Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Candy Crush” ба ОЮУТОЛГОЙ

“Candy Crush” ба ОЮУТОЛГОЙ

 

Монголын ардчиллын үйл явцыг улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт бэхжүүлэх, Монгол Улсад тогтвортой хөгжлийн засаглал бий болоход дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан "Хөгжил ардчилал” ТББ, Конрад- Аденауэр сантай хамтран "Монголын эдийн засаг ололт, сорилт, боломж” сэдэвт хөгжлийн чуулганыг зохион байгууллаа.

 

Энэхүү чуулганд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Даниел Шмюкинг болон бусад албаныхан оролцсон юм.

 

"Конрад Аденауэр” сангийн хувьд 1993 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа анхны улс төрийн сан аж. ХБНГУ-ын улс төрийн тус сан нь Германы хөгжлийн яамнаас буюу татвар төлөгчдөөс санхүүждэг байгууллага юм байна.

 

Хөгжлийн чуулганыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нээв. Тэрээр тогтвортой хөгжлийн засаглалыг бэхжүүлж, цаашид хурдацтай хөгжихийн тулд хамгийн түрүүнд эдийн засгийн дэд бүтцийг өөрчлөх шаардлагатайг тэмдэглэлээ. Ингэхийн тулд банк, хөрөнгийн бирж, даатгалын салбарыг зөв зүгт залж, өндөр төвшинд хөгжүүлэх ёстой аж. Түүнээс гадна уул уурхайд хэт түшиглэсэн эдийн засгийн бодлогодоо ихээхэн анхаарч, эдийн засгаа солонгоруулах чиглэлд явах хэрэгтэйг сануулсан юм.

 

Өөрөөр хэлбэл ноолуур, аялал жуулчлал, контеит үйлдвэрлэлийн чиглэлд илүүтэй хөрөнгө орууулалт хийж, инноваци шингээсэн салбарыг дэмжих нь урт хугацааны тогтвортой хөгжлийг авчирна гэлээ.

 

Түүний хэлсэн кинтент үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэнтэй санал нэг байгааг тус чуулганд оролцсон үндсэн илтгэгчдийн нэг "Голомт банк”-ны Ерөнхийлөгч Ө.Ганзориг онцоллоо. Тэрээр "Эдийн засгийн реформ” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд хэд хэдэн сонирхолтой тоо баримт, жишээг танилцуулж, харьцуулалт хийсэн юм. Дэлхий нийт контент үйлдвэрлэлийн чиглэлд хүч түрэн орж ирснийг тэрээр онцлов. Тэр дундаа ухаалаг утас хэрэглэгчид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан түүнд зориулсан зөв, шинэ, анхаарал татахуйц тоглоом, аппликешн зэргийг санаачлан, борлуулах нь асар их ашиг олж болохыг санууллаа.

 

Монголчуудын хамгийн их ярьдаг Оюутолгойг жишээ болгов. Түүний хэлснээр Оюутолгой компани бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 5.3 тэрбум ам.доллар олдог аж. Харин ухаалаг утас хэрэглэгчдийн хамгийн сайн "найз” болох "Candy Crush” тоглоомыг зохион бүтээгчид хэдий хэмжээний ашиг олсон бэ. Өнгө өнгөөр нь нийлүүлж, чихрийг нураах гэсэн энгийн дүрэмтэй уг тоглоомыг санаачлагчид түүнийгээ ухаалаг утсанд суулгах, хэрэглэгчдэд брэнд болгохын тулд нийт 90 сая ам.долларыг анх зарцуулсан байна. Харин өнгөрсөн онд энэ тоглоомоо 5.9 тэрбум ам.доллараар үнэлэн борлуулжээ. Түүнээс гадна дэлхийд алдартай болсон "Grey Goose” архийг олон улсад таниулж, брэнд болгохын тулд санаачлагч залуус 500 сая ам.долларыг эхлээд зарцуулсан гэх. Энэ бол 1997 он юм. Харин 2004 онд брэндээ 2.2 тэрбум ам.доллараар борлуулсан байна. Энэ хугацаанд мөн хэдий хэмжээний ашиг олсныг нэмбэл багагүй дүн гарах биз ээ.

 

Илтгэлийнхээ  хоёрдугаар хэсэг болгож тэрээр баялгийн хуваарилалтын талаар ярьсан юм. Ингэхдээ дэлхийн зарим оронтой харьцуулсан судалгааг танилцууллаа. Тодруулбал, тус судалгаа нь тухайн улсын нийт хүн амын таван хувь нь нийт баялгийнхаа хэдэн хувийг эзэлдэг вэ гэсэн асуултад хариулт өгсөн юм. АНУ-ын нийт баялгийн 35 хувь нь нийт хүн амын таван хувийнх нь мэдэлд байдаг аж. Мөн Испанийх 21, Уругвай улсынх 45 хувь байдаг бол Монгол Улсын нийт баялгийн 89 хувь нь нийт хүн амын ердөө таван хувьд байдаг байна. Түүнээс гадна Монгол Улсын топ 200 компанийн ердөө дөрөвт нь л баялгийн хэт төвлөрөл үүссэн гэдгийг онцоллоо. Үүний шалтгаан тэгвэл юу байв. Бэлэн биш байсан чөлөөт зах зээлд 40-50 жилийн турш босгож ирсэн аж үйлдвэр, судалгаа, эрдэм шинжилгээний салбараа хувьчилж өгөөд, алдсан нь хамгийн том алдаа байсныг тэрээр хэллээ.

 

Харин энэ бүхнээс гарахын тулд юун түрүүнд Монгол Улс эдийн засгийн бодлогодоо реформ хийх ёстой. Өөрөөр хэлбэл Оюуны чадавхи, технилогийн инновацийг ашиглан, хэдэн арван Оюутолгойтой тэнцэх хэмжээний баялаг бүтээх боломжтой аж. Түүнчлэн Монголын уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа илүү шинжлэх ухаанчаар хөгжүүлж, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгох боломжоо ашиглахыг хамгийн зөв бодлого гэлээ.

"АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ОРОН БОЛОХ ЁСТОЙ”

Хөгжлийн чуулганаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат мөн "Үндэсний аж үйлдвэрийн сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын хөгжил хэрхэн хөгжиж, ямар саад бэрхшээлтэй учирч ирснийг он дарааллаар нь танилцуулсан. Тэрээр аж үйлдвэрийн хамгийн оргил үеийг 1960-1990 он хэмээв. Энэ жилүүдэд Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалтыг хийсэн. Мөн уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг барьсан гэв. Харин 1990 оноос хойших 10 гаруй жилийг аж үйлдвэрийн уналтын он жилүүд байсан хэмээн дүгнэлээ. 1990 онд бид ардчиллыг сонгохдоо аж үйлдвэрийн бодлогыг орхигдуулсан нь хамгийн том алдаа болсон гэх.

 

"Чингис" бондын хөрөнгийг 1921 оноос хойш буюу 95 жилийн дараа хийж байгаа хамгийн том мөнгө хэмээсэн юм. Тэрээр "20 жилд аж үйлдвэржилт, үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулсан учраас бизнес эрхлэгчид, иргэд хүссэн хүсээгүй ганзагын наймаанд орсон. Гал алдахгүйн тулд юун түрүүнд эрчим хүчний салбараа хамгаалах бодлогыг төр засгаас барьж байсан. Дээр нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөөд эхлэхээр уул уурхайдаа анхаарч эхэлсэн. Уул уурхайн салбар унаж эхлэхэд улсын эдийн засаг ч дагаад муудсан. Бид муудаа хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаагүй. Аливаа хөрөнгө оруулалт ашгийн төлөө л байдаг. Ашиггүй болмогц уул уурхайгаас өөр бизнес рүү л явсан гэсэн үг. Уул уурхайг шүтэж байсан хөрөнгө оруулагчид гараад явахаар улсын эдийн засаг хүндэрсэн нь үнэн. Цаашдаа энэ байдлыг давтахгүйн тулд бид үйлдвэржсэн орон болох ёстой. Тийм ч учраас Аж үйлдвэрийн яам байгуулагдсан. Энэ бол маш зөв алхам болсон” юм.

 

ДУНДАЖ ДАВХАРГА БА БОЛОМЖ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хуваарийн дагуу "Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хөгжлийн чуулганд хүрэлцэн ирээгүй. Харин түүний оронд Монголбанкны ахлах эдийн засагч С.Болд дээрх сэдвээр илтгэл тавьсан юм.

 

Дэлхий нийт дундаж давхаргын хэрэглээнд анхаарлаа хандуулж байгааг эдийн засагч С.Болд юун түрүүнд онцоллоо. Тэр дундаа органик хүнсний хэрэглээ жил ирэх тусам өсч буйг хэлээд, үүнд түшиглэн Монгол Улс өөрийн дотоод эх үүсвэрээ ашиглан маш их хэмжээний ашиг орлого олох боломжтой гэв.

 

Дундаж давхаргад 500 мянган төгрөгөөс дээш, 2.3 сая хүртэлх орлоготой өрхийг хамруулдаг юм байна. Мөн байнгын орлоготой, орон байртай гэсэн үндсэн үзүүлэлтүүд бий. Ийм айл өрх, иргэнийг бий болгохын тулд боломжийг эрэлхийлэх ёстой. Хятад, Энэтхэг гэсэн Азийн болоод дэлхийн хамгийн олон хүн амтай орны дундаж давхарга өдрөөс өдөрт нэмэгдэх төлөвтэй байгааг олон судалгаагаар харууллаа.

 

Мөн дундаж давхарга нэмэгдсэнээр дагаад органик, чанартай хүнсний хэрэглээ нэмэгддэг байна. Үүнийг нь манай улс ашиглан үйлдвэрлэгч орон болох ёстой. Зөвхөн ашиг олоод зогсохгүй органик хүнсний үйлдвэр байгуулснаар маш олон иргэд байнгын ажлын байртай болно. Ажиллаад ирэхээр орон сууцны зээлд хамрагдаж, хуримтлал үүсгэж эхэлнэ. Ингэснээр манай орны дундаж давхаргынхан ч өсөх боломжтой ажээ.

Түүний илтгэлд дурдсанаар Монголбанк өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг дэмжих, нам тогтвортой инфляцыг бий болгох бодлого хэрэгжүүлж ажилласан аж. Үүний үр дүнд инфляцыг 2.0 хувь дээр барьж, төлбөрийн тэнцлийн хямралыг даван туулж чадсан байна. Мөн эдийн засагт ипотекийн зээлийн санхүүжилтээр дамжуулан дундаж давхаргын хуримтлалыг дэмжих тогтолцоог нэвтрүүлжээ.

 

 

г.ням /АРДЫН ЭРХ/


“Candy Crush” ба ОЮУТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани