Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефтийн ертөнцийг эргүүлэх Оросын салхи

Газрын тосны үнэ өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд 30 "ногоон”-д арай чамай тогтож байсан бол өнөөдөр 40 ам.доллар шүргээд байна. Өмнө байснаасаа бараг хоёр дахин өссөн энэ үнэ сайн бас муу мэдээллийн аль алиныг хөтлөн авчирчээ.

 

Нефтийн ертөнцийг эргүүлэх Оросын салхи

 

 

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төвөөс өнгөрсөн лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ газрын тосны үүсмэл бүтээгдэхүүний эрэлт өнгөрсөн долоо хоногт өдөрт 20 сая баррелиар нэмэгдсэн гэсэн ч үүнтэй давхцаад Хятадад хар алтны эрэлт ор мөргүй алга болж буйг ч санах хэрэгтэй. Үүнээс ч гашуун нь, нефтийн нийлүүлэлтийн илүүдэл дэлхий даяар өдөрт хоёр сая баррелиар хэмжигдэж байна.

 

"Хүн бүр л газрын тосны үнийн талаар өөдрөг төсөөлөлтэй байна. Гэсэн ч цаана чинь нөөцөнд асар их нефть байна шүү дээ. Эрэлт, нийлүүлэлт хоёр нэг шугаманд ирчихээд байна” гэж Auspice Capital Advisors-ийн ерөнхийлөгч Тим Пикерин "Уолл Стрийт” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Харин "Нью Йорк Пост” сонинд Жон Круделийн бичсэн нийтлэлд "Сүүлийн үед газрын тосны үнэ унаж буй нь эрэлтэд урт хугацааны бууралтын хандлага байгааг харууллаа. Гагцхүү уур амьсгалын өөрчлөлтийн талаарх санаачлагууд үүнийг өөрчилж чадна” гэж тэмдэглэжээ. Гэвч асуудлын цаад шалтгаан өөр зүгт нуугдаж байж мэдэх юм.

 

  Энэ сарын 6-нд oilprice.com сайтад хэвлэгдсэн ОХУ дэлхийн хар алтны нийлүүлэлтийн чиг хандлагыг хэрхэн өөрчлөх гэж буй талаарх нийтлэл хэвлэгдсэн байлаа. Энэ нийтлэлд барууны болоод дорнын хэвлэлүүдийн анхаарал хангалттай төвлөрөөд байна.

 

Өнгөрсөн сарын 16-нд болсон Катар, Саудын Араб, Венесуэл, ОХУ-ын хооронд болсон уулзалтаар нэгэн шинэ төлөвлөгөөний эхний алхам тавигджээ. Энэ сарын дундуур болох дараагийн уулзалтаар ОХУ нэгдмэл санаатай байж чадвал тэргүүлэх байр суурьтай байх болно.

 

Өнөөдрийн газрын тосны хямрал хүртэл Сауди Араб үнийг тодорхойлж, улмаар АНУ-ын эрэлттэй уялдан үнэ суларсаар байсан юм.

 

ОПЕК-ийн гишүүн улс орнуудын үзэж буйгаар бүтээгдэхүүний гарцыг багасгаснаар үнэд дэмжлэг болох учиртай. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон ОПЕК-ийн сүүлийн уулзалтаар ямар нэгэн хэлэлцээнд хүрээгүй юм. 

 

Одоо бол ОХУ ОПЕК-ийн улс орнуудтай тохиролцоонд хүрэхээр оролдож байна. Ингэснээр шинэ дүр зураг бий болно. Цэргийн хүчээрээ ч тэр, ОХУ газрын тосны үнийг тогтворжуулдаг гэгддэг боловсруулагч улс орнуудыг удирдах байр сууриас ажиллаж чадна.

 

Саудын Араб урт хугацаанд АНУ-ын холбоотон байсан ч энэ удаад өөрчлөгджээ. Саудын Арабын томоохон хот, бас нийслэл Рияадх-д суугаа АНУ-ын Элчин сайд Чарлз В.Фриймэн "Саудын Араб-АНУ-ын харилцаан дахь доройтлыг бид харж байна. Энэ нь Обамагийн засаг захиргаанаас өмнө эхэлсэн юм” хэмээн тэмдэглэсэн нь бий.

 

АНУ-Саудын харил­цаа цаашдаа ч муудахыг үгүйсгэх аргагүй. Өнгөр­сөн нэгдүгээр сард Ираны цөмийн хэлэлцээ дуусч, АНУ хориг арга хэмжээгээ чангаруулсантай холбоотой байж мэдэх. Харин үүнийг саудиуд ихээхэн эсэргүүцэж бай­лаа. Өөрсдийн булангаа хамгаалж үлдэхэд туслах шинэ холбоотныг саудиуд хайж байна. Ингэснээр Исламын улс болоод Ираны заналхийлэлтэй зоригтойгоор нүүр тулж чадна.

 

Тэгвэл ОХУ, Саудын Араб нь Сири дэх нөхцөл байдлыг хоёулаа адилхан эсэргүүцдэг. Оросууд Сирийн удирдагч Башар аль-Ассадыг дэмждэг бол саудиуд сунийн босогчдыг дэмждэг. Энэ давхцал нь үнийн асар их уналтыг бий болгож Орос улс Саудын Арабын холбоотон болох цонхыг нээж өгсөн завшаан байлаа.

 

Энэ бол орос баавгай болоод Саудын Арабын ойр холбоо харилцааны эхний шат биш. Бүр 2013 онд The Telegraph сонинд нэгэн дуусаагүй нууц хэлэлцээний талаар нийтлэгдэж байжээ. Иран бол ОХУ-ын урт хугацааны итгэлт холбоотон, харин ОХУ нь Иран болоод Саудын Арабын хооронд хэлэлцээний гүүр болж чадвал ОПЕК-ийн нэгэн төрлийн нууц хэлэлцээнд түлхэх байв. 

 

Нийлүүлэлт савнаа­саа хальж, илүүдэл бүтээгдэхүүн зах зээлийг шахаж эхэлснээс үүдэн өнгөрсөн нэгдү­гээр сард газрын тосны нийлүүлэлтийг "царцаасан” нь үнэндээ тийм ч үр нөлөөгөө өгсөнгүй. Яагаад гэвэл ОХУ, Саудын Араб болон бусад голлох улс орнууд олборлолтынхоо хамгийн дээд төвшинд бараг дөхөөд байсан юм. "Barclays”-ийн бараа бүтээгдэхүүний шинжээч Кевин Норриш "ОХУ, Катар, Венесуэл энэ жил яг хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргах нь тодорхойгүй байгаа нь л хамгийн чухал асуудал болоод байна” гэжээ.

 

Анзаарагдах нэг чухал зүйл гэвэл, хар алтны "царцаах” хөтөлбөрт Иран нэгдээгүй юм. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Иран нефтийн хамгийн бага төвшний үйлдвэрлэлттэй улс учраас маш өвөрмөц нөхцөл байдалд байна. Тиймээс салангид шийдвэр гаргах учиртай” гэж тэмдэглэжээ.

 

Далайн булангийн голлох улсууд, одоог хүртэл итгэл хүлээсэн улс төрийн удирдагчгүй яваа Ирак ч хэрэв ОХУ ISIS-ийн эсрэг хүчтэй дэмжлэг болно гэвэл энэ замыг дагах боломжтой юм.

 

Энэ хувилбараар болбол ОХУ дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 73 хувийг бүрдүүлэгч гол тоглогч улс орнуудын магнайд залрах болно

.

Амьдрал дээр энэ нь хэрэгжвэл ОХУ нефть олборлогч орнуудын орлогоос салангид байх их нүүдлийг тэргүүлж байгаа юм. Ингэснээр Москва дэлхийн өнцөг булан бүрийн улсуудтай газрын тосны худалдааг дотоодын валютаар хийх гэрээг бэлдэх учиртай.

 

Энэхүү РОПЕК (Орос ба ОПЕК-ийн улсууд) хэмээх шинэ эвсэл нь нефть олборлогч орнуу­дын орлогоос тасрах үйл явц хажууханд байж мэдэх юм.

 

Оросууд ухаантай. Харин В.Путин бол суу билигтэн. Түүхий нефтийн үнэ хөрсөнд булаатай байгаа энэ үед Москва геополитикийн төрх байдлыг өөрчлөх замаар хөрөнгөжихөд бэлэн болсон нь дэлхийн нүдний өмнө ил байна.

 

Энэ үүднээс нь харвал энэ сарын дундуур болох уулзалт дэлхийн хар алтны зах зээлд томоохон нөлөө үзүүлэх маш сонирхолтой өрнөлтэй байх нь. Бас газрын тосны бүтээгдэхүүн, түүний илүүдлийг хэрхэх талаар тун чухал саналууд гарах нь ч дамжиггүй.

 

2008 оны долдугаар сард анх удаа нэг баррель нь 145 ам.долларт хүрч байсан нефтийн үнэ цаашид хэрхэх нь энэ уул­залтаас ихээхэн хамаарах нь. Тиймээс ч хамгийн туршлагатай шинжээчид хүртэл Оросын өөрчлөлтийг харз­нал­гүйгээр үнийн төсөөлөл хэлж мэдэхгүй сууна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

Нефтийн ертөнцийг эргүүлэх Оросын салхи
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани