Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбаатарын үнэр

Улаанбаатарын үнэр- Төв цэвэрлэх байгууламжийг хэзээ засах нь тодорхойгүй байна –

Хотын "анхилам” үнэр хэдийнэ ханхлаад эхэлчихэж. Хавар болж байна, арга ч үгүй биз. Толгойт, Сонсголон, "Москва”, I хороололд амьдардаг иргэдийн хамарт өмхий үнэр "уламжлал ёсоор” хүрч, бухимдуулаад эхэлжээ. Тэр хавийн иргэдийн зарим нь "Өвөл ч үнэртэж л байсан” гэж дассан янзтай ярьж байх юм. Цаашид бүр дулаарч, зун болоход үнэр хэрхэхийг тэнгэр бурхан, Төв цэвэрлэх байгууламжийнхан өөрсдөө ч биш, АСЕМ-аас өмнө амжуулахаар төлөвлөж буй, 8.1 тэрбум төгрөгийн гэх тодотголтой засвар, үйлчилгээний ажил "хэлж өгөх” учиртай.

Насан өндөр болсон байгууламж нүд аних шахсаны нэг жилийн "ой” удахгүй тохионо. Өнгөрсөн хавар тоног төхөөрөмжүүдээр нь нар, сар гэрэлтэн, улаанбаатарчуудын бохирыг Туул гол руу шууд асгах шахаагүй юү. Цаашлаад намар нь нөгөө үнэр Төрийн ордонд "зочилж”, дарга нарыг сандаргасан даа. Чухам үүнээс үүдэн 8.1 тэрбум гэх том тоо гарсан юм.

Энэ жил Төв цэвэрлэх байгууламжид хүндрэл тулгарахгүй байх найдвар бий. "Ойгоо” шинэ ажлаар угтаж буй учраас тэр. Өнгөрсөн хоёрдугаар сард "Лагийн талбайгаас гарах өмхий үнэрийг дар” гэж Засгийн газар хотын удирдлагуудад үүрэгдсэн. Зөвхөн үнэр дараад зогсохгүй, зарим тоног төхөөрөмжийг нь додомдоход зориулан 8.1 тэрбум төгрөг төсөвлөв. Засгийн газрын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сарын 15 гэхэд үнэр арилах ёстой.

Дээрх зорилтод хүрэхийн тулд нэн даруй засвар, үйлчилгээгээ эхлэх хэрэгтэй болов уу. Гэхдээ өмхийн эсрэг авах арга хэмжээ одоохондоо эхлээгүй байна. Уг ажлыг гардан зохион байгуулж буй хотын захиргааныхнаас энэ талаар тодруулахад "Одоохондоо ярихад эрт байна. Туршилтын шатанд байгаа” гэсэн юм. Холбогдох зарим мэргэжилтэн "Энэ долоо хоногоос эхэлж магадгүй” гэж хариулсан. Сураг сонсох нь ээ, ер нь хэдийд, хэрхэн хэрэгжүүлэхээ ч нэг мөр болгоогүй байгаа дуулдана лээ.

ҮНЭР ДАРАХ АЖИЛЛАГАА

Өнгөрсөн хавар, намар үүссэн асуудлаас үүдэн олон дарга газар дээр нь очин харж, шалгасны дүнд өдгөө 8.1 тэрбум төгрөгтэй болчихоод буй. Уг хөрөнгөөр хэдийд юу хийх нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр тодорхой болох гэнэ. Энэ талаар УСУГ-ын дарга С.Үнэн "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (ЗАА) шийдвэрээ гаргачихвал бид маш хурдан, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Манай байгууллага төсөвлөсөн хөрөнгийг нийт найман ажилд зарцуулахаар санал боловсруулж, ЗАА-нд өгсөн.

Үүнд лаг боловсруулах технологи нэмэх, тоног төхөөрөмж худалдаж авах, эмзэг байгаа цэгүүдээ засах ажил багтсан. Эцсийн шийдвэрийг ЗАА-наас гаргана. Үнэр дарахын тулд геомембран гэдэг зүйл тавих шаардлагатай байна. Энэ нь талбай дээр ил асгаж буй түүхий лагийг битүү саванд хийнэ гэсэн үг юм. Геомембран нь лагийг тодорхой хугацаанд хадгалж, усыг нь гадагшлуулаад, тунасан хэсгийг нь барьж үлддэг технологи. Ийм төхөөрөмж нэлээд хэдийг Төв цэвэрлэх байгууламжид суурилуулах нь зүйтэй” гэв.

УСУГ засвар эхлэхийн өмнөх бэлтгэл ажлуудаа амжуулчихаад байгаа гэсэн. Юуны өмнө лагийн талбайгаа цэвэрлэж, геомембран тавихад бэлэн болгосон аж. Үүнээс гадна засаж дуусах хүртэл хотоо өмхийрүүлчихгүй байх үүднээс шинээр асгасан лаг дээр үртэс асгаж, үнэр дарах арга хэмжээ авч буй гэнэ лээ.

Төв цэвэрлэх байгууламжийн бохир Туул голын мөсийг ханзалж байна

ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТҮВШИН 80 ХУВЬТАЙ БАЙНА

Байгууламжийн үйл ажиллагаа өнгөрсөн жилийнхийг бодвол харьцангуй сайн байгаа гэнэ. Доголдол гарсан даруйд бага багаар зассаар өдий хүрсний дүнд цэвэрлэгээний түвшин 80 орчим хувьтай болжээ. Өнгөрсөн хавар л гэхэд энэ үзүүлэлт 70 орчим хувь байв. Арьс ширний үйлдвэрүүд бүгд ажиллаад эхэлчихсэн учир хүлээн авч буй бохир усны хэмжээ нэмэгдэх хандлагатай болжээ.

Мөн сүүлийн таван жил ороогүй их цас өнгөрсөн өвөл унаснаас шар усны үер бууж, хөрсний ус орж ирэх нь ихэсчээ. Бохир ус дамжуулах шугамууд цэвэр усных шиг өндөр битүүмжлэлтэй байдаггүй тул элдэв янзын хаягдал орж ирэх магадлал өндөр аж. Цаашид борооны улирал эхэлж, байдал даамжирч болзошгүй тул хөрсний уснаас хамгаалах арга хэмжээ авч, томоохон коллекторуудаа бөглөн, битүүмжилж буй юм байна.

Үнэр дарах ажиллагааны хүрээнд байгууламжийн үйл ажиллагааг ч бас давхар сайжруулахгүй бол болохгүй гэнэ. Нэгэнт л арьс шир, ноос ноолуур угаадаг үйлдвэрүүд ажиллаж байгаа, улаанбаатарчууд бохироо гаргасаар байна. Манайх хөдөө аж ахуйн орон учраас үйлдвэрүүдийг боож хаах нь учир дутагдалтай төдийгүй нийслэлчүүдийг бохир гаргахгүй амьдар гэх нь бүр ч боломжгүй хэрэг тул бага зэрэг додомдоод ажиллуулахаас л өөр замгүй.

Ялангуяа арьс ширний үйлдвэрүүдийн бохирыг анх хүлээн аваад төв байгууламждаа нийлүүлдэг "Харгиа”-гийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, технологийг нь өөрчлөх, цаашлаад шинээр барих арга хэмжээ авахгүй л бол Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээг сэргээх үндэслэлгүй аж.

 

 

АСЕМ БАС АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮД

Химийн цэвэрлэгээ хийх дамжлагагүй, зөвхөн биологийн цэвэрлэгээ хийдэг байгууламж руу химийн бодистой бохироо нийлүүлдэг арьс ширний үйлдвэрүүд бол Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг доголдуулагч, өмхий үнэр гаргагч гол буруутан гэгддэг. АСЕМ-ын үеэр өмхий үнэртүүлэхгүй байх үүднээс арьс ширний үйлдвэрүүдийг хааж магадгүй гэсэн худал, үнэн нь мэдэгдэхгүй хов олон нийтийн сүлжээнд газар аваад байна.

Энэ нь үнэн, эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Мэдээлэл оргүй худал биш ч, цахим ертөнцийнхөн бага зэрэг дэвэргэжээ. Бүх үйлдвэрийг нэгэн зэрэг хавтгайруулан хаах биш, тодорхой хэмжээнд шаардлага тавиад, биелүүлж буй, эсэхийг харгалзан шат дараатай арга хэмжээ авах аж.

Арьс ширний үйлдвэрүүд технологийн хувьд тунгаагууртай юм уу, цэвэрлэгээний шат дамжлагатай байдаг дэлхийн жишиг бий. Манайхан шиг химийн хортой бохироо дураараа цэвэрлэх байгууламждаа нийлүүлдэггүй гэсэн үг. Олон улсын энэ жишигт үйлдвэрүүдээ нийцүүлж ажиллуулахын тулд БОНХАЖЯ, АҮЯ, МХЕГ, УСУГ тэргүүтэй холбогдох байгууллагууд үйлдвэрүүдийг шалгаж эхэлжээ.

Гэхдээ аж ахуйн нэгжүүдийг торгон дарамталж, хашраах биш, үйл ажиллагаагаа засаж сайжруулах, технологио шинэчлэх шаардлага тавьж байгаа аж. Тавдугаар сарын 1 гэхэд шаардлагыг биелүүлээгүй, тодорхой өөрчлөлт гаргаагүй компаниудыг хаах гэнэ лээ.

Тавьсан шаардлагыг биелүүлж, дүрмийн дагуу ажиллахаа амласан 20 гаруй аж ахуйн нэгж өдгөө УСУГ-тай гэрээгээ (Төв цэвэрлэх байгууламжид бохир нийлүүлэх аж ахуйн нэгжүүд тус газартай гэрээ байгуулж ажилладаг) шинэчлэн байгуулаад буй гэнэ. Одоогоор арьс ширний 30 гаруй үйлдвэр уг байгууламжид бохироо нийлүүлж байна.

ШИНЭ БАЙГУУЛАМЖ ХААНА "ЯВНА”

Төлөвлөсөн, зорьсныхоо дагуу зургадугаар сарын 15 гэхэд үнэрээ багасгаж чадвал сайн л хэрэг. Гэхдээ улаанбаатарчуудын эрүүл мэнд, цэвэр орчинд амьдарч суухтай холбоотой энэ арга хэмжээ үнэндээ АСЕМ-ыг угтсан, аргацаасан хэрэг. Төв цэвэрлэх байгууламж тойрсон маргаан, түүнээс гарч буй үнэр Улаанбаатар хотыг ид бужигнуулж байхад манай улс АСЕМ зохион байгуулах тухай ярьж байв. Бохироо ч зайлуулж чаддаггүй Улаанбаатар хот дэлхийн хамгийн том жорлон болохдоо тулаад байхтай зэрэгцэн АСЕМ-ын тухай ярих нь үлгэр домог шиг сонсогдолгүй дээ.

Үнэндээ 8.1 тэрбум төгрөгөөр арга хэмжээ авлаа ч үнэр бүрмөсөн дарагдахгүйг нийслэлийн иргэдэд дуулгая. Өнгөрсөн намар бид "олон жилийн дунджаас” илүү үнэртлээ. Тийм хэмжээний "юм” АСЕМ-ын үеэр үнэртэхээс сэргийлэхийн тулд арга хэмжээ авч буй. Түүнээс биш, хорхойтой шүдийг сугалж байгаа юм шиг огт үнэргүй болчихгүй гэсэн. Шинийг барьтал шүү дээ.

Шинэ байгууламж хаана "явна” вэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Төв цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр бариулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд 11 компани санал ирүүлснийг шалгаруулж, богино жагсаалт гаргаад буй гэнэ. Богино жагсаалтад таван аж ахуйн нэгж үлджээ. Тус компаниуд энэ сарын 11-нээс өмнө шинээр барих саналаа өгөх ёстой. Саналуудыг нь дахин үнэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах аж.

Цэвэрлэх байгууламжийг шинэчилтэл дахиад хэдэн ч оныг үдэх юм билээ. Чухал арга хэмжээний өмнө аргацааж, нүд хуурч болно. Харин АСЕМ-ын дараа шинэ байгууламж барихаа таг мартчих вий.

Ч.МӨНХЗУЛ

Улаанбаатарын үнэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өчигдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани