Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бидний мэдэхгүй ногоон эрх

Бидний мэдэхгүй ногоон эрх Амьд бүхний амин сүнс, тэжээн тэтгэгч нь агаар хийгээд ус. Хүн төрөлхтний хувьд энэ нь байгаль орчны эрх юм. Нэг ёсондоо цэвэр агаар, цэнгэг устай бол байгаль орчны эрх хангагдаж байгаа гэж үздэг.

Харин Монгол орны хувьд энэ асуудал тэг заасаар хэчнээн ч олон жилийг үдэв дээ. Дахиад хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл өнөөдөр хүртэл Монгол Улсын агаарын бохирдол, ундны усны хомсдлыг арилгах арга, чадварыг бид эзэмшээгүй байна.

Жил бүр өч төчнөөн хөрөнгийг зарцуулсаар байгаа ч жил ирэх тусам агаар, усны бохирдол нэмэгдсээр. Үнэндээ бидэнд үндэсний хэмжээний судалгаа, түүн дээр суурилсан онцгой, шинэ шийдэл, арга зам хэрэгтэй. Тэгвэл энэ талаар байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагууд нэгдэн судалж эхэлжээ.

Үүний нэг нь Дэлхийн нөөцийн хүрээлэн, Нээлттэй нийгэм форум, Хөвсгөл далайн эзэд төрийн бус байгууллага хамтран өнгөрсөн жил "Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцох эрхийг баталгаажуулах нь” төсөл юм. Төслийн хүрээнд хэд, хэдэн анхдагч судалгааг иргэдийн дунд хийжээ.  

Олон улсад хэрэглэгддэг НҮБ-аас гаргасан "Бали-2000” удирдамжийн дагуу анх удаа Монголд байгаль орчны аргачлалын индексийн судлахад харамсалтай нь тааруу гэсэн үнэлгээ гарчээ. Учир нь манай улсын иргэдийн хувьд байгаль орчны мэдээлэл авах эрх нь хангалтгүй, агаарын бохирдол, ундны усны хомсдолоос гарах шийдвэрт оролцох хууль эрхзүйн орчин муу. Тэгээд хамгийн гол зүйл болох байгаль орчны эрх зөрчигдсөн тохиолдолд шүүхээс нэхэмжлэх эрх хуулиар олгогдоогүй зэрэг нь үнэлгээ тааруу гарсны үндэс.

Түүнээс гадна манай улсын хүн амын хувьд байгаль орчны ямар мэдээлэл хэрэгтэй байгааг судалгааны багийнхан гаргажээ. Үүнийг судлахын тулд нийслэлийн хамгийн их агаар хийгээд усны бохирдол дунд амьдардаг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн иргэдийг татан оролцуулсан байна.

Энэ орчимд Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ихээр олборлодгоос байнгын тоосжилттой, голын урсгал онц их хэмжээний бохирдолттой. Түүнийг дагаад энэ орчмын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, наад захын байнгын тоосны харшилтай болсон байх жишээтэй.  Судалгааны дүнд иргэд өөрийн амьдарч байгаа баг, хороо зэрэг нарийвчилсан цэгт амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус хэр зэргийн бохирдолттой байгааг мэдэхийг хүсчээ. Үнэндээ энэ бол зөвхөн Туул тосгон, Заамар сумынхан гэлтгүй нийтээр бидний мэдэхийг хүсдэг асуудал.

Даанч төр засгийн олон олон төсөл хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлсэн их хэмжээний төсөв зэрэг нь ядаж энэ талаарх мэдээллийг судалж, нээлттэй болгоогүй нь харамсалтай.

Иргэдийн байгаль орчны эрхийг хамгаалах талаар "Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭДЭЭЛЛИЙН СТАНДАРТ БОЛОВСРУУЛНА

-Иргэдийн байгаль орчны тухай мэдлэг, эрхээ хамгаалах орчин хангалтгүй байгаа талаар та бүхний судалгааны дүнд гарчээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Бид Мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу ашиг­лан судалгаанд оролцсон иргэдээр төрийн байгууллагаас байгаль орчны талаарх мэдээллийг лавлах кампанит ажил өрнүүлсэн. Харамсалтай нь энэ төрлийн мэдээлэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, та бидний хороо, баг дахь агаар, усны бохирдлын талаар нарийвчилан мэдээлэл байгаагүй гэсэн үг. Манай улс энэ мэдээллийг зөвхөн макро төвшинд боловсруулдаг. Улс, аймаг, сум гэж. Тиймээс энэ жил баг, хорооны төвшинд байгаль орчны мэдээлэл ямар байх ёстой стандарт боловсруулахаар зургаан төрийн бус байгууллага хамтран ажиллаж байна.

-Энэ стандарт ямар ач холбогдолтой вэ?
-Байгаль орчныг ашиглан ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эсвэл байгаль орчны нөхөн олговор авах асуудлыг шийдүүлэх гэхэд нарийвчилсан мэдээлэл хэрэгтэй. Ядаж тухайн усны нөөц ямар байгаа, хэр зэрэг бохирдолтой байгаа мэдээлэлгүйгээр шийдвэр гаргуулж чадахгүй. Эхлээд бид байгаль орчны нөхцөл нь бүрдсэн эсэхийг мэдэх стандарттай болох ёстой. Үүнийг ирэх жил гэхэд боловсруулна.

Ингэснээр аж ахуйн нэгжүүд байгаль орчны хэр хэмжээний нөөц ашигладаг, хэрхэн бохирдуулж байгаа мэдээлэл нээлттэй болох юм. Ард иргэдэд ч хардалтгүй болно гэсэн үг.

-Байгаль орчныг бохирдуулаад байгаа хүчин зүйлүүдэд ямар хэлбэрээр хяналт тавих ёстой вэ?
-Хяналттай болгохын тулд хамтын мониторинг хийж үзэх нь зүйтэй. Аж ахуйн нэгж, иргэд, орон нутгийн төр захиргаа баг бүрдүүлээд хамтын оролцоотой Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, Хайлааст багт усны мониторинг хийх гэж байна. Эдгээр хэсэгт нийслэлийн хүн амын бүх төрлийн хэрэгцээг хангах үйлдвэрлэл явагддаг. Гахай, тахиа, ноос ноолуур, эмийн үйлдвэр олноор бий. Иргэний нийгмийн байгууллагын хийсэн ажил, судалгааг төр, иргэд тэр бүр ач холбогдол өгдөггүй. Тиймээс гурван талаас хамтарч оролцож судалвал илүү үр дүнтэй, арга шийдэлд хүрч чаддаг.

Б.Энхзаяа

Зууны мэдээ

Бидний мэдэхгүй ногоон эрх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 11:58
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани