Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Рио Тинто"-гийн шинэ захирал "Оюутолгой" ордод эзэмших хувиа нэмнэ

КАНБЕРРА. /Smh/. "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн халааг ирэх долдугаар сард авахаар болсон Жан-Себастьян Жак ажлаа авмагцаа Монголын "Оюутолгой” зэсийн ордыг эзэмших хувиа нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийлжээ.

"Рио Тинто” компанийн олборлодог гол түүхий эдийн ханш унаж байгаатай холбоотойгоор компанийн үндсэн зардлыг бууруулж, тайлан тэнцлийг сайжруулах чиглэлийг тодорхойлохоо тэрбээр мэдэгджээ.

Эдийн засгийн хамгийн их үр өгөөжтэй гэж үзэж байгаа "Оюутолгой” ордын 33 хувийг "Рио Тинто” компани эзэмшдэг бөгөөд тус компани энэ хувиа нэмэх зорилготой байгаа нь тодорхой байна гэж Лондоны шинжээч үзжээ.

"Оюутолгой” ордын 66 хувийг эзэмшдэг Канадын "Turquoise Hill” компанийн 50.79 хувийн хувьцааг "Рио Тинто” компани эзэмшдэг бөгөөд брокерийн "Investec” байгууллагын мэдэгдсэнээр, дэлхий дахин дахь нэг шатлалт зэсийн хөрөнгийн төлөөх хүчтэй өрсөлдөөнийг харгалзан үзэж, "Turquoise Hill” компанийн хувьцааны үлдэгдлийг бүгдийг авах нь уул уурхайн томоохон компанийн хувьд эрсдэл багатай тэргүүлэх чиглэл байх аж.

Нэг шатлалт зэсийн хөрөнгийг "Рио Тинто” маш их сонирхох боловч уг салбар зай багатай гэж "Investec” байгууллагын уул уурхайн шинжээч Хантер Хиллкот мэдэгдэв. "Оюутолгой”-г нэгтгэх нь цорын ганц тодорхой зорилго байх бөгөөд үүнийг би "Turquoise Hill”-ийн үлдэгдэл хувьцааг худалдан авах гэж үзэж байна гэж тэрбээр нэмж хэлэв.

Энэ нь "Рио Тинто” компани "Turquoise Hill” компанийн 2.3 тэрбум долларын хувьцааг худалдан авч болзошгүй гэсэн үг юм.

Жак "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдохоос хэдэн долоо хоногийн өмнөхөн буюу зургадугаар сард Монголын парламентын сонгууль болох бөгөөд тус компанийн алхам бүр цаг хугацааны хувьд хамааралтай байх нь эргэлзээгүй хэдий ч Монголын Засгийн газар "Оюутолгой” ордын 34 хувийн хувьцааг хэвээр авч үлдэнэ гэж бодож байгаагаа Хиллкот дурдав.

Шинэ алхам хийх итгэл

"Turquoise Hill” компанийн хувьцааг нэмж авах итгэл төрүүлэхүйц хэд хэдэн чухал үйл явдал "Рио Тинто” компанийн эргэн тойронд өнгөрсөн онд болсноос, тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард "Рио Тинто” компани Монголын Засгийн газартай "Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх гэрээг байгуулсан, 12 дугаар сард өргөтгөлийн ажлыг явуулах 4.4 тэрбум долларын санхүүжилтийг баталгаажуулсан байна.

Сэм Уолшийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн бол төмрийн хүдрийн хэлтэс хариуцсан захирал Эндрю Хардинг байсан боловч Жан-Себастьян Жак түүний халааг авахаар болсон нь олныг гайхшруулсан билээ. Сэм Уолш гурван жилийн өмнө "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон билээ.

"Рио Тинто” компанийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн салбар тус компанийн чухал хэлтсийн нэг бөгөөд Хиллкот, Хардинг "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлаар сонгогдож чадаагүй ч гэсэн тэрбээр одоогийн байр сууриндаа үлдэх нь зүйтэй. Учир нь нөөцийн салбар хэлбэлзэлтэй байна гэжээ.

"Эндрю Хардинг сэтгэл дундуур байгаа. Би итгэлтэй байна. Гэхдээ энэ зах зээл хуучин шигээ хүчирхэг байхаа больсон. Аль хэдийн дэлхийн хэмжээнд хүрсэн үйл ажиллагааг Эндрю Хардинг удирдаж байгаа бөгөөд тэрбээр өрөнд баригдсан, сэхэхээр тэвдэж байгаа, нэгэн цагт том байсан ч одоо жижигхэн болсон /Рио Тинто/ уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хэзээд авч чадна” гэж Хиллкот хэлэв.

"Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хийсэн ажлаа Сэм Уолш онцолжээ. Тэрбээр энэ хугацаанд 1.8 тэрбум долларын хөрөнгө худалдаж, үйлдвэрлэлийн зардлыг бараг хоёр тэрбум доллароор бууруулсан байна.

"Бид хийнэ гэснээ хийж, аюулгүй байдлыг сайжруулж, зардлыг бууруулсан. Мөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг бууруулж, бэлэн мөнгөнд бид анхаарал хандуулж, тайлан тэнцлийг бэхжүүлж, хувьцаа эзэмшигчдэд ашиг хүртээсэн” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, "магадгүй, хамгийн гол нь бид бүгдээрээ эзэн шиг аашлаад байх шиг байна. Бидний хамтран хүрсэн амжилтаар би их бахархаж байгаа бөгөөд цаашид юу болохыг тэсэн ядан хүлээн байна” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ” агентлаг

"Рио Тинто"-гийн шинэ захирал "Оюутолгой" ордод эзэмших хувиа нэмнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани