Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Угандагийн “Аюултай” хамтрагч Улаанбаатарыг “Аюулгүй хот” болгох уу

Угандагийн “Аюултай” хамтрагч Улаанбаатарыг “Аюулгүй хот” болгох уу

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс өргөн барьсан "Аюулгүй хот” тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн саналыг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргаж төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Хотын дарга уг тогтоолын төслөө эргүүлэн татсан байна.

 

Уг нь энэ төсөл Нийслэлийн АН-ын сонгуульд атгаж орсон "5А”-ын нэг нь юм. Гэвч тус намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд зөвхөн "Аюулгүй хот” төсөлд л гэхэд нийслэлийн төсөвт 5.5 сая доллар буюу 11.1 гаруй тэрбум төгрөгийн ачаалал үүсч, түүнийг иргэдээс торгуулийн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр төлөвлөсөнийг НИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцсэн юм.  "Аюулгүй хот” төслийг БНХАУ-ын "Хуавей техноложис” ХХК нь төслийн санхүүжилт болох 5.5 сая доллар буюу 11.1 тэрбум төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн нутагшуулж эргэн төлөлтийг  нийслэлийн төсвийн хүү, торгуулийн орлогын хэмжээг нэмэгдүүлж үе шаттайгаар нөхөн төлөхөөр тусгасан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан "...санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд...” гэдгийг ноцтой зөрчсөн хэрэг гэж сөрөг хүчнийхэн тайлбарлаж байна.

 

Нэмж хэлэхэд төслийг санхүүжүүлэгч Huawei компанийн нэр хүнд зөвхөн  Улаанбаатарт ч унаад байгаа юм биш. Эхлээд улсынхаа хэмжээнд авч үзье.  Нэг жишээ дурьдахад УИХ-аар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэхийн өмнөх шөнө "Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..."гэх мессэж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв. Тухайн үед "УИХ-ын гишүүдийн эрх ямбанд халдлаа”  хэмээн улстөрчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө хашгирч байна. Үнэндээ тэд энэ асуудлын цаана Үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдал гээд олон асуудалд заналхийлж байгааг сөхөж яриагүй, "илээд” л өнгөрсөн. Учир нь Хятадын "Huawei” компанитай манай эрхэм хүндэт "Юнител” компани хамтардаг, "Юнитель”- д хувь эзэмшдэг, ашиг сонирхлын нөлөө бүхий цөөнгүй гишүүн "нэг ангид” сууж байсан учир хэтэрхий чанга хашгирч болохгүй байсан бололтой.

 

Тэр үед УИХ-ын дарга З.Энхболд энэ хэргийн учрыг олохыг ТЕГ-т үүрэг болгосон, Засгийн газар ч анхааруулга гарган баасан гаригийн орой шуурхай хэвлэлийн хурал хийсэн. Үүний хариу бүтэн жил гаруйн хугацаанд ирээгүй ч "эрхээ  хамгаалуулахаар” хашгирсан эрх баригчид амаа үдсэн юм.

 

Бас нэг жишээ хэлчихье. УИХ-ын гишүүн Х.Баттулга 2014 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт ил захидал бичсэн. Энэ захидалдаа "Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд "ZTE”-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо "Huawei, ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм. Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын ZTE, Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д "Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна” хэмээсэн байдаг.

 

"Нэг парламентад” болоод тэр үү, нэг намынхан болохоор ч тэр үү захидлын хариу ердөө маргааш нь "олдсон”. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ""Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын  тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр   2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагууажил нь хийгдэж дууссан болно” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм даа.

 

Хятадын энэхүү компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Харамсалтай нь "Huawei” компани  операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл өргөн тархаад байгаа. Хятадын "Huawei” компанийнхан Энэтхэгт ч мөн тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бөгөөд  2010 онд Энэтхэгийн Төв мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа "Huawei”-тай хийсэн гэрээнүүдээ цуцлахыг шаардаж байжээ.  Учир нь Энэтхэгийн үүрэн холбооны компаниудад нийлүүлдэг тоног төхөөрөмжүүдээс нь чагнах, тагнах зүйл илэрч байсан аж.  Мөн л 2010 онд Уганда Улсын Засгийн газар шилэн кабель тавих ажлыг гүйцэтгэх төсөд аваад асуудал үүсгэсэн тул тус улсын шүүхээс хохирлыг арилгах шаардлагыг  Huawei Technologies-аас шаардаж байв. Хэвлэлүүдэд мэдээлснээр БНХАУ-ын банкны Exim нар нь банк нь хөнгөлөлттэй зээл, 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөр санхүүжүүлэх уг төслийн эхний шатанд 30 орчим сая ам.доллар төсөвлөгдөөд байж. Тухайн үед Угандагийн Мэдээллийн технологийн хорооны дарга  Igeme Nabeta "Маш их цаг хугацаа, мөнгө, бизнесийн боломжоо алдлаа. Яаралтайгаар бүх хохирлыг барагдуулахыг Huawei компаниас хүлээж байна” гэж хэлсэн байна. Huawei-ийн тавих шилэн кабель нь 2,100 км тавих, ихэвчлэн төрийн байгууллагуудад тоног төхөөрөмж үзүүлэх гүйцэтгэгчээр ажилласан ч анх хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардлага хангаагүй гэж үзэж шүүхэд хандаж Huawei буруудсан юм билээ..

 

Үүнээс гадна  2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар "Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол,  2012 оны аравдугаар сард АНУ  "Huawei” компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа  гэж үзэн бүтэн хориг тавьж байжээ.  Тодруулбал Харилцаа холбооны төхөөрөмж болон гар утас үйлдвэрлэдэг Хятадын Huawei  компанийг  "АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн Конгрессийн тагнуулын хорооноос хүртэл  мэдэгдэл гаргажээ. Тус тагнуулын хорооныхон "Huawei компани  Хятадын эрх баригчдад хилийн чанадаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж өгөн албан бусаар тусалдаг”  гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Тэр ч бүү хэл тус хороо АНУ-ын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж буй  компаниудад  "Huawei”-тэй холбоо тогтоохгүй байхыг зөвлөж байгаа ажээ. Huawei компанийг  үүсгэн байгуулагч нь Хятадын ардын армийн инженер хүн байсан бөгөөд Герман улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гэдэг хориг тавьжээ.

 

Ийнхүү Шинэ, Найрсаг Улаанбаатар маань Угандад гологдсон хамтрагчтайгаар Аюулгүй хотын төсөл хэрэгжүүлэх гэж байгаад МАН-ын бүлгийнхний эсэргүүцэлтэй тулгарч Хотын даргын тогтоол буцаагдаад байна. Цаашид "Аюулгүй хот” энэхүү "Аюултай хамтрагчтайгаа” төслөө хэрэгжүүлэх  эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

 Г.Норов

Угандагийн “Аюултай” хамтрагч Улаанбаатарыг “Аюулгүй хот” болгох уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани