Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хил даван чимээгүйхэн одох хайлуур жоншоо өөд нь татъя

Хил даван чимээгүйхэн одох хайлуур жоншоо өөд нь татъя

 

Эдийн засгийн хямрал үргэлжилсээр.  Жилийн өмнө "Атар” талхыг дөрөв хуваан худалдаж авдаг байсан иргэдийн амьдрал дордсоор  эдүгээ найм хуваагаад ч түүнийхээ үнийг дийлэхээ больж  байх шиг байна. 

Харин эрхэм эрх баригчдын  тархинд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших, тойрог олох тухай бодол эргэлдэж, юун эдийн засгийн хямрал, ард түмний амьдрал манатай яваа бололтой. 

Ийм цаг үе дор та бид амьдарсаар. Монголын төр хямралыг давж гарах  бодлогын   баримт бичиг ч үгүй л дөрвөн жилийг барж байна. Эрдэмтэн мэргэд нь ч таг чиг. Тэгэхээр монгол хүн хожмын өдрийн  юунд нь найдах болж байна вэ. Алт хэмээн гараа өргөх нэгэн байх л юм биз.  Жилд 20 тонн алт олборлож, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах тухай асуудал засаг, төрийн хэмжээнд яригдаж, ажил хэрэг болгохын төлөө чардайж байгаа нь  үнэн.

Гэвч энэ нь хэр оновчтой шийдвэр, авралын  гарц болохыг дүгнэхэд эрт. Ямартай ч дэлхийн зах зээл дэх унц алтны ханш өссөөр өнөөдрийн байдлаар 1239 ам. доллар  болжээ.  Маргааш   эл үзүүлэлт хэвээр үргэлжлэх үү, ханш нь буурч, тонн байцааны үнэтэй дүйх үү гэдгийг  хэн ч хэлж эс чадна.  Гагцхүү бурхан мэдэх хэрэг. Манайхан нэг хэсэг нүүрсэндээ онцгой ач холбогдол өгч, тэнгэрт суудал зассан юм шиг аархаж  байгаад яалаа.  Эдүгээ нүүрс олборлодог  аж ахуйн нэгжүүд дараалан хаалгаа барин дампуурч, талбай дээрхээ үнс болгон салхинд  хийсгэчихгүйн тулд тонн байцааны  үнээр ч болов өгөхийн төлөө  харийнхны хөлд сөгдөх дээрээ тулж   байгаа нь нууц биш. 

Тиймээс учирч болзошгүй эрсдлийг ямагт давхар бодож явах ёстой болов уу.  Энэ бүхнийг  улиглахын учир Монгол Улс эдийн засгийн хувьд баттай орших, байх нөхцөлд сайнаар  нөлөөлөх бас нэг баялаг нь  жонш. Үнэ ханшийн хувьд алттай дүйцэхүйц  өндөр биш ч нүүрс шиг шалдаа буучихаагүй байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр,  75 хувийн агуулгатай  бүхэллэг жонш тонн нь 130-185 ам.доллар, флотацийн баяжмал 195 ам.доллар байгааг өөд татчихвал хэсэг хугацаанд ч болов эдийн засгаа сэв хийлгээд авах боломж байж мэднэ. 

Тэгээд ч Монгол Улс  2016 оны  байдлаар 104.116 сая тонн хайлуур жоншны хүдрийн нөөцтэй гэж бүртгэгджээ.  Нөөцийн хэмжээг өшөө ч  өсгөх боломжтой хэмээн  уул уурхайн салбарынхан үздэг юм билээ.  Тэгэхээр энэ бүхэн   дэлхийн жоншны зах зээлийг Монгол  атгах нөхцөл нь болж, үнэ ханшийг  тогтоодог байж яагаад  болохгүй гэж. Ингэж мандаж явсан үе бидний түүхэнд бий. Социалист нийгмийн үед манай улс  дэлхийн жоншны зах зээлийг тодорхойлолцож,   Бор- Өндөр, Бэрхийн уурхайгаас жилд сая 200 мянган тонн баяжмал олборлон ЗХУ руу экспортолдог байсан гэдэг. 

Тухайн үеийн зах зээлийн хэрэгцээ шаардлага эдүгээ нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.   Өнөөдөр жоншийг   дэлхийн хэмжээнд өндөр үнэт бүхий  экспортын бүтээгдэхүүн  гэж үзээд зогсохгүй аж үйлдвэрийн салбарын нэн чухал түүхий эд,  стратегийн баялаг  гэх болсон байна. Учир нь жонш нь ган, хөнгөнцагаан хайлуулах үйлдвэр,  шил, линз, паалан, пластик, газрын тосны боловсруулалтын гол түүхий эд аж.  Тиймээс Монгол Улс жоншоо экспортын бараа бүтээгдэхүүн гэж харахаас илүүтэй бусдын адил стратегийн чухал түүхий эд хэмээн үзэж, жоншны салбарыг тодорхой бодлого, системтэйгээр хөгжүүлэх цаг болжээ. 

Ингэж чадаагүй, бодлогогүйн  гороор Монгол Улс  өнөөдөр жилд  280,3 мянгахан тонн жонш олборлон түүнийгээ  БНХАУ, ОХУ, Киргизистан, Украйн, БНСУ зэрэг улсуудад  гаргаж байгаа нь  дэндүү харамсалтай үзүүлэлт биш гэж үү.  Тэр хэрээр экспортын хэмжээ буурч,  улс орноороо  эдийн засгийн хямралын өмнө өвдөг сөгдөж мэдэхээр байдалд очиж мэднэ.   Нөгөөтэйгүүр, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ богино хугацаанд ингэж буурч байгаад нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлийн эхнийх нь   мэдээж,  түүхий эдийн  гол нийлүүлэгч  гэж хэлж болох  Бор-Өндөр,  Бэрхийн уурхайн үйл ажиллагаа зарим талаар зогссон явдал.   

Хоёр дахь нь  жоншны зарим жижиг орд, илэрцүүдэд иргэд хувиараа олборлолт явуулаад зогсохгүй стандартын шаардлага хан­гаа­гүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зарим тохиолдолд Монголоос экспортолж байгаа жоншны бүтээгдэхүүний үнээс доогуур ханшаар  борлуулдаг  байдал.    Чойр, Бор- Өндөр, Бэрх  орчимд орон нутгийн мянга гаруй  иргэн гар аргаар жонш олборлон  хятад ченжүүдэд газар дээр нь тонныг нь 20 ам.доллараар худалдаалсаар миний мэдэхийн  арав шахам  жилийн нүүр үзэж буй.  Энэ мэтэд шүүмжлэлтэй хандан асуудлыг  мушгих аваас Монгол Улс  жонш экспортолдгоо  мартаж орхио юу даа гэж хэлж болохоор. Харин асуудлыг зөвтгөн, өөрсдийгөө өмгөөлөх гэвэл    дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй  гангын  үйлдвэрлэлийн  хэмжээ эрс багассан байдал экспортод  нөлөөлсөн гэж тайлбарлаж болно.   Ийм  төвшинд яваа атлаа л Монгол Улс  экспортынхоо хэмжээгээр БНХАУ, Мексикийн дараа бичигддэг хэвээр.   

Ашигт малтмалын газраас гаргадаг статистик мэдээллээс иш татахад,  2016 оны  гуравдугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт ашиглалтын 1508 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас 10.6 хувь нь жоншны тусгай зөвшөөрөл эзэлж буй юм байна.  Тодруулж хэлбэл,  126 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах эрхтэй ч дөнгөж  30 нь л идэвхитэй ажилладаг аж.   Иймэрхүү явуургүй үйл ажиллагаанаас  болоод стратегийн  нэн чухал баялаг  урд хилээр чимээгүйхэн гадагшаа  одоод байна уу даа.  

Учир иймээс  төр, засаг 2014 оноос хойш нухсан "Жонш хөтөлбөр”-өө   бэлэн болгож, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх,  аж үйлдвэрийн салбарын гол түүхий эд болох жоншоо хэмээн өөд татаж, гадагшаа түүхийгээр нь хямд өртгөөр гаргах бус боловсруулах үйлдвэр байгуулж,  стратегийн түүхий эдийн хэмжээнд авч үзэх цаг болжээ.   Мөн эдүгээ асуудал үүсгээд байгаа баяжуулах үйлдвэрүүдийг  орд газартай болгох,  жоншны экспортод  төр зарим  зохицуулалтыг хийж өгмөөр байгаа юм.   

Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т.Зууннастаас тодруулахад ”Манай улс хайлуур жоншны үйлдвэрлэлийг тодорхой хугацаанд тогтвортой явуулах нөөцөөр хангагдсан хэдий ч өндөр агуулгатай хүдэр бүхий томоохон орд газруудын тоо багассан.  Өөрөөр хэлбэл,  хайлуур жоншны олборлох үйлдвэрүүдийн үйлдвэрлэлээ явуулж байгаа ордуудын хүдрийн агуулга энэ төрлийн бүтээгдэхүүнээр тэргүүлдэг орнуудын хайлуур жоншны хүдрийн агуулгаас бараг хоёр дахин ядуу агуулгатай болж, уул-геологийн нөхцөл  нь жилээс жилд   хүндэрч эхэлсэн.   Мөн тогтоогдоод байгаа жоншны нөөцийг зах зээлийн шаардлагад нийцүүлэн эдийн засгийн үнэлгээ хийх шаардлага зүй ёсоор тавигдах болсон.   Тэрчлэн нөөц нь бүрэн тогтоогдоогүй ордуудад геологи хайгуулын ажил явуулж өндөр агуулгатай хүдрийн бүсүүдийг нарийвчлан судалж ашиглалтад бэлтгэх нь чухал юм.   

Уул уурхайн яамнаас "Жонш хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох яамдаас санал авахаар бэлтгэж байна.  Түүнчлэн  Засгийн газраас төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах, төр, хувийн хэвшлийнхнээр  хайлуур жоншны сэдэвчилсэн судалгааг  хийлгэх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажил­лах, тодорхой хөтөлбөр боловс­руулан ажиллаж байгаа ба Зас­гийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжих, тэр­гүүн ээлжинд экспортын хэм­жээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уур­хайг хөгжүүлэхэд идэвх санаа­чил­гатай ажиллах, жоншны металлургийн болон флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловс­руулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор Уул уурхайн яам , Хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой харилцан ойлголцлын "Санамж бичиг” байгуулан ажиллаж байна” гэсэн юм.  

Юутай ч  салбарын яам нь чадлынхаа хэрээр зүтгэж байгаа нь сайн хэрэг.  Асуудлыг хурдавчлахгүй бол Монгол Улс хямралыг сөрөх бус дагаад урсч  мэдэхээр байгааг хаа хаана аа бодмоор байна.

Ч.ЧУЛУУН


Эх сурвалж: www.mminfo.mn
Хил даван чимээгүйхэн одох хайлуур жоншоо өөд нь татъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани