Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ БОДЛОГОО “ХӨӨЛЬЕ”

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шанси мужийн Тайюань хотод олон улсын коксжих нүүрсний дөрөв дэх чуулган болов. Чуулганд нүүрс олборлогчдоос гадна нүүрс, төмөр, гангийн үйлдвэрийн холбоод, худалдан авагчид, нийлүүлэгчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөрөнгийн биржийнхэн оролцов. Тус чуулган Монгол Улс нүүрсний бодлогоо зах зээлийн бодит байдалд тохируулахад чухал хувь нэмэр болох нь тодорхой.

ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА

Урд хөрш нүүрсний 2.2 их наяд тоннын батлагдсан нөөцөөрөө АНУ, Оросын дараа ордог ч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч ажээ. Өнгөрсөн онд 3.6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж, нөөцөөсөө нэмэрлээд 3.65 тэрбум тонныг хэрэглэжээ. Харин 2014 онд үйлдвэрлэлээ 2.5 хувь өсгөж 3.8 тэрбум тоннд хүргэнэ гэлээ.

Нүүрсийг шинж чанараас нь хамааруулан эрчим хүчний, металлургийн, коксжих нүүрс гэж хуваадаг. Өндөр илчтэй нүүрсээ угааж баяжуулан 2013 онд 476 сая тонн кокс үйлдвэрлэсний дотор 75 сая тонныг нь импортолсны бараг талыг нь Австрали, харин Монгол тавны нэгийг нь нийлүүлжээ. 2014 онд коксын үйлдвэрлэл 3.0 хувь өсч 490 сая тонн болох бөгөөд энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн 70 хувьтай тэнцэх юм. Хятад улс коксынхоо 80 хувийг гангийн, үлдсэнийг нь химийн үйлдвэрлэлд ашигладаг.

Өмнө нь Хятадын эдийн засгийн тулгуур нь тариа, ногоо байсан бол эдүгээ ган, төмрийн үйлдвэрлэл болжээ. Тус улс 2013 онд 790 сая тонн буюу дэлхийн гангийн хагасыг нь үйлдвэрлэж, түүнийхээ талыг барилга, байгууламжийн хийцэд, нөгөө хагасыг дэд бүтэц байгуулахад ашигласан байна.

Хятадын эдийн засаг ирэх арван жилд дунджаар 7.2 хувь өсөх бөгөөд энэ өсөлтийн хөдөлгөх хүч нь хотжилт. 2020 он гэхэд хүн амын 60 хувь нь хотод суурьшиж (одоо 53.7), ирэх зургаан жилд 100 саяар нэмэгдэх ажээ. Энэ их нүүдэл гангийн хэрэгцээг нэмж, улмаар коксын үйлдвэрлэлийг өсгөнө. Коксын үйлдвэрлэл 2018 онд оргилдоо хүрч, 2020 оноос өсөхгүй төлөвтэй гэж Бүх Хятадын төмөр ба гангийн холбооны төлөөлөгч Ван Еэншин хэллээ. Коксын хэрэгцээ тогтмолжиж байгаа нь гангийн үйлдвэрлэлийн өгөөж нэмэгдэхийн зэрэгцээ илүүдэл хүчин чадлаа бууруулж байгаатай холбоотой. Мөн коксын үйлдвэрлэлийн өгөөж бүтээмж өсөж байгаатай ч холбоотой. Бас Хятадын хаягдал төмрийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж, дахин боловсруулалт нь өсөж байгаа учир төмрийн хүдрээс төмөр гарган авах үйл явц буурах ажээ.

Монгол Улс зөвхөн коксждог нүүрсний экспортлогч учраас худалдан авагч ганц орныхоо гол хэрэглээнд ямар өөрчлөлт, яагаад, хэзээ гарч буйг түргэн мэдэрч, судалгаа шинжилгээ сайн хийж байх шаардлагатай.

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ АЛДАГДАЖ БАЙГАА ДАВУУ ТАЛ

Манайх 2004 онд Тавантолгойн нүүрсээ анх экспортолжээ. Тэгвэл 2013 онд орон нутгийн өмчит "Тавантолгой” компани 3.2, "Эрдэнэс- Тавантолгой” 2.08, "Энержи ресурс” 5.75 сая тонныг, нийт 10.8 сая тонн (бүрэн коксждог) нүүрс энэ ордоос олборлож, Гашуунсухайт-Ганц модны боомтоор гаргажээ. Харин Тавантолгойгоос баруун тийш 370 км газарт орших Нарийнсухайтын нүүрсний ордоос 2013 онд МАК 3.2 сая, SGS компани 2.71 сая тонн нүүрс (1/3 нь коксждог) экспортолсон байна. Монгол нийтдээ 2011 онд 21.1 сая, 2012 онд 20.5 сая, 2013 онд 18.2 сая тонн нүүрс экспортолжээ.

Тавантолгойгоос урагшаа 220 км урт авто замаар нүүрсээ машинаар зөөж, Цагаан хадны гаалийн хяналтын талбайд буулгаж бөөгн үүлдэг. Тэндээс Хятадын худалдан авагчид машинаар зөөж хил гаргаад, дахиад л буулгаж, хурааж байгаа нь угаасан, угаагүй нүүрс шороо, тоос, түйрэнтэй холилдон, чанарын үзүүлэлтүүд нь муудахад хүргэдэг. ӨвөрМонголын худалдааны компаниуд Монголын үнслэг болон хүхэр бага нүүрсийг найрлага нь хоёр дахин өндөр өөрсдийн нүүрстэйгээ хольж угаагаад, эцсийн хэрэглэгчид буюу гангийн үйлдвэрүүд рүү ачуулдаг ажээ.

Өдгөө Монголын компаниуд хоорондоо өрсөлдөж, нүүрсээ маш хямд үнээр зарж байгаа нь зуучлагч, дундын худалдааны компаниудад ашигтай бөгөөд тэдний зарим нь монголчуудад цаашид ч үнээ бууруулахыг зөвлөж, өндөр зардалтай барууны компаниудын оронд бид очоод хямдхан олборлоод өгье гэсэн санал тавьж байна. Монголын хил дээрх төр захиргааны зардал чирэгдэл, хүнд суртлын зовлон их, албан, албан бусыг ялгахад хэцүү "саарал төлб өр” маш өндөр болсныг Өвөрмонголын худалдааны компаниуд ярьж байлаа.

Төрийн өмчийн "ЭрдэнэсТавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш Монголын нүүрсийг ашиггүй болгож, муу гэрээ муйхарлан хийж, бусад компаниудаа алдагдалд, улсыг өрөнд оруулсаар, эдүгээ ч Монголын хамгийн сайн нүүрсийг хамгийн хямдаар зарж байна.

УХААНАА СЭЛБЭХ ЦАГААР

Ирэх 20 жилийн Монголын хөгжилд нүүрс онцгой үүрэгтэй учир бид нүүрсээ хамгийн ашигтайгаар борлуулах учиртай. Коксждог нүүрсийг угааж ялгаад цэвэр нүүрс, түүнээс кокс гаргаж, улмаар "түүхий төмөр” үйлдвэрлэхэд ашигладаг. Харин Тавантолгойн сайн чанарын нүүрсээ монголчууд тодорхой стандартад оруулж, хэдэн уурхайнуудын нүүрсээ тохируулан хольж, "ТТ брэнд” болгоод олон улсын зах зээл дээр борлуулах цаг болжээ. Энэ брэндийг зах зээлд хамгийн зөв цагт, хамгийн зохистой хэмжээгээр нийлүүлдэг уян хатан экспортын бодлого барих нь ашигтай.

Бугатаас нааш Ганц мод хүртэл 360 км төмөр зам ноднин ашиглалтад орсныг "Шэньхуа” компани хил дамнуулан16 км уртасгаж, боомтын нарийн төмөр зам тавих гэж байна. Ингэвэл Монголын нүүрсний ложистикийн өртгийн бүтэц өөрчлөгдөж, зардал багасан, Хятадын зүүн эрэгт буй томоохон хэрэглэгчид очихдоо Австралийн нүүрстэй өрсөлдөх боломжтой болно.

Төмөр зам барихаас өмнө Ганц мод-Гашуунсухайтын боомтыг олон улсынх болгож, Өвөр Монголын Баяннуур аймгийн захиргаа биш, хоёр улсын Засгийн газрын түвшинд асуудлыг шийддэг болчихвол ядаж өнөөгийнх шиг орон нутагт олон төрлийн татвар төлөхгүй болох ажээ. Мөн Хятадтай төмөр замын транзит тээврийн гэрээ яаралтай байгуулах хэрэгтэй байна. Коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Монголын төр засгаас оролцох хамгийн өгөөжтэй алхам бол энэ хоёр гэрээг байгуулах явдал мөн.

Төр засаг өр тавьж, өөрөө нүүрсний бизнест оролцох нь маш эрсдэлтэйг сүүлийн жилүүдийн жишээ тод харуулсаар байна. Гэтэл төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани 400 гаруй сая долларын өртэй мөртлөө зээл нэмж авч угаах үйлдвэр, цахилгаан станц барих гэж байгааг эргэж харах шаардлагатай.

Зөвхөн хувийн хэвшил л нүүрсний борлуулалтын дэд бүтцийг эрсдэлээ удирдан, барьж байгуулж чадна. Хэрэв төрийн компани хөр өнгө оруулалт хийснийхээ дараа бүтээгдэх үүнээ борлуулж чадахгүй алдагдалд орвол олон тэрбум долларын өрийг монгол хүн бүр төлөх болно.

Цаашдаа хувийн компаниудаар цахилгаан станцыг уурхайн аман дээр бариулж эрчим хүч экспортлох, нүүрсээ хийжүүлж гадагшаа зарах, Улаанбаатар хотоо хийгээр хангаж утаанаасаа салах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Монголчууд бид нүүрсний онцлог брэнд бүтээж, олон улсын зах зээлд гарахад төр нь өөрөө бизнес хийж биш, бодлогоор оролцох нь зөв алхам юм.

Ерөөс Монгол Улс нүүрсний бодлогын "яндангаа” нэг хөөлөх цаг болжээ.
 

НҮҮРСНИЙ БОДЛОГОО “ХӨӨЛЬЕ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани