Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайндаа сарвайгаагүй самурай бонд, саар нь барагдахгүй уран

 

"Зах зээлийн нийгэмд тэнэг хүн л авдартаа мөнгөө хадгална" гэлцдэг. Энэ үгийн цаад утга нь мөнгөө эдийн засгийн эргэлтэд  оруулсан нь л хожно гэсэн санаа. Харин өрийн бичиг бусад бондоор олдсон мөнгөө буруу зүйлд зарцуулбал юу ч хийлгүй хадгалснаас ч аюултай. Үүний тод жишээ бол өнгөрсөн онд "Чингис" бондын мөнгө Монголбанкны дансанд орсноос хойш энэ сэдэв олны анхаарлыг татаж эхэлсэн билээ. Тухайн үед бэлэн төсөлгүй байж их хэмжээний өр тавилаа гэх яриа ч гарч байсан цаг саяхан. Харин өнөө жил "Самурай" бондын 600 орчим сая ам.долларын хөрөнгө хаашаа, юунд зарцуулагдахад олон нийт анхаарлаа хандуулах болно. Эл хөрөнгийг монголчууд чулуу болгож чадвал том боломж хэмээн эдийн засагчид үзэж буй. Учир нь ийм бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр олох боломж тун ховор. Засгийн газар "Чингис” бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжиж байсан. 
       Гэтэл 2.5 дахин бага хүүтэйгээр "Самурай” бондыг арилжсан нь "Чингис” бондоос ашигтай хувилбар гэсэн үг. Хаа сайгүй хямрал зарласан үед манайх уг бондыг арилжаалсан нь цагаа олсон мэт боловчцаад учрыг тунгаавал, хэр барагийн олдохооргүй нөхцөлтэй бонд "хоромхон” зуурт олдсон нь сонирхол болоод гайхах сэтгэл төрөөд болдоггүй. Учир юу гэвэл,эх сурвалжийн мэдээлж буйгаар босго өндөртэй эл бонд сайн санаа өвөрлөж ирээгүй гэх бор шувуу нисэх болов. Хариутай бол бариутай гэсэн зарчмаар ирсэн сурагтай. Тэр ч бүү хэл, тал нутгийн минь баялагт түшиглэсэн, төмөр нүүртэй бонд гэлцэх юм. Бодох л бодол. Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийн анхаарлын төвд орох болсоор багагүй хугацаа өнгөрчихөж. Алт, зэс, нүүрс гээд өмнийн говиор дүүрэн байна. Гэхдээ үүнээс гадна бас нэг сонирхолтой, бас эргэлзээтэй сэдэв нь яах аргагүй уран. Учир нь ураны таамаглаж буй 1.4 сая тонн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт, батлагдсан 120 мянган тонн орчим нөөцөөрөө тавдугаарт жагсаж буй нь цөмийн эрчим хүчинд дурлагч Япончуудын аазгайг хөдөлгөж буй нь мэдээж.  
       Ази тивд БНХАУ-ын нөлөө ихэсч байгаа нөхцөлд манай улстай эдийн засгийн хамтын ажил­лагаагаа өргөжүүлэх нь Японы хувьд маш чухал болоод байгаа нь ойлгомжтой. Байгалийн ховор элементийн нөөц Монголд их байгаа нь тэднийг манай улс руу татаж буй нь илт. Сенкаку арлын асууд­лаас болж, БНХАУ бай­галийн ховор элементийнхээ экспортыг зогсооход Японы цахилгаан бараа, автомашин үйлдвэрлэгчид хямарч, сул зогсоход хүрч байсан түүх бий. Тиймээс байгалийн ховор элемент, эрчим хүчний түүхий эд импортлох сонирхол байгаа нь ойлгомжтой. Арлын орны ерөнхий сайд ч нэгэн яриандаа бага зардлаар их эрчим хүч үйлдвэрлэдэг цөмийн эрчим хүчээсээ 2040 оноос өмнө "салахгүй” гэж байсан нь сайн харилцаатай, ураны нөөц ихтэй манай улсад ховор нөхцөлтэй бонд гаргаж, хариуд нь ураны салбарыг хөдөлгөх хангалттай шалтгаан биз. Албаныхны өгүүлж буйгаар цөмийн эрчим хүч үйлдвэрлэхийн тулд манай улсаас шүүсэн шар нунтаг олборлож, самурай бонд гаргах болсон гэх юм. Цацрагийн бага хэмжээ шууд үхүүлдэггүй ч амьтай бүхнийг цөмийн реактар болгодог, генийг нь өөрчилдөг, төрөл арилжуулдаг ураныг олборлохын тулд хэцүү цагт тусалсан нэртэйгээр бонд гаргасан бололтой. 
         Тодруулбал, 2013 оны сүүлчээр "Арева” групп, Японы "Мицубиши” корпораци болон Монголын төрийн өмчит "Мон-Атом” компаниуд уран олборлох гэрээнд гарын үсэг зурснаар уршигт ураныг олборлох болсон. Учир мэдэх нэгний хэлснээр Японы засгийн газрынхны хэсэг хүмүүс "Мицубиши”  компанийх бөгөөд нөгөөтэйгүүр улаан нүүрэндээ эл хоёр асуудал хамааралгүй мэт боловч уг чанартай энэ гэрээгээр уран олборлож эхэлвэл Япон улс манайхаас шууд ураныг олборлох бололтой. Тэгэж байж хэдэн цөмийн реактор барих гэнэ. Эс үгүй бол уршиг ихтэй ураныг ингэтлээ ашигтай гэхчилэн магтаж, дээд доодгүй шуурахгүй байсан байх. Уранд "донтсон” Арева компани өчнөөн асуудал тарьсаар байхад төдийгөөс өдийг хүртэл шийдсэн дорвитой ажил үгүй нь эл таамгийг батлах шиг. Улаам цайм ураны хороос хордсон малын ургийн гажиг, нялхасын биедэх харшил, иргэдийн өвчлөл зэрэгт бөөс хуурстай байсан гэхчилэн арга ядсан шалтгаан тоочин байж, ураныг олборлох зөвшөөрөлөө таталгүй, төр ард иргэд рүүгээ нууруугаа харуулж буй нь бас л эл таамгийг нээрээ тийм юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлэх шиг. Тэр ч бүү хэл  "Арева” групп 2008 онд "Ичгүүргүй нүд шагналын эзэн” болж байсан.
         Учир нь Арева компани Нигерт 40 жилийн турш уран олборлож байгаа бөгөөд уурхайчид нь олноороо өвчилж эхлэсэн гэдэг. Тус улсын эрүүл мэндийн салбарынхан уурхайчдыг ураны хордлогод орсон гэж үзжээ. Гэвч эл шалтгааныг "Арева” компани хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй ажилч­дыг ДОХ туссан хэмээн гүтгэж уг шагналыг хүртэж байсныг сануулъя. Эл явдал 15 жилийн турш олборлолт хийж буй манай улсад давтагдахгүй гэх шалтгаан байхгүйг дурдъя. Өдгөө Дорноговийн Улаанбадрах сумын иргэдийг хөсөр хаяж, бонд мэтэд хууртсаар хойчдоо улсаараа ДОХ туссан нэр зүүх вий дээ. Үүгээр ч дуусаагүй. Уран олборлохын тулдАрева компани "Залуу малчдын улсын зөвлөгөөн"-д маш их ач холбогдол өгч Ураны 17 лиценз эзэмшдэг газар нутгийн сум, засаг захиргааны нэгжүүдээс буюу Улаанбадрах, Зүүнбаян сумын есөн залуу малчдыг зардал мөнгийг нь шийдвэрлэн Улаанбаатар хотод болох зөвлөгөөнд ирүүлэхээр болсон байх юм. Монголын хүн, амьтан нь ураны олборлолтоор төрөл арилжиж эхлээгүй гэж үүМонголд цөмийн дэлбэрэлт болоогүй ч нэг цэг дэх туршилтын олборлолтын гамшиг нь Японыхоос дутуу биш байна. Эхлэл хэсэгт л ийм байдалд оруулж байхад жинхэнэ олборлолт эхэлвэл юу болох вэ.  Ядаж байхад, урт хугацааны ч  биш богино хугацааны макро эдийн засгийн төлөвийг сайжруулахын тулд эх орон, элгэн садны эрүүл мэндээр дэнчин тавьж, их өр тавьсны учир юу вэ.

                                                                                                                                                                      Ж.Эрдэнэ

Сайндаа сарвайгаагүй самурай бонд, саар нь барагдахгүй уран
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Ираныг бөмбөгдсөний улмаас нефтийн үнэ өсч эхэллээ

  АНУ Иран дахь цөмийн гурван байгууламжид агаараас цохилт өгсний ...

Өнөөдөр, 11:09
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани