Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Танилц: Оюутолгойн тээврийн булхай Монголчуудыг шахсаар байна

Танилц: Оюутолгойн тээврийн булхай Монголчуудыг шахсаар байна

 

Оюутолгой зэсийн баяжмалаа Гашуунсухайт хилийн боомт руу өдөрт 6-7 цуваагаар гаргаж байна. Энэ цуваа долоо хоногийн  зургаан өдөр явах бөгөөд нэг цуваандаа 16 машин  багтаан тээвэрлэлт хийдэг аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Today.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллах хугацаандаа Гашуунсухайт чиглэлд зэсийн баяжмал ачсан тээврийн цувааг дагаж, тусгай сурвалжлага бэлтгэсэн юм.

Бямба гарагт Оюутолгойн кемпээс нийтдээ зургаан цуваа Гашуунсухайт хилийн боомтыг зорьсон  бөгөөд тэдгээрийн гурав нь хятадын 51 хувийн эзэмшилтэй гэгддэг "Эм Си Пи Эл" компанийнх байв. Зэсийн баяжмал тээвэрлэсэн эл зургаан цувааг удаан хугацаанд тээвэр хийх хүсэлтээ илэрхийлсээр арайхийн хоёр цуваатай болсон "Өмнийн говийн нэгтгэл”, интерполоор эрэн сурвалжлагдаж байхдаа Оюутолгойн тээврийн тендерт ялж байсан гэх  алдарт Намбарын Энхтуяагийн гэгддэг Tera  компанийн  нэг цуваа бүрдүүлж байлаа.

Цуваа өглөө 07:00 цагаас эхлэн хөдөлж, хил нээгдэх үеэр Гашуунсухайтад очсон байх учиртай. Харин биднийг сурвалжилга хийх үеэр тэргүүн эгнээний хоёр цуваа шалган нэвтрүүлэх дөрөвдүгээр цэгийн наахан зогсож, нэлээд саатсан юм. Учир нь, "Эм Си Пи Эл" компанийн нэг тэрэгний шатахуун дуусаж, өөр тэрэгнээс сэлгэн хийх шаардлага үүссэн аж. Мэдээж, хөдөө замд давхиж яваа энгийн автомашин биш тул асуудал үүсэж,  цувааны өмнө хойнох хамгаалалтынхан команд өгсөнөөр хоёр ч цувааг жагсаалаар нь зогсоож,  шатахууны сэлгэлт хийв.

Гаалийн онцгой бараа тээвэрлэж яваа тул бид хамаа бус ойртож болохгүй. Гэвч жолооч нартай мэнд мэдэж, яагаад шатахуун дууссан талаар тодруулахад "Гэнэт тэрэг сольсон юм. Хамгаалалтынхан сүртэй ш тээ. Одоохон эндээс шатахуун авч хийгээд хөдлөхийн хооронд  сүржигнээд л ” гэцгээв. Өөр нэг талд "Хэрвээ "Өмнийн говийн нэгтгэл”-ийн тэрэгний шатахуун дууссан бол  Оюутолгой зөндөө асуудал үүсгэнэ. Гэвч "Эм Си Пи Эл" компанид өөр хууль үйлчлэх юм даа” гэх  гомдол ч дуулдав. Чухам энэ үг бидний анхаарлыг татаж, эл сурвалжлага, нийтлэлийг бичүүлэхэд хүргэсэн ч гэж болно.

Оюутолгойн  төслийн гол амин сүнс нь зэсийн баяжмал. Уг баяжмалыг гаргаж авахын тулд өчнөөн мянган хүн ажиллуулж, алдарт гэрээнүүдийг үзэглэсэн. Тэр ч утгаараа зэсийн баяжмал тээвэрлэлтийн аюулгүй байдалд онцгой анхаарлаа хандуулдаг.  Гэсэн ч анхаарал хандуулаад, чиглэл өгөөд ч алдаагаа засдаггүй, үнэмлэхүй эрхээр үйлчилгээ үзүүлдэг компаниуд Оюутолгой төсөлд бий. Тэдгээрийн нэг нь Моннисийн нэрээр Монгол компани хэмээн халхавчилж, дөрвөн цуваагаар зэсийн баяжмал тээвэрлэж буй "Эм Си Пи Эл".

Бидэнтэй тааралдсан энэ мэт доголдолыг "Эм Си Пи Эл" компани гаргасаар байдаг ч ямагт үнэмлэхүй эрх эдэлдэг аж. Баяжмал тээврийн асуудалд хамгийн их доголдол үүсгэдэг, машин тэргээ үзлэгт ч оруулдаггүй, тормоз гэрлэн дохионы бүрэн бүтэн байдлаа ч хангадаггүй мөртлөө тээврийн 50 хувийг дангаараа эзэлдэг "Эм Си Пи Эл"-д асар том хамгаалалтын баг Оюутолгой дотор ажилладаг нь  сурвалжлагын явцад  тодорхой болсон юм.

 

Эм-Си-Пи-Эл компанийн хамгаалалт Оюутолгойд шургалсан уу?

Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэгчид нэлээд өндөр үнэ хөлсөөр үйлчилгээ үзүүлдэг нь хэн бүхэнд тодорхой. Бүр "Эм Си Пи Эл", Tera нарын том компаниуд дээхэндээ сул зогсолтын мөнгө ч авч байж.  Мэдээж  асар их  мөнгө тээвэрт төвлөрдөг учир шалгаруулалтын тендер  дээр жинхэнэ утгаараа хор буцалж, хэн мөнгө хаяж чадсан нь эрхээ эдэлдэг байна. 

Одоогоор Оюутолгойн зэсийн баяжмалыг "Эм Си Пи Эл" 4, Tera  3, "Өмнийн говийн нэгтгэл” 2 цуваагаар тодорхой хуваариар зөөдөг аж."Эм Си Пи Эл" компанийн дөрвөн цувааны  хоёр нь энэ тэндээс давхар гэрээлэх замаар бүрдүүлсэн нөлөө бүхий хүмүүсийн эзэмшилгэдгийг  нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Эм-Си-Пи-Эл компанийн нэр дээрх дөрвөн цуваа нь 100 хувь тэднийх биш гэсэн үг. 

Уг нь Оюутолгойн зэсийн баяжмалыг гэрээ ёсоор Монгол компаниуд гүйцэтгэх учиртай. Гэтэл цөөн хэдэн машинтай, нөлөөлөл багатай Монгол компаниуд тендерээс "жийгдэж”, Монгол захирал, Монгол ажилчидтай гэх нэрийн дор гадны  хувь эзэмшилт "Эм Си Пи Эл" мэтийн компаниуд, эсвэл олигарх улсуудын нөлөөлөлтэй компаниуд Оюутолгойн төсөлд өчнөөн олноороо шургалсны бодит жишээ энэ байж болох.


Хамгийн сонирхолтой нь Монголчуудаа шахан гадуурхаж, гадны эзэнтэй Монгол ажилчидтай компанийн эрх ашгийг хамгаалах, тендерийн шалгаруулалтад нөлөөлөх гол ажлыг  Монгол менежерүүд нугалдаг гэх.

Бүр Оюутолгой дотор эрх мэдэл бүхий албан тушаалд өөрийн хүнээ шургуулж, түүгээр дамжуулан, шийдвэр гаргуулж, компанийн эрх ашгаа хамгаалуулж буй хэлбэр ч байна. Тухайлахад, "Эм Си Пи Эл" компанийн төлөөлөл буюу Моннист ажиллаж байсан М.Одхүү гэгч эрхэм эдүгээ Оюутолгойн ложистик менежер  хийдэг гэх.  Тэрээр Монгол компаниудыг зөрчил их гаргадаг, бичиг баримт бүрэн бус нэрийдлээр зориудаар  шахаж, "Эм Си Пи Эл"-ийн дөрвөн цувааг  нам хамгаалсаар өдийг хүрсэн талаар эх сурвалжууд онцлов.

Бас нэг чухал зүйл нь Оюутолгойд тээвэрлэгдээгүй зэсийн баяжмал маш их байгаа бөгөөд нөөцөлж бөөгнүүлж байгаад нэг дор найдвартай тээврээр гаргах нэрийн дор тухайлсан компанид давуу эрх олгох ашиг сонирхол нуугдаж байгаа нь сурвалжлагын явцад нэгэнт тодорхой болсон юм. 

Үндэсний  томоохон тээврийн компаниудаас бүрдсэн "Монгол тээврийн нэгтгэл”-ээс Оюутолгойн зэсийн баяжмалыг тээвэрлэх, тендерийг шударгаар явуулах хүсэлтийг удаа дараа гаргасан хэдий ч тэдний санал талаар болсоор иржээ. Оюутолгойн зүгээс тендерийг М.Одхүү тэргүүтний саналаар Монгол компаниудад өгөхөөс эрс татгалздаг байна. Энэ мэтээр ложистик менежерийн албан тушаалтай М.Одхүү "Эм Си Пи Эл" компанийн асуудлыг Оюутолгойд хариуцан ажилладаг бөгөөд шат шатанд нь мөнгө чихдэг тул зөрчлийн чанартай асуудлууд ихэнхдээ дарагдаад өнгөрдөг гэх. Ингэснээр тэд тухайлсан тээвэрлэлт, бүтээж өгсөн ажил бүр дээрээ эргүүлээд компаниасаа хахуулиа авдаг байна.

Харин сүүлийн үед "Эм Си Пи Эл"-ийн дараалсан ослуудын талаарх мэдээлэл Оюутолгойн гадны томоохон удирдлагуудын сонорт хүрснээр шинээр томилогдсон тээвэр хариуцсан захирал нь хоёр цувааг нь цуцлах шийдвэр гаргаж. 

Үүнтэй зэрэгцээд  холбогдох хуулийн дагуу "Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч” зөвшөөрлийг авалгүйгээр шууд тээвэрлэлт хийсэн "Эм Си Пи Эл" компанийн асуудал сөхөгдөж, Оюутолгойн хүрээнд хамгаалаад ч хүч хүрэхээргүй гал ассан байна. Ингэснээр "Гааль бидний халаасанд байгаа. Мөнгө өгөхөд л хангалттай” гэх утгатай өгүүлбэрийг ярьж явдаг компанийн удирдлагуудын хулхи баахан буусан сурагтай байв.

Түүнчлэн "Эм Си Пи Эл" компани тээврийн жолоочоо 70 хоногийн турш амралтгүй ажиллуулж, Хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчсөн талаар ч бидэнд мэдээлэл ирсэн юм. Жолооч нарын амралтын асуудлаас үүдэж, компани дотроо баахан бужигнаснаа хэдэн шинэ ажилтан авч, галыг түр намжаасан аж.

Оюутолгойн зэсийн баяжмалын тээврийг сайн дураар дагаж, сурважлага хийсэн эргэцүүлэл эцэстээ ийм байдлаар цаасан дээр бууж байна. Цувааг манлайлан яваа "Эм Си Пи Эл" компанийн жолооч нар "Энд бүгд монгол жолооч нар явж байгаа. Манайх гэхдээ гадны хамтарсан эзэмшилтэй” гэх цайлган үгээр миний сонирхсон асуултад товч хариулсан. Үнэндээ жолооч нарын хувьд цалингаа асуудалгүй өгдөг л бол хэний эзэмшил байх, хэрхэн хууль зөрчих, юу тээвэрлэж яваа нь чухал биш аж.

Тэд "Нунтаг л юм байдаг. Бодвол тэр баяжмал нь байлгүй” хэмээн ачааныхаа бүсийг чангалж, дугуйгаа өшиглөн инээлдэнэ. Бор хоног, шар өдрүүдийг Монгол  хүмүүс арай дөнгүүр цалинтай ажил хийхээр говийн нар салхинд ингэж өнгөрүүлж байна. Арга заль, башир мөнгө угаалт бүхэн тэднээс холуур өнгөрч буйг энд онцлох нь илүүц биз.

Үргэлжлэл бий

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

 
Танилц: Оюутолгойн тээврийн булхай Монголчуудыг шахсаар байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани