Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Төмөрсүх: Энэ хэргийг гаднын компанийн захиалгаар хийсэн гэж боддог

Ж.Төмөрсүх: Энэ хэргийг гаднын компанийн захиалгаар хийсэн гэж боддог

 

Ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны аав Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.

 

-ЦЕГ, Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийхдээ "Хөнгөн зэргийн согтолт илэрсэн” гэж мэдээлсэн. Энэ мэдээ тайлбарыг та хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Цагдаагийн байгуул лагаас мэдээлэхийн өмнөх өдөр би Д.Дорлигжав сайд тай уулзсан. Сайдтай уулзаад гарч явтал хэргийг шалгаж байгаа багийнхан намайг ирж уулз гэсэн юм. Би тухайн оройн 20.00 цагийн үед хэргийг хянаж ажиллаж байгаа хоёр даргатай очиж уулзахад "Бид маргааш хэргийн талаар мэдээлэл хийх гэж байна. Та цочирдов. Биеэ бариарай” гэх ухааны юм хэлсэн. Ингээд хэргийг илрүүлэхийн төлөө хуулийнхантай хамт зүтгэж байгаа хүний хувьд маргааш нь "Би очих уу” гэж хуулийн багийнхнаас асуухад "Та ирээд хэрэггүй. Ёстой ирж болохгүй” гэхээр нь би хөдөө яваад өгсөн. Гэтэл тэд "Согтолт илэрсэн” зэрэг сонин юм ярьсан байна лээ. Тэднийг ийм юм ярихыг мэдсэн бол би очоод хуулийнхан өнгө арьсаа хамгаалах, сайддаа энэ хэргийн талаар ажиллаж байна гэдгийг харуулахын тулд ийм худал мэдээлэл хийж байгааг хэлэх байсан.

 

-Согтолт илэрсэн гэх шүүхийн шинжилгээний дүгнэлтийг өмнө нь танд танилцуулсан уу?

 

-Аль эрт Хөвсгөл аймагт байхад "Хөнгөн зэргийн согтолттой” гэж танилцуулсан. Тэр дүгнэлтэд би гарын үсэг зуралгүй цагдаагийн байгууллагад долоон шаардлага бичиж өгсөн. Шалгалтын ажиллагааг дахин эхлүүлэхийг хүсч, наад хүн чинь огт архи уудаггүй. Хэрвээ уусан бол хэн нэгний дарамт шахалт дор хүч хэрэглэж уулгасан. Тэр хүнийг олох хэрэгтэй гэж бичсэн. Архи уух нь битгий хэл амандаа ч хүргэдэггүй хүн. Тэр утгаар нь би зохион байгуулалттай байна гэж бодсон. Эсвэл аллагын ажиллагаа анхнаасаа энэ хүнийг мансууруулах буюу ямар нэгэн аргаар гаднын нөлөө үзүүлж биеэ эсэргүүцэх чадваргүй болгоод ус руу шидсэн. Тэгсэн байх хандлага, баримт надад бий. Нөгөө талаасаа энэ хүнээс согтолт илэрсэн бол цагдаа үргэлжлүүлэн ажлаа хийж, архи уулгасан хүнийг олох хэрэгтэй.

 

-Гэтэл цагдаагийн байгууллагаас талийгаачийг "Архи ууж согтуурсан үедээ ус руу орж амь насаа алдсан” гэх утгатай мэдээлэл хийсэн нь хэргийн мөрдөн шалгалтыг дуусгавар болгож буй мэт харагдуулж байна гэх хүмүүс ч байна л даа?

 

-Тийм өнгө аястай юм хэлсэн. Нийгэмд ийм мэдээлэл цацчихъя гэсэн санаагаар мэдээлэл хийсэн шиг санагдсан. Гэтэл энэ хэрэг бодит байдалд шал өөр зүйл. Уул уурхайн хятад компанийнхантай хол боотой. Талийгаачийн ажил үүргээ гүйцэтгэж байсан Тост, Тосонбумбын нуруунд зургаан хятад эзэнтэй компани бий. Манай хүн ууланд ажиллаж байхдаа хятад хүмүүстэй маргалдаж байсан талаараа тэмдэглэлдээ бичсэн байдаг. Надад түүнийг гэрчлэх баримт бий. Амьд байхад нь илүү их хангалттай баримт цуглуулж байсан бол байдал арай өөр байх байлаа. Өөрөөр хэлбэл, хэргийг илрүүлэхэд хугацаа алдахгүй байсан. Ер нь энэ хүн амьд байхдаа бидэнтэй уулзаад ярьж байсан асуудлуудыг эргэж бодохоор гарцаагүй хятад компанийн мөнгөөр монгол хүнээр, захиалгаар үйлдүүлсэн хэрэг. Хятадын компаниудтай холбоотой монгол компанийн гар хөл болсон хөлсний алуурчид энэ хэргийг үйлдсэн. Хэргийн гаргалгаа нь энэ. Яаж зохион байгуулсан нь ч их учиртай. Цэрэг, тагнуул, цагдаагийн хүмүүсийн тодорхой заавар удирдлага дор үйлдсэн хэрэг байхыг үгүйсгэхгүй гэж боддог. Яагаад гэхээр хаа байсан Хөвсгөлд аваачсан нь хэргийг төөрөгдүүлэх сонирхол асар их байгаагийн илрэл. Талийгаачийн унаж явсан машин Хөвсгөл орох төв замаар яваагүй нь хүртэл ингэж хардахад хүргэж байгаа. Одоо би цагдаагийн алба хаагчдыг л харж байна. Би бол өөртөө хангалттай баримт цуглуулчихаад байна. Шалгалтын багийнханд өөрийн санаагаа ч хэлсэн.

 

-Автомашинтайгаа ганцаараа явсан гэж байгаа ч замын камерт машины арын хаалгаар бууж суусан дүрс бичигдсэн талаар эх сурвалжууд онцолж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

 

-Их сонин юм яриад байгаа юм л даа. Энэ хүн үхэхийн тулд замын камераас зугтаж явсан болж таарч байна уу. Камерт оруулахгүй, өөр замаар явуулж байна гэдэг чинь хөндлөнгийн хүний удирдлага байна гэсэн үг. Гэтэл хуулийн байгууллагынхан ийм хариуцлагагүй мэдээлэл хийсэнд харамсч байна. Хоёрдугаарт хамгийн ноцтой нь мөрдөн шалгаж байгаа хүмүүс эхлээд уул уурхайн компанийнхантай уулзаад чиглэл авчихав уу гэж хардаж байгаа. Хуулийнхан хамгийн түрүүнд "Энэ хэрэгт уул уурхайн нэг ч компанийн зөрчил байхгүй. Тухайн ууланд ирвэс болон хүүгээс өөр хэн ч байхгүй, 60 км дотор бид самналт хийлээ” гэж мэдээлсэн. Гэтэл дараа нь хэвлэлийнхэн, УИХ­ын эмэгтэй гишүүдийн хамт тухайн газарт очиход тэр чигээрээ уул уурхайн зөрчилтэй газар байсан шүү дээ. Надад тэр баримтууд ч бий. Бүгд л харсан шүү дээ. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа тэр их зөрчлийг огт олж харахгүй байгаа нь хүн амины хэргийг илрүүлнэ гэхэд итгэл алдруулж байна. Бид хуулийнханд итгээд байтал сүүлдээ хэний захиалгаар хөдлөөд, хэргийг хааш нь эргүүлэх сонирхолтой байна вэ гэж эргэлзэхэд хүргэж байна даа.

 

-Хэргийн газарт ар гэрийнхэн нь хамгийн түрүүнд очсон. Тэгэхэд машинд нь архи байсан уу. Цагдаагаас тал шил архи байсан гэсэн шүү дээ?

 

-Манайхан унаж явсан машиныг нь эхэлж олсон. Чухам тэр архийг тухайн хүн уусан уу. Эсвэл уусан мэт харагдуулахын тулд талыг нь үлдээсэн үү тэрийг цагдаагийн байгууллага л олж тогтоох ёстой.

 

-Талийгаач өмнө нь гурван ч удаа гаднын халдлагад өртөж байсан. Ер нь өөрийнх нь амь насанд аюул учрах вий гэж айж эмээж байгаа талаараа гэрийнхэндээ дуулгаж байв уу?

 

-Би дахиж тэр ууланд ажиллахгүй энэ тэр гэж тэвдэж сандраад байсан зүйлгүй. Ар гэрийнхний хувьд ер нь осолтой байдалд хүрч болзошгүй байна гэдгийг ярьж байсан. Өнгөрсөн зун бие нь базаахгүй байсан учраас бид ажилд нь явуулаагүй. Өөрөө ч гадагшаа сургуульд явах сонирхолтой байсан нь бүтэхээр болоод байсан. Тэгээд гадагшаа явахаас өмнө ажиллаж байя гээд өнгөрсөн оны аравдугаар сард хот руу орж ирээд сарын дараа амь насаа алдсан. Өмнө нь халдлагад өртөх үедээ нэлээд шоконд орсон байдалтай, айдастай байдаг байсан.

 

-Өмгөөлөгч Ц.Баасандорж хэргийг өмгөөлөхөөс татгалзсан. Дахиж өмгөөлөгч авсан уу?

 

-Шинээр өмгөөлөгч авахаар болсон. Ц.Баасандорж өмгөөлөгчийн хувьд сайн дураараа сэтгэл гаргаж, тусалж дэмжье гэж өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан. Өөрийн зар­ дал мөнгөөр хэргийн газарт ирж өмгөөллийн мөнгө авахгүйгээр ажиллаж бид нэлээдгүй үр дүнд хүрээд байсан. Хэрэг болсноос хойш сарын дараа бид өмгөөлөгчтэй болсон юм. Хуулийн байгууллагынхан биднээс мэдүүлэг байцаалт аваад байхад нь хэргийг үйлдсэн этгээдийг хайгаад байна гэж бодож байтал сүүлдээ амиа хорлосон болгоод, шалтгаан нь юу байв гэж шалгаж байсан байгаа юм. Манай ах дүү нараас асуухдаа өмнө нь өвчин зовлонтой байсан уу гэж асуугаад байхад нь гайхаж байсан. Гэтэл одоо бодоход сэтгэл мэдрэл нь муудаад амиа хорлоход хүрсэн гэсэн баримт, мэдээ цуглуулаад явсныг бид мэдсэнгүй.

 

-Гар утсанд нь үлдсэн бичлэг нэг хүний дуу хоолой байсан гэлээ. Энэ ямар учиртай юм бол?

 

-Цагдаа хэргийн газарт үзлэг дутуу хийсэн. Анх­ наасаа хуулийнхан ус руу өөрөө орсон гэж дүгнээд үзлэг шалгалтыг тэгсхийгээд зогсоочихсон. Цагдаагийнхан хэргийн газарт шалгалт хийхгүй байна гэдгийг бүх хүн харсан. Машинд байсан гар утсанд ийм бичлэг байна гэдгийг бид цагдаа нарт олж өгсөн юм шүү дээ. Бичлэгт ганц л сэжигтэй хүн дуугарч байгаа. Бусад нь бүгд талийгаачийн дуу мөн. Зурагтаар цацсан бичлэгийн дуу маш тод байсан. Яг эх бичлэг нь бол бараг дуулдахгүй шахам шивнэж, айсан өнгө аястай дуугарч байхад "Дуугүй бай” гэсэн халхдуу хүний дуу орж ирдэг. Манай хүү жаахан бөөрөнхий хэллэгтэй. Бас нэг зүйл нь хуулийнхан хэргийн мөрдлөгийн ул мөрөө алдчихсан. Хэрэг гарснаас хойш хоёр удаа цас орсны дараа шалгалтын ажлыг эхлүүлсэн. Тэгэхээр завиар далай руу очиж хүний амь хөнөөсөн ул мөрийг илрүүлэх боломжгүй. Мөн цагдаа нар есдүгээр сараас хойш далайд завь гараагүй байна гэсэн дээ. Гэтэл арванхоёрдугаар сарын 6-нд далайд завь явж байсныг олон хүн харсан. Тэгэхээр цагдаа нар юу шалгаад байна гэдэг нь учир битүүлэг байна. Би цагдаа нарт хэргийн сэжүүр олохгүй бол надтай уулзаад хэрэггүй гэж хэлсэн.

 

Б.Цэцэгдэлгэр


Ж.Төмөрсүх: Энэ хэргийг гаднын компанийн захиалгаар хийсэн гэж боддог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани