Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайдаа та Монголчуудыг өрөнд унагасан албан тушаалтнуудын толгой илж баяр хүргэлээ

Ерөнхий сайдаа та Монголчуудыг өрөнд унагасан албан тушаалтнуудын толгой илж баяр хүргэлээМонгол Улсын Засгийн газар болон "Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам. доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 70 сая болгон бууруулж чадлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг пиардах юм. Зургаан жилийн турш үргэлжилсэн Хан ресурс компанид төлөх төлбөрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан Засгийн газрын ажлын хэсэг, АНУ, Канадад суугаа Элчин сайдууд, элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанд талархаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон сайшаалаа гэсэн мэдээ хэвлэлийн хуудсаар хөвөрч байна.

Монгол Улсыг ингэж өрөнд оруулсан нь гавьяа юмуу. Нэг шинэ үйлдвэр нээсэн, нэг монгол хүнийг ажилтай болгосон бол алга ташин баяр хүргэхсэн. Гэтэл хариуцлагагүй улстөрчид л Монголчуудыг ингэж өрөнд оруулж, татвар төлөгчдийн хөлс хүчээ шавхан байж төлсөн мөнгөөр л энэ нөхөн төлбөрийг төлсөөр ирсэн дэг. Үнэндээ Ерөнхий сайд Ч. Сайханбилэг үүнийг сайрхаж, пиардах гэж оролдож байхаар харин гэрээг цуцалж, монголчуудыг хохироосон, олон улсад манай улсын нэр хүндийг барсан хулхи улстөрчидтэй, бас тухайн үед ажлыг хариуцаж ажилласан байсан эрхмүүдэд хариуцлагыг үүрүүлж, дахин ийм алдаа хийхгүй байхыг сануулсан бол алга таших ч багадна. Хэсэг нөхдийн хуйвалдаан, нэг даргын үзэгний үзүүрээр асуудлыг шийдчихэд яадаг ч үгүй юм байна, ямарч хариуцлага тооцдоггүй юм байна, Монголчууд өрийг төлчихдөг юм байна гэсэн даварсан ойлголт энэ улстөрчдөд бат суух нь. Үүнийхээ төлөө ч "Уучлаарай" гэж ард түмнээсээ гуйх соёл тэдэнд алга. Өнөөдрийн энэ парламентад ингэж өрөнд оруулахад гар бие оролцсон цөөнгүй нөхдүүд сууж л байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та тэдний хутгасан жонхууг сайшаагаад байгаатай адил сонстож байна.

Хан ресурс” компани Канадынх. Дорнодын ураны ордыг эзэмшдэг.Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцлав. Эзэмшиж байсан ашиглалтын лицензийг нь хураан авсныг эсэргүүцэж олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурал дуусахад манай Засгийн газар ялагдаж, 100 сая ам.долларын өрөнд унасан.

Хэргийн шавыг тавьсан хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Энэ хүн лүндэн буулгаж , МХЕГ-ын байцаагч нар дүгнэлт гаргаж, түүнийг нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат, тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжав нар баталгаажуулан лицензийг цуцалсан гэх. С.Баяр өдгөө Канадад, Америкт амьдарч, хааяа Монголдоо ирж телевизийн ярилцлагад орсон шиг амар жимэр амьдарч буй. С.Энхбат Кувейтэд Элчин сайдаар сууж байгаа бол Г.Манлайжав Физик-электроникийн хүрээлэнгийн дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил Цөмийн энергийн комиссийн Нарийн бичгийн даргаар тушаал дэвшүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байлаа.

Юутай ч энэ эрхмүүдээс гадна гадаадын компаниас лицензийг булааж, улсаа өрөнд оруулахад хувь нэмрээ оруулсан "нууц ноёнтнууд" цөөнгүй бий.

УИХ-ын түвшинд яригдаж, УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, зөвхөн Дорнодын ураны бүлэг ордуудад зориулсан шахуу "Цөмийн энергийн тухай” хуулийг батлан гаргасан. Тухайн үед Монголд ашигт малтмал тэр дундаа ураны асуудал үнэхээр зах замбараагаа алдсан байсан. Үүнийг Ашигт малтмалын болон Цөмийн энергийн тухай хуулиийн дагуу ном журмаар нь цэгцэлсэн хэмээн ард түмэн ойлгож байсан. Гэтэл энэ сиймхийгээр улстөрчид лоббигоо тусгаж, оросуудыг налж, Канадчуудыг жийсэн хэрэг.

Тэр үеийн баримт, мэдээллийг сөхвөл, "Хан ресурс”-ын лицензийг хураан авах шийдвэрийг тэр үеийн Цөмийн энергийн газар, Засгийн газар хуулиа баримтлан дангаараа шийдээгүй нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Шийдвэр гаргаж, эрхийг нь цуцалсан нь Засгийн газар болохоос шийдлийг нь, үүргийг нь УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн өгчээ. УИХ бол Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг чиглэл өгөх бүрэн эрхтэй төрийн эрх барих дээд байгууллага. Энэ утгаараа УИХ, түүнээс томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт бол Засгийн газар, түүний харьяа яам, агентлагуудын хувьд тэнгэрийн зарлиг л гэсэн үг. Энэ байдал ч тухайн үед "Хан ресурс”-т үйлчилсэн байж болохыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлтээс харж болохоор байна.

2010.02.19 УИХ-ын Ажлын хэсэг Дорнодын ураны бүлэг ордуудтай холбоотой асуудлыг шалгаад дараах дүгнэлтийг гаргаж Засгийн газарт хүргүүлжээ. Үүнээс "Хан ресурс”-тэй холбоотойг нь онцолбол "... ”Төв Азийн Уран” компанид оруулсан Канадын хөрөнгө оруулалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд одоо түдгэлзсэн байгаа 237А лицензийг "Төв Азийн уран” ХХК-иас татан авах ...” хэмээн дүгнэлт гаргаж байжээ: Өөрөөр хэлбэл тухайн үед түтгэлзүүлсэн лицензийг нь хөрөнгө оруулалт, хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээр нь цуцал гэсэн "үүрэг” өгсөн нь шууд ойлгогдохоор байгаа юм.

 

Нөгөө оросуудтай хамтарсан компанидаа Канадуудаас булааж авсан лицензийг өглөө гээд юу ч хийгдээгүй. Харин ч өрөнд ороод л дууслаа.

Өнөөдөр ийм байдалд хүргэсэн улстөрчид, албан тушаалтнууд монголчуудаас уучлах гуйх хэрэгтэй.

Х.Тэргэл

Эх сурвалж: TIMES.MN

Ерөнхий сайдаа та Монголчуудыг өрөнд унагасан албан тушаалтнуудын толгой илж баяр хүргэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани