Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц

Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц

 

Уул уурхайн салбар ДНБ-ний 16.1,аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67.2, экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлжээ. Товчхондоо, Монгол бол уул уурхай түшиглэсэн эдийн засагтай улс болсон. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ 2-3 дахин унаж, үүнээс олох орлого төдий чинээгээр буурсан. Цаашид ч түүхий эдийн ханш өсөх хандлага харагдахгүй байгааг шинжээчид онцлох боллоо. Улмаар түүхий эд нийлүүлэгчдийн дунд өртгийн өрсөлдөөн голлох аж. Ялангуяа овор ихтэй нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулах өрсөлдөөн ид өрнөж байна. Нүүрс экспортлогч орнууд 2019 он гэхэд 270 сая тонн нүүрс нэмж тээвэрлэх боломж бүхий дэд бүтцийг шинээр барихаар ажиллах болжээ.

Тухайлбал, Австрали нүүрсний салбарын дэд бүтцээ өргөтгөж 2019 онд хүчин чадлаа 32 сая тонноор нэмэгдүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Зах зээлийн өрсөлдөөн упам бүр гүнзгийрч, олборлох зардал, тээвэрлэлгийн өртгийг бууруулсан упс орнууд нүүрс экспортын өрсөлдөөнд давамгайлах нөхцөл бүрдсэн болохыг судлаачид онцолжээ. Ийнхүү манай өрсөлдөгчид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд их хэмжээний хөрөнгө хаях нь. Харин Монгол Улс 6000 мянган цэрэг сургахад 24 тэрбум төгрөг төсөвлөж, нүүрс үнс боллоо гэхээс өөр үггүй сууж байна.

 

ХЯТАДЫН ЗЭЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ТАВАНТОЛГОЙН ТӨМӨРЗАМ
Дэлхийн нүүрсний зах зээлийн төвлөрөл нь сүүлийн 10 жилд номхон далайн бүс ялангуяа БНХАУ, Энэтхэгт төвлөрсөн хэлбэрт шилжсэн. Дараагийн 10 жилд ч энэ нөхцөл байдал хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Ази тивийн нийт импортоор авч буй нүүрс нь Европ тивээс даруй гурав дахин их байгаа нь Азийн зах зээлд төвлөрөл хурдтай нэмэгдэж байгааг илэрхийлэх болов. Энэ нь нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын хэрэглээ буурсан ч хурдацтай тэлж буй Энэтхэгийн хэрэглээг тодотгосон хэрэг. Тэгвэл Монгол нүүрс аль замаар БНХАУ, цаашлаад Энэтхэгт хүрэх вэ. Мэдээж, хамгийн дөт буюу урд хөршөөр дамжих нь өртгийн хувьд хамгийн хямд. Тодруулбал, Тавантолгой ордын зургаан тэрбум тонн (одоогийн байдлаар тогтоогдсон нөөц) нүүрсийг дээрх улсуудад тухайн үеийн зах зээлийн ханшаар нь нийлүүлнэ. Ингэхдээ бага өртгөөр тээвэрлэж байж ашиг олно. 10 жилийн настай Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 267 километр замын үүрэг энэ юм.

 

Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой. Энэ төмөр замын ажил санхүүжилтгүйн улмаас 2014 оноос хойш гацаад байгаа. Зөвхөн газар шорооны ажил нь 51.84 хувийн гүйцэтгэлтэй явж буй. Тэгвэл Хятадын Экспорт-Импортын (Эксим) банкнаас Тавантолгойн төмөр замын барилгын төсөлд зарцуулах зориулалтаар 1.3 тэрбум амдолларын зээл авах яриа хэлэлцээг хийж буй юм. Хоёр тал эл асуудлаар гурван ч удаа уулзалт хийсэн байна. Энэ нь дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлтгэй зээл болохыг Сангийн сайд Б.Болор хэлжээ. Улмаар ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвтэй байгаа аж. Үүнийг "Монголын Төмөр зам” ТӨК-ийн төслийн захирал И.Идэш ч мэдэгдсэн.

 

Хэрэв энэ жил зээл шийдэгдвэл 2018 онд төмөр зам ашиглалтад орох боломжтой бөгөөд "Эксим” банкны зүгээс төслийн гүйцэтгэгчээр өөрийн компанийг оруулах хэлцэл хийгдзж байгаа хэмээн мөн дурьджээ. Ингэснээр Өмнөд Солонгосын "Samsung C&T" компанитай байгуулсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам байгуулах гэрээ хүчингүй болж, оронд нь БНХАУ-ын компаниуд орж ирэх юм. Сануулахад Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслөөс болж "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Өмнөд Солонгосын барилгын "Samsung C&T” компанийн захирал Ли Жон Гёл нар 30 сая ам.долларын асуудалд холбогдон хоригдсон. Мөн "Чингис” бондоос санхүүжүүлсэн 200 сая ам.долларын асуудал ч сөхөгдөж буй. Төлөвлөгөө ёсоор энэ чиглэлийн төмөр зам хэдийнэ ашиглалтад орчихсон, хэзээний ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос хоёр дахин их нүүрс экспортлох боломжтой. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр 14.5 сая тонн нүүрс экспортолсон бол жилд 30 сая тонн нуүрс экспортлох зорилгодоо хүрэхээр байв. Зарим эх сурвалжийн мэдээллээр Засгийн газар дээрх зээлийн хариуд ниилүулэлтиин баталгаа олгох талаар тохиролцож магадгүй байгаа аж. Манай Засгийн газар өмнө нь ийм төрлийн гэрээг үзэглэж байсан туршлагатай. 2.7 сая монгол хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс-тавантолгой” компани БНХАУ-ын төрийн өмчит "Чалко” компаниас 350 сая ам.долларыг нийлүүлэлт хийх гэрээгээр зээлж байсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй. Үлдэгдэл болох 120 сая ам.долларын тооцоо бий. Ийнхүү асуудал сунжрах хойгуур Монголын нүүрсний үнэ шалдаа буутал унаж, Тавантолгойн баялаг бараг л үнс болчихсон. Өртгөө шийдэж чадсан Австралийн нүүрс БНХ АУ-ын нүүрсний зах зээлийг эзэлж, Монгол нүүрс дэлхийн хамгийн том зах зээлээс хүссэн хүсээгүй шахагдсаар байгаа юм. Үндэсний олборлогч компаниудын үнэлгээ шалдаа бууж, хувьцаа цаас боллоо. Тавантолгой ордод одоогоор төрийн мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Тавантолгой ХК болон Хонконгийн биржид бүртгэлтэй "Mongolian mining corp” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулж буй. Төмөр замын асуудал нааштай шийдэгдсэн тохиолдолд эдгээр компаниудын зах зээлийн өрсөлдөх чадвар өсөх хүлээлттэй байгаа юм.

 

ОВООТЫН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ МӨН Л ХЯТАДЫН ЗЭЭЛЭЭР БОСНО
Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшиж буй "Aspire Mining” компани хангайн бүсэд буюу Эрдэнэтээс Овоотын чиглэлд 547 километр төмөр зам барих эрх авсан. Тус компани мөн л Хятадын банкны зээлийн санхүүжилтээр төслийн эхний шатны үйл ажиллагааг санхүүжүүлэхээр ажиглаж байгаа. Уг үйл ажиллагаанд охин компани болох "Нортерн рэйлвэйс” нь "Чайна рэйлвэйс 20 бюрү” групптэй хамтран оролцож байгаа юм. Энэхүү хзлэлцээр нь Эрдэнэт-Овоотын Төмөр Замын Концессийн гэрээнд заагдсан урьдчилсан судалгааны ажлыг дуусгах санхүүжилт олгох зээлийн шугамыг нээх зорилготой аж. Тус компанийн захирал Давид Паул "Монгол Улсын Засгийн газар CRCB20G болон "Улаанбаатар төмөр зам”-ын хамтын дэмжлэгтэйгээр Эрдэнэт-Овоот-Арц Суурь боомт чиглэлийн төмөр зам нь Хятад ба Оросыг холбосон эдийн засгийн корридор болоход ахиц гарч байна” гэжээ. Төсөл бүрэн хүчин чадлаараа хэрэгжихэд жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэх Хятад,Оросыг холбосон транзит тээвэр хийх боломжтой төмөр зам бий болох ач холбогдолтой. 

 

Энэ нь төмөр замын салбарт хувийн хэвшил хэрэгжүүлж байгаа цор ганц төсөл. Тиймээс "Aspire Mining” компани зээлийн эрсдэлээ өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд концессийн гэрээнд заасан хугацаа дууссан нөхцөлд Засгийн газарт шилжүүлэх нөхцөлтэй юм.

 

"УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН БОЛОМЖ 

Хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа Замын-Үүдээс Алтан булаг хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замыг шинэчилж, хос замтай болгох асууцал яршдсаар ирсэн. Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээюрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тодорхойлох нь чухал гэдгийг судлаачид тодотгодог. Зөөх ачаа нь жилд 30-40 сая тоннд хүрсэн тохиолдолд төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох гэх мэт. Иймд "Улаанбаатар төмөр зам”-ыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас шууд хамаарна. Өнгөрсөн онд манай төмөр замын сүлжээгээр 19.1 сая тонн ачаа дамжжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1.9 сая тонноор буурсан үзүүлэлт байв. Цаашид энэ үзүүлэлт өсөх хангалттай нөөц бий бөгөөд хамгийн сүүлд Зам, тээврийн сайд М.Зоригт ОХУ-аас БНХАУ руу 2.5 сая тонн ачаа дамжуулан тээюрлэх гэрээ хийгээд ирсэн. Тиймээс төмөр замын хувьд хамгийн ашигтай нь Орос-Хятадын хоорон дахь транзит тээвэр. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Монголын нутгаар тээвэрлэх болон хилийн боомтууд дээр зогсох хугацааг багасгах, дээр нь өрсөлдөж чадахуйц уян хатан тарифтай байх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэснээр ачаа илгээгч, хүлээн авагчийн сонирхол бий болж, өрсөлдөх чадвар нь нэмэщэнэ. ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа.Ялангуяа овор ихтэй мод, бордоо зэрэг овор ихгэй ачаа нийлүүлдэг тул тэдгээрийг гарцаагүй төмөр замаар тээвэрлэх болно. Харин БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу гол төлөв аж үйлдвэрийн болоод хүнсний бараа бүхий чингэлгүүд тээвэрлэдэг. Чухам эдгээр бараа ачаанаас л манай нутгаар тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх нь чухал. Оросууц Хятадаас Европ руу чиглэсэн ачааг Монголын нутгаар тээвэрлэх сонирхолтой гэж бодож байна. Учир нь, манай нутгаар тээвэрлэж Транссибирийн төмөр замд хүргэснээр түүний ачаалал нэмэгдэхээс гадна "Улаанбаатар” төмөр зам нь хоёр орны хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж.

 

ОГТ ХЭРЭГЖЭЭГҮЙ "ШИНЭ ТӨМӨР ЗАМ”-ЫН ТӨСӨЛ
"Монголын төмөр зам” ТӨК Богдхан ба Овоот-Эрдэнэтийн төмөр замаас бусад бүх төсөлд "гар дүрж” байгаа. Өөрөөр хэлбэл, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болсон. Тэдгээрээс амбийцтай хэмээн тодотгож болохоор нь "Шинэ төмөр зам” төсөл. УИХ-аас 5600 гаруй километр төмөр замыг гурван үе шаттай барихаар зааж, эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Улмаар Даланзадгад-Чойбалсан чишэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтцийг барих "Монголын төмөр зам”-д олгосон байдаг. Одоогоор дээр дурдсан Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалт 200 сая ам.долларын өртөгтэй овоолсон шороо төдий байгаа бол Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд болон Шивээхүрэнгийн боомтын төмөр замын ажил огт эхлээгүй. Үлдсэн Хөөт-Нөмрөгийн чиглэлийн ТЭЗҮ-ийг ч гаргаагүй байгаа аж. Далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замыг онцгойлон чухалчлан авч үзэх учиртай. Төмөр замын сүлжээг хөгжүүлсэн ТОХИОЛДОЛД уул уурхай түшиглэсэн манай улс олон улсын тавцанд өрсөлдөнө. Мөн Евразийг холбох гүүрийн үүргийг гүйцэтгэх юм.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/ 

Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өнөөдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани