Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-4

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-4

 

Түрүүч 
нь http://www.polit.mn/content/77518.htm

http://www.polit.mn/content/77647.htm,

 http://www.polit.mn/content/77777.htm

"Монголиа гладвилл Увс петролиум” компани Засгийн газартай 2015 оны тавдугаар сарын 4-нд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулснаас таван сарын  дараа ийнхүү улсад бүртгэлтэй болжээ.

Харин 2014 онд "Увс бадрал” компани байгуулагдаж байсан байна.

 

Увс аймаг дахь "Увс-1” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан "Монголиа гладвилл Увс петролиум” компани газрын тосны хайгуул хийх аргаа хоёр өөрөөр танилцуулсан баримтыг өмнөх нийтлэлд онцолсон билээ. Олны нүдэн дээр байгаа мэдээлэлдээ "Манай компани газрын чичирхийлэл үүсгэхгүйгээр хайгуул хийх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлан гаргасан. Хоёр ба гурав хэмжээст чичирхийллээр хайгуул хийвэл түүнтэй холбоотойгоор барилгажилтын ажил их хийгдэх болно. Их хэмжээний барилгажилт нь эмзэг хөрстэй хээр тал болон элсэрхэг газрыг эвдэх ба хожмоо хэвийн байдалд нь эргэн оруулахад хүндрэл үүсдэг” хэмээн түмний нүдийг хуурчихаад эсрэгээрээ ажиллаж байгааг анхаарах дарга, даамал, мэргэжлийн байгууллага байна уу, ер нь. Гол нуур, хөрс шорооны соргог нь бүрдсэн, ил далд "нинжа”-нуудын гар хүрч амжаагүй Увсын хязгаарт гадны компани "Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг өөрийн дураар аашилж байгаа баримт энэ бус уу.

 

АЙМГИЙН АН-ЫН УДИРДЛАГУУД "УВС-1”-Д ШУРГАЛЖЭЭ

Үнэндээ "Увс-1” талбайг тойрсон компани, хүмүүс хоорондоо ашиг сонирхол нэгтэй болжээ. Увс аймаг 2012 оны сонгуулиар "цэнхэртэж”, АН-ынхан эрх барих болсон билээ. Тэгвэл газрын тостой холбоотой ажиллагааг удирдаж байгаа хүмүүс бүгд нэг намынх аж. "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн удирдлага буюу газрын тосны төсөл хариуцсан захирал Б.Бат-Амгалан аймгийн АН-ын дэд дарга. Газрын тосны салбарын дарга М.Ганбаатар мөн л дэд дарга байсан нэгэн. Харин газрын тосны ажиллагаанд аймгаа төлөөлөн бүх үйл ажиллагаа, холбогдох ажлын зөвшөөрлөөр хангаж байгаа нь аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн. Тэрээр аймгийн АН-ын дарга асан. "Увс-1” талбайд газрын тостой холбоотой ажил эхэлснээс хойш эдгээр хүмүүс бийлэгжүү болж, хөрөнгөжсөнийг Увсынхан захаас аваад хэлнэ лээ. Захын жишээ л гэхэд, Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор "Монголиа гладвилл Увс петролиум” компани орон нутаг дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжиж жил бүр 100 000 ам.доллараар санхүүжүүлэхээр болсон байдаг. Өөрөөр хэлбэл, аймаг дахь Газрын тосны салбарт жил бүр 200 сая төгрөг олгохоор болсон гэсэн үг. Энэхүү хөрөнгийг Газрын тосны салбарын дарга М.Ганбаатар ганцаар захиран зарцуулах эрхтэйг нутгийнхан онцолж "Энэ их хэмжээний мөнгө нэг л хүнд зориулагдаж байгаа хууль зөрчсөн явдал. Ард түмэнд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах ёстой байсан. Увсын дарга нар газар нутгийг минь зарж дуусах нь” хэмээн  бухимдаж байна лээ. Суманд ч газрын тосны хайгуулд ажиллаж байгаа хүмүүс, ажилчдын хоол хүнс, хэрэглээг хангагчид энэ намынх байгаа ажээ.

Нэг намаар ноёрхсон, нэг ашиг сонирхолд дулдуйтсан хүмүүсийн гайгаар л газрын тосны хайгуулын ажиллагааг хууль бусаар эхлүүлж, ард иргэдийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа бус уу.

Тэд ямар эрх мэдэлтэй болоод ингэж аашилна вэ, энэ компани хууль ёсных байсан уу. Ингэж асуух, хардах эрх сэтгүүлч надаас эхлээд энгийн иргэнд ч бий. Энэ асуултад хариулт эрж, хэд хоногийн турш төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хаалгыг татаж, байгаль орчин, газрын тосны мэргэжилтнүүдтэй уулзав. Ингэж явах бүр Увсын хонхорт өрмийхөө мөрийг гаргаад удаа ч үгүй компанийн түүх улам баяжиж, ноцтой баримтууд олдсоор байв.

Тэдгээрийг дэлгэхийн өмнө Газрын тосны газраас "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн талаар өгсөн мэдээллийг сонирхуулъя.

 

АНУ-ЫН "black stone” САН 600 САЯ АМ.ДОЛЛАРААР САНХҮҮЖҮҮЛНЭ ГЭЖЭЭ

"Монголиа гладвилл Увс петролиум” компани "Гладвилл” компанийн "охин”. "Гладвилл” нь БНХАУ-ын засаг захиргааны нэгж Хонконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Тус компани Монгол Улсад газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах зорилгоор 2010 оны аравдугаар сарын 7-нд Хонконгод байгуулагджээ. Харин "Увс-1” талбайд сонгон шалгаруулалт зарлах ажиллагаа 2011 оноос эхэлсэн байдаг. Олон улсад нээлттэй тендер зарлагдаагүй, энэ тухай мэдээлэл гараагүй байхад жилийн өмнө гадаадад "зорилготой” компани байгуулагдаж байсан нь сонирхолтой байгаа биз. Гэхдээ доор дурдах баримтуудын дэргэд бол энэ юу ч биш.

Танилцуулгын мэдээллийг үргэлжлүүлье. Компанийн хувьцааг Chen Ping, Weng Yong Xi нар 50, 50 хувиар эзэмшдэг. "Гладвилл” 2012 оны тавдугаар сарын 30-нд "Увс-1” талбайд олон улсад нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад ялж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхтэй болжээ. Дашрамд дурдахад, олон улсад нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад "Гладвилл”-тай Монго­лын томоохон компаниуд өрсөлдөж байжээ.

"Гладвилл” компани өөрийн 80 хувь, Монгол Улс дахь "Увс Бадрал” компанийн 20 хувийн хөрөнгө оруулалтаар "Монголиа гладвилл Увс петролиум” компанийг 2014 оны нэгдүгээр сард /Энэ хугацааг сайн тогтооно уу/ үүсгэн байгуулсан гэжээ. Ингээд "Монголиа гладвилл Увс петролиум” компани Монгол Улсын Засгийн газартай 2015 оны тавдугаар сарын 4-нд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан байна. "Гладвилл” компанийн удирдлагууд хөрөнгө ихтэй, БНХАУ-даа газрын тосны салбарт олон жил ажилласан туршлагатай, шилдэг боловсон хүчнүүд болохыг ч онцлон тэмдэглэсэн байв. Харин "Увс-1” төслийн хөрөнгө оруулагч нь АНУ-ын "Black stone” сан гэнэ. Хайгуулын ажилд зарцуулах 827 сая ам.долларын 600 саяыг тус сангаас санхүүжүүлэх бол "Гладвилл” үлдсэнийг гаргана гэжээ. Түүнээс гадна газрын тосны хайгуул хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх туслан гүйцэтгэгч компаниудын нэр ч танилцуулгад дурайж байна. Тэд ч бас улсдаа шилдгүүд гэнэ.

Уг нь манай улсад газрын тосны чиглэлийн чадварлаг боловсон хүчин, шилдэг тоног төхөөрөмжтэй компани захаас аваад л бий. Харин манай төрийнхөн болохоор тэдний хүч чадал, хөрөнгө санхүү хүрэхгүй гээд голдог. Яах вэ, гадны чадвартай, туршлагатай компаниудыг оруулж ирж болно. Гэтэл "Гладвилл” гэх компани хөрөнгө оруулагч, тоног төхөөрөмж нийлүүлэгч, хайгуулын ажлыг өөрсдөө биш бусдаар хийлгэх нь. Тэд ерөөсөө Монголын газар нутгийг Хятадад "зарж” байгаагаас өөрцгүй. Ийм зүйлийг хүлээж авдаг, гэрээ байгуулдаг улс манайхаас өөр байхгүй л болов уу. 

 

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭГ ХУУРАМЧ КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН УУ?

"Гладвилл” компани үнэхээр хөрөнгөтэй, найдвартай, түүний "охин” нь ч баталгаатай юу. Эсвэл өнгөн арьс нь энэ үү.

Хил дамнан үйл ажиллагаа явуулах эрхтэй компанийн хувьд наад захын энгийн мэдээлэл нээлттэй байх ёстой. Компанийн захирал, ажлын туршлага, бүтэц, боловсон хүчин, хаяг байршлаас эхлээд түгээмэл мэдээлэл "Гладвилл”-д үгүй ажээ. Хонконгийн зах зээлд "Гладвилл” компани нэрнээс цаашгүй, 2010 онд байгуулагдаж, Хонконгод бүртгүүлсэн гэхээс өөр мэдээлэл олон улсад алга. Монгол Улсын хувьд ч тэр. "Гладвилл” битгий хэл хувь нийлүүлэгч "Увс Бадрал”, төслийг хариуцагч "Монголиа гладвилл Увс петролиум” гээд аль алиных нь мэдээллийг эрээд олсонгүй. Увсынхан ч өөрсдөө энэ компаниудын талаар нэрнээс цаашгүй гэхээс өөр мэдээлэл өгч чадсангүй. Сурвалжлагын явцад Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад асуулга хүргүүлсан юм. Тэд "Аливаа компанийн бенефицар өмчлөгчийн мэдээлэл нь одоогоор ил тод болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа хэрэв тухайн компани материаллаг төлбөр төлсөн, ОҮИТБС-ын нэгтгэл тайланд хамрагдсан бол энэхүү мэдээллийг сайн дураар тайлагнах боломж бүрдсэн байгаа. "Гладвилл” ХХК нь ОҮИТБС-ын нэгтгэлд хамрагдаж байгаагүй тул энэ мэдээлэл мөн байхгүй байна” гэх нь тэр.

"Монголиа гладвилл Увс петролиум” компани 2014 оны нэгдүгээр сард байгуулагдсан тухай албаны мэдээллийг дээр өгүүлснийг уншигч та анзаарсан байх. Гэтэл үгүй ажээ. Тус компанийг 2014 оны нэгдүгээр сард биш жил гаруйн дараа буюу 2015 оны аравдугаар сарын 6-нд байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн баримтыг та харж байна.

Энэ мэдээллийг батат­га­хаар Улсын бүрт­гэлийн ерөнхий газрыг зорьсон юм. Бүртгэлийн ажилтнууд "Монголиа гладвилл Увс петролиум” компани 2015 оны аравдугаар сард байгуулагдсаныг баталж байв. Харин 2014 оны хоёрдугаар сард хувь нийлүүлэгч "Увс Бадрал” компани улсад бүртгүүлж байж. Баримт нь ч энэ байна.

Аливаа хуулийн эт­гээд улсад бүртгүүлж хуу­лийн этгээдийн гэр­чил­гээ, тамга тэмдгээ ав­саныхаа дараа албаны үйл ажиллагаанд оролцож гэ­рээ байгуулах эрхтэй болд­гийг хэн ч мэднэ. Тэгвэл, энгийн иргэн, компанийн хоорондын гэрээ биш, бүр Монголын Засгийн газар улсад бүрт­гэл­­гүй, хуулийн этгээд болж чадаагүй субьекттэй гэрээ хийсэн болж таарлаа.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-4
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

Өчигдөр, 16:39
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өчигдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өчигдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өчигдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани