Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т. Ганболд: Алтны үнэ цаашид ч өснө

Т. Ганболд: Алтны үнэ цаашид ч өснө

 

Эдийн засагт шууд утгаар эерэг нөлөө үзүүлдэг шар металлын үнэ сүүлийн үед огцом өсөлттэй байгаа эерэг мэдээ бий. Алтны үнийн өсөлт болон энэ оны төлөвийн талаар Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Т. Ганболдтой ярилцлаа.
 
-Алтны үнэ он гарсаар тасралтгүй өссөөр байна. Энэ өсөлт цаашид хэр удаан үргэлжлэх бол?
 
-Он гарснаас хойш эхний гурван сарын байдлаар алтны үнэ 20 орчим хувиар өслөө. Унци алтны ханш 1050-1060 доллараас 1270 болтлоо өсөөд байна. Энэ жилийн хувьд энэ төлөв байдал алдагдахгүй, дахиад цаашид ч өснө гэж бодож байна.
 
-Дэлхийн нийтийн санхүү, бизнесийн голлох  мэдээллийн хэрэгслүүдээр томоохон шинжээчид бүгд л алтны үнийг цаашид буурах хандлагатай  гэсэн таамаглалыг  өнгөрсөн хугацаанддэвшүүлсээр ирсэн шүү дээ.  Харин тантай өмнө нь энэ талаар хэд хэдэн удаа ярилцаж байхад алтны үнэ буурахгүй, цаашид өссөөр байна  гэж байсан. Та ямар үнэдслэлээр ийм таамаг дэвшүүлж байв.  Үнэхээр ч таны таамаглал зөрсөнгүй?
 
-Алт гэдэг маань хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүн боловч хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл баялгийн болон эдийн засгийн харилцааны гол баталгаа, тухайн улс гүрэн, ард түмний санхүүгийн чадавхийн гол илэрхийлэл, эрдэнэсийн сан гэсэн ойлголтоор өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж ирсэн цорын ганц  онцлогтой, байгалиас гардаг бүтээгдэхүүн. Энэ утгаараа дэлхийн бүх л улс гүрэнд
өнөөдөр ямар ч мундаг техник технологи, ноу-хау гээд юу ч хөгжсөн бай алт гэдэг эртнээс онцлогтэй энэ  металл маань  одоо ч  үнэ цэнэтэй хэвээрээ байна, цаашид ч байх болно. Үүнийг би мундаг, мэргэндээ хэлээд байгаа юм биш, өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  ихэнх тохиолдолд том бизнес улс төр, эдийн засгийн зорилгоор өөрсдийн тааламжтай, хэрэгтэй бодлогод нийцүүлж  дүн шинжилгээ хийх дуртай байдаг байх.  Миний хэлж байгаа таамаг бол өөртөө тааламжтай бус, бодит байдал дээр тулгуурласан дүн шинжилгээ юм. Товчхондоо нэг талаас энэ бол өнгөрсөн 2014-2015 онд дэлхийн томоохон эдийн засгууд, тухайлбал АНУ-ын эдийн засаг нэлээд идэвхижин, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төрийн бодлого явагдаж, эдийн засаг нь эрчимжсэний үр нөлөөгөөр алтны үнэ ханш бага багаар тогтвортой доошилсон. Гэвч энэ нь бодит эдийн засгийн эрэлт дээр тулгуурласан эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд биш харин "хүчээр”, "хиймлээр” явуулсан нөлөөллийн үр дүн саарч, буцаад алтны үнэ ханш өсөн, хөрөнгийн зах зээл нь эргэж гацаанд орсон нөхцөл байдлаас үүдсэн үнийн өсөлт явж байна. Нөгөө талаас олон улсын хөрвөдөг хэдэн мөнгөн тэмдэгтүүд нь дэлхий дээр үйлдвэрлэгдэн гарч байгаа алтны хэмжээнээс харьцааны хоорондын балансыг аль эрт давсан их хэмжээгээр хэвлэгдэж байгаа. Үүнийг энгийнээр хэлэхэд алтны ханш өсөөд байгаадаа биш, тухайн доллар эсвэл юань,  еврогийн ханш унаж байна гэж ойлгох ёстой. Хятадын зах зээл дээрх "тайвшрал”, дотоод улс төр нь бизнес эдийн засгийн хөдөлгөөнөө гацааж, удаашруулж байгаа үйл явц бас нөлөөлж байгаа. Мөн улс төрөөс үүдэлтэй тухайлбал, дэлхийн 4-5 удирдагч нарын хоорондын үл ойлголцол нь нийт эдийн засгийг сааруулж итгэлцэл эрсдлийн харьцааг алдагдуулснаар зогсонги болон "хүлээх”, "хадгалах” байдалд шилжүүлж улмаар алтны эрэлт өсч байна.
 
-Өнгөрсөн онд алтны салбарын төлөв байдал ямар байв. Дотоодын алт олборлогчид эдийн засагт хичнээн хэмжээний валютын нийлүүлэлтийг хийсэн бэ?
 
-2014 онд дотоодын алт үйлдвэрлэгчид 13,8 тонн алт буюу тухайн үеийн ханшаар 560 сая орчим долларын валютыг улс орондоо бий болгож өгсөн. 2015 оны хувьд  15 тонн гаруй алтыг дотоодын компаниуд нийлүүлсэн. Бодит мөнгөн дүнгээр 600 орчим сая төгрөгийг  эдийн засагт нийлүүлж чадсан. Энэ бол алтны салбарт өмнөх үетэй харьцуулахад сайн үзүүлэлтүүд, нөгөө талаас эдийн засагт хүнд хэцүү байх үед маш том эерэг үзүүлэлтийг бий болгож чадсан.
 
-Тэгвэл энэ жилийн тухайд ямар хүлээлт байна вэ? Алтны салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн тухай ярих уу?
 
-Энэ жил 15 тонноос доошгүй хэмжээний алт нийлүүлж чадна гэсэн төлөвлөгөөтэй байна. Алтны салбарт хууль эрхзүйн орчны хувьд харьцангуй нааштай бодлогууд хэрэгжиж, эерэг зохицуулалтууд хийгдсэн. Энэ бол хувийн хэвшил болоод төр засгийн харилцан уялдаа холбоотой ажилласны үр дүн юм.
 
-Дотоодын алт олборлогчдод 2013 оноос эхлэн хөнгөлөлттэй зээл олгоно гэж яригдсан ч олгогдоогүй. Энэ асуудал 2014-2015 онуудад нааштайгаар шийдэгдэж байгаа гэж мэдээлж байсан. Одоогийн байдлаар ер нь хичнээн аж ахуйн нэгж хэдэн төгрөгийн зээл аваад байна вэ?
 
-2013 оноос эхэлж алтны салбарынханд бодлогын хөнгөлөлттэй зээл олгоно гэж яригдаж байсан. Харамсалтай нь тэр үеэс эхлээд ноос ноолуур, мах, шатахуун гээд бүхий л салбарт бодлогын зээл олгож байсан ч алтны салбарт "...ирэх долоо хоногт ... ирэх сард өгнө” гэсээр байгаад үндсэндээ гурван жилийн нүүр үзлээ. Өнөөдрийн байдлаар батлагдсан  хөтөлбөрийн дагуу олон удаагийн хурлын протокол, тогтоол шийдвэрийн дагуу ямар ч мөнгө олгогдоогүй байна. Алтны  дотоодын компаниуд хэлж ярьж байсан тоо хэмжээгээ байнга  биелүүлж байгаа. Бусад салбарыг үгүйсгэж байгаадаа  биш, алтны салбарт санхүүжилт хийх ач холбогдол нь нэгдүгээрт тоо хэмжээ нэмэгдэж орж ирэх боломж, урт хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явж байх  баталгаа,  хоёрдугаарт   энэ мөнгө санхүүжилт хийгдэхэд хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох юм. Яагаад гэвэл бодлогын зээл нь энэ салбарт хийгдлээ гэхэд маргаашнаас нь эхлэн металл буюу валют хэлбэрээр өдөр бүр буцаан тушаалт  явагддаг. Ач холбогдол нь бид 15 тонныг тушааж байсан бол 20 тонн, магадгүй 25 тонныг тушаах боломж нэмэгдэх юм. Харамсалтай нь үүнийг ойлгож байгаа ч хэрэгжүүлэхгүй байх  янз бүрийн шалтгаан байх шиг байна. Ямар ч байсан  өнөөдрийг хүртэл санхүүжилт хийгдээгүй.
 
-Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх өөр ямар боломжууд байна?
 
-Хүн бүр бага ярьж, нэгнээ бага муулж, бодитой юм хийж бүтээх хэрэгтэй байна.
http://builder.mn/mn/news/show/1/3377
Т. Ганболд: Алтны үнэ цаашид ч өснө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өнөөдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани