Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Батцэнгэл: Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан

Л.Батцэнгэл: Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан

 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой төсөл эхлээд багагүй хугацааг ардаа үдэж байна. Улс орны эдийн засагт эерэг үе өгөөжөө өгч буй нэртэй  тоон үзүүлэлтүүд, нэгдсэн тайлан, цэнхэр кемп сэлтхэнээр бид Оюутолгойг төсөөлдөг. Гэвч Ханбогд сумын малчдын амьдралд төслийн нөлөөгөөр хэрхэн өөрчлөлт орсон хийгээд сум орны байгаль орчинд гарсан өөрчлөлтүүдийг төдийлөн хайхралгүй, эзэнгүй байдалтай орхисон мэт.

Харин бодит байдал дээрээс нь сурвалжлахад дэлхийн хэмжээний том групптэй сумын захиргаандаа энгийн өргөдөл гаргахдаа хүртэл түүртэхэд хүрдэг малчид хэрхэн хэлэлцээр байгуулсан, ямар замаар мадлуулж, хэрхэн хүлцэн амьдарч буйг харж болно. Гэвч эдүгээ малчид  чадавхжиж, тус суманд хэд хэдэн ТББ байгуулагдахад хүрчээ. Одоо тэд Оюутолгойтой ажил хэрэгчээр хэлэлцээр хийж, хөндлөнгийн шинжээч, зөвлөх мэргэжилтнээ  гаднаас урих хэмжээнд чадавхжсан байна.  

Тэдний нэгэн төлөөлөл болох "Говийн газар шороо” ТББ-ын тэргүүн Л.Батцэнгэлтэй Чингисийн мянган цэрэг ундаалдаг байсан түүхтэй Ундайн голын голдрил өөрчлөгдөж, эдүгээ 20 гаруй цутгал горхиныхоо хамт сайр болон үлдсэн хийгээд худаг малтаад ч ус  гарахаа голын сав газар, нутгийн малчдын асуудлаар ярилцлаа.

-  Нөлөөллийн бүсэд багтсан өрхүүд нэгдээд ТББ байгуулан, Оюутолгойд зарим асуудлуудыг тавьж эхлэх гол шалтгаан, шаардлага нь юу байв?  

- Оюутолгой төслийн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж буйтай холбогдуулан 2011 онд "Малчин өрхийн нөхөн олговрын гэрээ”-г байгуулсан байдаг. Таван жилийн хугацаатай уг гэрээ нь зөвхөн дэд бүтэц, бүтээн байгуулалт барилгын ажлын явцад малчин өрхөд ирэх эрсдлийг бууруулах нөхөн олговорт чиглэгдсэн байв. Ер нь энэ төрлийн гэрээнүүд нь Оюутолгой цаанаас төслөө боловсруулаад, малчдын ямар ч саналыг авалгүйгээр шууд тулгах замаар гарын үсэг зуруулж ирсэн. Энэ байдал нь эргээд малчдын амьдралд сөргөөр нөлөөлж, асуудлаа илүү цогц, эрхзүйн хамгаалалттай байдлаар тавих, байгаль орчны хохирлыг асуудлыг  далайцтай сөхөх шаардлага малчдад үүссэн. Яг энэ асуудлаас үүдэж  "Говийн газар шороо” ТББ-ыг Оюутолгойн төслийн сөрөгт нөлөөлөлд өртсөн  есөн малчин хамтран 2012 онд байгуулсан.

- Та бүхэн ТББ-ынхаа хүрээнд гаргасан голлох гомдлуудынхаа талаар мэдээлэл өгвөл?

- Монголын нүүдэлчин малчид  бэлчээрээс бүрэн хараат амьдардаг. Гэтэл  малчидтай байгуулсан 2004 оны "Нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ” болон 2011 оны "Малчин өрхийн нөхөн олговрын гэрээ”-нүүд амьдарлынх нь онцлогийг үл харгалзан, түр аргалах зорилгоор байнгын бус  ажлын байраар хангах, хог түүлгэх ажил хийлгэх, мөнгөн нөхөн олговор олгох төдийхнөөр хязгаарлагддаг.

Тиймээс бид Оюутолгойг санхүүжүүлдэг Олон Улсын санхүүгийн корпорацийн гомдлын механизмыг зохицуулдаг Омбудсманы газарт байгууллагад 2012 оны  аравдугаар сард гомдол гаргасан. Оюутолгойн төслийн нөлөөгөөр Ундайн голын голдрил өөрчилсөн асуудал болон малчдын бэлчээрийн хүндэрлийн  талаар гомдолдоо тусгасан байдаг.

- Ундайн голын асуудлаар хэзээ гомдол гаргасан юм?

- Их говийн заган ойг тэжээж байгаа Ундайн голын усны голдрлыг Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын хүрээнд өөрчилсөн.Тиймээс бид дан ганц  нөлөөллийн бүсэд багтсан өрхүүдийн асуудлыг ярихаас илүү Ундайн голын голдрилыг хөндүүлэхгүй байх асуудлаар 2013 онд хоёр дахь гомдлоо гаргасан юм.

- Тухайлсан гомдлууд дээр Оюутолгойн зүгээс  та бүхэнд  хандан ямар санал тавьдаг бэ?

- Хэлэлцээрийн арга замаар шийдэхийг санал болгодог. Бид саналыг хүлэж авахдаа Олон Улсын санхүүгийн корпорацийн гомдлын механизмыг зохицуулдаг Омбудсманы газраас чиглүүлэг авч, хэлэлцээр явуулж эхэлсэн. Оюутолгой өөрөө Үндэстэн дамнасан том корпораци.  Ийм том корпорацитай орон нутгийн малчид хэлэлцээр хийнэ гэдэг өөрөө их эмзэг сэдэв. Тиймээс бид мэдээлэл солилцох, холбогдох сургалтууд  зэргийг авч, малчдаа бэлддэг байгаа.

- Гомдлын хүрээнд  тодорхой өөрчлөлтүүд гарч байна уу?

- Хэлэлцээр эхэлснээс хойш Оюутолгойн зүгээс  эхний ээлжинд Ундайн голын асуудлыг  ярилцаж, шийдвэрлэх  саналыг бидэнд тавьсан. Ундайн голыг өөрчилсөн асуудал дээр  бид хөндлөнгийн экспертүүд ажиллуулж, холбогдох  тайлангуудыг гаргаж, орон нутгийн захиргаа, малчдын төлөөлөл, Оюутолгойтой хамтран "Гурван талт зөвлөл”  байгуулан, ажиллаад явж байна. Гомдлыг  "Говийн газар шороо” ТББ гаргасан хэдий ч бид зөвлөлд багаа  төлөөлсөн малчдын өмнөөс хэлэлцээрийн ширээний ард суудгаараа онцлогтой.

Орон нутгийн малчдын зүгээс "Гурван талт зөвлөл”-ийн ажлын үр дүнд ихээхэн найдлага тавьж байна. Уг зөвлөл хөндлөнгийн шинжээчийн  багийн гаргасан 14 зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар санаачлага гарган ажиллах, орон нутагт учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоох, малчдыг чадавхжуулах чиглэлд шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулдаг аж. Тухайлсан гэрээний дагуу "Гурван талт  зөвлөл”-ийн үйл ажиллагаа нууцлалын зэрэгтэй. Хэвлэл мэдээлэлд  14 зөвлөмжийг  зөвлөлийн багийн гишүүн  өгөх боломжгүй. Энэ тохиолдолд тэдний  хөдөлмөр талаар болж, зөвлөл татан буугдах, цаашлаад ажил үргэлжлэхгүй байх аюултай. Тиймээс ч бид малчдад хэвлэмэл байдлаар тараагдсан зөвлөмжийг олж, цухас танилцсан болно.

Бидний сонирхсон гол сэдэв бол яг бодит байдал дээр байгалд ямар өөрчлөлт гарсан хийгээд малчдын ундны усны хэрэгцээний асуудал байв. Ханбогд сумын  Жавхлант багийн зарим айлуудад ороход Ундайн голын хамгийн том цутгалын нэг "байсан” Бор-Овоогийн жаазалсан зураг хананд нь өлгөөтэй харагдана. Хүний буруутай үйл ажиллагааг байгал эх өөрийн чадлаар эсэргүүцсээр,  эцэстээ зангирах өчил төдий шалбааг болон хувирсан энэ зургийг 2010 онд авчээ. Одоо эл шалбааг төдий задгай бүр мөсөн татарч, задгай сайр болон хувирсан байна.

Бор-Овоогийн жаазалсан зурагны хажууд алга дарам цагаан цаасан дээр "...Бор-Овоогийн булаг нь өвөлдөө харзлан урсдаг бөгөөд зарим өвөл 1-р сарын 15-ныг хүрч хөлддөг, маш өвөрмөц онцлогтой Галбын говийн  онцлог, чухал усны эх үүсвэр байсан юм. Эдүгээ Оюутолгой ажиллаж эхэлснээр бүрэн устаж, үгүй болж  түүх болон үлдсэн юм” гэжээ. Оюутолгойн зүгээс өнгөрсөн онд малчдаас уучлал гуйхдаа ширгэсэн голынх нь зургийг дурсгаж, асуудлыг анхааран үзэж буйгаа илтгэн тохуурхсан нь энэ.

Үргэлжлүүлэн  Ундайн голын сав газрыг даган мал аж ахуй эрхэлж байгаад Оюутолгойн төслийн нөлөөн дор  нутаггүйдэж, улмаар суурин бараадан, ТББ байгуулах хүртлээ асуудлаа ярьсаар яваа Л.Батцэнгэлийн яриаг хүргэж байна.

- Малчдын худгийн усны түвшинд Оюутолгойгоос хяналт байнга тавьдаг уу?

- Оюутолгой малчдын гар худагт метр шургуулаад усны хэмжилт үздэг. Гэтэл малчид  уламжлалт аргаараа усны ундаргыг хэмжихдээ хэдэн мал ууснаар түвшин нь доошилдогоор барагцаалсаар ирсэн. Одоо бодит байдал дээр энэ хоср хэмжилт эрс зөрөөд байгаа юм. Оюутолгой мал услахаас өмнө усны түвшин хэвийн байх үед нь хэмжчихдэг. Харин нөгөө худаг нь нэг шавхарахаараа 7-8 хоногийн дараа  энгийн түвшиндээ ирдэг. Энэ нь ундарганых нь хурд эрс багассаныг л харуулаад байгаа юм. Тэгэхээр хэмжилт хийхдээ малчдын уламжлалт аргыг нэвтрүүлэх  асуудлыг хүртэл бид тавьсан.

- Одоо Ундайн гол задгай урсацтай юу?  

- Голынх нь голдрилыг өөрчилсөн учраас  задгай ус бүр алга болоод байна. Ер нь Олон Улсын хэмжээнд голын голдрилыг шууд өөрчилдөг ийм уул уурхайн стандарт байдаг эсэхийг малчид бид нар мэдэхгүй байгаа юм. Гэхдээ ч хүний юманд хүн ширүүн гэгчээр Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан нь туйлаас нь үнэн. Чингисийн мянган цэрэг ундаалж  байсан түүхтэй, 20 гаруй голын урсац нийлсэн энэ гол дагуу нутагладаг малчид худаг малтах ямар ч шаардлагагүй байсан. Ундайн гол өөрөө Жавхлант багийн зуны гол бэлчээр болсон газар, малчид эндээс хадлангаа хүртэл авдаг байсан. Гэтэл одоо Ундайн голын сав газар усны хомсдолд орж эхэлсэн. Малчид усгүй болчихоод байна.

- Худаг малтаад ч ус гарахаа байсан гэсэн үг үү?

- Яг голын голдрилыг өөрчилж байх үед усны татралт гайгүй байсан. Тиймээс ч малчид эхэндээ задгай ус ширгээд ирэхээр худаг гаргаад болчихно гэдэгт итгэлтэй байсан нь юм. Тиймээс бид Оюутолгойгоос  техникийн хүч гаргуулаад хоёр газар дөрвөн удаа, нийт найман газар ухуулсан. Гэтэл ус гараагүй. Ул чулуулагт  тултал ухуулаад ч байхгүй. Ингээд өнгөрсөн оноос Оюутолгойгоос 20 км-ийн радус доторх айлуудад ус зөөх журам боловсруулж, нийтдээ таван байрлалд 10 гаруй айлд зөөврийн ус хүргэж байгаа. Малчид  тэр уснаас малаа услаж, ундны хэрэгцээндээ ашиглаж байна.

- Ундайн голд 20 гаруй гол цутгадаг байсан мөртлөө яагаад богинохон хугацаанд усны нөөцөө тэгтлээ их алдсан юм бол?

-  Анхнаасаа Оюутолгойн хайгуулын шатны үед Ундайн голын сав газраар маш олон гүний өрөмдлөг хийсэн. Ундайн голын хамгийн гол цутгалын нэг болох Бор-Овоогийн задгай Оюутолгойн лицензийн талбайд орчихсон. Энэ нь их сөргөөр нөлөөлсөн гэж болно.  Нөгөө талаас Ундайн голын өрмийн худгуудын усыг Оюутолгой барилгын ажил, зуурмагийн усандаа хэрэглэхээр шууд татаж авсан байдаг. Энэ бол бүтээн байгуулалт ид өрөнөж байсан үе. Цаашлаад Ундайн голын усаар өрмийн усаар Оюутолгой сайтынхаа усны бүх хэрэгцээгээ хангаж байсан. Ингэж явсаар 2012 онд Ундайн голын усны  гэнэт хомсдож, ажилчдынхаа угаалгын хувцсыг ч авах боломжгүйд хүрсэн байгаа юм. Оюутолгой мэдээж ингээд ирэхээр нь сандралд орно  оо доо.

- Тэр үед гүний хоолойн 28 худаг нь ашиглалтад ороогүй байсан юм уу?

- Яг тэр үед  барилгын ажил нь явагдаж байсан. Гэхдээ усгүй болоод сандраад ирэхээрээ  эхний ээлжинд зургаан худгийг нь яаралтай ашиглалтад оруулсан.

Ингэж Оюутолгой  2012 он хүртэл Ундайн голын гүний усыг бүхий л хэрэгцээндээ ашиглаж, гадаргын голдрилыг нь өөрчилж. Газрын гүний усыг  тэр чигт нь хэрэглэгдэж,  гадаргын голдрил нь хүртэл өөрчлөгдсөн болохоор Ундайн гол цутгал 20 гаруй горхиныхоо хамт ширгэжээ. Оюутолгой  одоо гүний  28 худаг болон Ханбогд сумыг  нутгаар тархсан 300 цооног бүхий  гүний хоолойн бүсээс усаа хэрэглэж байна. Оюутолгой  нэг секунд тутамд 873 литр ус хэрэглэдэг. Тэгэхээр Оюутолгой нэг минутад 52 тонн, 320 литр ус, цагт 3.142.800 тонн усны зарцуулалттай гэх тооцоо гарч буй юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Оюутолгой секунд тутамд 1461 литр ус ашиглана гэх тоцооллыг Олон улсын усны мэргэмжилтэн гаргасан. Гэсэн хэдий ч далд уурхай ашиглалтад орсноор усны хэрэглээ одоогийнхоос нэмэгдэхгүй гэсэн тайлбарыг Оюутолгойгоос бидэнд өгсөн юм. Оюутолгой яахав, энэ мэтээр усны хэрэгцээгээ хангаад, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь тодорхой.

Харин далд уурхайн бүтээн байгуулалт өрнөөч үгүй байгаа энэ үед малчид зөөврийн усанд шилжиж, худаг ухаад ч гарахаа байсан нь эрхгүй анхаарал татна. Малчид Монгол Улс Оюутолгой төслөөс ногдол ашиг авах алдарт 2030 хүртэл ямархан байдлаар амьдрахыг төсөөлөөд ч хэрэггүй мэт санагдана. Ийм л бүрхэг ирээдүй Оюутолгойн нөлөөллийн бүс дэх айлуудыг хүлээж байна. Тэдний амьдралд гарсан өөрчлөлт, сэтгэхүйн хувьсал, бодит хохирлыг  өнөөдөр бид жинхэнэ утгаар нь үнэлнэ гэдэг ч бэрхтэй болжээ. 

Эрхэм уншигч та Оюутолгойн асуудлаар манай мэдээллийн сайн бэлтгэсэн Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэлтийн компанийн давуу эрхэт байдал /ЭНД/, 20 км-ийн шороон замаар тээвэрлэлт говьд асар их тоосжилт үүсгэж байгаа тухай /ЭНД/, нөлөөллийн бүс дэх айлуудтай Оюутолгой ямар гэрээ байгуулж, хэрхэн мадалсан талаар /ЭНД/, Өмнийн говийн цэнхэр сувд Оюутолгойн төслийн нөлөөн дор ямар аюултай байдалд орж буйг /ЭНД/  линк холбоосууд дээр дарж уншаарай. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Л.Батцэнгэл: Оюутолгой Ундайн голд хоноцын сэтгэлээр хандсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани