Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МЕГА ТӨСӨЛ-3 буюу ОЮУТОЛГОЙ

Монголын эдийн засгийн авралын гарц, ер нь монгол хүн болж төрсний аз завшаан хэмээгдэж шуналт "ХАР ТОЛГОЙ” бүрийн шуналын галыг өрдөж, дэлхий дахины  анхааралд өртөж байсан орд бол Оюутолгой юм. Нэр нь хүртэл цаанаасаа нэг нүнжигтэй гэж ирээд л их шуурцгаасан. Манай өвгөд дээдэс газар усны нэрийг зүгээр нэг өгдөггүй нь нээрээ ч Эрдэнэт, Оюутолгой хоёроос анзаарагдана.  Тохиолдол уу, үнэн суу билэг  эдгээр нэрийг өгсөн үү гэдэг нь тааварлашгүй. Оюутолгойн их ордын талаар яриа гарч эхэлсэн цагт Монголчууд шууд л цөөхөн хэдэн хүндээ дэлхийн том ордын алт зэсийг хуваагаад, зах зээлийн ханшаар үржүүлээд жигтэйхэн их мөнгөн дүн горьдоод суучихсан нь мордохын хазгай гэдэгчлэн анхнаасаа сэтгэлгээний буруу үндэс тавьсан. Чухам ийм буруу сэтгэлгээгээр энэ ордод хандсан хандлага өнөөдрийн гэрээ хэлцлийн буруу зөв гэсэн дуусашгүй их маргааны суурь юм. Ийм буруу хандлага дээр гаднын хөрөнгө оруулагчид ч хэрхэн яаж тоглох хангалттай туршлагатай болсон байна. Манайхны түүхтэй тун адил үйл явц баруун Африкт орших Бүгд Найрамдах Гвиней улсад хэрхэн өрнөсөн талаар нийтлэлч Баабарын бичсэн нэг нийтлэл байдаг. Тэр нийтлэл дээр "...Сорбон энэ тэр төгссөн тэр байтугай доктор болсон харууд нэлээдгүй. Өнөөдүүл нь Гвиней ухаан гэгчийг ярьж тооны машинаар бичиг үсэггүй ард түмэн нь байтугай өөрснөө ойлгохгүй олон оронтой тоо гарган түүнээ доллароор нэг тооцоод л, еврогоор нэг тооцоод л, япон иенд хувиргаад л, орос рубль, хятад юаниар хариуг нь гаргаад л. Аль болох болох олон тэгтэй тоо гаргаад л. Сорбонд таван жил сураад тогтоосон юм нь энэ! Ингээд Гвиней ориг ухаанаар бодсоны эцэст Рио Тинтогоос салах, байгуулсан 2003 оны гэрээгээ цуцлахаар 2010 онд тогтжээ. Төмрийн хүдрийг хүрздээд л 650 км-ийн цаана орших далайн боомт руу шидээд байх бололтой юмаа. Хэдэн ачааны машин байхад л болно гэнэ. Гвинэйг тойроод баахан ядуу орнууд байгаа шүү дээ, бүгдэд нь дайсагнаж эхэлсэн. Огт ашиглаж эхлээгүй баялгаа харамлан, тэднийг ирж хөрөнгөнөөс нь хуваалцаж магадгүй гэж урьдчилан хардаж эхэлж байгаа нь тэр. Гвинэй эх орондоо хэн нь илүү хайртай вэ гэсэн уралдаан орон даяар өрнөв. Мэдээж энэ далимд хэн урвагч, гадаадын хөлсний нохой болохыг тогтоож таарна. Уншиж бичиж чадахгүй хэвтэж улс орон даяараа геологи менерологи, уул уурхайн дээд зэргийн мэргэжилтэн болох нь тэр. Орон оронгоор нь алдах боловч таслалаас хойш олон тэг бүхий нарийвчлалтай тоог үсэг таньдаг болгон тооцоолон бодно. Хүн бүрийн хариу олон оронгоор хоорондоо зөрнө. Гайхамшигт ориг Гвиней хар ухаан. Тэд лав тэнгэрээс гаралтай байх. Албан ёсны шашин нь лал мөргөл, гэхдээ амьдрал дээр бөө ноёрхдог...” гэсэн байна. Яг л манайд өрнөж буй үйл явдлын Африк хувилбар. Бидний дунд ч эх орондоо хайртай нэрийн доор олон арван тэгтэй тоогоор ард түмний шуналын галыг өрдөж нэр хүнд хөөгсөд цөөнгүй бий. Тэр тусмаа Гвинейд сонгуулийн дуулианаар мөнөөхөн төмрийн ордын талаарх дуулиан эрс нэмэгддэг шиг манайд ч мөн сонгууль ойртсон энэ цаг үед Оюутолгойгоор оролдох "Эх орончид”, дөрвөн үйлдлээс илүүг мэдэхгүй математикчид олширч байна. Уг нь бол энэ орд Монголын ирээдүйн, хөгжил дэвшлийн цор ганц найдвар биш. Мөн байлаа ч бид биш болгох замд нь оруулчихсан.

        Энэ ордын дээр өрнөж буй бүтээн байгуулалт нь харин дэлхийн төвшний туршлага мэдлэг олгох мега төсөл гарцаагүй мөн. Харьцангуй богино хугацаанд хийгдэж буй бүтээн байгуулалт. Богино хугацаа гэх ойлголт Мега гэх үгтэй нийцэж өгдөггүй нэг зовлон бий. Тэгсэн мөртлөө  хугацаа алдах нь мөн Мега төсөлд дампуурлын сүүдэр тусгах гээд байдаг талтай. Тун сайн бодож боловсруулсан Мега төсөл цаг хугацаандаа хэрэгжиж эхлэх, хэрэгжиж дуусах шиг сайхан зүйл хаа байх билээ. Гэвч нөхцөл байдал, боломж бололцоо, Популистууд тийм боломж олгодоггүй жамтай. Оюутолгой ч тэр жамыг тойрч биш дайрч гарч байна. Дээр нь хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэгчлэн энэ эдийн засгийн байдал, түүхий эдийн ханш зэрэг нэг л биш...

        Улс төржилт дундаас бизнесийн эрүүл орчин, өндөр үр ашиг хайн бэдрэх Оюутолгой төсөл бол Монголын хамгийн том мега төсөл юм. Өнөөдөр нэмэлт судалгаа, шинжилгээ хийж Оюутолгойн ордын хүдрийн талбайн цар хүрээг шинэчлэн тогтоох, хүдрийн нөөцийн тоо хэмжээ, чанарыг баталгаажуулах ажил үргэлжилсээр байна. Уурхайн насыг анхлан дөч орчим жил хэмээн таамаглаж байсан бол өнөөдөр 100 гаруй жил ашиглах нөөцтэй хэмээн тооцоолж байна. Арвин их нөөцтэй эдгээр бүлэг орд нь дэлхийн зэс, алтны шилмэл таван ордын нэг юм. Аж үйлдвэржсэн улс болохыг зорьж асан тэртээ социализмын үед Монголын геологичид тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй хамтран олон арван геологи хайгуулын ажил хийж байсны үр дүнд говийн бүс нутагт их хэмжээний зэсийн орд байж болзошгүйг анхлан тогтоосон байдаг. Анхлан зөвлөлтийн эрдэмтэн Я.Петрович бараг жаран жилийн өмнө буюу 1957 онд Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр судалгаа хийгээд "шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт байна” хэмээн тогтоосон нь энэ том ордын анхны түүхийг эхлүүлсэн юм. Харин өнөөгийн дайтай дэлхийн том орд болохыг 1980-аад оноос эхэлсэн судалгаан дээр тулгуурлаж 1990-ээд оны дундуур Канад, Австралийн судлаачид үргэлжлүүлсэн ажлын шууд үр дүнд 2001 онд "Айвенхоу Майнз” компани олж тогтоосон байдаг.

Хамгийн том Мега төслийн тоон үзүүлэлтүүд

1.    Зөвхөн баяжуулах үйлдвэр барихад 6 сая 68 мянга 286 шоо метр газар шорооны ажил хийж, 171,055 шоо метр бетон цутгажээ. Үйлдвэрт нийтдээ 20,927 тонн ган төмөр ашиглаж, 688,727 метр цахилгааны утас хэрэглэжээ.  Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай, Монголд баригдсан хамгийн том үйлдвэр юм. Тус үйлдвэрийг барьж босгоход гурван Эйфелийн цамхаг барих ган төмөр орж 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулсан байна.

2.     Оюутолгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани.

3.    Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Харамсалтай нь бүтээн байгуулалт, барилга угсралт, уул уурхайн төслүүдэд учирдаг зардлын өсөлт ч энэ төслийг тойроогүй. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих зэрэг зарим ажлууд хийгдээгүй нөхцөл байдалд нийцүүлж тооцож үзэхэд 4.7 тэрбум ам.доллар болж байсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн. Хэдий энэ хэтрэлт нь хөрөнгө оруулалтын хэмжээнд нѳлѳѳлж байгаач Монгол Улсын хувьд 243 сая ам.долларын НӨАТ-ын нэмэлт орлогыг 2010-2012 онуудад Оюутолгойгоос авсан байгаа.

4.    Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед ТЭЗҮ-д тусгагдсан 53:47 гэсэн өгөөжийн харьцааг Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Монголын тал 55 болгож ѳсгѳж авахаар албажуулж тохирсон.

5. Rio Tinto болон Turquoise Hill Resources компани өөрийн цахим хуудсаар мэдээлж буйгаар Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд нийт 4.4 тэрбум ам.доллароос гадна 1.6 тэрбум ам.доллар авах нөхцөл мөн оржээ. Энэ нь манай улсын ДНБ-ний 37 хувьтай тэнцэх 4.4 тэрбум ам.доллар юм.

6.            Оюутолгойд 2015 онд 989 байгууллага ханган нийлүүлэлт хийсэн.

Буруутгагдсан  гэрээ

        Монгол улсын засгийн газар Оюутолгой төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын анхны үнэлгээг 2004 онд хийсэн баталсан байна. Харин хөрөнгө оруулалтын гэрээ хэмээн өнөөдөр нэрлэгдээд байгаа гэрээ тухайн үед тогтвортой байдлын гэрээ гэсэн нэртэйгээр хэлэлцээрийн төвшинд М.Энхболдын ерөнхий сайд байх үеэс эрчимжсэн байдаг. 2006 онд өнөөгийн "Муу нэрт луу данст” Рио Тинто компани төслийн стратегийн түнш болсноор хэлэлцээр шинэ шатанд гарсан. 6-н жил гаран яригдаж, хэлэлцээрийн ширээний ард олон дахин суусны эцэст 2009 оны 10-р сард Оюутолгойн гэрээг шийдэж, 2010 оноос уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломж олдсон. Урт хугацаанд хэрэгжих төслийн тогтвортой байдлын гэрээг Монгол улсын ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд төсөл хэрэгжих бүхий л хугацаанд талуудын эдлэх эрх болон хүлээх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Уг гэрээнд Монгол улсын засгийн газарт төлөх татвар, нөөц ашигласны төлбөр болон бусад хураамжийг баталгаажуулсны дээр Монгол улсын засгийн газар, "Айвенхоу Майнз” компанийн дундын өмчлөлийн Оюутолгой компанийг байгуулсан. "Айвенхоу Майнз” нь удалгүй "Туркуойз Хилл Ресурс” болгож өөрчлөн зохион байгуулав. Уурхай ашигтай ажиллаж эхэлсний дараагаас Засгийн газрын эзэмших 34 хувьд ногдол ашиг бодож эхлэх бөгөөд ирээдүйд төрийн эзэмшлийн хувь оролцоог нэмэх боломжтой юм. Ерөнхийдөө гэрээ нь бүтцийн хувьд сайн болсон гэж хэлж болохоор боловч өнөөгийн хэл ам дагуулсаар байгаа хоёр гуравхан асуудал гэрээг тэр чигээр нь муу хэмээн үзэхэд хүргэж буй юм.

1.    Засгийн газар эхний ээлжийн 34% авна хэмээн зүтгэхгүйгээр татвар болон, ногдол ашиг рояалтиг өндөр тогтоож өгсөн бол өнөөдөр Монгол улс эхний ээлжийн хөрөнгө оруулалт, далд уурхайн хөрөнгө оруулалтаас олон тэрбум долларын өрөнд унахгүйгээр цэвэр татвараа аваад ашиг хүртээд явах боломжтой байсан. Ер нь эзэмших хувийнхаа хөрөнгө оруулалтыг өөрсдөө шууд гаргах боломжгүй бол хувийн компаниас зээл маягаар авах нь хамгийн том тэнэглэл. Чухам тэр зээл дээр л хувийн компани хүүгээр ашиг олох тоглолт явуулж эхэлнэ. Хүү гэдэг дан ганц тоогоор илэрхийлэгддэг зүйл биш. Дээрээс нь зээлээ төлнө гэхэд хугацаа орно. Бид нөгөө их хүссэн 34-н хувийн ашиг орлогоосоо зээлээ төлөх болно. Ингэхээр өнөөдрөө бодсон үйлдэл хожмын ашгийг улам холтгож эс бөгөөс бүр мөсөн үгүй хийж орхисон гэсэн үг.  Мега төслийг казино тоглохтой зүйрлэсэн М.Энхсайханы зүйрлэл тун нүдээ олсон жишээ юм. Тэрээр "Монголд томоохон төсөл яригдахаар манай улс төрчид 34 хувийг нь манайх эзэмшье гэж амархан хэлдэг. Оюутолгойтой гэрээ хийх дээр ийм байсан. Одоо ч иймэрхүү л байгаа.  Бил Гейтс казинод ороод (энэ хүн ийм юм хийхгүй нь ойлгомжтой) 100 000 ам. доллараа алдвал хүмүүс азгүй л байна гэнэ. Харин үр хүүхдээ, байшингаа, машинаа өрөнд тавиад нэгэн сайн эр Дорж 100 000 ам. доллараа казинод алдвал хүмүүс тэнэг мангараар нь дуудах нь гарцаагүй.   Үүнийг эрсдэл даах ялгаа гэдэг. Бидний 34 хувийг өмчлөх хүсэл  эрсдлээ бодоогүй азаа үзэх, казинодох ядуу   зан үйлээс үүдэлтэй. Мегатөсөл бол гуравны нэг нь хождог, гуравны хоёр нь алддаг нэг төрлийн казино гэвэл зохистой. Казинодох сэтгэлгээний Хамгийн сүүлийн жишээ Арева. Ингэхдээ төсөл дампуурвал Монгол өрөнд орно гэж хэзээ ч боддоггүй. Харамсалтай нь мегатөслийн гуравны хоёр нь дампуурдаг. Мегатөсөл санхүүгийн капиталыг устгагчаасаа капиталыг бүтээгч болоход цаг хугацаа хэрэгтэй байгаа. Энэ цаг үед эрсдлээ хөрөнгө оруулагчид бүрэн үүрүүлэх нь зөв зүйтэй байгаа юм" хэмээн хэлсэн.

2.    Засгийн газар гэрээнд 250 сая долларын өрийн бичгийн урьдчилгаа төлбөр хөрөнгө оруулагч тал худалдан авах талаар тусгасан нь мөн л буруу тоглолт болсон. Тухайн үеийн засаг баригчид эх ордын сургаар хурдан мөнгөтэй болох улмаар нийгмийн халамжийн хавтгайрсан тогтолцоог бий болгох, эх орны хишиг сангаар их хэмжээний мөнгө тараах сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж энэхүү өрийн бичгийг зарсан.100 сая доллар эхний ээлжид өгөөд үлдсэн 150 сая долларыг нь хожим өгөх татварын урьдчилгаа төлбөр болгож орхисон. Татварын урьдчилгаагаа авдаг бүдүүлэг систем манайд амилсан нь энэ. Дээр нь эхний ээлжид 100 сая долларын өрийн бичиг худалдаж авсан хөрөнгө оруулагчид тэрхүү зээлээ "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийн эхний хэсэг” хэмээн нэрлэсэн нь мөн сонирхол татна. Оюутолгойн гэрээ нь өөрөө төлбөртэй гэрээ гэсэн хардлага төрүүлнэ. Ер нь ч улс төрчдийн сонгуулийн карьерт тус үзүүлсэн гэдэг үүднээсээ бол төлбөртэй гэрээ мөнөөсөө мөн.  Хөрөнгө оруулагч нарт өөрсдөд нь бол нэг их хамаатай ойлголт биш.

Рио Тинто гэж хэн бэ?

        "Рио Тинто” нь цэвэр металл, эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэх уул уурхайн компани юм. Лондонд төвтэй тус группт Лондон болон Нью-Иоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Рио Тинто ПИЭЛСИ”, австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Рио Тинто Лимитед” компаниуд багтдаг. Компанийн үйл ажиллагаа гол төлөв Австрали, Хойд Америк тивд төвлөрсөн бөгөөд Ази, Европ, Африк, Өмнөд Америкт томоохон төслүүд хэрэгжүүлдэг. Энэ компани дэлхийн өнцөг булан бүрт ил болон далд уурхай, цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэр, цахилгаан станцуудтай. "Рио Тинто”-гийн гол бүтээгдэхүүн нь хөнгөн цагаан, зэс, алмаз, эрчим хүчний болон коксжих нүүрс, уран, алт, үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалууд, төмрийн хүдэр юм. Рио тинто 2010 оноос Оюутолгой төслийн үйл ажиллагааг удирдах болсноор техник технологийн шинэ шилдэг туршлагыг нэвтрүүлж байгаа. Гэхдээ нөгөө талаар энэ компани африк зүүн өмнөд Азид хэрэгжүүлсэн төслүүдээсээ хангалттай муу нэр хүртээд авсан нь харагддаг. Харамсалтай ганц үнэн нь тэд зөвхөн гэрээнд л баригдаж ажлаа хийдэг байгууллага. Гэрээг өөрсдийнхөө талд ашигтайгаар хийх туршлага ч хангалттай суусан. Тэр үүднээсээ жинхэнэ харилцан ашигтай гэрээг тэд зөрчөөд хууль бус үйлдэл хийгээд тухайн улс орныг хохироож нэр хүндээ барахгүй нь ойлгомжтой. Гэхдээ гэрээ байгуулж байгаа эсрэг тал нь илэрхий алдаа гаргавал тэд сайн дураараа засаж өгөхгүй нь ойлгомжтой алдаа дээр нь тулгуурлаад сохор цент ч болтугай илүү ашиг олох хүсэлтэй нь мэдээж. Энэ хүсэл бол ганц Рио Тинтогийн хүсэл биш дэлхийн бүхий л бизнесийн үндсэн зарчим.

Бид өөрсдөө хэн бэ?

        Одоогоос арав гаран жилийн өмнө Оюутолгойн их ашиг хүн бүрийн толгойг самууруулаагүй байх цагт, гэрээ хэлцэл засгийн газар хөрөнгө оруулагч нарын хооронд чимээ ажиг багатай үргэлжилж байсан тэр үед нэгэн танил маань "Монгол ядуу байна. Дэндүү ядуу байна. Тэгсэн мөртлөө хэтэрхий том газар нутагтай. Тэгсэн цаана чинь Итали, Япон хоёр мөнгөтэй мөртлөө газар нутаггүй хэцүүдэж байна. Япон юу юугүй газар доор орлоо. Нэг газар хөдлөөд л живнэ. Тэд нарт энэ Өмнөговийг түрээслэх юм уу, зарах хэрэгтэй. Ямар ч үржил шимгүй говийг япончууд бол диваажин болгоно” гэж ярьж байсан нь санаанд их л тод үлдсэн. Газар нутгаадаа харам Монгол хүний зангаар түүний энэ "Өөдгүй” яриаг би их л тод тогтоож авсан нь одоо ч толгойноос гардаггүй. Харин сүүлд Оюутолгойн асуудал ид боссон цагт өнөөх танилтайгаа уулзахад өмнөх хэлснээ бүр ор тас үгүйсгэн "Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн номлож байна лээ. Тэгээд мань хүн улс төрийн хар муухайг илчлэнэ, эх орны баялгийг ард түмэнд хувиарлах ёстой гэх мэт төдийлөн толгойд тогтоогдохгүй үй түмэн юм ярьсан. Тийм ээ тэр улс төрийн цогтой тэмцэгч, "Эх оронч” хүү болсон. Өнөөдөр олонд танигдсан тэмцэгч болоод энэ нутагтаа хэчнээн их хайртайгаа зарлаж суудаг. Түүний ачаар би тэмцэгч, жагсагч бүрийн мөн чанарыг олж харж чаддаг болсон. Үнэндээ ямар нэгэн хэмжээгээр, яг одоо, үтэр түргэн ашиг олох гэсэн хүмүүсийн хуйлрал л Оюутолгойн гэрээ бас бус хөрөнгө оруулалтуудыг сааруулдаг. Чухам тийм хүмүүсийн хүсэлд нийцүүлсэн улс төрийн шийдвэр л эдийн засгийн өсөлтийг олон арван жилээр ухрааж, улс орныг дампууруулдаг. С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нар Оюутолгойн гэрээг муу баталсан юм бол тэднийг муу батлахад, бидний "аяга хоол” илүү идэх гэсэн хүсэл нөлөөлсөн байх ёстой. Өлсгөлөн сэтгэхүй бол цадахаа мэддэггүй, бусдыг өөрөөсөө том аягатай гэж үргэлж хардахад хүргэдэг. Бид тийм л байдлаар олон оронтой тоон дотор төөрөөд, өнөөдөр өөр дээрээ ашиг хүлээж, бусдыгаа илүү авлаа гэж хэрэлдэж сууна.

Мега төсөл-1 буюу 25 жил дуншсан Эгийн гол

http://www.breakingnews.mn/c/r/23695

Мега төсөл-2 буюу ТАВАНТОЛГОЙ цахилгаан станц

http://www.breakingnews.mn/c/r/23808

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

МЕГА ТӨСӨЛ-3 буюу ОЮУТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани