Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Инноваци, шилдэг технологийг санал болгосон “Mongolia mining-2016”

Инноваци, шилдэг технологийг санал болгосон “Mongolia mining-2016”Монголын уул уурхайн салбарт дэлхийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг танилцуулдаг "Mongolia mining-2016” олон улсын үзэсгэлэн өчигдөр "Буянт-Ухаа” цогцолборт уламжлал ёсоор харанга дэлдэн үүдээ дэлгэлээ.
 
Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэнг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нээж үг хэлсэн юм. Тэрээр "Өнгөрсөн жилүүдэд Уул уурхайн яамнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор геологи, уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Энэхүү бодлогын баримт бичигт тулгуурлан салбарын гол хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Газрын тосны болон Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг дурдаж болно. Цаашид Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн биржийн тухай хууль, Үндэсний геологийн алба байгуулах, геологийн мэдээллийг боловсронгуй болгох зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.
 
Өнгөрсөн хугацаанд уул уурхай дангаараа ДНБ-ий 16.1 хувь, экспортын орлогын 78.8 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 62.2 хувийг бүрдүүлсээр ирсэн. Энэ нь тус салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбаруудын нэг болгосон юм. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор Монголын эдийн засгийн өсөлт саарч, уул уурхайн салбарын томоохон төслүүдийн хэрэгжилт цаг хугацааны хувьд удааширсан ч бүр зогсчихоогүй л байна. Үүнийг өнөөдөр янз бүрийн өнцгөөс өөр өөрийнхөөрөө дүгнэж, багагүй сургамж, туршлага хуримтлуулж байгаа билээ, монголчууд.      
 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Монголчууд нэг зүйлийг гарцаагүй ойлгож эхэлж байгаа. Газрын хэвлийн баялгийг эзэмшихэд дэвшилтэт технологи, компанийн засаглалтай сайн компани, инноваци, ажиллах хүч хэрэгтэйг бүгд гадарлаж эхэлж байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх хамгийн орчин үеийн сүүлийн технологи Монголд одоохондоо уул уурхайгаар дамжиж ирнэ. Өнөөдөр Монголд 2000 км-ын газрын гүнд хамгийн сүүлийн үеийн технологиор ажиллах Оюутолгойн II хэсэг ажиллаж эхлэх гэж байна. Энэ технологиор монголчууд дэлхийн дэвшилтэт технологийг нутагшуулж чаддаг гэдгээ харуулна. Нөгөөтэйгүүр, бид инновацигүй хуучин технологи, үр ашиггүй байдлаараа байгаль орчноо ямар болгосноо дэлхийд бас харуулсан” гэж дүгнэж байна.     
 
Үзэсгэлэнд 15 орны 120 компани оролцож  орж байгаа юм. "Mongolia mining-2016” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга "Дэлхийд нэрээ дуурсгасан, салбартаа тэргүүлэгч компаниуд энэхүү үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг” гэдгийг онцолж байв.
 
"Эрдэнэс Монгол” компани энэхүү олон улсын үзэсгэлэнг сүүлийн гурван жил хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус компанийн тэргүүн дэд захирал Б.Ариунболд "Үзэсгэлэнгийн цар хүрээ, агуулга улам сайжирч, оролцогчдын тоо өсч, уул уурхайн салбарынхны хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болж чадсан. Манай компанийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ оролцогчдод танилцуулах болно. Мөн энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, худалдан авалтын бодлогоо хамтрагчидтайгаа ярилцах юм. Уул уурхайн салбар хүнд цаг үеийг туулж байгаа энэ үед бид бүхнээс бүтээмжээ дээшлүүлж, зардлаа бууруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментээ сайжруулахыг шаардаж байна. Тиймээс өндөр бүтээмж бүхий уул уурхайн шилдэг технологи, орчин үеийн дэвшилтэт арга ажиллагааг нэвтрүүлэхэд энэ үзэсгэлэн тусална гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн брэндүүдийг дэргэдээс нь үзэж, судалж танилцана гэдэг уул уурхайн салбарынхны хувьд зардлаа бууруулах бас нэг арга” гэдэг гарцыг олжээ.   
 
Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч "Вагнер Ази” компанийн гүйцэтгэх захирал Стив Поттер "Уул уурхайн салбар өнөөдөр зөвхөн сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа юм биш. Боломжууд бас нээлттэй байгаа гэдгийг энэ үзэсгэлэн харууллаа. Анх манай компанийн ажилчдын 80 хувь америк иргэдээс бүрдэж байсан бол эдүгээ 80 гаруй хувь нь монгол мэргэжилтнүүд болсон байна. Уул уурхайн салбарт тоног төхөөрөмжөөс гадна түүнийг ашиглах технологи чухал. Тиймээс энэхүү салбарт шилдэг технологийг нэвтрүүлэх нь чухал, ийм боломжтой гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж байна” гэв.
 
Энэ үеэр зарим оролцогчтой ярилцлаа.
 
УС, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 
 
"Veolia” компанийн захирал: Aмауря Рачурка:
 
-Манай компани Монгол дахь төлөөлөгч "Евро хан” компанитай хамтран энэ үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцож байна. Бид ус, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэлттэйгээр дахин боловсруулах технологийг танилцуулж байгаа. Ихэвчлэн уул уурхайн чиглэлээр ажилладаг. Дэлхий дээр энэ чиглэлийн компани цөөхөн, ер нь ганц хоёрхон бий. Түүний нэг нь "Veolia”. Бид ус, цахилгаан, хог хаягдлыг цогцоор нь шийдэж зохицуулах системийг санал болгодог. Зөвхөн тоног төхөөрөмж биш, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгодог юм. 
 
БИД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ БҮРЭН ХИЙДЭГ
 
"UBT” компанийн гүйцэтгэх захирал Э.Батчимэг:
 
-Манайх энэхүү олон улсын үзэсгэлэнд гурав дахь удаагаа урилгаар оролцож байна. "Бороо гоулд”, "Монполимент”, "Хурд” групптэй Туул голын эхэнд 800 га газрыг ойжуулсан. Нөхөн сэргээлт хийгээд гурван жил болж байна. Ургалт 96 хувьтай байгаа. Ингэснээрээ Туул голын ундаргыг сайжруулсан. Бид компаниудтай гурван жилийн гэрээгээр нөхөн сэргээлтийн ажил хийж,  модоо 100 хувь хүлээлгэж өгдөг.
 
ЗАМ, БАРИЛГА, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ Ч ХАМТАРНА
 
БНХАУ-ын Хэбэй мужийн "Руйдүн” үйлдвэрийн захирал Хүй Тие Вэй:
 
-Бид энэ үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа. Тиймээс энэ удаа тогтоох харилцаа холбоо маш чухал. Манай үйлдвэр 70 жилийн түүхтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайд ашиглах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Зам гүүр, барилга, хөдөө аж ахуйн салбарт манай бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой”
 
 
Г.Ганчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Инноваци, шилдэг технологийг санал болгосон “Mongolia mining-2016”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани