Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХҮН-д шургалсан “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд гэж хэн бэ?-цуврал 1

"Алтан дорнод Монгол”-ын захирал, "хамар” Т.Ганболдыг улстөр, бизнес хүрээнийхэн андахгүй. Мөн эдийн засгийн гэмт бүлэглэл, цагдаагийн байгуулагад ч зартай нэгэн. Саяхан Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-д элссэн Т.Ганболдыг нийгэм тэр аяараа анхааралтай ажиглаж байна. Учир нь Монголын төрд цуутай эр шургалахаар эхний алхамуудаа хийж эхэлсэн болохоор түүнийг цаашид хэрхэн хөдлөхийг, өмнө нь хэн байсан, цаашид хэн болохоор зүтгэж буйг ард түмэн ажих нь зүйтэй.

Тэгвэл хөрөнгө мөнгөнийхээ хүчээр ХҮН-д хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн Т.Ганболд гэж хэн бэ. Түүний талаар сайн гэхээс саар мэдээллүүд их байдаг. Саарыг нь бичье гэвэл уншигч таны нүд чилэх бөгөөд ухаж ойлгоход ч тун ярвигтай. Иймээс цувралаар хүргэх нь илүү ойлгомжтой юм.

"Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой хуудуутай асуудал их бий.  Улсад их хэмжээний татварын өртэй энэ компани өдийг хүртэл толгойгоо илүүлж зоргоороо загнаж ирсэн талаарх мэдээлэл дарагдах хандлага давамгайлж ирсэнийг дурьдах нь зүйн хэрэг.

Эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой энэ компани засаг засгийн үед том артай явж ирсэн. Өдгөө УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд гэгчийн мэдэлд буй эл компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокийнх байсан гэдгээр нь уншигчид олонтаа сонссон. Энэ компани өнгөрсөн жилүүдэд үнэхээр монголын хуулийг гишгэлж иржээ. Чухам яасан гэдгийг баримт түшин өгүүлье.

Тус компанийн татварын нийт өрийн 7 хувийг төлүүлэхээр дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор "Алтандорнод Монгол” ХХК-наас  5 тэрбум төгрөг гаргуулж, Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр  "Алтандорнод Монгол” ХХК-наас  807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  563,3 сая төгрөг гаргуулж, Нийслэлийн Татварын газарт олгохоор  тус тус шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус компани өчнөөн асуудал чирэгдэл болж байж бага сагахан хэсгийг л барагдуулсан байна.

Тэгвэл Засгийн газар хуралдаад "Алтан дорнод Монгол” ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргасан нь угтаа бол "Алтан дорнод Монгол”-ын талд үйлчилсэн агуулгатай гэж харахад хүргэж байлаа. Учир  нь "Алтан дорнод Монгол”-ын өрөндөө шахсан эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлаад, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах үндсэн зорилготой Ажлын хэсгийг байгуулж байв. Энэ нь өр ширийн хэмжээгээрээ толгой цохидог "Алтан дорнод Монгол”-ыг асуудлаас гаргаж авах гэсэн хэлбэртэй үйлдэл болж харагдаж байгаа юм.

"Алтан дорнод Монгол” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсад 67,178,028.3 тэрбум төгрөгийн татварын өртэй  байв. "Алтан дорнод Монгол” ХХК-ийг өртэй нь худалдан авсан Т.Ганболд тус компанийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өр ширийг бүгдийг хариуцна гэдгээ мэдэгдэж байсан ч лав л 2013 оны байдлаар улсад төлөх ёстой өрийнхөө 7 тэрбумыг л барагдуулсан гэгддэг.

Тэгвэл мөн онд ТЕГ-аас "Алтан дорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн  татварын өрийн тооцоог харахад 151 тэрбум төгрөгийн авлагын асуудал харагддаг.

 

АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-НААС НЭХЭМЖИЛЖ БУЙ ТАТВАРЫН ӨРИЙН ТООЦОО

 

Д/д    Татварын өр  мян/төг    Дүн мян/төг    Үндэслэл, нэхэмжлэгч    Тайлбар

  1. Шүүхийн шийдвэртэй өр , төлбөр

10 693 639,8    4 300 519,8    Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 245 тоот шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  4 685 300 000 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа хийгдэж байгаа.

5 022 484,0    Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 86 дугаар тогтоолоор "Алтандорнод Монгол” ХХК-наас  5 022 484 200 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т

 Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

807 288,8    Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 1562 тоот шийдвэрээр  "Алтандорнод Монгол” ХХК-наас  807 288 800 төгрөг гаргуулж НТГ-т

Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

563 348,0    Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 112 тоот  шийдвэрээр "Алтандорнод Монгол” ХХК-наас  563 348 000 төгрөг гаргуулж НТГ-т    Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.

  1. Тайлангаар үүссэн өр, төлбөр

65 071 499,3    64 555 957,9    ТЕГ-ын УТОХГ-т ирүүлсэн тайлангаар     ААНОАТ, НӨАТ,ЗБҮӨАТ

157475,8    Нийслэлийн татварын газарт ирүүлсэн тайлангаар     ХХОАТ

27 081,8    Хан-уул дүүргийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар    Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

156 055,0    Төв аймгийн татварын хэлтэст ирүүлсэн тайлангаар     Газар, усны төлбөр

174 908,8    Архангай аймгийн татварын хэлтэст татварын тайлангаар     Газар, усны төлбөр

  1. Хяналт шалгалтаар ногдуулсан өр, төлбөр

75 325 324,1     75 325 324,1    Татварын улсын байцаагчийн 2009 оны 0300916 дугаар актаар 75 325 324,1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

Дүн     151 090 463,2    151 090 463,2. Нийт 151 тэрбум төгрөгийн өр авлагын асуудал байдаг.

 

Харин мөн онд "Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авсан Т.Ганболдын хамтрагч Б.Болд 2013 оны 3 дугаар сард ярихдаа   "Бид "Алтан Дорнод Монгол”-ыг худалдаж аваад гурван том бэрхшээлтэй тулгарсан.

Нэгдүгээрт, татварын өр. Хоёрдугаарт, олборлолт явуулчихаад нөхөн сэргээгээгүй үлдээсэн талбай, гуравдугаарт, арилжааны банкны маргаантай, маргаангүй янз бүрийн өглөгүүд биднийг угтсан. Татварын тухайд нийтдээ 74 тэрбум төгрөгийн өр байгаа юм. Үүний 50 гаруй тэрбум нь гэнэтийн ашгийн 68 хувийн татварын өр, үлдсэн нь түүний хүү, алданги. Бид энэ оны гуравдугаар сард Татварын ерөнхий газартай гэрээ байгуулсан. Үйл ажиллагааныхаа орлогын дийлэнхи хэсгийг татварын энэхүү өрийг барагдуулахад зориулна, "Алтан Дорнод Монгол” компанийн өмнө нь төлөөгүй татварыг бүрэн төлж дуусгана гэсэн үүрэг хүлээсэн. Гэрээг хэрэгжүүлэхийн баталгаа болгож таван тэрбум төгрөг урьдчилан төлсөн. Тэгж байж үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Татварын 74 тэрбум төгрөгийн өрөөс долоон тэрбум гаруйг нь барагдуулаад байна. Цаашид, тодорхой хугацааны дотор энэ өрийг цэгцлэх болно” хэмээн ярьж байв.

Тэгэхээр эндээс үзэхэд "Алтан Дорнод Монгол” компанийн өр ширийн хэмжээг зориуд багасгах тал дээр төр засгийн зүгээс тодорхой алхмуудыг хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байна. 2011 оны байдлаарх татварын өр 74 тэрбум байсан юм уу, 120 тэрбум юм уу, 151 тэрбум юм уу гэдгийг нягтлах шаардлага байгаа гэдгийг зориуд тэмдэглэе.

Ямартай ч бизнес улстөрийн салбарт нэр төртэй С.Дэмбэрэлийн эгчийнх нь хүүхэд, тэр хэрээрээ ахынхаа далбаан дор намирдаг байсан Т.Ганболд эрхэм С.В.Паушокийн заргатай зэрэгцэн компанийг нь худалдаж авахаар гэрээлсэн байдаг.

Түүнээс  өр ширтэй асуудалтай компанийг худалдан авахдаа Монгол Улсынхаа Засгийн газарт мэдэгдсэн үү? гэдгийг нь  тодруулахад "…Компани худалдах, худалдан авах процесс нь хувийн аж ахуйн нэгжүүдийн дунд өрнөсөн асуудал. Түүнээс биш төрийн өмчийг худалдаж авч байгаа хэрэг биш шүү дээ. Тиймээс Засгийн газарт энэ талаар мэдэгдэх шаардлага байгаагүй. Харин цаашдаа энэ компаниас Монгол Улсын Засгийн газрын нэхэмжилж буй бүх өр төлбөрийн асуудлыг бид хариуцаж ажиллах нь тодорхой юм. …Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа энэ компанийн хувьд  эрсдэл бүр их өндөр. Би үүнийг тооцож үзсэн. Миний тооцоолсноор энэ компанийн ирээдүйн сайн сайхан нь муугаасаа илүү гэж үзсэн учраас өөртөө том эрсдэл хүлээсэн хэрэг. Яах вэ, монголчууд сүүлийн хэдэн жил энэ компанийг дандаа муу муухайгаар цоллуулж ирснийг нь мэдэх байх. Цаашдаа энэ компанийг хөл дээр нь босгох, өр төлбөрийг нь барагдуулах, 2000 гаруй ажлын байрыг сэргээхийг зорих болно.” хэмээн ярьж байсан удаатай. Гэсэн ч одоо байгаа байр байдлыг нь харахад "Алтан дорнод Монгол” ХХК Монголын хууль журмыг гишгэлж байгаагаас бус хийж гавьсан юм үнэндээ алга гэдгийг топотгох нь зүйтэй. Өр ширийн хэмжээ нь автоматаар багасаад төлж барагдуулсан нь ч гавиагүй байгаагаас үзэхэд түүний ард нэр нөлөө бүхий эрхмүүдийн дэмжлэг байгааг илтгэж буй бөгөөд нэг талаас үнэхээр ухаан сийлсэн зальжин нөхөд дээр нь суугааг харуулж байгаа юм.

Юутай ч эдийн засгийн гэмт хэргийн асуудлаар хэдэнтээ хууль шүүхийн хаалга татаж ирсэн Т.Ганболд татвараа ч бүрэн төлчихөөгүй байж Монголын улс төрд хүчээ зузаатгахаар өөрийн биеэр орж айсуй.

Үргэлжлэл бий.. 

Эх сурвалж: Намбус.мн

ХҮН-д шургалсан “Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд гэж хэн бэ?-цуврал 1
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани