Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэгүйдсэн баялаг

Үнэгүйдсэн баялаг

 

…Хотонд ороод цадчихсан чоно бүх малыг ямар нэг байдлаар сэглэчихдэг. Гэдэс дотрыг нь гаргана, багалзуурыг нь тасална, сүүлийг нь таслах зэргээр харахаас нүд хальтрам болгож орхидог. Хэтэрхий цадчихсан учраас ерөөсөө л зугаагаа гаргаж байгаа үйлдэл нь тэр л дээ. Тэгвэл яг ийм үйл явдал уул уурхайн  том ордуудын эргэн тойронд үүсч шүүмжлэл дагуулдаг нь худлаа биш…

Ашигт малтмалын тухай хуульд орд тойрсон овоолгыг "үүсмэл орд” гэж тусгаж өгсөн байдаг ч хэрхэн ашиглах, хэн ашиглах, нөөц ашигласны төлбөрөө лиценз эзэмшдэг компанидаа өгөх үү, эсвэл хэн нэг дарга, цэргийг нь таньдаг бол үүсмэл ордыг ашиглаж болох уу гэдгийг тусгаж өгөөгүй. Тэгвэл Аж үйлдвэрийн сайдын өргөн мэдүүлсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдгээр бүрхэг асуудлыг тодорхой болгож, үүсмэл ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэр барих зөвшөөрлийг Аж үйлдвэрийн яамнаас олгож, нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжийг бий болгох аж.

Ордууд тойрсон овоолгуудын асуудлыг шийдэх хамгийн энгийн арга нь нүүрс, зэс, алтны том ордуудыг түшиглээд жижигхэн цахилгаан станц, үйлдвэр барих, эс бөгөөс том компаниуд авах зүйлээ авсаны дараа дундаж, эсвэл жижигхэн компаниуд овоолгыг нь ашиглах нөхцлийг хуулиар зохицуулж өгөх асуудал байсан юм. Тэгвэл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү эрхзүйн орчныг нээж өгөх нь. Саяхан нэгэн танил маань албан ажлаар хөдөө, орон нутгаар тойрч ажиллах үедээ эх орон минь хэрхэн "тонуулж”, гадны том компаниуд ашигласан ордоо зөвхөн өрмийг нь аваад, хусмыг нь орхих байдлаар сэглэж орхисныг сэтгэл эмзэглэн ярьсан юм.

Хотонд ороод цадчихсан чоно бүх малыг ямар нэг байдлаар сэглэчихдэг. Гэдэс дотрыг нь гаргана, багалзуурыг нь тасална, сүүлийг нь таслах зэргээр харахаас нүд хальтрам болгож орхидог. Хэтэрхий цадчихсан учраас ерөөсөө л зугаагаа гаргаж байгаа үйлдэл нь тэр л дээ. Тэгвэл яг л ийм үйл явдал эдгээр том ордуудын эргэн тойронд үүсч шүүмжлэл дагуулдаг нь худлаа биш. Ганцхан гадныхан ч биш манай дотоодын компаниуд ч баялагтаа хүнийрхүү сэтгэлээр ханддаг, эсвэл өнөөдрийн ашгийг биш ирээдүйг харж хадгалах нэрээр үнэгүйдуүлсээр байгаа юм. Энэ асуудлыг улстөрчид яриагүй биш олон удаа ярьсан. Харамсалтай нь ахиц дэвшил гарч байгаагүй юм билээ.

Овоолгыг ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн

Алт, зэс, нүүрс, жонш гээд ашигт малтмалын бух ордод үүсмэл орд бий болчихсон. Олох ёстой баялгийнхаа 50 хүрэхгүй хувийг л тэд үндсэн ордоос олборлож, үлдсэн нь үүсмэл орд дотор ашиглагдахгүй хэвтсээр байгаа. Алтыг тухайлбал нинжи нар сорчилж авдгаас үүдэж тоосонцор алт ашиглагдах боломжгүй болж үлддэг жишээг дурьдаад байвал барагдахгүй. Эрдэнэт зэрэг зэсийн том үйлдвэрүүдэд ч энэ мэт төвөгтэй асуудал байдгийг нуугаад яах вэ. Эрдэнэтийг тойрсон овоолгыг ашиглах тухай маргаан үүсч, Орхон аймгийн иргэд "Зэс эрдэнийн хувь” хэмээх компани байгуулан тэмцэж байсныг уншигч та санаж байгаа биз. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх овоолгуудыг ашиглан дотоодын зэсийн хэрэгцээгээ хангаж буй Ачит Ихт, Эрдмин зэрэг компаниуд амжилттай ажиллаж байна. Гэвч дээр хэлсэнчлэн овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин тодорхой бус, ашиглалтын лиценз авсан компани овоолгоо ашиглуулах эсэхээ шийддэг, танилын хүрээнд татвараа төлдөг учраас өнөөдрийг хүртэл орд тойрсон овоолгууд "үнэгүйдсэн баялаг” хэвээр байлаа.

Өнөөдөр ашиглагдаж байгаа 200 гаруй ашигт малтмалын ордод олон тооны овоолго үүссэн атлаа түүнийг нь ашиглаж байгаа компани гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Нүүрсний орд ашиглах лиценз авсан компаниудад овоолго үүсгээд орхих нь нийтлэг жишиг болсон. Шаталт сайтай том нүүрсийг нь сорчилж аваад, шаталт багатай, жижиг ширхэгтэй нь зүгээр л овоолоод орхичихдог. Энэ нь эргээд байгаль орчинд маш том хохирол учруулдаг жишээ олон бий. Адаглаад л дулааны улиралд шаталт явагдаж бэлчээр шатаах, эсвэл салхинд хийсээд хог болж хөглөрнө. Эрчим хүчний нүүрс илчээ алдах, хэрэггүй болох нъ нэг жилийн асуудал учраас нүүрсний овоолгууд хамгийн хурдан чанараа алдаж хог болон хувирдаг гэнэ лээ.

Зэсийн үнэ өндөр болоход ашиглана аа гэж хүлээж суух боломжгүй гэсэн үг л дээ. Алт зэс, жоншийг нөхөн сэргээлт явуулах нэрээр очсон ганц нэг жижиг компаниуд хулгайгаар дахин ашигладаг ч бүрэн гүйцэд ашиглаж байна гэсэн үг биш. Гэтэл нүүрсний эдгээр овоолгыг дэлхий нийтээр эрчим хүч, бордоо, эм үйлдвэрлэх боломжийг олж хараад ширхэг ч тоос үлдээхгүй ашиглаж байх жишээтэй. Тавантолгойн нүүрсний ордод ч ийм зүйл байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тэд шаталт сайтай коксжих нүүрсний аль сайныг нь сорчлоод экспортолчихдог. 3000 ккал-оос дээш шаталттай нүүрсийг л олборлоно, эдийн засгийн эргэлтэд оруулна. Харин үлдсэнийг нь хэнд ч өгөхгүй. Тэгсэн атлаа ашиглахгүй. Овоолго болгоод орхичихдог. Яагаад гэвэл лицензийн эрх нь тэдэнд байгаа учраас орд газрынхаа баялгийг хэрхэн ашиглах нь дурын хэрэг болчихоод байгаа юм.

Овоолж орхисон эрчим хүчний нүүрс нь хог болж үлдэх жишээний. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод Тавантолгойн ашиглахгүй байгаа нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж эрчим хүч үйлдвэрлэх талаар оруулж, Тавантолгойн дахилгаан станц барихаар тусгасан ч улстөрчдийн хэрүүлээс үүдэж өнөө хэр үйлдвэр баригдсангүй.

Жилд 11 сая тонн нүүрс хог болж хувирдаг

Эдгээр жишээнээс харахад л овоолгоо эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин олон талаар хүлээлт үүсгэж байжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг чухам ямар шалтгаанаар онцлоод байгааг цөөн хэдэн энгийн жишээгээр уншигч таньд ойлгуулъя. 2014 оны байдлаар нүүрсний томоохон компаниуд 24.5 сая тонн нүүрс олборложээ. Гэтэл эндээс 13 сая тонныг нь эдийн засгийн эргалтэд оруулж, харин үлдэгдэл нь буюу 11.5 сая тонн нүүрс овоолго болж хувирсан байгаа юм. Хэрвээ ашиглалтын лицензтэй компанитай төр тохиролцоод үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл өөр нэг компанид өгчихсөн бол жилд бид  11 сая тонн баялгаа хог болгож хаяхгүй байлаа. Нөгөө талаар хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар үл нөхөгдөх ашигт малтмалын нөөц ашиглалт сайжирч, дахиж шинээр болон нэмэлт хайгуул хийх зардал буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Өнгөрсөн онуудад Монголд орж ирсэн уул уурхайн хөрөнгө оруулалтын 94 хувь нь хайгуулд зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл, өмнөх баялгийг нь сэглэж орхичихоод дахиад өөрийг сэглэх ажилд л уул уурхайн компаниуд анхаардаг гэсэн үг. Хатуу боловч үнэн байдал ийм л байгаа.

Хайгуул хийх зориулалтын тоног төхөөрөмж, зардалд л хөрөнгө оруулалт хийгдсэнээс биш олборлож эхэлснээ бүрэн ашиглах талаар орд эзэмшигч компаниуд сэтгэл гаргаагүй. Гуравдугаарт, үүсмэл ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэдгээр ордод үйл ажиллагаа явуулах компаниуд нөөц ашигласны татвараа лиценз эзэмщдэг компанид биш улсын төсөвт төлнө. Олборлосон алтаа хулгайгаар хойш урагшаа гаргах бус Төв банкиндаа тушаах боломж бүрдэнэ. Ингэснээр бид ашиглаж эхэлсэн ордуудаа бүрэн дүүрэн эдийн засгийн эргэлтэд оруулж, энэ хэрээр ажлын байр нэмэгдэх учиртай. Дээр хэлсэнчлэн жижиг цахилгаан станц бариад эрчим хүч гаргаж авч болно. Жижиг үйлдвэрүүд байгуулж бордоо, эм, химийн бодис үйлдвэрлэх боломж нээлттэй байгаа.Дэлхий нийтийн нүүрсний олборлолт улам бүр л хумигдсаар байгаа. Тэр тусмаа коксжих нүүрсийн орд газар цөөрч байна. Энэ цагт алт, зэс, нүүрсний асар их ордтой Монгол Улс баялгаа зөв, бүрэн дүүрэн ашиглаж чадвал хөгжих боломж бүрэн харагдаж байгаа юм. Харин энд төрийн зөв бодлого л дутагдаж байжээ. Үнэгүйдсэн баялгаа ашиглах хуулийн төслийг УИХ хэр хурдан батлахыг олон ч компани, аж ахуйн нэгжүүд хүлээж буйг дуулгая.

Эх сурвалж: Builder.mn
Үнэгүйдсэн баялаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани