Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эргэж харах хэрэгтэй шийдвэр

Эргэж харах хэрэгтэй шийдвэр Урт нэртэй хуулиар уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутгаас нийт 13,4 мянган га талбайг хамгаалалтаас гаргачхаад байна. Ухахыг хориглосон нутгуудаас нийт 13,4 мянган га талбайг хамгаалалтаас гаргачхаад байна.

2009 оны долдугаар сарын 16. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан өдөр энэ. Экологийн салбарт эргэлт болсон хууль батлагдахтай зэрэгцээд уул уурхайнхан сүрдүүлгийн мессеж нисгэж байлаа. Ашигт малтмалаас олох орлого буурна, эдийн засаг улам хямарна, ажилгүйдэл нэмэгдэнэ...гээд. Үнэндээ энэ сүрдүүлгийг Монгол орны тогтвортой хөгжлийн ирээдүйн эрх ашигтай зүйрлэвэл өчүүхэн төдий шалтаг юм.

Уг нь Урт нэртэй хууль бүрэн утгаараа хэрэгжсэн бол алт эрдэнэс нуугдаж байдаг Монголын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн онгон дагшин байгаль, ой, ус, гол мөрний эх, нөөц бүрдсэн газрууд хадгалагдан үлдэх байсан хэмээн байгаль орчны салбарын мэргэжилтнүүд үздэг. Харамсалтай нь, Урт нэртэй хуулийн дагалдах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр эх байгалийг жинхэнэ утгаар нь ухахаар зэхэж байна. Харин одоо ихийг нуршилгүй байгаль орчны салбарт чухам юу өрнөж, ямар будилаан үүсээд буйг баримт дэлгэн тоочъё.

2015 оны хоёрдугаар сарын 18. Морин жил шувтардаг Битүүний өдөр тохиож байв. Монголоор овоглосон хэн бүхэн Цагаан сараас өөрийг бодох сөхөөгүй мөч. Гэтэл яг энэ өдөр "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын гишүүд ч илүү дутуу асуудалгүй баталжээ. Харин УИХ-ын 41 дүгээр тогтоолоор батлагдсан энэхүү хөтөлбөрт Урт нэртэй хуулиар арай ядан хамгаалж авсан гол мөрний эх, ойн сан руу дайрах гол үзэл санаа давхар байсныг олонх нь анзаарсангүй.

 -302 дугаар тогтоол гурван хавсралттай батлагдсан бөгөөд хамгаалалтаас гаргах талбайг бүр 30 хувиар нэмэгдүүлжээ.

 -Монгол Улсын хэмжээнд татан буулгах 12 байгууллагын 50 хувь нь байгаль орчны салбарынх байв.

 -Ой, ус, гол мөрний эх, ай сав бүхий газар нутагт өрнөх алтны төлөөх дайн 2016 оны хавраас жинхэнэ утгаараа эхэлнэ.

Бүр тодорхой тайлбарлая. "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 10.1-д "Улсын хилийн зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай газрын ангиллаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” тухай тусгаад авсан байна. Тэрчлэн хөтөлбөрийн 7.1-д "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алтны тодорхой ордуудыг ашиглах” гэсэн заалт оруулан, батлуулж чаджээ.

Ийнхүү Урт нэртэй хуулиар хамгаалагдаж байсан гол мөрөн, ой мод алт олборлогчдын мэдэлд очиж байгаа нь энэ. "Ер нь Урт нэртэй хуулийн нэг том цоорхой нь "дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. Өөрөөр хэлбэл, голын эх, ой усны сан бүхий газрын хилийн заагийг нэмж тогтоохоор тусгасан байдаг. Энэ нь хилийн цэсийг нь өөрчлөх замаар хамгаалалтгүй болгож болно гэсэн үг. Харин энэ үйл ажиллагааг хийх хамтрагч нь тухайн үед БОНХАЖ-ын сайд байсан” гэж эх сурвалж өгүүллээ.

2015 оны долдугаар сарын 7. Монголчуудын хувьд онцгой ач холбогдол өгдөг бас л нэг тэмдэглэлт баярын үе байгаа биз. Он цагийн хуанлиг та хараарай. Энэ өдөр мягмар гараг байсан учир Засгийн газар уг нь хуралдах учиргүй. Гэхдээ яаралтай гэдэг "заалтаар” мягмар гарагт хуралдаж таарчээ. Ингээд 289 дүгээр тогтоолыг "төрүүлсэн” түүх бичигдэв. Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагт нэгдүгээр хавсралтаар, Ойн сан бүхий газрын хилийн заагт хоёрдугаар хавсралтаар өөрчлөлт оруулсан байна.

Ийнхүү өнгөрсөн жилийн Цагаан сарын битүүн болон наадмын өмнөхөн батлагдсан энэ хоёр хавсралтаар Өвөрхангай аймгийн Уянга, Архангай аймгийн Цэнхэр, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Сайхан, Дархан- Уул аймгийн Хонгор, Шарын гол, Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Дашинчилэн сумдын нутагт 3362 га талбайг ойн сангийн хилээс чөлөөлөв. Түүнчлэн 2501 га талбайг голын эх, усан сангийн хилээс, нийт 5863 га талбайг Урт нэртэй хуулийн хамгаалалтаас гаргачихсан байна.

2015 оны долдугаар сарын 20. Наадмын дараах амралт Монгол даяар эхэлсэн өдрүүд. Чоно борооноор гэгчээр төрийн түшээд маань ой, усныхаа санд халдсан гайтай шийдвэрийг дахин гаргажээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болон БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нарын гарын үсэгтэй 302 дугаар тогтоол бүр гурван хавсралттай батлагдсан байх юм. Тодорхой хэлбэл, өмнөх тогтоолоор голын эх, ойн сангийн хилийг өөрчилсөн. Харин энэ удаад буюу гуравдугаар хавсралтаар усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилд өөрчлөлт оруулжээ. Ахиухан атгахаа ч мартсангүй. Хамгаалалтаас гаргах талбайг бүр 30 хувиар нэмэгдүүлсэн байна. Арай хэтэрсэн хэрэг энэ биш гэж үү.

Тэрчлэн Архангай аймгийн Цэнхэр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Төв, Булган аймгийн Заамар, Бүрэгхангай сумдад 7600 га талбайг Урт нэртэй хуулиас тойруулж амжив. 5403 га талбайг голын эхийн хилээс, 1679 га талбайг ойн сангаас, 518.7 га талбайг голын мөрний хамгаалалтын бүсээс гаргачхаж. Засгийн газар энэхүү хоёр удаагийн үйлдлээрээ 5041 га талбайг ойн сангаас, 7904 га-г гол мөрний эхийн хилийн заагаас, 518.7 га-г голын хамгаалалтын бүсээс, нийт 13,4 мянган га талбайг Урт нэртэй хуулиар уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутгаас хасаад байна.

Ер нь алт олборлолт гэдэг гол ус, газар шороог орвонгоор нь эргүүлдэг үйлдвэрлэл. Алт олборлолт явагдаж буй газруудад гол усаар биш шавраар урсдаг юм. Машин техникүүд эргэх тоолонд нь, хөдлөх бүрт нь голын хөрс эрэг, элс шороо, хайрга чулуу юутай хээтэйгээ холилдон булингартаж, уул нуруудын жалга гүвээ нүд халтирам болдог юм. Үүний цаана загас жараахай, цаашлаад усны амьд биетүүд хүчилтөрөгчөөр дутагдан үхэж, мөхөж, сөнөдөг юм. Амьтад, цаашлаад ой, ус, хөрс шороо гээд бүхэл бүтэн экосистемийн доройтол, байгалийн сүйрэл тэнд жинхэнэ утгаараа өрнөдөг юм.

Өнгөрсөн зуны найм, есдүгээр саруудад хэвлэл мэдээллээр олны анхаарал татсан нэг сэдэв бол Орхон гол улаан шороогоор урсаж, алт олборлолтын золиос болж буй талаар байв. Төд удалгүй Хүдэр, Ерөө голуудын голдирол эвдрэн, улаанаараа эргэж буй талаар хэсэг шуугисан. Үнэндээ энэ үеэр буруутан олдоогүй юм. Эдийн засгийн хямралаар халхавчлан байгаль руугаа дайрсан явуургүй шийдвэрүүд ганц үүгээр зогсохгүй.

Урт нэртэй хуулийн нэг том цоорхой нь "дагаж мөрдөх журмын тухай хууль” юм

Олны хараа хяналтыг багасгаж, байгаль орчны салбарыг бүхэлд нь хүчгүйдүүлэх олон шийдвэр өнгөрсөн онд цуварлаа. Тухайлж тоочвол, эхлээд Монгол Улсын гол нуур, булаг шанд, гүний усыг хариуцуулахаар байгуулсан төрийн захиргааны байгууллага болох Сав газрын захиргаадыг татан буулгах асуудал яригдсан. Зэрэгцээд байгаль хамгаалахад зарцуулдаг төрийн ганц мөнгө "Байгаль хамгаалах сан”-г үгүй хийх. Улсын тусгай хамгаалалттай газрын болон сумдын байгаль хамгаалагч нарын зардлыг танах. Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг татан буулгах. "Цэвэр агаар сан”, Био аюулгүй байдлын алба, Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо зэргийг татан буулгах.

Энэ мэтээр тоочвол төсвийн хэмнэлт нэрээр Монгол Улсын хэмжээнд татан буулгах 12 байгууллагын 50 хувь нь байгаль орчны салбарынх байв. Ингэхэд манай төрийн түшээд Монгол орны байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох асуудалд гойд анхаарч ажиллах үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн гэдгээ ухаж ойлгодог болов уу.

Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмрөг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчийн экосистемийг хамгаалах асуудал чухал гэдгийг хүмүүс ойлгодог болсон. ХХI зуунд экосистемийн доройтол улам бүр нэмэгдэж, ган цөлжилт бүх дэлхийг нөмрөх аюултай гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Цөлжсөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарсаар. Дэлхийд Монгол Улс цөлжилтийн дунд болон хүчтэй зэрэглэлд хамаарах болов. Гэтэл төр энэ асуудлыг хариуцан зангиддаг байгууллагаа татан буулгаж байх ч гэж.

Уул уурхайн яамныхан нэг мод огтолбол 10-ыг тарина, голын голдирлыг өөрчилбөл эргүүлж яг өмнөх хэвэнд нь оруулна гэх мэтээр нөхөн сэргээлтэд тавих шаардлагыг чангаруулсан хэмээн цоо шинэ аргаар хянах гэж буй мэтээр тайлбарлаж байна. Анх "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэвшүүлсэн, баримталсан олон бодлого бий. Гэтэл 20 гаруй жил өнгөрсөн ч байгалийн эрдэс түүхий эдийг эцсийн боловсруулалт хийх технологи нэвтрээгүй л байна. Энэ алдаа биш гэж үү. Өнөөдрийг хүртэл алтны шороон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаагүй яваа нь гутамшиг юм.

Гэхдээ УИХ дээр зарим асуудал арай нааштай шийдэгдсэн. Сав газрын захиргаадыг татан буулгахын эсрэг С.Оюун гишүүн зогссон төдийгүй хэвлэлийнхний хөндөх сэдвийн нэг болсон юм. Угтаа бол Монгол Улс анх удаа гол усаа эзэнтэй болгож, гол мөрний 29 сав газарт төрийн захиргааны байгууллага байгуулсан. Мөн үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шийдвэр гаргахад оролцдог "Сав газрын зөвлөл”- ийг иргэдийн оролцоотой байгуулсан. Үүнийг эрх баригчид ойлгон хүлээн авсанд талархах нь зүй. Харин байгаль орчны бусад алба, сан татан буугдсан. Ингэснээр 2016 онд Монгол Улс байгаль хамгаалах зардалд мөнгө зарахгүй гээд ойлгочихож болно.

Лицензийн эрх өгч, авч буйтай холбоотой авилгын том асуудал ч дэгдэж магадгүй

Тэгвэл дэлхийн дахинаа өнөөдөр байгаль хамгаалах ажилд төр, засаг нь хамгийн их анхаарч, хамгийн их хөрөнгө хаяж байна. Гэтэл Монгол эсрэгээрээ. Байгаль орчны салбарыг бүхэлд нь хүчгүйдүүлэн доройтуулж, газар дэлхийгээ онгичин байж алт авах ажилд улайран зүтгэж эхэллээ. Чухам эндээс, байгаль дэлхий уйлан хайлж, хөрөнгө мөнгө инээн баясах цаг ирж байна уу гэх бодол төрж сууна.

Урт нэртэй хуулийн хүрээнд хамгаалалтад ороод байсан ой, ус, гол мөрний эх, ай сав бүхий газар нутагт өрнөх алтны төлөөх дайн энэ жилийн, 2016 оны хавраас жинхэнэ утгаараа эхэлнэ. Чухам тэр үед гол мөрөн улаанаараа эргэн булингартахыг, байгаль хэрхэн сүйрэхийг бид харах болов уу. Цаашлаад хамгаалалтаас гаргасан газруудад ашигт малтмал олборлох эрхийн лицензийн төлөөх дажин гаарна. "Энэ дайн аль хэдийнээ эхэлсэн. Лицензийн эрх өгч, авч буйтай холбоотой авилгын том асуудал ч дэгдэж магадгүй. Тэгээд ч энэ он сонгуулийн жил болохоор жинхэнэ цайрч байна шүү дээ” хэмээн нэрээ нууцалсан албаны хүн шивнэлээ.

Тэгвэл байгалиа, гол мөрөн, ой модоо гэх сэтгэлтэй монголчууд яах вэ? Дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох ямар боломж байна вэ? Үнэндээ гарц харагдахгүй мэт санагдаж байгаа ч одоо оройтоогүй байна. Тогтоолууд Монгол Улсын хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тодорхой тул ямар нэг байдлаар асуудал хөндөгдөх нь мэдээж.

Цаашлаад Монголын байгалийг орвонгоор нь эргүүлэх зүрхтэй шийдвэр гаргасан хийгээд ухаж тоносон буруутнуудтай хариуцлага тооцох өдөр ирнэ. Экологи, эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал ч хөндөгдөнө. Хамгийн гол нь ингэлээ гээд сөнөсөн байгаль, эвдэрсэн газар, тэнцвэр нь алдагдсан экосистем эргэж хэзээ ч унаган төрхөндөө очихгүй гээд бодохоор гол харлаж, дотор бачимдаж байна.

Ц.Цэвээнхэрлэн

Эргэж харах хэрэгтэй шийдвэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани