Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.РЭНЧИНХАНД: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ МОНГОЛ ЗАХИРЛЫГ ТӨРИЙН БОДЛОГООР БЭЛДЭЖ БАЙЛАА

Уул уурхайн инженерээс ажлын гараагаа эхэлж, энэ салбарын бодлого тодорхойлох ажилд мэдлэг оюунаа зориулан, уулын баяжуулах "Эрдэнэт”, Бор-Өндөрийн уурхайг байгуулах ажлыг удирдан явуулж байсан ахмад уурхайчин, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан Дугарын Ренчинхандтай ярилцлаа. Тэрбээр өдгөө ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн зөвлөх профессороор ажиллаж, боловсон хүчин бэлтгэх ажилд хүчин зүтгэж байна.

-Та уул уурхайн мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын арван жилийн сургуулийг 1961 онд төгссөн. Манай ангийнхан 26-уулаа төгсөхөд, талаас илүү нь гадаадад сурах хуваарь авч байлаа. Намайг Аж үйлдвэрийн яамны нэр дээр ЗХУ руу явуулахаар боллоо. Би уг нь геологийн чиглэлээр мэргэжил эзэмшье гэсэн бодолтой байсан ч тэр жил яаманд геологийн хуваарь ирээгүй болохоор ашигт малтмал ашиглалтын чиглэлээр суралцахаар болсон. 1966 онд сургуулиа төгсөж ирээд тэр жилдээ Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын гянтболдын уурхайд хуваарилагдсан. Уурхайн уулын цехэд инженерээр ажлын гараагаа эхэлж, дараа нь 1968 оноос цехийн дарга, 1968 оны сүүлчээр үйлдвэрийн ерөнхий инженерээр ажилласан. 1972 оны дунд үед яамнаас дуудаж салбарын хэтийн төлөвийн чиглэлээр санал боловсруулах ажилд оролцуулсан. Тэгээд 1972 оны арванхоёрдугаар сард намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Уул уурхайн хэлтсийн даргаар томилсон.

-Яаманд орж ирээд анх ямар ажил үүрэг авч байв?

-Тухайн үед манай улсад Налайх, Адуунчулууны нүүрсний уурхайгаас гадна өнгөт металлын салбарт Бэрхийн хайлуур жонш, Бүрэнцогт, Их хайрхны гянтболдын уурхай ажиллаж байв. Үүн дээр Хажуу-Улааны жоншны үйлдвэрийг хүлээж авлаа. Мөн 1974 оны дөрөвдүгээр сард ХарАйрагт жоншны уурхай байгуулж эхэлсэн.

-"Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахад таныг нэлээд үүрэгтэй ажилласан гэж дуулсан?

-1973 оны эхээр Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хооронд энэ салбарт хамтын ажиллагааг дахин эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурагдсан. Арваннэгдүгээр сард нь Эрдэнэтийн уул уурхайн баяжуулах үйлдвэр байгуулах хэлэлцээр хийгдсэн. Үйлдвэр байгуулах бэлтгэл 1974-1975 онд ид өрнөж, тэр жилдээ хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн хурлууд боллоо. Үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх алба яамны дэргэд байгуулагдсан. Зөвлөлтийн Медь Молибден строй трест үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн.

-Уурхайд ажиллах мэргэжилтэй боловсон хүчин тухайн үед манай улсад байсан уу?

-Манай яам Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 1973 оноос 100 гаруй хүнийг Зөвлөлт рүү явуулсан. Эхний ээлжийн мэргэжилтнүүд 1977 онд, олонх нь 1978 онд төгсөж ирсэн л дээ. Монгол, Оросын талаас тэнцүү тооны төлөөлөгч оролцдог Зөвлөлийн Монголын талын долоон хүнийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай тэргүүлж байсан. П.Очирбат гуай тухайн үед Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны Уул уурхайн салбар эрхэлсэн орлогч сайдаар томилогдоод байв. 1976 онд манай яам хоёр хуваагдахад П.Очирбат Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны сайдаар томилогдсон. Харин Геологи, уул уурхайн үйлдвэрийн яам нь одоогийн Уул уурхайн яамны суурь болж үлдэхэд П.Очирбат гуай надад орлогч сайдын ажлаа хүлээлгэж өгөөд явсан л даа. Хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн Монголын талыг би 1989 оны аравдугаар сарын 20 хүртэл ахалсан.

-Урт хугацаа байна шүү.

-Тийм л дээ. "Эрдэнэт”-ийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орсон. Энэ бүх ажлыг хүлээж авах, ашиглалтад оруулах нь миний хариуцсан гол ажил. Тэр үед бараг л Эрдэнэтийн хүн шиг тэнд амьдарч, ажилладаг байлаа. 1989 онд анхны монгол захирлыг томилуулаад би ажлаа хүлээлгэж өгсөн.

-Анхны монгол захирлаар Ш.Отгонбилэгийг томилсон гэдэг?

-Бид бодлоготой бэлдсэн л дээ. Тэр үед инженерүүд ч нэлээд төгсөж ирсэн байв. Ш.Отгонбилэг тэдний л нэг, 1976 онд төгсөж ирсэн инженер. Хэн, хаана сурч байгаа тухай судалгаа бидэнд байдаг. Улаан дипломтой төгсөж байгааг нь ч бид мэдэж байсан. Гэтэл ирэх ёстой хүн маань алга. Тэгээд Намын төв хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн Ц.Гүрбадам даргатай уулзаад "Манай нэг инженер төгсөөд ирсэн байх учиртай. Хаана хуваарилагдаад очоогүй юм бол” гэж асуулаа. "Чи боловсон хүчний хэлтсээр эргээд үз дээ, манайхаар орж ирээгүй” гэв. Боловсон хүчинтэй уулзтал нөгөө нөхрийг маань Л.Түдэв гуай Эвлэлийн дарга болгох гэж байхад нь таараад татаж авсан юм. Ш.Отгонбилэгийг 1976-1981 он хүртэл яаманд ажиллуулаад, Орост аспирантурт сургасан. Эрдэмтэн болоод ирснийх нь дараа "Монголросцветмэт” нэгдлийн нэгдүгээр орлогч дарга болгосон. Ингээд 1989 оны аравдугаар сарын 20-нд "Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирлаар батлуулж байсан юм.

-1989 оныг хүртэл манай улс яагаад Монголын талын захирлаа томилоогүй юм бэ?

-Манай талыг хүнээ томил гэдэг. Гэтэл өндөр хэмжээнд бэлтгэсэн боловсон хүчин тухайн үед манай улсад байгаагүй юм. Жирийн инженерийг тийм том үйлдвэрийн захирлаар томилж болохгүй. Зөвлөлтийн талаас олон үйлдвэрт насаараа ажилласан мундаг туршлагатай хүмүүсийг томилдог байсан учир тэдэнтэй ижил түвшний боловсон хүчин манай улсад байсангүй л дээ.

-Манай улс үйлдвэрт ажиллах боловсон хүчнээр хангагдсан байв уу?

-1978 онд үйлдвэрт ажиллагсдын тав хүрэхгүй хувь нь монголчууд, 95-аас илүү хувь нь Зөвлөлтийн мэргэжилтн үүд байлаа. Тэгвэл 1989 онд ажиллагсдын 90-ээд хувь нь, инженер, техникчдийн талаас илүү нь монголчууд болсон байв. -Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай яригддаг ч биелэхгүй байгаа.

-Зэсийн баяжмалыг металлургийн аргаар боловсруулж, зэс гаргах шаардлагатай. Энэ асуудал үйлдвэр байгуулахтай зэрэгцэн яригдаж эхэлсэн. Тухайн үед эртэдсэн яриа байлаа. Том үйлдвэрийн санхүүжилтийн асуудал, байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэх мэт бэрхшээл бий. Зэс хайлуулахад хүхэрт хий ялгарна. Хүхэрт хий байгаль орчинд сөрөг нөл өөтэй. Тэр асуудалд тулаад гацдаг байсан, одоо ч тийм. -Уул уурхайн салбар тухайн үед манай улсын эдийн засагт ямар байр суурь эзэлж байсан бэ?

-1972 онд аж үйлдвэрийн бүтээгдэх үүний хоёр орчим хувь, экспортын бүтээгдэхүүний нэг орчим хувь нь уул уурхайн салбарт ногдож байсан. 1990 он гэхэд экспортын бүтээгдэх үүний 40 орчим хувь, аж үйлдвэрийн бүтээгдэх үүний дөрөвний нэгийг манай салбар үйлдвэрлэдэг болсон. Одоо бол нийгмийн нийт бүтээгдэх үүний гуравны нэгийг, аж үйлдвэрийн бүтээгдэх үүний 70 орчим хувь, экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбарт эзэлж байна шүү дээ.

-Уул уурхайн үйлдвэрлэл хүчээ авахтай зэрэгцэн энэ чинь байгаль орчинд халтай гэж шүүмжлэх хүн олон боллоо.

-Өмнө нь нөхөн сэргээлт хийдэггүй байлаа шүү дээ. Нөхөн сэргээлт хийх ёстой зардал мөнгийг нь улс өгдөггүй байсан. Сангийн яам орлогоо төвлөрүүлж авдаг. Энэ бол төрийн л хийсэн ажил. Тухайн үед улс үйлдвэрүүдээс татаж авч болох бүхнийг төвлөрүүлж байлаа. Түүнээс биш аль ч улс оронд уул уурхайн үйлдвэр явдгаараа явж л байна. Нөхөн сэргээлт хийгээд явбал уул уурхайгаа ашиглахад болохгүй юмгүй. Санхүүгийн эх үүсвэргүйгээс нөхөн сэргээлт хийгээгүй нь ард түмний толгойд сөрөг мэдээлэл болж, хүчтэй буудаг. Тиймээс уурхай дэмий юм байна, баахан онгойсон нүх үлдээдэг гэсэн ойлголт ард түмний толгойд бууж байна. Одоо бол хувийн үйлдвэрүүд нөхөн сэргээлт хийдэг болжээ.

-Таны төрсөн нутаг Дорнод аймгийн Баян-Уул сум мэргэн харваачдаараа улсдаа алдартай. Таныг бас сур харвадаг гэж дуулсан?

-Манай сумаас сурын арав гаруй мэргэн, спортын 30 гаруй мастер төрсөн. Намайг дунд сургуульд байхад харваачид өглөө эрт босоод хэдэн сум харваж байгаад ажилдаа явдаг. Орой ажлаасаа ирээд харанхуй болтол харвацгаадаг байсан. Би сумыг нь ойртуулж, зөөж өгдөг, сум хариулна гэж харвадаг хүүхэд байлаа. Үндэсний сурын холбооны тэргүүн нь анагаах ухааны доктор, профессор Д.Балдандорж гуай байсан. Би орлогч нэртэй 20-иод жил явсан даа. Үндэсний сурын хүндэт мэргэн цолтой. 1990-ээд оноос хойш улсын наадамд тасралтгүй орж байна. Дунд сургуульд байхаас би цана, сураар хичээллэж, цанаар улсад гурван жил уралдсан. 1959 онд наймдугаар ангийн сурагч хотод ирж, цанын насанд хүрэгчдийн УАШТ-д оролцож тавдугаар байрт орсон. 1960 онд есдүгээрт, 1961 онд Бүх ард түмний спартакадаас хүрэл медаль авсан даа.

-Цанын бэлтгэл сургуулилтаа та сумандаа л хийдэг байв уу?

-Манай сум урдуураа нарстай үргэлжилсэн толгодтой. Хүүхдүүд урд ууланд гарч цанаар гулгадаг. УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав Л.Раднаа багш хүүхдүүдийг дагуулж гулгадаг, сайн цаначин байлаа. Бид дагаж гүйсээр гайгүй болсон хэрэг. Ирэх зун Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн ой болно.

 

Х.БОЛОРМАА
Өнөөдөр сонин

Д.РЭНЧИНХАНД: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АНХНЫ МОНГОЛ ЗАХИРЛЫГ ТӨРИЙН БОДЛОГООР БЭЛДЭЖ БАЙЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани