаг. Тиймээс үүнд ихээхэн ач холбогдол өгөх нь чухал. Чиний CV-г хараад л, хэдхэн хормын дотор чи хэр их анхаарал хандуулж, сэтгэл гаргаж бичсэн байна вэ, мөн ажил хайлтыг хэр чухалчилж байгаа вэ гэдгийг мэдэхэд амархан. Тиймээс CV чинь чамайг хэн болохыг 1-2 нүүрэнд тодорхойлно гэсэн үг. Ажилд авч байгаа хүний нөөцийнхөн бол CV-г үг бүрчлэн уншаад байдаггүй. Олон зуун материал нэг дор харах учраас тэд өнгөцхөн гүйлгэж л харна. Тэр мөчид чиний CV бэлтгэгдсэн байдал болон дотрох агуулгаараа "намайг үзээч” гэсэн үзэмжтэй, анхаарал татаж ялгарах ёстой.
 
CV-г өөрөөр англи хэл дээр "resume” гэж бас ярьдаг. Энэ хоёрын ялгаа нь агуулга болон хэмжээгээр л өөр байдаг. Resume гэдэг нь нэгээс хоёр хуудас, маш товч, өөрийн чинь тухай гол гол мэдээллийг агуулсан байдаг. Ерөнхийдөө холбоо барих мэдээлэл, боловсрол, ажил гэсэн хэсгүүдээс л бүрдэнэ. Зай багтаамж нь байвал үүн дээр нэмээд "Personal Information” (Хувийн Мэдээлэл), "Additional Skills” (Бусад Ур Чадварууд) гэх мэтчилэн нэмж болно.
            CV нь бол арай урт хэмжээний, илүү олон хэсэгтэй, хоёроос эхлээд хамгийн ихдээ 6 хуудас байж болно. Үүндээ хичээлийн судалгааны талаар дэлгэрэнгүй, авч байсан тэтгэлгүүд, эрхэлж байсан хэвлэлүүд зэргийн талаар арай дэлгэрэнгүй дурьдаж болно. Америкаас гадна зарим орнууд төрсөн он сар, хүйс, гэр бүлийн байдлаа бичсэн байдаг. Миний бодлоор энэ нэг их шаардлагагүй л санагддаг.
 
Тэгэхээр CV хэрэглэх үү, resume хэрэглэх үү гэж эргэлзэж магадгүй. Тэр бол 100% тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Чи ямар салбарын байгууллагад ажилд орох гэж байгаа, өөрийн чинь ажлын туршлага, болон газарзүйн байрлал гэх мэт олон зүйлийг харгалзаж түүндээ тохирсоныг нь хийнэ. Энэ талаар бүр нарийн зөвлөгөө байгаа боловч хэтэрхий дэлгэрүүлж бичмээргүй байна.
 
Үүнээс цааш би CV гээд явчихъя.
 
CV-г бичихдээ формат, агуулга, үзэмж гэсэн гурван зүйл дээр анхаарах ёстой. Чамайг ажилд авах гэж байгаа хүний урд зөвхөн чиний CV байгаа гэж эндүүрч болохгүй. Зуу зуун цаасан дунд чинийх бас адил нэгэн цааш болоод л хэвтэж байгаа. Тиймээс чи тэр дундаас өөрийнхийгөө ялгартал CV-гээ бичих ёстой гэдгийг дахин хэлье.
 
Агуулга
 
Агуулга нь чи тэр 1-2 нүүрэн дээр ямар мэдээлэл багтаах гэж байгааг хэлж байгаа юм. Үүнд өмнөх ямар ажлын туршлага, болон бусад мэдээллийг оруулах вэ гэдэгтээ эргэлзэж байвал хамгийн гол нь ажилд орох гэж байгаа байгууллагадаа нийцүүлэх хэрэгтэй гэдгийг сана. Тэгэхээр чи ганцхан төрлийн ажил хайгаагүй бол тухайн байгууллага бүрт тохирсон олон хувилбарын CV-тэй байна гэсэн үг.
CV нь өөрөө олон янз бичигддэг хэдий ч дараах үндсэн 3 мэдээлэл бол зайлшгүй байх ёстой гэж үздэг.
 
Contact Information (Холбоо барих мэдээлэл):

Зайлшгүй байх:

  • Нэр
  • Одоогийн холбоо барих мэдээлэл болох шуудангийн хаяг, утасны дугаар, имейл хаяг

Нэмэлтээр байж болох:

  • Иргэншил
  • Түр болон байнгын оршин суудаг хаяг
Education (Боловсрол)

Зайлшгүй байх:

  •  Магистрын болон баклаврын боловсрол
  • Авсан зэрэг, хөтөлбөрийн нарийвчлал, судалгааны сэдэв, авч байсан тэтгэлэг, эхэлж дууссан (төгсөөгүй бол дуусах) хугацаа
  • Голч оноо буюу GPA (гэхдээ энэ нь санхүү болон консалтын чиглэлээр ажиллах хүсэлтэй хүмүүст нарийн хардаг бололтой. Ерөнхийдөө ажлын байрны шаардлагаас л хамаарна)

Нэмэлтээр байж болох:

  • Хамрагдаж байсан тусгай сургалт, хөтөлбөрүүд, түүнээс авч байсан сертификат
  • Сургуулийнхаа аль нэг бүлэг, байгууллагад лидершип алба хашиж байсан эсэх
  • Гадаадад сурч байсан эсэх
Experience (Ажлын туршлага)

Зайлшгүй байх:

  • Өмнө нь эрхэлж байсан ажлууд
  • Орох гэж буй ажилтай чинь хамаатай цагийн ажлууд
  • Орох гэж буй ажилтай чинь хамаатай байж болох дадлагын ажлууд
  • Дээрх ажиллаж байсан байгууллагуудын нэр, ажиллаж байсан хугацаа, байршил, ажлын томилгоо болон түүний салбар
  • Тухайн үүрэг бүрт оногдож байсан хариуцлага, түүндээ гаргасан амжилт

Нэмэлтээр байж болох:

  • Хамааралтай хийж байсан сайн дурын ажил

Нэмэлтээр байж болох мэдээлэлийг товч тайлбарлавал:

  • Languages (гадаад хэл мэддэг бол түүнийг хэр хэмжээнд мэддэг гэдгээ. Үүнийг илэрхийлэхдээ native, fluent, proficient, working knowledge гэж товч хэлж болно)
  • Personal (хувийн мэдээлэл-Үүнд иргэншил, болон ажлын зөвшөөрөл, гадаадад ажилласан байсан эсэх)
  • Activities (янз бүрийн лидершип арга хэмжээнд оролцсон, хувь нэмэр оруулсан, ажлыг гардаж хийсэн талаар)
  • Publications (ном хэвлэл эрхэлж гаргаж байсан бол түүнийхээ талаар)
  • Presentations (олон улсын том хурал, чуулганд илтгэл тавьж байсан эсэх)
  • Honors or awards (өрсөлдөөнт тэтгэлэг, шагнал авч байсан эсэх)
  • Community involvement or volunteer positions  (Нийгмийн сайн дурын ажилд оролцож байсан эсэх)
  • Professional activities (мэргэжлийн байгууллага, зөвлөл холбоодын гишүүн бол түүнийгээ)
  • Teaching experience (Багшийн ажилд өрсөлдөж байгаа бол ямар сэдэв, ямар оюутнуудад, хэдий хугацаанд зааж байсан)
  • Research experience (их сургууль, судалгааны ажилд өрсөлдөж байгаа бол өөрийн хийж байсан судалгаа, судалгааны сэдэв, арга барил, судалгаа чинь хэвлэгдсэн бол түүнийхээ талаар)
  • References (чиний талаар асууж холбоо барьж болох 3-5 хүний нэр, холбоо барих имейл жагсаана. Энэ нь ихэвчлэн хамгийн сүүлд ордог эсвэл оруулахгүйгээр хасаад "References provided upon request” гээд орхиж болно)
  • Англи хэл дээр CV бичихийн тулд мэдээж дээд зэргийн мэргэжлийн үг хэллэг байх ёстой. Жишээлбэл чи судалгаа хийсэн бол "I did research on XYZ” гэхгүй "I conducted research on XYZ”. Тиймээс тухайн ажлаа нарийвчлан тайлбарлахын тулд дараах үйл үгнүүдээс тохируулан сонгож болно. Утгыг нь ойлгохгүй бол тольноос харж байгаад оновчтойг нь сонгоорой.

 

ФОРМАТ:

Формат гэдэг нь чи мэдээлийнхээ дэс дарааг 2 нүүрэн дээр яаж байрлуулж тавихыг хэлж байгаа юм. Чи үүнийг хэрхэн байрлуулснаас чиний уншигчийн авах мэдээлэл их хамаатай. Форматыг үндсэн гурван төрөлд ангилж болно:

  • Chronological буюу чи боловсрол, ажлын туршлагаа цаг хугацааны хувьд хамгийн сүүлээс нь түрүүлж бичнэ. (Энэ формат хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гүйлгэж харахад амар, цэгцтэй байдаг учраас)
  • Функционал буюу чиний ур чадварын давуу талуудыг түрүүлж харуулдаг. Цаг хугацаа нь дээр доор ордог тул энэ баргийн нөхцөлд тохиромжтой биш. Онцгой үед хэрэглэж болох.
  • Дээрх хоёр форматын холимог.
Форматаа сонгосны дараа мэдээлэлээ цэгцтэй бичих хэрэгтэй. Үүнд анхаарах зүйлс:
·      Чамтай холбоо барих мэдээлэл чинь бусад бүх мэдээллээс илт ялгарч, олоход хялбар байх ёстой.
·      CV доторх хэсгүүдийнхээ гарчгийг тод ялгарахаар тавих хэрэгтэй. Мөн гарчиг дотроо түүндээ хамааралтай л мэдээллийг бич. Жишээ нь "Education” гэчихээд ажлынхаа талаар бичээд байж болохгүй.
·      Ажиллаж сурч байсан хугацааг ажлын тайлбарынхаа баруун талд тавих нь тохиромжтой харагддаг бөгөөд он сар өдөртэй нь тийм дэлгэрэнгүй бичих шаардлагагүй. Гэхдээ нэг жилд 2-3 ажил сольсон бол сартай нь тавих нь зүйтэй. Мөн гадаадад ажиллаж, сурсан бол түүнийгээ аль улсын ямар хот гэдгийг тавих нь чухал. Нэн ялангуяа олон улсын байгууллагад ажиллахыг сонирхож байгаа бол.
·      Бүхий л тайлбар бичихдээ байж болох хамгийн товч, цэгцтэй хувилбарыг сонго. Үүнийгээ жагсаахдаа bullet points буюу чирээс хэрэглэвэл илүү цэвэрхэн харагддаг.
·      Бичвэрийнхээ хэв маягийг бүхэл CV-нийхээ турш нэгэн төрлийн байлга. Жишээ нь боловсролын хэсэг дээр он сарыг баруун талд бичсэн бол ажлын хэсгийг ч мөн адил.
·      Үг, үсэг дүрмийн алдаан дээр маш нарийн анхаар. 100% компьютерийн алдаа засагчид найдаж болохгүй. Өөрөө шалгачихаад, өөр бас нэг хүнээр үг үсгийн алдааг нь хянуул. Чиний CV-г барьж аваад харахад аль нэг үгийг буруу бичсэн байхад л чиний хариуцлагагүй болох чинь харагдаж, тухайн хүн цааш унших сонирхол буурна. Муугаар бодвол шууд авч шидээд дараагийн CV-г харна.
ҮЗЭМЖ

CV чинь гүйлгээд харахад л бүх мэдээлэл нь цэгцтэй, дэс дараатай байх ёстой. Ингэхийн тулд чи

  • Bullets
 Тодоор бичих
Доогуур нь зурах
Үсгээ Томосгож Багасгах
ҮГИЙГ ТОМООР БИЧИХ
Ташуу бичих
Гэх зэрэг бичгийн аргуудаас өөрт тохиромжтойг сонгож хэрэглээрэй. Гэхдээ хэрэглэж байна гээд хэтэрхий олон юм холилдуулж эрээн мяраан юм болгох нь бас тохиромжгүй.

Үзэмжийн хувьд дараах зүйлсийг мэдсэн байхад илүүдэхгүй:

  • Нэгээс илүү нүүртэй бол хуудсаа дугаарлах
  • Цагаан, эсвэл цайвар цагаан цаас хэрэглэ. Саарал, дахин боловсруулсан цаас дэмий
  • Цаасны захаас 1.2-2.5 см эргэн тойрон зайтай байлга
  • 10-12 хэмжээстэй үсгээр бич (font)
  • Аль болох түгээмэл хэрэглэгддэг фонт ашигла (Arial, Times New Roman)

Түгээмэл асуугддаг асуултууд:

Ø  Би CV-гээ хэдэн хуудас бичих вэ?

- Ерөнхийдөө таван жилээс доош хугацаанд ажилласан туршлагатай хүмүүс цэгцтэй нэг нүүр resume бичиж чадах ёстой. Үүнээс олон жилийн туршлагатай хүн хоёр нүүр болон нэмэлт мэдээлэлтэй CV бичиж болно. Мөн CV-ны хэмжээ салбар салбарын байгууллагуудаас шалтгаалж өөр өөр байдаг тал бий.

Ø  Төрсөн он, сар, өдөр, гэр бүлийн байдал, хүүхдийн тооны талаар мэдээлэл нэмэх хэрэгтэй юу? Зургаа хавсаргах уу?

- Ажилд орох гэж байгаа байгууллага компани чинь Америк бол эдгээр мэдээлэл аль нь ч хэрэггүй. Америкийн хуулиар ажлын байранд шаардагдахгүй хувийн мэдээллийг албан байгууллагууд нэхэх эрхгүй байдаг. Мөн өөрийн зургийг нэмэх хэрэггүй.

Ø  Улс төрийн холбоотой ажлын талаар оруулах хэрэгтэй юу?

 

 

- Үүнд хариулахын тулд эхлээд "энэ мэдээлэл үнэхээр хэрэгтэй юу?” гэдгийг өөрөөсөө асуу. Уншигчид чинь энэ мэдээлэл хамааралтай бол нэмэх нь зүйтэй.

Ø  Хэзээнээс эхэлж мэдээллийг оруулах хэрэгтэй вэ?

- Ерөнхийдөө баклаврын зэрэг авснаас хойших бүх мэргэжлийн ажлын байрыг хамруулдаг. Гэхдээ их удаан хугацааны туршлагатай хүмүүс сүүлийн үеийн ажлыг дэлгэрэнгүй бичээд дээр үеийнхээ ажлын талаар товч дурьдаж болно.

Ø  CV-г имейлдээр явуулж болох уу?

- Өнөө цагт CV-г имейлээр авах болон онлайн цуглуулдаг цахим хувилбарууд бий. Тиймэрхүү юманд өгөхдөө анхнаас нь зааврын дагуу хийх нь зүйтэй. Монголчууд ихэвчлэн Microsoft Word програм дээр л ажиллаж чаддаг. CV-гээ явуулахдаа PDF формат руу оруулж явуулах нь илүү тохиромжтой. Ингэснээр өөр хүн мэдээллийг чинь өөрчлөх боломжгүй, фонт танигдахгүй гэх мэт олон асуудлаас таныг аварна.

 

Ингээд дараах жишээ загваруудаас харж санаа авахын зэрэгцээ өөртөө тохирсон хувилбаруудыг ашиглаж болно. Эдгээр загваруудыг өөрийн Fletcher Сургуулийн "Professional Development Program” хөтөлбөр болон Харвард Кенниди Сургуулийн Office of Career Advancement-ээс гаргасан гарын авлага, материалаас авсан болно.
 
1) Хуучин CV-ны хувилбар
 
Шинээр зассан хувилбар
 
2) Цаг хугацаагаар нь дэс дарааллан байрлуулсан загвар
 
3) Арваас дээш жилийн ажлын туршлагатай хүний CV загвар
   
 
4) Урт хэмжээний CV
 

 
5)
 
6)
 
7) 
8)


 

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол дараах хуудсуудаар ороод үзээрэй:
 
•   http://career-advice.monster.com/resumescover-letters/resume-writing-tips/jobs.aspx
•   http://www.rockportinstitute.com/resumes.html
•   http://www.jobweb.com/resumes.aspx?folderid=142
•   http://jobstar.org/tools/resume/index.php
•   http://careerplanning.about.com/od/resumewriting/Resume_Writing.html
•   http://www.cvtips.com/
Англи хэлээр CV яаж бичих вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани