Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Найдвар биш горьдлого дагуулсан ханшийн өсөлт

Найдвар биш горьдлого дагуулсан ханшийн өсөлт

 

Эдийн засгийн идэвхжил суларч, дэлхийн зах зээлд ашигт малтмалын ханш унаснаас татварын орлого буурахаар байгаа нь манай улсын төсвийг улам эмзэг болгож байна. Манай улс сүүлийн (2011-2015) таван жилд татварын орлогынхоо дунджаар 20 хувь буюу төвлөрүүлж буй таван төгрөг тутмын нэгийг нь уул уурхайн салбараас авчээ. Энэ нь дунджаар 1.04 их наяд төгрөг байсныг "Нээлтгэй нийгэм форум”-аас гаргасан 2016 оны төсвийн тойм шинжилгээндээ онцолсон байсан.

 

Уул уурхайн салбар манай төсвийн ачааллыг хэр их хөнгөлдгийг энэ тоо тодоос тод харуулж байна. Энэ жилийн төсвийн орлогын 16 хувь буюу 901 тэрбум төгрөгийг уул уурхайгаас олохоор төлөвлөсөн. Ингэхдээ Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагааг хэмээн тооцож, зэс, алтны ханшинд илүү найдаж төсвөө баталсан билээ. Мөн нүүрсний ханшийг ч өөдрөгөөр харсан.

 

Тодруулбал, уул уурхайн салбарьш нийт орлогын 41 хувийг зэсийн баяжмал, 29 хувийг нүүрс, 19 хувийг алт, үлдсэнийг төмрийн хүдэр, цайрын экспортоос бүрдүүлэхээр төлөвлөөд буй.

 

Сүүлийн гурван жил орчмын хугацаанд, ялангуяа 2015 оны дунд үеэс дэлхийн зах зээлд газрын тос, зэс, алтны үнэ дараалан унаж эхэлсэн нь энэхүү төсвийн өөдрөг төсөөллийг улам бүрхэг болгож байв.

 
Мөн сүүлийн жил гаруй хугацаанд нүүрсний ханш хоёр дахин унаад буй. 2016 он гарсаар дэлхийн түүхий эдийн зах зээлд голлох ашигт малтмалуудын ханш эргэн сэргэж эхэлсэн нь олон улсын хөрөнгө оруулагчид төдийгүй голлох тоглогчид болох Австрали, Хятад зэрэг улсад эерэг мэдээ болон очиж байна. Түүнчлэн Монгол Улсад ч энэ нь сайн мэдээ. Сонгуулийн жил таарсан, олон улсын зах зээлээс 10 хувиас дээш хүүтэйгээр хөрөнгө татах сонголтын өмнө нүүр тулаад буй манай улсад манай экспортын голлох бүтээгдэхүүн ашигт малтмалын ханш өснө гэдэг татварын орлогоо нэмэгдүүлэх гарц учраас хүн бүхэн баярлах нь тодорхой. Манай голлох ашигт малтмал болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрсний дэлхийн зах зээлийн ханшид он гарсаар бүгд өссөн байна. Тодруулбал, он гарсаар алтны ханш 19.5, зэс 6.1, төмрийн хүдэр 16.6 хувиар дээшилж, нүүрснийх 2.3 унасан байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болон хүрч байна. Энэхүү өсөлтийг Хятадын санхүүгийн савлагаа намжиж, үйлдвэрийн салбарынх нь эрэлт нэмэгдэж, барилгын улирал эхлэх гэж байгаатай холбон зарим нь шинжээч тайлбарлаж байна. Гэхдээ алтнаас бусад ащигт малтмалын өсөлт урт насгүй болохыг "Goldman Sachs”-ын шинжээчид онцолсон. Учир нь, Хятадын ган үйлдвэрлэгчид Цагаан сарын үеэр хагас сар амарсан хугацаа алдалтаа нөхөхийн тулд ийнхүү эрэлтээ өсгөсөн болохыг дурдсан. Тиймээс энэхүү бопшо хугацааны өсөлтийг зах зээл хэвийн байдалд орж, түүхий эдийн зах зээл сэргэлээ хэмээн хүлээж авах хэрэггүй хэмээн зарим сануулж байгаа юм. Ийнхүү дэлхийн зах зээлд үзүүлж буй зэс, нүүрс, алтны ханшид богино хугацаанд сэргэлт ажиглагдаж буй нь Монгол Улсад сайн мэдээ ч бид найдвар биш горьдлош л тээж чадна. Учир нь ойрын хугацаанд дэлхийн зах зээлд голлох ашигт малтмалын ханш огцом сэргэхгүй болохыг шинжээчид онцолж байна.

АЛТ: Төсвийн уул уурхайгаас бүрдэх орлогын 19 хувийн дангаараа "дааж” буй алтны ханш он гарсаар 19.5 хувиар өсч, Лондоны металлын биржийн мягмар гаригийн хаалтын дүнгээр унци алт 1274 амдоллартай тэнцээд байна. 2013 онд унци нь 1577 ам.долларт хүрч байсан шаргал металлын ханш 2014 оны дунд үеэс 1334 ам.доллар руу уруудаж, улам доошилсоор энэ оны нэгдүгээр сард 1050 ам.доллар болж буурсан. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын эхний долоо хоногт ханш 1100, цаашлаад мөн сарын 14-нд 1239 амдолларт хүрсэн нь 2010 оноос хойш нэг өдрийн дотор хэлбэлзэн хамгийн өндөр үзүүлэлт байв. Ийнхүү алтны ханш хоёрдугаар сарын дунд үеэс 1265- 1275 ам.долларт хэлбэлзэлж байна. Шинжээчид унци алтны ханш ирэх саруудад 1300-1400 ам.доллар хүрч хэлбэлзэн гэсэн эерэг төсөөлөлтэй байна.

ЗЭС:Энэ оны уул уурхайгаас төвлөрүүлэх төсвийн орлогын тал орчим буюу 41 хувийг дангаараа бүрдүүлж буй зэсийн ханш он гарсаар 6.1 хувиар өсчээ. Тодруулбал, 2011 онд 8400 ам.долларт хүрч байсан тонн зэсийн ханш огцом уруудсаар өнгөрсөн оны аравдугаар сард тонн зэс 4880, оны эцэст 4500 ам.доллар болон уруудсан. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар зэсийн ханш аажим сэргэж байна. Тодруулбал, Лондоны металлын биржийн даваа гаригийн ханшаар тонн зэс 4999 буюу 5000 ам.долларт дөхсөн. Энэхүү өсөлт үргэлжлэн хадгалагдаж байна. Мягмар гарагын байдлаар тонн зэс 4980 ам.доллар хэвээр байна. "Goldman Sachs”-ын шинжээчид "Зэсийн ханшийн энэхүү сэргэлт нь богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” хэмээв. Гэхдээ олон улсын зах зээлд зэсийн илүүдэл энэ жил 665 мянган тоннд хүрнэ хэмээн таамаглаж байгаа бөгөөд 2018 он хүртэл ханш дорвитой сэргэхгүйг дурдлаа.
 
НҮҮРС: Дэлхийн санхүү, зах зээлийн байдал өсөлттэй байсан үе буюу 2011 онд тонн нь 120 ам.доллар хүрч байсан нүүрсний ханш үүнээс хойш, ялангуяа өнгөрсөн оны дунд үе буюу тав, зургаадугаар сард огцом унах болсон. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тонн нь 55-56 ам.доллартай тэнцэж байсан нүүрсний ханш оны эцсээр 39-41 ам.доллар болон уруудсан. Тэгвэл он гарсаар сүүлийн гурван сарын хугацаанд нүүрсний ханш тонн нь 43.7 ам.доллартай тэнцэж байгаа нь 2.3 хувиар унасан үзүүлэлт юм. Гэхдээ хоёрдугаар сартай харьцуулбал нүүрсний ханш бага зэрэг өсчээ. Энэхүү өсөлтийг Хятадын ган үйлдвэрлэгчид Цагаан сарын үеэрх сул зогсолтоо нөхөхөө эрэлтээ нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарлаж буй. Нүүрсний зах зээлийн томоохон хэрэглэгч Хятад төдийгүй, дэлхийн зах зээлд нүүрсний нийлүүлэлт илүүдэлтэй, дээр нь дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй байгаа тул ойрын хугацаанд ханшид өсөлт ажиглахгүйг судлаачид хэлж байна.

ТӨМРИЙН ХҮДЭР: Гангийн үйлдвэрийн гол хэрэглээний нэг болох төмрийн хүдрийн ханш он гарсаар 16.6 хувиар өсч олон улсын шинжээчдийн таамгийг эвдлээ. Үүнийг Хятадын гангийн үйлдвэрлэгчид хагас сар орчим сул зогсч, амарсан цагаан сарынхаа нөөцөө нөхөж байгаатай мөн л холбон шинжээчид тайлбарлаж буй. 2013 оны дунд үе хүртэл тонн нь 160 ам.долларт хэлбэлзэж байсан төмрийн хүдрийн ханш өнгөрсөн оны аравдугаар сард 56.4 ам.доллар болон доошилж, оны эцэст 31 ам.доллар болон хямдарч байсан. Тэгвэл оны хоёрдугаар сарын 45-50 ам.доллар болон өсч, мягмар гаригийн хаалтын ханшаар тонн төмрийн хүдэр 63.3 ам.доллартай тэнцэж байна.
 
Б.Ууганбаяр /ҮНДЭСНИЙ ШУУДАН/



Найдвар биш горьдлого дагуулсан ханшийн өсөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани