Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэжигтэн А.Гансүхийг хамгаалахын тулд УИХ-ын Тамгын газрыг ашиглав уу

 

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг СТ” компанид тендергүй олгосон, "Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөх үйлчилж буй хууль, тогтоомж, журмыг ноцтой зөрчин, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгуулж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх нарыг тойрсон хэрэг бүдгэрэх хандлагатай болжээ. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ, түүний тамгын газрын хууль зөрчсөн нэгэн баримтыг бид энэ удаа дэлгэж байна. 2015 оны 10-р сарын 30-ны өдөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсан байдаг. Улмаар албан тушаалаа ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн Х.Баттулга /тухайн үеийн ТӨХ-г харъяалдаг байсан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд/, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх /тухайн үеийн Зам тээврийн сайд/ нарыг сэжигтнээр татсан юм. Тухайн цагаас эхлэн сэжигтэн А.Гансүхийн хил нэвтрэх эрхийг хаасан ч тэрээр үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа үгүйсгэсэн удаатай. 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлан "Би АТГ-т өөрийн хүсэлтээр шалгагдан гэм буруугүй нь тогтоогдож байсан”, "Миний хил гарах эрхийг хуулийн байгууллага хязгаарласан тохиолдол байхгүй”, "Би өчигдөр УИХ-ын даргын захирамжаар Японд албан айлчлал хийсэн маргааш АНУ-д томилолтоор ажиллах гэж байна” хэмээн мэдээлсэн юм.

 Гэтэл хуулийн байгууллагын хил нэвтэрсэн талаарх нэгдсэн мэдээллийн сангаас түүний  олон улсад зорчсон бүртгэлийг хайхад 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс хойш Монгол Улсын хилээр гарч яваагүйг харж болохоор байна. Монголын ард түмэн, шалгагдаж буй хуулийн байгууллагынхаа өмнө ичгүүргүй худал ярин, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдсон А.Гансүхийн үйлдэл хууль тогтоох байгууллагад ямар ёс зүйтэй хүн ажиллаж буйг харж болохоор байгаа юм.

Зураг тайлбар: Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас авсан сэжигтэн А.Гансүхийн хил нэвтэрсэн байдлын тухай мэдээлэл. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх 2015 оны 05-р сарын 27-ны өдрөөс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч чадаагүй байна. АНУ, БНСУ, Их Британи улсууд руу зорчихоор гурван удаа оролдлого хийснийг хуулийн байгууллага таслан зогсоожээ.

Монголын эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн гарт Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулах 483 сая ам.долларын төслийн 200 сая ам.долларыг Чингис бондоос санхүүжүүлэн "Самсунг Си Ти”-д олгосон хуудуутай цуврал баримтууд олдон, ээлж дараатай мэдээлж эхэлсэн байдаг.

Тайлбар:  УИХ-ын гишүүн Х.Баттулга нүүрсчдийн намынхан биднийг шахаж байна. Эх орноо хөгжүүлэх хангалттай судалгаа, төлөвлөгөө надад бий хэмээн олон нийтэд хандсан байдаг. Харин А4-ийн цаасан дээр бичигдсэн 74 хуудас, хуудас бүр нь 78.000 ам.долларын үнэтэй ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг нь үе үеийн Зам тээврийн сайдаас өөр хэн ч үзэх эрхгүй өнөөдөртэй золгоод байна.

Концессын гэрээгээр улсаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй баригдан, 2015 оны 11 дүгээр сард зүгшрүүлэлтээ хийн, өдгөө ачаа тээврээ эхлүүлчихсэн байх учиртай экспортын төмөр зам ашиглалтад орсон бол Монгол Улсын эдийн засаг одоогийн түвшинд очиж хямрахгүй байсныг олон хүн хэлдэг юм. Харин өнгөрсөн найман жилд монголчуудыг "эрлийз, хурлийз”,  "өргөн, нарийн цариг”, "эх оронч, луйварчин” болгон муудалцуулсан этгээдүүд хуудас бүр нь 78.000 ам.долларын үнэтэй 70 гаруй хуудастай ашиглагддагүй ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээнүүдийг Монголын төрд үлдээжээ. Гадны улсууд төмөр замын бүтээн байгуулалт хийхийн өмнө 700 гаруй хуудастай ТЭЗҮ боловсруулж хэрхэн үр ашиг авчрах талаар эдийн засагчдын өмнө хэлэлцүүлэг өрнүүлдэг бол Х.Баттулга, А.Гансүхийн багийнхан 70-хан хуудас ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ аль болох нь тодорхой бус материалыг ЗТЯ-нд улсын нууц хэмээн чандлан хадгалсаар иржээ.

Х.Баттулга, А.Гансүх нар 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх, тэдний хил гарах эрхийг хаасан эсэх мэдээллийн дараа Монгол Улсын Их хурлын тамгын газраас өдөр тутмын сонингууд руу албан бичиг илгээгджээ. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх хилээр нэвтрээгүй гэдэг мэдээлэл ташаа, үүнд залруулга хий, үгүй бол хуулийн байгууллагад хандана гэсэн шаардлагын цаана юу нуугдсан бол.

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хуулийн байгууллагаар шалгуулж буй сэжигтнийг өмгөөлөн хамгаалах зорилгоор албан бичиг үйлдээгүй гэж найдах үлдлээ. Найдлага гэдэг нь эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн бичсэн нийтлэлд УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар биш хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд албан бичиг илгээсэнд байна. Хэрвээ зөвлөх А.Гансүх УИХ-ын даргынхаа зөвшөөрөлгүй доод албан тушаалтандаа нөлөөлж энэхүү албан бичгийг үйлдсэн бол Үндсэн хууль зөрчсөн хэмээн МАН-ын бүлгийн шахаанд орчихоод буй З.Энхболдод туйлын хүнд цохилт дахин очих болно. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хууль тогтоох байгууллагыг ашиглан худал мэдээлэл түгээх эрх хуулиар ямар ч албан байгууллага, албан тушаалтанд байхгүй юм.

Зураг тайлбар:  Үндэсний өдөр тутмын "Өнөөдөр” сонины нийтлэлд сэжигтэн А.Гансүхийн хилээр гарах эрхийг хуулийн байгууллага хязгаарласан тухай хөндөн бичиж, АНУ руу ажлын айлчлал хийнэ гэж мэдэгдсэн ч худлаа байсан тухай анх олон нийтэд мэдээлсэн юм. Харин Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүхын тухай энэхүү мэдээлэл ташаа тул залруулга гаргахын шаарджээ. Хуулийн байгууллага хил нэвтрэх эрхийг нь хязгаарласан атал ийнхүү УИХ-ын тамгын газрын нэрээр сүрдүүлэг үйлдсэн явдал А.Гансүхийн улстөрийн соёл, хуульчийн ёс зүй, төрөө дээдлэх үзлийн талаар хангалттай дүгнэлт хийж болохоор байна.     

Цагдаагийн Ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийн шалгалтын үеэр сэжигтэн А.Гансүх гадаад 4-н паспорттой нь илэрсэн байна. Дээрх бүх паспортны мэдээллээр тэрээр хил нэвтэрч чадаагүйг харж болох гэнэ.  Жирийн иргэнд олддоггүй албан паспортуудыг хэрхэн олж авсан бэ? гэдэг ч хуулийн байгууллагын анхааралд оржээ.

Г.Норов

Сэжигтэн А.Гансүхийг хамгаалахын тулд УИХ-ын Тамгын газрыг ашиглав уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани