Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: Coal & Metals Mongolia бол уул уурхайн хамгийн том нэгдсэн чуулга уулзалт

Л.Наранбаатар: Coal & Metals Mongolia бол уул уурхайн хамгийн том нэгдсэн чуулга уулзалт

 

Өмнө нь нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын "Coal Mongolia” жил бүр, металл, эрдэс түүхий эдийн олборлолт болон металлургийн салбарыг хөгжүүлэх зорилготой "Metals Mongolia” хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн "Mine тech” үзэсгэлэн зохион байгуулагддаг. Тэгвэл олон улсын шинж чанартай уг гурван том арга хэмжээг нэгтгэн "Coal & Metals Mongolia” нэртэйгээр энэ жилээс эхлэн тавдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулах болсон байна. Ингээд тус чуулганыг санаачлан зохион байгуулагч Гложекс ХХК-ийн Ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Лүндэгийн Наранбаатартай ярилцлаа.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын "Coal & Metals Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн тов саяхан гарлаа. Энэ удаа тусдаа хийдэг байсан чуулга уулзалтуудыг хамтад нь зохион байгуулахаар болсон нь ямар онцлогтой вэ?

Өмнө нь "Coal Mongolia”-г  зургаа, "Metals Mongolia”-г хоёр, "Mine тech” үзэсгэлэнг найман жил дараалан зохион байгуулагдсан. Энэ жилээс нэгдэж нэг арга хэмжээ болж байна. Чуулган тавдугаар сарын 6-7-нд "Корпорэйт конвэйнш” төвд болно. Би "Coal Mongolia”, "Metals Mongolia” чуулганыг санаачлагчийн хувьд "Mine тech”-ийг хамтран зохион байгуулъя гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацынханд санал тавьсан юм. Тэд нааштай хүлээж авснаар энэ гурван арга хэмжээг нэгтгэлээ. Ингэснээр зах зээлийн хямралтай үед нэг тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж буй компаниудад бизнесийн харилцаа холбоо өргөжүүлэх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй боломжийг бий болгож байгаа юм.

-Одоогоор хэчнээн хүн энэ чуулга уулзалтад оролцохоор болсон бэ. Хөрөнгө оруулагчид хэр их хүлээлттэй байна вэ?

-Энэ жилийн хувьд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн зах зээл таагүй байгаа ч "Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан, мөн алтны салбарт хууль эрхзүйн таатай орчин бүрдсэн зэргээс хөрөнгө оруулагчдад болон бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад ихээхэн хүлээлт үүсгэсэн нь анзаарагдаж байна. Чуулганаа зохион байгуулахаар болсноо зарлаад хэдхэн хонож байхад таван том компаниас ивээн тэтгэх санал ирүүлсэн нь үүнд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл.

-Ямар компаниуд ивээн тэтгэхээр болсон бэ?

-Тухайлбал, Mongolian Mining Corporation” платинум ивээн тэтгэгчээр, Монголд экскаваторын төрөл бүрийн шанага үйлдвэрлэх болон уул уурхайн мэргэшсэн гагнуурын үйлчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлж буй Австралийн "Гантөмөр Интернэйшл” компани силвер ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Мөн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр "Вагнер Ази тоног төхөөрөмж” , "ЗаМайн Сервисес”, "Трансвест Монгол” зэрэг тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний дэлхийн брэндүүд хамтран ажиллах болсон. Мөн уул уурхайн бусад компаниас ивээн тэтгэх санал ирж байгаа. Чуулганд гадаад, дотоодын 500-700 хүн оролцож, 2000-3000 хүн үзэсгэлэн үзэж сонирхох урьдчилсан тооцоо гарсан. Мөн 80 орчим компани үзэсгэлэн гаргах боломжтой. Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.coalandmetals.mn сайтаас авч болно. Сайт одоогоор Монгол болон Англи хэл дээр ажиллаж байна. Удахгүй Хятад, Казах хэл дээр асна.

-Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв юу байх вэ?

-Дэлхий даяар уул уурхайн үндэстэн дамнасан томоохон корпорацууд зэсийн болон нүүрсний уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байна. Учир нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ унаж буй бөгөөд ойрын хугацаанд сэргэх найдлага алга. Энэ нь уул уурхайн экспортоос хамааралтай манай эдийн засагт хүнд тусаж буй юм. Чуулга уулзалтын үеэр гадаад зах зээлийн таагүй, хүндрэлтэй үеийг хэрхэн хохирол багатай давах вэ гэсэн сэдвийг хөндөнө. Мөн уул уурхайн түүхий эдээ хэрхэн нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох талаар ярилцах юм. Түүнчлэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрчим хүч, төмөр зам гээд дэд бүтцийн талаар ч хэлэлцэнэ. Хамгийн гол нь уул уурхайн салбараа яаж хямралаас гаргах вэ гэдэг сэдэв нь "Coal & Metals Mongolia” чуулганы хөндөх гол асуудал байх юм.

Ярилцсанд баярлалаа.

 

- See more at: http://builder.mn/mn/news/show/3/3368#sthash.9NW4Ws53.dpuf
Л.Наранбаатар: Coal & Metals Mongolia бол уул уурхайн хамгийн том нэгдсэн чуулга уулзалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани