Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-2

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-2

 

Төв Азийн усны хагалбар, гадагш урсгалгүй Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол цутгана. Увс нуурыг олон сая жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл гэж эрдэмтэд үздэг. Давслагаараа далайгаас тав дахин их. Евразийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалж үлдсэн, хээр тал, элсэрхэг хөрстэй. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог ч гэдэг. Увс нуур өргөнөөрөө 79 км. Энэ нь Байгаль нуурын өргөнтэй эн тэнцэх хэмжээ. Уртаараа 84 км км, хамгийн гүн нь 22 метр.

Дээрх онцлог байдлууд нь Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгаль хамгааллын төдийгүй шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой экосистемийн үнэ цэнэтэй нутаг болохыг илтгэдэг.

Ийм үнэ цэнтэй, байгалийн цогцолборт газарт газрын тосны хайгуул хийхээр болсныг бид хөндөж байгаа билээ. "Увс-1” талбай Увс нуурыг бараг тэр чигээр нь бүсэлсэн байгааг уншигч та зургаас харж байна. Мэргэжлийн хүний хэлснээр бол хайгуулын талбайн хамгийн ойрын цэг Увс нуурт нэг км-т тулсан, тэр цэг нь хязгаарлалтын болон орчны бүсийн зааг дээр гэж байгаа. Ингэснээр хайгуулын үйл ажиллагаа Увс нуурт нөлөөлөх үү гэсэн асуудал зүй ёсоор гарч ирнэ.

 

УВС, ХЯРГАС НУУРТ ХАЛДАХ УУ?

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу бол хязгаарлалтын бүсээс дотогш ашигт малтмал хайх, олборлохыг хориглодог заалттай. Харин орчны бүсэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, байгаль орчны төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах журамтай. Гэхдээ хоёр бүсийн зааг дээр газрын тосны хайгуулын талбайг олгосон нь Увс нуурын ай савд, тэр бүсийн ус, амьтны аймагт нөлөөлөх эрсдэл өндөр гэдгийг байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцлон анхааруулж байна. 

Увс нуурын нэг өнцөгт бус ихэнх талбайг нь эргүүлж тойруулж газрын тос хайхаар болсон нь олон нийт төдийгүй мэргэжлийн хүмүүсийн гайхaшралыг төрүүлж байгаа нь энэ. Учир нь "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хайгуулын явцад 453 цооног ухах төлөвлөгөөг манай улсын талд танилцуулжээ. Энэ талаар сурвалжлагын явцад уулзсан байгаль орчны, тэр дундаа усны мэргэжилтнүүд ийм олон тооны цооног гаргавал усны нөөцөд шууд нөлөөлнө гэсэн юм. Тэд олон нийтэд ил гарч энэ тухай хүчтэй дуугарахаас эмээж байгаагаа илэрхийлж "Ийм их хэмжээний цооног ухах нь тун эрсдэлтэй. Маш том асуудал болж мэдэх нь” гэсэн нь нэгийг бодогдуулав. Энэ мэтээр Увсын томоохон газар нутгийг хамарсан газрын тосны хайгуулын талаар холбогдох хүмүүс бодит байдлыг ярихаас цааргалж, ярьсан ч нэрээ ил гаргахаас татгалзаж байлаа. Тэд чухам юунаас болж асуудлыг өөрсдөөсөө хөндийрүүлсэн нь нийтлэлийн дараагийн цувралуудад тодорхой болно.

Увс нуурыг аль 1997 онд дэлхийн шим мандлын нөөц газарт, 2003 онд Дэлхийн өвд бүртгэсэн бол 2004 онд Рамсарын конвенцид хамруулсан билээ. Рамсарын концвенц нь шувуудын нүүдлийн нутаг, ус намгархаг газрыг дэлхийн хэмжээнд хамгаалдаг байгууллага. Увс нуурын дархан цаазат 424 298 га талбай дээрх амьтан ургамлын аймаг, газар хөрс нь зөвхөн Монголын бус дэлхийн хэмжээний хамгаалалттай нутаг гэсэн үг. Тиймдээ ч Увс нуурын ай сав газарт өнгөрсөн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын шунахай сэтгэлтнүүд халдаж байгаагүй, огт хөндөгдөөгүй онгон дагшин байсаар ирсэн биз ээ.

Хайгуулын талбайг Увсаар зогсохгүй Монголдоо томоохонд тооцогддог байгалийн цогцолборт Хяргас нуурыг хагас тойруулж олгосон байгаа юм.

Одоогоор хайгуулын үйл ажиллагаа нууруудын орчны бүсэд эхлээгүй, "Монголиа гладвилл Увс петролиум” компани Малчин сумын нутагт өнгөрсөн онд хоёр өрөм тавьж, бусад сумуудад хэрхэн хийх төлөвлөгөө гаргах судалгааны шатандаа явна. Гэсэн хэдий ч холбогдох төрийн байгууллага нь газраа олгочихсоноос хойш өнөөдөр, маргааш хэзээ нэгэн өдөр тус компани Увс, Хяргас нуурын хөвөөнд өрөм тавих нь гарцаагүй. Энэ үүднээс Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

 

М.Анхбаяр: ХЯЗГААРЛАЛТЫН БОЛОН ОРЧНЫ БҮСИЙН ЗААГ ДЭЭР БАЙГАА НЬ ЭРСДЭЛТЭЙ

 

-Газрын тосны хайгуулын талбайг Увс нуурт тулгаж өгчээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хайгуулын талбай Увс нуурын дархан цаазат газрын хилийн гадна байгаа. "Монголиа гладвилл Увс петролиум” компани орчны бүсэд хайгуул хийхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж зөвшөөрөл авсан байх ёстой. Одоогоор орчны бүсэд хайгуул хийж эхлээгүй. Бодвол хууль журмын дагуу үнэлгээгээ хийлгэж байгаа байх. Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсээс дотогш хайгуул хийх нь бүү хэл шонгийн нүх ч ухах үйлдэл байж болохгүй.

-Газрын тосны хайгуулын талбай Увс нуураас хэр хол байгаа вэ?

-Хамгийн ойр цэг нь Увс нуураас 1.1 км-т байна. Энэ солбилцол манай хязгаарлалтын бүс орчны бүсийн зааг дээр байгаа юм. Энэ нь хамгийн эрсдэлтэй цэг тул бид онцгой анхаарна. Одоогоор өрөмдлөг хийж байгаа цэг нь Увс нуураас 25 км-т орчны бүсийн гадна байна. Хэрэв орчны бүсэд хайгуул хийвэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, холбогдох зөвшөөрлөө авч, манайхаар  санал дүгнэлт гаргуулах ёстой. Үнэлгээгээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр бол хайгуул хийхгүй гэв.

Алт, мөнгө, нүүрс, төмрийн хайгуулыг бодвол газрын тосных тэнгэр, газар шиг ялгаатай. Увсынхны хувьд газрын тосны хайгуул эхлэхтэй зэрэгцэн хөдөлгөөнд орж, хүн бүр л нэгнээсээ энэ тухай асууж лавлаж учрыг нь олж ядаж байгаа ажээ. "Газрын тосны хайгуулын үйл ажиллагааг нутгийн ард иргэд таатай хүлээж аваагүй. Уламжлалт мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн хүмүүс бэлчээрээ алдах вий гэхээс айцгааж байна. Газрын тосны талаарх мэдээлэл иргэдийн дунд битгий хэл захиргааны байгууллагуудад ч ховор. Нэг л өдөр /өнгөрсөн хавар/ Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр аймаг руу дуудагдаж, Улаанбаатараас Уул уурхайн яам, Газрын тосны газар зэрэг холбогдох засаг захиргааны хүмүүс ирсэн хуралд суусан юм билээ. Тэр үеэр л анх манайд хайгуул хийх болсон мэдээллийг авсан. Одоо ч иргэд гадаад дотоодын компанид газар орноо алдах нь, нутаг усгүй болох нь гэсэн эмзэглэлтэй байна. Газрын тосны талаар аймгийн удирдлагуудаас шууд даалгавар өгч, үүрэгдсэн маягаар сумуудын үйл ажиллагаа явж байна” хэмээн Давст сумын нэгэн иргэн ярилаа.

 

З.Ганболд: ТЕХНИКИЙН АСУУДЛААС ӨРӨМДЛӨГӨӨ ЗОГСООСОН

 

"Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн жил Малчин суманд анхны өрмөө тавьж хайгуулын ажлыг эхлүүлжээ. "Малчин сумын нутагт хоёр цооногийн өрөмдлөг хийсэн. Нэг өрөм 900 гаруй метр хүрээд техникийн асуудлаас болоод зогссон. Нөгөө нь 1930 метр яваад ажлаа дуусгасан” гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд ярив. Угтаа тус компани өнгөрсөн жил таван цооногийн өрөмдлөгийн ажил хийхээр төлөвлөгөө батлуулжээ. Энэ тухай Газрын тосны газрын мэргэжилтэн "Компани 2015 онд геофизикийн судалгаа болон таван цооногийн өрөмдлөгийн ажил хийх төлөвлөгөөг манайхаар батлуулсан. Гэтэл хоёр цооног өрөмдөөд ажлаа дуусгасан. Ямартаа ч энэ оны эхний улиралд багтааж өнгөрсөн жилийнхээ ажлын үр дүнг тайлагнаж, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг батлуулах ёстой” гэлээ. 

Үргэлжлэл бий. 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани