Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энержи Ресурс компани 93 тэрбум төгрөгийн зардлынхаа санхүүгийн анхан шатны баримтыг л шалгуулчих л даа…

 

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас товч тодруулга авлаа.

Та Баттулга гишүүнийг өмгөөлж байгаа. Цагдаагийн дарга Р.Чингисийг буруутгаж мэдээлэл хийсэн?

Өмгөөлөгчийн хувьд би энэ хэрэгтэй холбоотой зарим нэг асуудлыг шалгуулахаар АТГ-д хандаж хүсэлт гаргасан юм. Тэр тухайгаа олон нийтэд мэдээлсэн. Мэдээлэл сайн өгөхгүй бол хэт тэнцвэргүй мэдээлэл яваад байна гэж үзэж байна.

АТГ-д ямар асуудлыг шалгуулахаар хандсанаа тодорхой тайлбарлана уу?

Төмөр замтай холбоотой санхүүжилтийн хэргийн явцад шалгах ёстой нэг асуудал гарч ирлээ гэж би харж байна.  "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компани 2008-1012 онд хийсэн ажил гэж 93.6 тэрбум төгрөг гэж тооцсон байна.  Энэ үнийн дүнгийн дагуу хөрөнгө хүлээн авах ажиллагааг Төрийн өмчийн хороо, "МТЗ”ХК хамтран эхлүүлжээ. Төрийн өмчийн хорооны албан тушаалтнуудын мэдэгдэж байгаагаар "Энержи Ресурс” болон "Энержи Ресурс Рэйл” компаниас  93.6 тэрбум биш 38 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан байна. Зөрүү 55 тэрбум төгрөгийн хөрөнгө гэж ер нь байна уу? Байгаа бол яагаад хүлээлгэж өгөхгүй байна? гэдэг асуудал анхаарал татсан.  

Тэгвэл энэ компаниуд зөрүү 55 тэрбум төгрөгийн ажлыг өнөөдрийг хүртэл төрд хүлээлгэж өгөөгүй байгаа юу?

Тийм. Би энэ асуудлыг шалгуулах хүсэлтээ өгөхөөс өмнө мөн тодруулсан. "Энержи Ресурс Рэйл” компани нь энэ 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны эх баримтыг гаргаж өгөхгүй элдэв шалтаг заасаар өнөөг хүртэл Төрийн өмчийн хороо болон "МТЗ”  компанид  өгөөгүй байна.

Тэгэхээр төмөр замын төслөөс дутсан гээд байгаа 55 тэрбум төгрөгийг Энержи Ресурс Рэйл компани хариуцах ёстой гэж та хэлж байна уу ? Энержи Ресурс компани үгүйсгэж мэдэгдэл хийснийг Өнөөдөр сониноос та харав уу?

Харсан. Мэдэгдэл хийх яах вэ… Энержи Ресурс компани яг энэ асуудлаа шалгуулчих. Би үүнийг шалгаач ээ л гэж байгаа юм.  Ямар ч байсан энэ компанитай холбоотой их мөнгөний зөрүү гараад ирлээ.

Танд батлах баримт байна уу?

Хэдэн баримт байна. Эдгээр баримтууд хоорондоо зөрчилдөөд байгаа юм.  Нэгдүгээрт, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яамны хамтарсан ажлын хэсгийн "Төслийн хэрэгжилтийн хугацаанд хийгдсэн 93.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт ажлаас ерөнхий гүйцэтгэгч Samsung C&T компани нь 2012 онд хийгдсэн 29,9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий төмөр замын суурь бүтцийн газар шороо, гүүрний дизайн, ус хангамж, балластын бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан байх бөгөөд ажлын гүйцэтгэл чанарт хяналт шалгалт хийсний үндсэн дээр ажлын гүйцэтгэлийн үнийн дүнг баталгаажуулан захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч гарын үсэг зурж акт үйлджээ”гэсэн тайлбар байдаг.

Үүнээс харахад "Энержи Ресурс Рэйл” болон  "Samsung C&T” компанийн хооронд акт үйлдэж баталгаажсан төлбөрийн үнийн дүн нь 29,9 тэрбум төгрөг байхаар харагдаж байна. Гэтэл Энержи Ресурс Рэйл компани 93.6 тэрбум гэдэг тоо Ажлын хэсэгт өгсөн байна.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яамны хамтарсан ажлын хэсэг шалгасан юм биш үү?  Энержи Ресурс компанийн мэдэгдэлд тэгсэн байна?

Харин Төрийн өмчийн хороо 38 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээж авсан гэдэг. Иймээс  "Энержи Ресурс Рэйл” компаниас гаргаж өгсөн 93.6 тэрбум төгрөг гэдэг тоог баталгаажуулсан санхүүгийн анхан шатны баримтыг заавал шалгаж үзэх хэрэгтэй юм. Хэрэв энэ батлагдахгүй бол "Энержи Ресурс Рэйл” компани нь "Samsung C&T” компанид төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж гурван яамны хамтарсан Ажлын хэсгийг хуурсан байх магадлалтай байна. 

Тэгээд АТГ-аас "Энержи Ресурс Рэйл” компанийн гүйцэтгэх захирал Л. Оюунбатыг баривчилсан байх уу?

Тийм байх магадлалтай. Харин түүнийг нэг хонуулаад сулласан байдаг. Үүнд цагдаагийн байгууллага нөлөөлсөн байх магадлалтай байна гэж би хардаж байна.

Яагаад ?

Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг барьж хориод байгаа атлаа хэрэгт шууд хамааралтай буюу гэрээнд гарын үсэг зурсан баримттай эрэгтэй хүнийг нэг хонуулаад гаргачихлаа. Цагдаагийн байгууллага хэтэрхий нэг талыг бариад байна уу гэдэг утгаар нь би цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа даргын нэр дээр шүүмжлэл хэлсэн юм. Тэгээд ч энэ эмэгтэйчүүд төмөр замын хэрэгт ямар ч хамаагүй хүмүүс. Нэг нь Түмэн хишигтэн компанийн захирал, нөгөөх нь Х. Баттулга сайдыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхад нь туслах нь байсан эмэгтэй шүү дээ.

Өөр хэргийн улмаас саатуулсан байж болох уу?

Төмөр замын гэдэг нэрээр эхэлсэн хэрэг бүр өөр зүйл рүү ороод явчихлаа. Нөгөө "Зоригийн хэргээр” гэж бариад хуурамч дипломын хэргээр шийтгэсэн гэдэг шиг л байдал ажиглагдаж байна. Үүнээс харахад асуудал УИХ-ын гишүүн Х. Баттулга гэдэг  улс төрчтэй холбоотой улс төрийн өнгө аястай болоод өрнөж байна.

Яагаад тэгж бодох болов?

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг гэмт хэрэг хийсэн болгож олон нийтэд нэр хүндийг нь унагаах, цаашилбал УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх сонирхолтой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн зохион байгуулалтай ажил гэж хардлага төрөөд байна. Ер нь товчхондоо Х.Баттулга гишүүний  "Би та нартай хуйвалдаж, эх орноосоо урвахгүй, газар, нутгаа худалдахгүй” гэсэн байр суурь нь хэн нэгэнд таалагдахгүй байгаа юм байна даа гэж бодож байна. Х. Баттулга гишүүн саяхан өөрөө "Өнөөдөр” сонинд тодорхой ярьсан байсан.  Түүнийг уншаад ийм бодол төрсөн юм.

Ярилцлага хийсэнд баярлалаа

Б.ШИРНЭН

Энержи Ресурс компани 93 тэрбум төгрөгийн зардлынхаа санхүүгийн анхан шатны баримтыг л шалгуулчих л даа…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

Өчигдөр, 10:17
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани