Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Металлын үнийн түр өсөлтөд найдах хэрэггүй

Металлын үнийн түр өсөлтөд найдах хэрэггүйТөмрийн хүдэр, уул уурхайн салбарын үнэт цаасны үнэ өссөнөөр таваарын хямдралтай холбоотой гутранги бодол ганц шөнийн дотор өөдрөг үзлээр солигдов. Юутай ч хэт унасан таваарын үнэ түүх болох нь гэж ойлгохоос урьдаар зарим зүйлийг анхаарч үзүүштэй.

Хятадад ган төмөрлөг үнэд орсноос шалтгаалан төмрийн хүдрийн үнэ энэ долоо хоногт даруй 19 хувиар өссөн. Гэтэл шинжээчид дэлхийн гангийн гол хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ тогтворжих шинж тэмдэг бага байна хэмээн үзсээр. Металлын нийт зах зээл дээр нийлүүлэлт буурах, эсэхэд анхаарах нь чухал. Энэ явц, ялангуяа БНХАУ-ын Засгийн газраас ган үйлдвэрлэлийн салбарт 500 мянган ажлын байр бий болгох явц удаашрах төлөвтэй.

Bank of America Merrill Lynch-ийн судалгаанаас үзвэл төмөрлөгийн үйлдвэрлэлийн хэмжээ буурлаа ч хэт нийлүүлэлт нэг хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй байна. "Гангийн үнэ үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахаас хамаардаг ч бодит байдал дээр хэрхэхийг нь харцгаая. Таамагт үндэслэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ” хэмээн Wood Mackenzie-гийн төмөрлөгийн салбар хариуцсан захирал Жулиан Кэттле тайлбарласан юм.

Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнгөрсөн долоо хоногийн эцсээр энэ оны эдийн засгийн зорилтоо тодорхойлсон. Хятадын мөнгөний бодлогыг одоогийн нөхцөлд зохицуулсан ч үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын (fixed asset investment) өсөлтийг 10.5 хувь байхаар заасан нь өнгөрсөн оны хувь хэмжээтэй ижил байна. "Дэд бүтцэд тулгуурласан өсөлт юм уу, барилга бүтээн байгуулалтын сэргэлт болно гэж тооцоолбол эрэлт эрс өсөх дүн гарч болзошгүй тул ердөө л 2016 оны сүүлийн хагаст ган төмөрлөгийн нийлүүлэлт эрэлтээсээ давна гэсэн таамаг дэвшүүллээ” хэмээн Credit Suisse- ийн шинжээч Мэтью Хоуп тайлбарлаж байна.

Хятадын эдийн засагтай нягт уялдаатай өөр нэг металл болох зэсийн үнэ нэгдүгээр сараас хойш 15 хувиар өслөө. Швейцарьт байрладаг олборлогч, үйлдвэрлэгч Glencore Хятад дахь зэсийн захиалга их хэвээрээ хэмээн мэдэгддэг ч бодит эрэлт хэрэгцээг хэр зөв тусгаж байгаа нь тодорхойгүй. Хятад нь дотоодын болоод дэлхийн зах зээлийн үнийн үл ялиг зөрүүг ашигладаг цогц арилжааны дүнд импортоор орж ирдэг металлын ихээхэн хэсгийг зүгээр л агуулахад хадгалчихдаг хэмээн олонх шинжээч үздэг.

"Ерөнхийдөө, 2016-2017 онд Хятадын эрэлт мэдэгдэхүйц сайжрах төлөв тун бага” хэмээн Goldman Sachs тайлбарлав. Таваарын эрэлт сэргэх, эсэхэд эргэлзэнгүй ханддаг тус банк энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ тонн нь 4000 ам.доллар болтлоо дахиад бууна хэмээн таамаглажээ. Зах зээлд тэнцвэр бариулах гэвэл энэ онд зэсийн нийлүүлэлтийг дахиад 350 мянган тонноор багасгах шаардлагатай гэж Wood Mackenzie үзэж байна. Зэсийн нийлүүлэлт 2019 оноос нааш өсөхөөргүй байна.

Зэвэрдэггүй гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болох никелийн үнэ доод түвшиндээ тултал унасан ч өнгөрсөн сард 20 хувиар өссөн. Гэхдээ одоогийн үнэ хэвээр үргэлжлэх аваас дэлхийн никель олборлогчдын тал нь алдагдал хүлээнэ. Никелийн үнээс шууд хамааралтай Хятадын төмөрлөг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулахаас аргагүй боллоо. Бразилийн никель олборлогч Votorantim Metals компани хоёр ч уурхайнхаа ажиллагааг түр зогсоов.

Бусад төслүүд хэрхэх нь тодорхойгүй. Дэлхийн никелийн үйлдвэрлэлийн есөн хувийг эзэлдэг Шинэ Каледонийн уурхайн олборлолтыг бууруулах ажил хүндрэлтэй хэвээр. Францын Eramet-ийн салбар Societe Le Nickel компани тус арлын никелийн үйлдвэрлэлийг гартаа атгадаг. Societe Le Nickel никелийн олборлолтоос сар бүр 20 сая еврогийн алдагдал хүлээж байгаа талаар тус компанийн ерөнхий захирал Патрик Бюффе тайлбарлаж байлаа.

Гэхдээ Франц улс Шинэ Каледонийн никель олборлох салбарт дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайд Манюэль Вальс хоёрдугаар сард мэдэгдсэн. Шинэ Каледони нь Францын засаглалд хэвээр үлдэх, эсэхийг 2018 онд бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх юм.

Шинэ Каледонийн умардад орших, Glencore-ийн түүхнээ томоохон арилжааны нэг болсон дөрвөн тэрбум ам.долларын өртөгтэй Koniambo хамтарсан уурхайн төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар тус компани энэ сард мэдэгдэв.

Koniambo-гийн талаар энэ зургадугаар сард тодорхой шийдвэр гаргана хэмээн тус компанийн тэргүүн Айвэн Глэйзэнбер тайлбарласан. Гэхдээ Glencore төслөөс гарлаа ч умард мужид хөрөнгө оруулагч өөр нэг томоохон түнш болох Societe Miniere du Sud Pacifique SMSP уг уурхайн олборлолтыг хэвээр үргэлжлүүлэх юм.

Хэнри Сэндерсон 

Металлын үнийн түр өсөлтөд найдах хэрэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани