Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тосонбумбын асуудал хууль тогтоогчдын мэдэлд шилжлээ

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг өчигдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэн, дэмжлээ. Ингэснээр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амь насаараа хамгаалсан тус бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудал УИХ-ын мэдэлд шилжиж байна. "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах” тогтоолын төсөл нэрээр явж буй Тосонбумбын асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр жагсаалтад оруулсан тул ирэх хоёр хоногт багтан хэлэлцэх эсэхийг нь нэг мөр шийдэх байх гэсэн хүлээлт үүслээ. Хаврын чуулган сар гаруйхны хугацаанд хуралдаад бүх шатны сонгууль залгах тул Байнгын хорооноос ч гэсэн Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр шахалт үзүүлэх бололтой.

Хэдийгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг гишүүд дээрх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг дэмжсэн ч хэд, хэдэн эргэлзээтэй асуудал байгааг тодотгов. 

Тухайлбал,   
• Тогтоолын төсөлд заасан "Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн тогтоохыг Засгийн газарт даалгасугай” гэх заалт байнгын хорооны гишүүдийн дунд багагүй хардалт, маргаан дагууллаа. Учир нь, Засгийн газар тусгай хамгаалалтын хилийн бүсийг тогтоохдоо ашиглалтын болоод хайгуулын лиценз эзэмшиж буй газар нутгийг тойруулж магадгүй гэж байв.

• Хоёрдугаарт, тус бүс нутгийг тусгай хамгаалалтад авснаар хайгуулын болон ашиглалтын лицензтэй уул уурхайн компаниудад хичнээн төгрөгийн нөхөн төлбөр өгөх асуудал тодорхойгүй

• Улсын тусгай хамгаалалтад авах 8-9 газар байхад Тост, Тосонбумбын нурууг онцгойлон хэлэлцэж байгаа нь ямар учиртай вэ гэх асуудлууд байлаа. 
Тэгвэл байнгын хорооны гишүүд болоод дээрх тогтоолын төслийг санаачилсан Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарын гишүүний өгсөн хариултад үндэслэн дараахь тайлбарыг хийж болохоор байна.
 
1. Засгийн газар яагаад хилийн цэсийг тогтоох вэ

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн 2-т "Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газар нутгийн хилийн заагийг холбогдох хуулийн заалтыг үндэслэн тогтоохыг Засгийн газарт даалгасугай” гэжээ. Харин иргэний нийгэм болоод УИХ-ын цөөн тооны гишүүн тус бүс нутгийг Байгалийн нөөц бус Дархан цаазат газраар улсын хамгаалалтад авах ёстой гэж үзэж байна. Гэвч, Дархан цаазат газарт уул уурхай байтугай дэгсдүүлж хэлвэл, малын хөл хүртэл хорьдог. Гэтэл Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосонбумбын нурууны хамгаалалтад авахаар санал болгосон талбайд өнөөдрийн байдлаар 169 өрх айл, 38 мянга гаруй толгой мал маллан амьдарч байгаа юм. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гээд жилийн дөрвөн улиралд Тосонбумбын нурууг тойрон нутагшдаг тул тэдгээр иргэдийг Дархан цаазат газар нэрээр "нутаг заах” боломжгүй байгаа хэрэг. Тиймээс уул, уурхайн компаниудын эзэмшиж буй лицензтэй талбайг хамруулан нийт 896527.44 га газрыг Байгалийн нөөц газраар бүртгэн улсын хамгаа­лалтад авах ёстой гэж үзэж байна.



2016 оны 3 сарын байдлаарх Тост-Тосонбумбын нуруун дахь 
хүчин төгөлдөр лицензүүд
Эх сурвалж: Ашигт малтмалын газар

2. Хэчнээн төгрөг нөхөн төлбөрт өгөх вэ

Хуулийн төсөл санаачлагчдын өгсөн мэдээллээр Уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрлийг тухайн газарт олгосон байна. Эдгээрээс таван тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, 13 нь хайгуул, гурав нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Харин эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоож, Нөөц газрын ангилалд оруулснаар Засгийн газар нөхөн төлбөр олгох шаардлагатай болно. Тогтоолын төсөлд энэ талаар тодорхой мэдээлэл тусгаагүй байгаа ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Өргөдлийн байнгын хороог даргалж байх үеэр "тусгай зөвшөөрлүүдийг цуцалснаар 1.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгнө” гэх явцын мэдээллийг өгч байсан юм. Дээрх компаниудад 2007-2009 оны хооронд хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз олгож байжээ.

3. Тосонбумбын асуудлыг яагаад түргэсгэв

Тост, Тосонбумба орчмын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл нь учир битүүлгээр нас барсан явдал гарсан. Энэ нь түүний хийж байсан ажилтай нягт холбоотой гэж "Ирвэс хамгаалах сан” болоод ар гэрийнхэн нь үзэж байгаа юм. Тэрээр өөрийн хамгаалж байсан бүс нутагтаа уул, уурхайн олборлолт, хайгуул зэрэг үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцдэг байсан бөгөөд тусгай хамгаалалтад авахуулах талаар хөөцөлдөж байсан юм. Энэ байдлаасаа болоод гурван ч удаа халдлагад өртөж, заналхийлэл, дарамт, шахалтад орсон гэх мэдээлэл ч гарсан билээ. Тиймээс түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нийгмийн шахалт Тосонбумбыг тусгай хамгаалалтад авах ажлыг яаравчлуулах хамгийн бодит шахалт болж байна. 

Хоёрдугаарт, олон сар үргэл­жилсэн асуудал УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүүлийн чуулганы хугацаатай давхцсан. Сар гаруй хугацаанд чуулганы хуралдаан үргэлжлэх тул гурван шатны хэлэлцүүлэг давах энэ ажлыг түргэсгэх шаардлага мөн байгаа юм.

Үүнээс гадна, Т.Лхагвасүмбэрэл агсны үйл хэргээс тусгай хамгаалалтад авах үндэслэл нь одоог хүртэл бодит хэвээр байна. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэн ховордсон ирвэсийн нягтаршлаар дэлхийд хоёрт ордог бүс нутаг. 
Мөн хамгийн сүүлийн ч гэж томъёолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь нэн хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлийн өлгий нутаг төдийгүй, ховор амьтан болох аргаль хонь, янгир ямаа, ёл зэрэг амьтдыг хамгаалах шаардлагатай байгаа юм. Говь гурван сайхны Байгалийн цогцолбор газар олон Говийн Их Дархан цаазат газрын хоорондох амьтдын нүүдэл, коридор нутгийг хамгаалахад онцгой ач холбогдолтой төдийгүй Гурвантэс сумын иргэд, мал бэлчих, ундаалах сүүлчийн газар нутаг болсон юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлүүдтэй давхцалгүй үлдсэн нутаг тул нутгийн ард иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамгаалалтад авах зайлшгүй шаардлага ч мөн бий. 

Харин уул, уурхайн хайгуул, шинжилгээ зэрэг үйл ажиллагааны улмаас өнөөдөр Тост, Тосонбумбад 

• Уул уурхайн тээвэрлэлтийн ул­маас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдсаар байгаль орчинд бохирдол үүсгэх, зэрлэг ан амьтан дайжих үзэгдэл нэмэгдсэн

• Хайгуулын өрөм тавьж дээж авах зэргээр цооног ухсанаар тухайн цооногийн нүхэнд зэрлэг ан амьтан, мал орж унаж эрсдэх асуудлууд ихээхэн гарч байгаа

• Уул уурхайн хайгуул, олбор­лолтоос шалтгаалан усны нөөц багасч, булаг, шанд ширгэж, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ нь эрс багассан

• Уул уурхайн нөлөөллөөс болж Тост Тосонбумбын нурууны экосистемийн хэв шинж аюул эрсдэлд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтад, биологийн олон янз байдал тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа зэрэг сөрөг үзэгдэл зонхилжээ.

Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг УИХ-ын сүүлчийн буюу энэ хаврын чуулганаар батлуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.





Эх Сурвалж: www.assa.mn

Б.ШИРНЭН

Тосонбумбын асуудал хууль тогтоогчдын мэдэлд шилжлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани