Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно

 	 “Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоноЭрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхайн салбар билээ. Уул уурхайн ид ажил өрнөхийг угтан энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох "Mongolia Mining 2014” экспо үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. Ирэх долоо хоногт буюу 2014 оны 4 сарын 10 – 12-ны өдрүүдэдболох үзэсгэлэнд Монголын уул уурхайн салбарыг зорилтот зах зээлээ гэж үзсэн 16 орны 120-оод компани ирж оролцоно. Энэ тухай үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т.Баттулгаас тодрууллаа.

 

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай. Тэр ч утгаараа уул уурхайн сэдвээр уулзалт, чуулган, үзэсгэлэн цөөнгүй болдог. Энэ бүхнээс "Mongolia mining”-ийн ялгарах онцлог юу вэ?

 

-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол салбар. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл манай улсын экспортын 89, ДНБ-ий 21 хувийг эзэлдэг. Энэ хоёрхон үзүүлэлт л энэ салбарын эдийн засагт эзлэх байр суурь, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг илтгэж байна. Түүнчлэн Монгол брэнд, Монгол Улсын өрсөлдөөний давуу талыг тодорхойлъё гэвэл юуны өмнө энэ салбарт анхаарлаа хандуулах учиртай. Эрдэс баялаг, эрдэс баялгаас гарган авсан эцсийн бүтээгдэхүүнээрээ Монгол улс дэлхийн зах зээлд бодитой өрсөлдөх боломжтой.

 

Нэгэнт уул уурхайн эдийн засагт хамгийн нөлөөтэй салбарын учраасэнэ салбартай хамаатайчуулган, хурал, зөвлөгөөн, арга хэмжээ тогтмол зохиогдох нь зүйн хэрэг. "Mongolia Mining”-ийн тухайд энэ бол чуулган биш, бодлогын хурал ч биш, харин техник, технологийг сурталчилсан худалдааны үзэсгэлэн. Цар хүрээний хувьд энэ бол гарцаагүй Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэн. Хамгийн олон орныг төлөөлөн, хамгийн олон үзэсгэлэн гаргагч оролцсон, хамгийн том талбай хамарсан, Монголд шинээр ирж байга техник технологийг чухамхүү эндээс харж болдог гэсэн гэсэн үзүүлэлтүүдээр"Mongolia Mining” бол Монголын уул уурхайн салбарын хамгийн чухал үзэсгэлэн аль хэдийнэ болсон.

 

-Өнгөрсөн жилүүдэд танай үзэсгэлэн ямар цар хүрээг хамарч байв? Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна?

 

-Бид "Mongolia Mining” экспог 2011 оноос хойш зохион байгуулж байна. Мэдээж эхний жилдээ цар хүрээний хувьд харьцангуй жижиг, зөвхөн дотоодын компаниудыг хамарч байсан. Хоёр дахь жилээс гадаадын компаниуд оролцдог болж олон улсын арга хэмжээ болж өргөжин, сонирхогчдын тоо ч асар хурдтай өсөн нэмэгдсэн. Ижил төстэй өөр арга хэмжээнүүд зохион байгуулагддаг боловч "Mongolia Mining дөрөвхөн жилийн дотор монголын уул уурхайн хамгийн том, техник технологитой танилцах, худалдагч худагдан авагчийг холбох үндсэн гарц болсон.

 

"Mongolia Mining” үзэсгэлэн нийт 4 удаа зохион байгуулагдахад давхардаагүй тоогоор 50-иад орны компаниуд оролцсон байдаг юм. Харин өнөө жилийн үзэсгэлэн буюу Mongolia Mining 2014-д 16 орны 120-иод компани оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна. Гадна талд нь техник дэлгэн үзүүлэх томоохон талбай зайлшгүй шаардлагатай тул манай үзэсгэлэн өнөө жилээс эхлэн тул "Буянт-Ухаа” цогцолборт зохион байгуулагдах болсон.

 

Үзэсгэлэн үзэж сонирхогчийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил үзэсгэлэнг салбарын 4000 орчим хүн үзэж сонирхсон бол өнөө жил үзэсгэлэн болохоос өмнө урьдчилан бүртгүүлсэн үзэгчийн тоо л гэхэд 2000 хүрээд байна.  Үзэсгэлэнг нийт  5000 – 6000 хүн үзэж сонирхоно гэж тооцож байна. Зочлон очиж үзэх хүмүүст зориулан үзэсгэлэнгийн гурван өдрийн турш хотын төвөөс үнэгүй шаттл автобус (shuttle bus) үйлчилнэ.  


-Үзэсгэлэнд томоохон ямар компаниуд оролцож байна вэ?

 

-Цөөн хэдийг дурдвал, дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг хүнд машин механикмын Joyglobal, манайд Вагнер Ази ХХК-ийн нийлүүлдэг Caterpillar, уул уурхайн үйлдвэрлэлийн хүнд техникийн хөдөлгүүр үйлдвэрлэгч Cummins, Sew Eurodrive, тоног төхөөржмийн Vermeer корпораци, ОХУ-ын дэлхийд алдартай Уралмашзавод, Belaz, Rubex group, Mitsubishi-гийн охин компани Ryoko Sangyo Corporation, Kansai Kogu, Италийн Korrus, Польшийн Sempertrans, Wollborn,  Швейцарийн Greenland Enterprises, Iventex, Австалийн Petro Industrial, Scantech, Туркийн Sahinler Metal, Tecksan Generator,  Aмерикийн TRC Valmont,  БНХАУ-ын Shaanxi Heavy Duty Automobile болон бусад томоохон машин механизмын үйлдвэрлэгчид гэх мэт компаниуд оролцож байгаа.

 

-Техник, технологи асар хурдтай хөгжиж байна. Ийм өөрчлөлтийн дунд энэ үзэсгэлэн зохион байгуулах нь Монголын уул уурхайн салбарт ямар өгөөжтэй вэ?

 

-Уул уурхайн салбарт том, жижиг олон компани үйл ажиллагаа явуулж байна. Олон зуун хүн ажиллаж байна. Ямар ч салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хэдий чинээ хурдтай технологийн шинэчлэл хийнэ, төдий чинээ өрсөлдөөний давуу талтай болдог. Бид уул уурхайн салбарынханд ийм л боломж олгохыг зорьж ажилладаг. Монголдоо болж байга дэлхийн дахины бүтээгдэхүүнийг харуулдаг үзэсгэлэнг очоод, үзээд, хооронд нь харьцуулаад сонголт хийх нь сайхан боломж шүү дээ.

 

Дэлхийн олон улс оронд уул уурхайн том том үзэсгэлэнгүүд зохиогддог. Лас Вегаст дэлхийн хамгийн том үзэсгэлэн болдог, Азийн хамгийн том үзэсгэлэнгүүд БНХАУ, Индонези зэрэг орнуудад болдог. ОХУ, ӨАБНУ, Бразилд уул уурхайн салбарын томоохон үзэсгэлэнгүүд уламжлал болон зохион байгуулагддаг л даа. Гэхдээ тэр үзэсгэлэнгүүдэд байнга оролцоод байхцаг хугацааны болон санхүүгийн боломж бололцоо хүн бүхэнд байхгүй шүү дээ. Түүнээс гадна тухайн улсыг зорьж, тэр улсын уул уурхайн салбарыг өөрийн зорилтот зах зээлээ гэж сонгосон компаниуд тэр улсын үзэсгэлэнд оролцох хандлагатай. Тэр утгаараа Mongolia Mining эксподяг л Монголын уул уурхайн салбартай хамтарч ажиллах зорилготой, Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлье гэсэн, Монголын уул уурхайн нөхцөл, хэрэгцээ, шаардлагад нийцсэн техник, технологи санал болгох гэсэн компаниуд ирж оролцоно шүү дээ. Тэр нь бусад оронд болож байгаа үзэсгэлэнгтэй харьцуулахад манай бас нэг давуу тал. Олон улсын уул уурхайн технологийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой манай үзэсгэлэнгийн уриа бол "Дэлхийн технологи дэргэд ирлээ”. Дэлхийн технологийг заавал бөмбөрцгийн нөгөө бөөрөнд очиж биш, Монголдоо, дэргэдээсээ сонгох бололцоо бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой.

 

-Үзэсгэлэнгийн гол үйл ажиллагаа яриа хэлцэл үзэсгэлэн гаргагч, худалдан авагчийн дунд өрнөх нь тодорхой. Гэхдээ үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах өөр арга хэмжээ байгаа юу?

 

Үзэсгэлэнгийн үеэр хурлын танхимд бизнесийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох, танилцах, холбоо тогтоох олон арга хэмжээ болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас уул уурхайн салбарын бодлого, өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар уулзалт ярилцлага хийнэ. Мөн Mongolia Mining 2014 үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Эрдэнэс МГЛ, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо бүхий Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ Овоо зэрэг томоохон уул уурхайн компаниуд оролцож, төсөл хөтөлбөр, хэтийн төлөв, худалдан авалтын шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ.  Мөн зарим үзэсгэлэн гаргагчид, тухайлбал, Их Британийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн холбоо, ОХУ-ын Уралмашзавод зэрэг байгууллагууд танилцуулга, хамтын ажиллагааны уулзалтууд хийнэ. Эдгээр уулзалт ярилцлага бүр оролцохыг хүссэн уул уурхайн салбарынханд нээлттэй.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани