Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уул Киргизийн түүхийг давтах уу

Ноён уул Киргизийн түүхийг давтах ууБараг бүтэн жил хэлэлцсэн Гацууртын ордын асуудлыг өчигдөр шийдлээ. Тодруулбал, өчигдрийн чуулганы хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа. УИХ-аас Ноён уулыг тусгай хамгаалтанд авсан учир Засгийн газар ойрын хугацаанд тусгай хамгаалтын хилийн бүсийг тогтоох учиртай.

Гацууртын орд гэх асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байсан бөгөөд олон ч удаа УИХ-аар хэлэлцэгдэж байж сая л нэг юм УИХ-ын босгийг давлаа. Тус ордыг ашиглах тухай хуулийн төсөл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван ч удаа "нүүрээ угааж" орж ирлээ. Өнгөрсөн цагаан сарын өмнө УИХ-аас тус хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад нь унагаж байсан. Харин дараа нь өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газраас Гацууртын орд газарт төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох хуулийн төслийг боловсруулан нэн яаралтай хэлэлцэх горимоор оруулсныг Г.Уянга тэргүүтэй уул уурхайг асуудалд эсрэг байр суурнаас ханддаг гишүүд дахин хэлэлцүүлгийн шатнаас унагаж байлаа.

Харин энэ удаад тэднийг дахин унагах болов уу гэсэн таамгийг ард түмэн тавьж байсан ч харамсалтай нь чадсангүй. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, Хоёрдугаарт, энэ төлсийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн дагуу яриа хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан юм. Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215,9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1,8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438,8 сая ам.доллар төлөгдөнө, цэвэр ашиг нь 90,6 сая ам.доллар болж байна. Засгийн газарт оногдох  мөнгөн урсгалын нийт хэмжээ бол 432,3 сая ам.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68,2 хувь нь манайд оногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гаргаад байгаа.

Харин үүнийг Г.Уянга тэргүүтэй зарим гишүүд эсэргүүцэж, алдаатай бодлого боллоо гэж тайлбарлаж байна. Чуулганы хуралдааны дараа Г.Уянга "Бид аргагүй цөөдлөө. Би хийж чадах бүхнээ хийлээ, гэсэн ч дийлсэнгүй. Уучлаарай. Ноён уулыг Сентерра ухахаар болов. Тэд 25 жилд өнгөрсөн үеийнхнийхээ газар дээрх бүтээн байгуулалт-үйлдвэрүүдийг, эдийн засгийн суурь бүтцийг нураасан, 20 тэрбум долларын өр тавьсан, газар доорхыг нь лицензээр хувааж аваад харийнхантай нийлж идсэн цөөн хүмүүс тэрбумтан болсон, мал бэлчих бэлчээргүй болтол газар нутгийг сэндийчсэн, ард иргэдээ итгэх итгэлгүй болгосон, Монголыг төргүй болгосон... Одоо түүхгүй болгох нь. Түүхийг минь бидэнд үлдээгээч гэж үр хүүхдийнхээ нэрийн өмнөөс гуйлаа, дийлсэнгүй! Аргаа бараад аав нарт нь хандлаа, барсангүй! Одоо засгийн газар хамгаалалтын хилийн бүсийг тогтооно! Би энэ ЗГ-ыг Ноён уулыг хамгаална гэж итгэхгүй байна! Эднийг дийлэх хүч чадал энэ удаа хүрсэнгүй, намайг уучлаарай... Эрхэм Ерөнхийлөгч өө! ТА ХОРИГ ТАВЬЖ ӨГӨӨЧ! Эцсийн найдвар Ерөнхийлөгч боллоо" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Мөн тус ордыг Сенттера Гоулдад өгч байгаа нь араасаа хэд хэдэн эрсдлийг дагуулж болохуйц юм. "Сентерра гоулд Монголиа” компани Бороогийн ордыг ашиглан баялгийг хэдэн жилийн дотор гадагшаа гаргасан. Бороогийн ордыг ашиглаж дууссан учир Гацууртын ордыг ашиглахаас өөр аргагүй болчихоод байгаа. Үүний тулд "Урт нэртэй” хуулийн үйлчлэлээр ашиглаж болохооргүй байсан Гацууртын ордыг стратегийн ордод хамруулахаар зүтгэж эхэлсэн. Энэ нь ч биеллээ олж, тэд стратегийн ордод Гацууртын ордыг хамруулсан юм. Өчигдөр тэд асуудлыг эцсийн байдлаар өөрсдөдөө ашигтай байдлаар шийдүүллээ. "Сенттера гоулд"-ынхан Засгийн газрыг уг асуудлыг нэн яаралтай их хурлаараа хэлэлцүүлж шийдүүлэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд өгнө гэж мэдэгдээд байгаа. Хэрэв өчигдөр ийм шийд гараагүй байсан бол манай улс дахин арбитрт дуудагдах байлаа.

Тус компани өмнө нь манай "Бороо"-гийн ордыг ашиглаж байсан. Гацууртын орд газар тус газраас хэдхэн километрийн зайнд л оршдог. Товчоор хэлбэл бүх техник хэрэгслэл нь бэлэн. Сайн шиг худлаа ярьдаг хүнээр бол тэд нэг дайралтаар л байхгүй хийнэ. Бид ашгаа авахаар хүлээх зуур аль хэдийнээ алтны нөөц нь дууссан байх магадлалтай. Хөрөнгө оруулж буй тус компани нь "алтан үе”-ээ өнгөрөөж буй Канад компани гэхэд болно. Киргиз дэх том алтны орд нь улс төрийн болон нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа өнөөдөр тус компанийн хувьцаа унасаар байна. Мөн манайхан энд алтны нөөцөө 50 тонн гэж тооцоолох зуур "Сенттера гоулд"-ынхан нөөцөө 105 тонноор өгсөн. 

Ямартаа ч урт хугацааны турш маргаан дагуулаад байсан Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ гаргалаа. Одоо харин Засгийн газар тусгай хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох вэ сонирхол татаж байна. Ноён уулын сав газар Киргизийн түүхийг давтах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Бас Гацууртын ордын асуудалд Ерөнхийлөгч хориг тавих уу гэдэг ч сонирхолтой асуулт хэвээр үлдлээ.

Г.Ган

Ноён уул Киргизийн түүхийг давтах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани