Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мангаа “До”-гийн эцсийн зүүд

Мангаа “До”-гийн эцсийн зүүд

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэл "тэсрэлт” үүсгэж, баахан маргаан таавар төрүүлж байна. Манай ард түмэн мэдрэмжээрээ "нэг л том юм” болоод байгааг мэдрээд байна. Гэхдээ учрыг нь сайн олохгүй л байна. Ингээд манай улс төрчид "Гурван том”-ын төлөө амь өрссөн дайнд орж байна. Үүнийг тайлбарлах нь монгол судлаач миний үүрэг юм…
Н.Алтанхуягийн мэдэгдэл манай бяцхан "Мангаа До”-г сайхан зүүднээс нь сэрээчихлээ. Ринчин Бямбаевын "Мангаа До-гийн сүүлчийн зүүд” гэдэг их сургамжтай, маш гүн утгатай өгүүлэл байдаг юм.
Тэр сэрээд "Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй дээ…” гэв. Жишээ нь "Судлаач Х.Д.Ганхуяг гэж нэг нөхөр янз бүрээр л дайрч байна даг. Би яах ч үгүй байгаа биз дээ ?” гэж ч мэднэ. Намайг яах юм ?! Би бол үзээд өгье гээд хийсэн хэрэггүй, хуучнаар бол үзэгтэй, одоо бол ганц компьютертэй судлаач л байгаа биз…
Харин "хийсэн үйлстэй-баялаг намтартай” улс төрийнхний хувьд Ц.Элбэгдорж бол "Мангаа До” байгаа юм. Хэрэв хэн нэгэн Эби-гийн өмнөөс том дуугарах л юм бол босго давмагц нь утсаа шүүрч аваад: "Хөөе чи, Англиас "авчирсан” генерал, нөгөө хэнийг юу яагаадах…” Яасан гэх юм вэ ? Ерөнхийлөгч өө. "Юу ч гэсэн барьчих, яасан ч байж магадгүй, мэдээж зүгээр байсан л байв гэж үү…” "Мангаа До” сүүлийн жилүүдэд ийм аргаар ажиллаж сурчихаад байгаа юм…
Үүнийг л манай "том” улс төрчид "дуртай (уг нь дургүй) хүнийхээ амьдрал, хувь заяагаар тоглож байна” гэж яриад байгаа юм. "Баригдсан” улс төрч том байх тусмаа "авах жил нь ахиу” гэдэг бол теорем…
Сүүлийн жилүүдэд манай ард түмэн сонгуулийн асуудалд их ухаалгаар хандаж байсны нэг жишээ энэ юм л даа. Хамгийн адлагдаж шоовдорлогдсон, өсөрхүүг нь дээш нь шидээд байсан юм. Цаад санаа нь "Чи хө, нэг шавиагаа ханатал цаадуулаасаа хариугаа аваадхаач…” Нөгөөх нь "сайн” ойлгосон учраас сонгогчдын "захиалгыг” л биелүүлж байгаа хэрэг. Харин буцаад буухад нь тосч авах хүн байхгүй л болов уу ?!Энхбаярыг их өндөр шидсэн, олон ч жил гутлыг нь сугартал шидсэн, хөөрхий буугаад ирэхэд нь цагдаа нар л тосч авсан даа. Харин ард түмэн "Хүрэн оймстой туучий байж” гэсхийгээд л мартсан. Уг нь ахиад нэг шидчихсэн бол мөн ч олон адгийн шаарыг өсөрхсөндөө тэнгэрээс буулгах байсан юм гэлцэж байгаа ч оронд нь үй олон "Э”-нүүд "намайг шид, намайг шид, би жижигхэн хөнгөхөн” гээд өнөөхийгөө гишгэлээд дайраад байна.
Манай "мангаа До” дотоодыг хамгаалахын ажилдаа гадаадын иргэдийг хамдаггүй сайхан зантай эр. Гадаад хүн торонд нь орчихвол "Их ч удаан бодлоо, Монголыг таван одтой буудал гэж хараад байна, муу хогийг тэгж ч үнэтэй буудалд жаргаахгүй шүү” гээд суллачихаж байгаа юм. Роберт Пэйнтерийг харахгүй юу, Монголын хууль шүүхийн хажуугаар Монголын Ерөнхийлөгчийн тусламжтайгаар зүгээр л гараад явчихаж байгаа юм. Иймээс манай "Мангаа До” бас гадаадыг хамгаалахын дарга ч болох чадвартай эр…
Мань эр зүүдэндээ "Ардын намынхантай покердонгоо алдсан очков болгоныхоо золиосонд Ардчилсан намын нэг нөхрийг хасаа шиг шидэж байна” л гэсэн шүү юм харж байсан хэрэг. Тэртэй тэргүй хожсон ч, хожигдсон ч хасаа нь хангалттай, жилийн дараа босоод л явах суудал шүү дээ. Гэтэл гэнэт нэг нөхөр ойрд аялгаар "Биткэ давар” гэхийг сонсоод цочоод сэрчихгүй юу…
Баривчилсаар баривчилсаар баригдав
ТЕГ, АТГ, ШШГЕГ-ын даргыг солих сургаар улс төрчид жинхэнээсээ шоргоолж шиг үймэлдэж байна. Эрх баригч байсан Ардын намынхнаар эхэлсэн баривчилгаа яахаараа Н.Алтанхуягийг огцорсноос хойш АН-ынхнаар үргэлжлээд байгааг АН-ынхан ч ойлгохоо больчихоод байсан юм. "Андуураад байна, андуураад байна, Ардын намынхныг бариач ээ…” гэж хэчнээн хашгирав.Гэтэл мань эрийн батарей дуусчихаад өөр "энергийн нөөцөнд” залгагдчихсан байж л дээ. Үүнийг орчуулбал "энержи ресурс” гэжийгаам…
Н.Алтанхуяг уг нь Л.Гансүхийг суллачих болов уу гэж их тэвчсэн л дээ. Н.Алтанхуяг тулдаа л тэр. Ядаж байхад найдвартай ар тал гэж байсан Ч.Сайханбилэг хамт ажиллаж байсан Ахлах зөвлөхдөө тусласангүй. Нарийн ярьвал нэг баг байсны хувьд Ч.Сайханбилэг ч шуудайлсан нүүрсний асуудалд холбогдох л ёстой хүний нэг. ЗГХЭГ-аас тусдаа ажилладаг Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэж байх уу ?!
Харин энэ зуур Ерөнхийлөгч шуудай нүүрсээр бүхэл бүтэн орд, бассейн солих гэж үзсэн байна. Н.Алтанхуягийг царай алдаад ороход нь "Ялаа чимээгүйхэн авчих аа, тэгээд надад өршөөл гуйсан өргөдөл биччих, би үүгээр уучилчихъя” гэсэн юм билээ. Харин Л.Гансүх нь "уучлал гуйхгүй…” гэж адарчээ. Хариуд нь "Тэгвэл чи 3 жил зургаан сар жиргэ дээ…” Л.Гансүх Ерөнхийлөгчийнхөө занг нэг муу юм мэдээд байсан шиг байгаа юм, өөрөө ч иймэрхүү юманд их гаршсан эр. Н.Энхбаяр хэчнээн өргөдөл бичив, өршөөхөөс нь өмнө өргөдөл нь ил гарч бөөн хараал хэрүүл болоод л байсан. Тэр ч байтугай Ц.Мөнхбаяр монгол бичгээр өргөдөл бичихэд "Би монгол бичиг мэдэхгүй” ч бил үү нэг марзан юм яриад ангир уургийг нь хөхүүлээд 10 сарыг нь гүйцээлгэчихсэн…
Энержи ба Эрдэнэс таван толгой
Би эрхбиш уурхайчны хотод төрсөн юм болохоор Таван толгойн асуудлыг хараад нарийндаа юу болоод байгааг ойлгоод байсан юм. Тиймээс ч Таван толгой удахгүй олон хүний толгой цусдана гэж бичээд байсан хэрэг шүү дээ…
Н.Алтанхуягийг огцруулахад их нэмэр тус болсон асуудал бол "Эрдэнэс таван толгой” компанийн 93 тэрбумын худалдан авалт байсан. Үүнээс 7,6 тэрбум нь хүргэн Дэнзэнгийн асуудал. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шиншиж олоод нийтэд ил болгосноор унасан. Түүнээс биш, давхар дээлнээс ч болоогүй, фракц хоорондын зөрчлөөс ч болоогүй. Бас Н.Алтанхуяг "Эрдэнэс-таван толгойн” толгойг илээд "Оюу толгой”-г няслаад байсан юм.
Асуудлын гол нь "Энержи ресурс”-ын алдагдлаас болсон. Дэлхийн зах зээл гэж том яриад яахав, Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасан нь ”Энержи ресурс”-т том цохилт болсон юм. Учир нь олборлох зардал нь хэрээс хэтэрсэн ба технологи таарахгүйгээс ихээхэн үргүй зардал гаргасан байв.
"Энержи ресурс” нүүрс угаах үйлдвэр барихдаа конвейер орчмын тоосжилтыг дарахын тулд "дэлхийн шилдэг” технологи буюу тоосруулсан усаар агааржуулалт хийжээ. Гэтэл тэр шилдэг технологи нь Монголын хүйтэн өвөл гулгаа үүсгэхээс өөр шидгүй байж. Монгол инженерүүд монгол аргаар (монгол юу байх вэ, оросын сибирийн технологи л байхгүй юу) агааржуулалт хийх санал тавьсан ч Индонезийн уурхайд туршигдсан технологийг ШБОС болгон нэвтрүүлээд баахан хөрөнгө үрэн таран хийжээ.
Барууны хөрөнгө оруулагчид "Энержи ресурс”-ын хувьцааг худалдан авсан гэдэг ч хариуд нь хувьцаа эзэмшигчид өөрийн техник, технологи, оператор компаниудыг өндөр үнээр шахдаг нь нууц биш юм. Манай "Таван толгой”-д бол чааваас гэж хэдэн дугуй л шахна, хэмжээ нь л тэр юм чинь. Энэ хуулиар "Энержи ресурс”-ын оператораар "Макмахон”-ыг шахжээ. Барууны шилдэг компани "хэзээд шилдэг” л байдаг болохоор тонн нүүрсийг 30 ам.доллараар олборлодог болжээ.
Энэ үнэтэй нүүрсийг угаагаад гаргахад өртөг нь хэтэрхий өндөр туссанаас "Энержи ресурс” гэрээнээсээ алдагдал хүлээж эхэлжээ. Гэтэл аз болоход дэргэд нь төрийн мэдлийн "Эрдэнэс Таван толгой” гэдэг менежмент нь ёстой сөнөчихсөн хөгийн компани байхыг аваргууд "олж харжээ”. Тэр "муухай” компанийн "хоцрогдсон” монгол инженер болон уурхайчид тонн нүүрсийг 5 ам.долларын өртгөөр олборлож байх нь тэр. Тэгмэгц алдагдлаа бууруулахын тулд олборлолтоо зогсоогоод "Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс худалдан авч эхэлжээ.
"Эрдэнэс таван толгой” ч башийж. Хятадад Сү.Батболдын тавьсан өрийг төлөх гэж мачийж байсан тэд хажуухандаа ердөө 3 километрт байгаа "Энержи ресурс”-т нүүрсээ зараад нөгөө 1072 хувьцааг амилуулах юм боджээ. Гэтэл ёстой бухын доодохыг харж үнэг турж үхэх гэгч болж, "Энержи ресурс” луу унжиж эхэлжээ. Ингэмэгц "Энержи ресурс” АН дахь найзууд Э.Бат-Үүлээр, бас ҮАБЗ-ийн нарийн бичиг Ц.Энхтүвшингээр, мөн "архинаас гарсан тул уран зурагт оруулах” замаар эрхэндээ авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор дамжуулж алдагдлаа "Эрдэнэс Таван толгой”-д үүрүүлэх гэж оролджээ. Ц.Элбэгдорж гоо зүйн мэдрэмжтэй болохоороо уран зураг цуглуулдаг гэж бодвол их эндүүрэл болно.
Компанийн захирал Я.Батсуурь бараг л хөдөлмөрийн баатар болох юм бодож суутал баатрын эдийн засгийн зөвлөх Ж.Од очиж дарамталжээ. Өнөөх нь гэдийсэн ч төрийн юманд "но” байхгүйн үлгэрээр өөрөө хошногоо ухуулж ухуулж арай гэж мултрав.Тэр зуур "Энержи ресурс”-ын хувьцаагаа зарсан гэдэг ч үнэндээ зараагүй "молекул” Батж.Батбаярын хүү компанийн захирал болоодохов. Н.Алтанхуяг хүргэн Дэнзэнгийнхээ тээврийн төлбөрийн асуудлаар Я.Батсуурьтай хамт гозойчихсон хэрэг.
Ингээд "эх орноо татвараараа тэжээгч”, "олон улсад ийпоо хийгчид” маань "Эрдэнэс таван толгой”-г эрхэндээ аваад зогсохгүй монголын уурхайчдыг хөөн тараагаад Таван толгойн хөрс хуулсан дарайсан өрөм шиг талбайд эзэн сууж авчээ. Гэтэл гай газар дороос гэгч болж монголын уурхайчид эх орноо биш гэхэд хийсэн ажлаа хамгаалаад тэс хөндлөн хэвтчихэв. 
ММС төрөв
Энэ зуур мөнгөнөөс өөр юм боддоггүй харалган Ч.Сайханбилэгийн араар С.Баярцогт нар сүйхээчилж, бэлэн сайхан өрмөн дээр "ММС” гэгч бас нэг мундаг ийпоо компани байгуулаадахжээ. Ингэхдээ аль эрт Н.Алтанхуягийн үед л "Эрдэнэс Таван толгой”-г өргөжүүлэхээр яригдаж байсан М.Энхсайханы "Мийгаа” төслийг эзэнтэй нь худалдаж авсан уу, хулгайлж ирсэн үү өөртөө наачихаж…
Өмнө нь М.Энхсайхан тэр "Мийгаа” төслөө бариад Хятадын "ярих хүнтэй нь яриад” хэрэгжүүлэх гэсэн авч Н.Алтанхуягийн Засгийн газраас дэмжлэг аваагүй ба Ч.Батсуурь нь өнөөхийнхөө далбаан дор томорч байгаад хөөгөөд явуулчихсан байв. Хятадууд уг төслийг хэрэгжүүлэхдээ яг "Оюу толгой”-н гэрээний нөхцлөөр хэрэгжүүлнэ гэж зүтгэснээс ийм юм болсон тухай би бичиж байсан. Өөрөөр хэлбэл "Оюу толгой”-н гэрээний улс төрийн таагүй нөлөөлөл тэр үед мэдэгдсэн юм. Хятадууд, та нар хөрштэйгээ хатуу гэрээ хийнэ гэх, "Рио Тинто”-той болохоор хөрөнгө оруулагчдаа асар их ашигтай гэрээ хийх, энэ ямар учиртай юм гэж тулгажээ. 
Бараг л жаахан дайсагнаад байна уу, үгүй юу даа тулжээ. Тиймээс хүлээж авч болшгүй гээд хойшлуулсан байв.
Харин М.Энхсайхан үүнийг мэдэж байсан тул портфельгүй ч гэсэн сайдтай үлдсэн нь сайдын суудалтаа бус, өнөөх "Мийгаа” төсөлтэйгөө үхэн зуураад байсан хэрэг л дээ. Нөгөө талаас "төсөл” нь Засгийн газрыг хэрэгжүүлэгч агентлагаас яамны түвшний асуудал болон зиндаа дээшилсэн хэрэг.
Харин ММС төслийг өөртөө авахдаа яг "Оюу толгой”-н нөхцлөөр хятадуудтай тохиролцохоор болсон ба Ч.Сайханбилэг "Оюу толгой”-г бүр нүдний булай болгосны дараа бол "гайгүй” төсөл мэт санагдахаар болчихов. Монголчууд хэдэн мянган жилийн туршлагаар Хятадуудтай наймалцахдаа гарамгай атлаа барууныханд бол байдгаа дэлгээд хаячихдаг нь тоогүй. Харин Хятадууд яг тэр сиймхийгээр нь довтолжээ. Ингэхдээ лоббиг нь Хятадууд биш, харин монголын "Энержи ресурс” Ерөнхийлөгч, Засгийн газар хариуцахаар болж байгаа нь туйлын аюултай нөхцөл байдал үүсгэжээ. Үүнийг зогсоохын тулд "Женко” шийдэмгий хөдлөв…
Орон нутгийн тулаанууд
Женко нэлээд сүржин нэвтрүүлэг "100 чухал сэдэв” гэгчээр халхавчлан хийсэнд нийгэмд том цочроо өгчээ. Гэтэл Ц.Элбэгдорж Женког дуудаж камер бэлтгэж байгаад толгой түрүүгүй загнаж, нэвтрүүлгийг нам зогсоов. Тэгмэгц Х.Баттулга УИХ дахь "Энержи ресурс”-ын лоббиг таслан зогсоож, Л.Эрдэнэчимэгээр улайм цайм дүгнэлт гаргуулаад гацаачихжээ. Ц.Элбэгдорж ёстой дэвхцэж гарав. Тиймээс "Хариуцлагын тухай” хууль гаргаж үгэндээ ордоггүй гишүүдийг хөөн зайлуулна гэж дүвчигнэсэнд УИХ энэ удаад "Таван толгой”-д хайртайдаа биш, субьектын хувьд өөрийгөө өмөөрч өөдөөс нь "салаавч тавьжээ”. Үүнд нь УИХ-ын дарга хүч нэмэн оролцсоноор Ц.Элбэгдоржтой дайсан болов. Эцэстээ Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар Ц.Элбэгдоржтой гарцаагүй сөргөлдөж эхэлсэн байна. 
"ММС” энэ зуур зүгээр байсангүй "Таван толгой” компанийг дэвсэлж, 1072 хувьцаа чинь үлгэр болсон хэмээн ухуулж, тэр ч байтугай монголын уурхайчдыг хөөн зайлуулаад оронд нь хятад уурхайчдаар хямд нүүрс ухуулах гэж зүтгэжээ.
Харин түүнийг нь "Таван толгой ажилчдын ҮЭ-ийн дарга” С.Эрдэнэ өөрийгөө шатааж байж зогсоов. Үүний дуулианд Батж.Батбаярын хүү Б.Батбилэг мултарснаар нэг хэсэгтээ асуудал намжжээ. Гэхдээ бүрмөсөн намжсангүй, хөвдөнд орсон түймэр мэт уугисаар гэнэт дэлбэрэв. Энэ удаад Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр "Таван толгой”-г гацаагчдыг бүрмөсөн бутцохих тэмцэл өрнөж улстөр дүрэлзжээ.
Юуны өмнө оны эхээр байнгын хороодын дарга нарыг солих болоход Г.Уянгыг "Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилохыг яаран сандран зогсоожээ. Г.Уянгыг "систем эвдэх түвшний аюултай хүн” гэж дүгнэсэн байгаа юм даа…
УИХ дахь АН-ын бүлэг ч, МАН-ын бүлэг ч Г.Уянгыг дэмжиж хүлээж байсан авч М.Энхсайхан Ц.Элбэгдоржийн заавраар яаран гүйж түүний оронд М.Сономпилийг оруулчихав. МАН, АН-ынхан гайхаж юу болов гэлцсээр эцэст нь нөгөө талын лобби гүйж М.Сономпил "Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон” даргаар томилогдов.
Хэрэв Г.Уянга томилогдсон бол яг Оюу толгойн шалгалтын баримт задарсан шиг бүх булай булхай нь ил гарах болсонд ингэж түргэн авчээ. Дараа нь З.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас нь арчиж хаяхаар дайрсан ч чадсангүй. Г.Уянга Л.Цогийг дагуулж ороод ирцийг нь бүрдүүлж өгснөөр З.Энхболд тогтож үлджээ. Тэгмэгц гуравдахь хувилбартаа орж Х.Баттулгыг ганцаардуулан унагахаар хүчлэн дайрчээ.
Х.Баттулга шахагдаж, бүр гудамжинд гарахдаа тулав. Тэр "Жудагт Монгол” хөдөлгөөний хурал дээр намаасаа гарахаа зарлах гэж байсан авч З.Энхболд ятгаж түр зогсоожээ. Үнэндээ АН-д маш хүнд байдал үүсч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүлэглэн хүч түрж байгаа үед МоАХ фракц задарч, Х.Баттулга намаасаа гарна гэдэг З.Энхболдод тун таагүй дарамт ирэхийн дохио юм. Учир нь АН-ын ҮЗХ-нд "Алтан гадас”-ын дараа орох нөлөөтэй бүхий фракц нь "МоАХ” юм. Тэд Н.Алтанхуягийг яаж хөдлөхийг харахаар шийджээ.
Яг энэ үед Л.Гансүхийн шүүх хурал болж Н.Алтанхуяг горьдоод ч хэрэггүйг ойлгожээ. Өнгөрсөн пүрэв гарагт Н.Алтанхуяг мэдэгдэл гаргана гэж байсан авч бараг тав хоног хойшлов. Учир нь Л.Гансүхийн шүүх хурлын дараа Н.Алтанхуягт сануулга өгч, хэрэв З.Энхболд, Х.Баттулгатай нийлбэл өөрийг чинь Л.Гансүхийн араас явуулна гэж сүрдүүлсэн бололтой. Тэгмэгц Н.Алтанхуяг хашир зангаа гаргаж мэдэгдлээ хойшлуулаад бямба гарагт "Хаан жимс” амралтандаа намынхаа "Алтан гадас” фракцынхныг урьж нөхцөл байдлыг илэн далангүй ярьжээ. "Алтан гадас” бол АН-ын хамгийн том бөгөөд хүчтэй фракцын нэг шүү дээ…
Эцэст нь уур нь шатаж, хорссон "Алтан гадас”-ынхан Н.Алтанхуягийг мэдэгдлээ хийх ёстой гэж тогтоод, найдвартай ар тал болно гэж тогтжээ. Үүнд зоригжсон Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийг шууд ирүүл тулаанд дуудав. Ингээд З.Энхболд, Х.Баттулга дээр Н.Алтанхуяг нэмэгдсэнээр Ц.Элбэгдорж ба Ч.Сайханбилэгийн фракц шахаанд орж одоо түр тэнцвэр тогтоод байна.
Ингээд "Мангаа До” сэрүүн зүүднээсээ сэрчихжээ…Одоо айж байгаа болов уу ?!
Чуулганы дараа яах бол ?
МАН яагаад хөдлөхгүй байна ? Гэж олон хүн гайхаж байгаа ч үнэндээ хөдлөх аргагүй болчихоод байна. Учир нь МАН өөрөө "MSC”-ээс уяатай байгаа юм. Тиймээс асуудлыг АН руу чихчихээд "Ухаант сармагчин уулын оройгоос барсын тулааныг ажина” гэх Мао маягийн заль мэхэнд шилжжээ. Үүнийгээ МАН "бид АН-ын зодоонд оролцохгүй” гэсэн сайхан үгээр далдалж байгаа боловч уг зодоонд хамгийн их хамаатай юм.
Тэд энэ тулаанаас зөвхөн улстөрийн ашиг л харж байна, мэдээж эрх баригч болбол энэ бэлэн болж буй шаргал гамбирыг ганцаараа идчихэж болно.
Гэхдээ тэдний ажил болохгүй байна. Чуулган эхэлмэгц З.Энхболд УИХ болон Засгийн газар дахь "Нүүрсчдийн нам”-ынхныг цэвэрлэхээр зэхэж байна. Юуны өмнө цагдааг хөдлөөд байхааргүй болгохыг зорьж байна. Одоо үүний дээр Н.Алтанхуяг уухай нэмэн орж ирж байна.
Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ дахь нөлөөг таслах, нам дахь оролцоог нь огтчин хаях дайн эхлэж байна.
Ингэхийн тулд Г.Батхүү тэргүүтний "Чандмань” фракцыг дарангуйлахаар шийдээд байх магадлалтай. Яагаад Г.Батхүү гэж үү ? "Энержи ресурс”-т ил тод оролцоотой дөрвөн компанийн нэг нь Г.Батхүүгийн "Шунхлай” юм шүү дээ…
Мөн дээрээс нь нэмж Засгийн газар дахь "урвагч”, гэхдээ бүр гадаадад урвагч гурван сайдыг хөөн зайлуулаад зогсохгүй шоронд хатааж, шонд дүүжлэх арга хэмжээ авах гэж байна. Түүний нэг нь "эх орноосоо урвасан” эсэхийг нь шалгах шаардлагыг ТЕГ-т хүргүүлээд байгаа М.Энхсайхан гарцаагүй орж байна. Уул уурхайн сайд Р.Жигжид, ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт нар удаалан жагсаж байна.
Яг энэ үед МАН тэднийг "хамгаалах” дайнд орно. Түүнийгээ "Унхиагүй АН-ыг увайгүй сайд нартай нь сонгуульд оруулаад яллана” гэж тайлбарлах нь тодорхой. Ерөнхий сайд яаран сандран хөрөнгө оруулагчдын чуулган оролцохоор Хонгконг руу мордов. Харин М.Энхболд саяхан Хятадад айлчлаад ирсэн. АН-ын нэртэй Засгийн газар ч, МАН ч хятадаас мөнгө гуйж байна, нэг нь төрөөс нь, нөгөө нь компаниудаас нь. Ялгаа байхгүй л дээ, хятадын том хөрөнгө оруулагч компаниуд тэр чигээрээ төрийн мэдлийнх буюу корпораци болгон өөрчилсөн яамд л байдаг гэдгийг манай аваргууд мартчихаж…
Одоо хүчний хуваарилалт: З.Энхболдын "Шонхор” + Н.Алтанхуягийн жижиг "Алтан гадас” + Х.Баттулгын МоАХ гэсэн 3 фракцийн нэгдэл болон Ц.Элбэгдоржийн фракц + Засгийн газар,  MSC-ийн зохион байгуулсан (МАН + MAXH) нэгдлийн хооронд зааглагдаж, тогтоод байна. 
Энэ тулалдаанд ноён Ц.Элбэгдорж л ялагдаж таарах болов уу даа…Гэхдээ одоо бол эдний юу хийж байгаа болон юу хийхийг "таах” шиг амархан юм үгүй гэж бодож байна…   
Дотоод энэ балиар бантанг тоочиж бичихийн оронд асуудлыг жаахан өргөн харвал энэ бүхэн манай гадаад нөхцөл байдалтай нягт холбоотой, ялангуяа 47 дугаар өргөрөгийн асуудалтай холбогдох авч хятадын мөнгөөр амь зуух гэсэн, тэр хөрөнгө оруулалт гэгчээр хятадаас авчирсан бараа шахаж амьдрах гэсэн "либерал” нэрээр халхавчилсан жижиг компани, хятадаас орлогоо олдог жижиг банкуудын захирлуудын тэнэглэлийг хөдөлгөж болзошгүй тул түр азнав.
Хэрэв эрүүл ухаанаар уншихыг хүсвэл тэрийг ч бас нийтэлж болно ш дээ. Би бичиж гээгүй нийтлэж гэсэн шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 04 дүгээр сарын 05.
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний
албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу
Мангаа “До”-гийн эцсийн зүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани